Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Ө-т холбогдох эрүүгийн 1811020560713 дугаар 186/2018/0719/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч М.Очбадрах,                             

Шүүгдэгч Ө.Ө, түүний өмгөөлөгч А.Ганзориг нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, ээжийн хамт оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялаа эдлэж дууссан, Боржигон овогт Ө.Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ө.Ө нь З.Батзоригтой бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мелоди” караокены цонхны хамгаалалтын төмрийг эвдэж, хагалан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 576.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Батзориг гэх найзтайгаа уулзсан. Тэгээд бид хоёр уулзаад баар орж хамт архи уусан. Тэгээд гэртээ харихаар явж байхдаа тухайн караокены үүдэнд түр тасарсан байсан. Тэр үед Батзориг намайг дуудаж сэрээгээд энд нэг цонхны хаалтны гагнаас суларсан байна, татаад өгөөч гэсэн. Тэгээд би цуг татаж өгсөн. Батзориг караоке руу орж намайг гадаа нь үлдээсэн. Гарч ирэхдээ нилээн олон шил архи авч гарч ирсэн... гэсэн мэдүүлэг 

   Хохирогч Б.Тогтуур мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай түрээслүүлэгч Тэнгис нь манай хажуу залгаа байранд үйл ажиллагаа явуулдаг ба миний утас руу 13 цаг 30 минутын орчим залгаад караоке руу хулгай орсон байна хулгайчийг барьсан, чи яаралтай ир гэхээр нь би гэрээсээ гараад такси барих гэж байтал дахин залгаж чамайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр яаралтай ир гэж байна гэхээр нь шууд цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Цагдаа нартай хамт караоке паб руу очтол хойд талд байрлах жижиг цонхны төмөр хамгаалалтын гагнаасыг салгаж цонхны шилийг хагалж, төмөр хүрээг нь эвдсэн байдалтай байсан. ...Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын мөнгө бүрэн хүлээн авсан надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-34,  64/,

            Гэрч Г.Сүхцэрэн мөрдөн байцаалтын шатанд: ...Батзориг, Өлзийбаяр нарыг манай энэ хавьд байдаг гэдгээр нь зүс танина. Энэ хоёр өглөөгүүр бараг 20 орчим шил үнэтэй бололтой архитай орж ирсэн ба юун архи юм бэ гэсэн чинь олсон юм гэж хэлсэн. Би аваад гарцгаа зайлцгаа гээд хөөгөөд гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-38/,  

            Гэрч И.Хишигсүрэн мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлаасаа гараад явж байтал замын хажуу талын “Мелоди” нэртэй караокены цонх нь хагарчихсан, цонхны хаалт нь наашаа мурийчихсан байхаар нь гайхаад хараад зогсож байтал цонхоор 20-25 орчим насны улаан өнгийн цамцтай, гадуураа ногоон эрээн өнгийн хантааз, цэнхэр өнгийн жинс, хар өнгийн пүүз, хар саравчтай малгайтай эрэгтэй гараад ирсэн. Тэгээд сэжигтэй санагдаад барьж аваад цагдаад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-44/,

 

   Яллагдагчаар Ө.Ө мөрдөн байцаалын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны шөнө баар хаагаад 04-05 цагийн орчимд гэртээ харихаар алхсан. Талбайгаас шууд шулуун алхсан бөгөөд СУИС-ийн наахан талд явж байсан чинь нэг караоке байсан ба нилээн согтуу байсан болохоор нэрийг нь санахгүй байгаа юм. Тэгээд тэр караокены хойд талын цонхны төмөр хамгаалалтын торных нь дээд талын гагнаас салчихсан байсан юм. Тэгээд Батзориг бид хоёр тэрийг зэрэг хүчтэй татсан чинь доод талын гагнаас нь бас салаад гараад ирсэн юм. Би гадаа нь хүн харахаар болоод Батзориг цонхыг нь нуруугаараа түлхсээр байгаад хагалж орсон. Тэгээд дотроос нь надад нэг нэгээр нь архинууд авч өгөөд байсан ба самар, шоколад, дарс гэх мэт зүйлс авч өгсөн юм. Тэгээд 10 гаруй архи дарс нилээн хэдэн ширхэг самар, шоколад байсан юм… гэсэн мэдүүлэг /хх-78/,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №06/491 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд 1,3,4,5,6,7,8,9,10 гэж дугаарласан гарын мөрүүд адитгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 гэж дугаарласан гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Шинжилгээнд тэнцэж буй 1,3,4,5,6,7,8,9,10 дугаартай гарын мөрүүдийг папибон санд 2018-318-ЧД гэж дугаарлан кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 10 гэж дугаарласан гарын мөр санд MN000520002649 дугаараар бүртгэсэн Зоригтбат овогтой Батзоригийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна.

Ахлах шинжээч, Цагдаагийн ахмад Б.Бадамсайхан гэсэн дүгнэлт /хх-68-71/,

    

            Эд зүйлийн мэдээлэл /хх-6-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-5, 19, 21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18, 20, 22/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-26/, эд зүйлийн үнэлгээ /хх-45/,

 

     Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 21-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-95-115/, Баянзүрх дүүргийн шүүхийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-116-137/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ө.Ө нь З.Батзоригтой бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мелоди” караокены цонхны хамгаалалтын төмрийг эвдэж, хагалан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 576.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн  хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад саналтай байна гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                          

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ө.Ө нь З.Батзоригтой бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мелоди” караокены цонхны хамгаалалтын төмрийг эвдэж, хагалан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 576.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны шөнө баар хаагаад 04-05 цагийн орчимд гэртээ харихаар алхсан. Талбайгаас шууд шулуун алхсан бөгөөд СУИС-ийн наахан талд явж байсан чинь нэг караоке байсан ба нилээн согтуу байсан болохоор нэрийг нь санахгүй байгаа юм. Тэгээд тэр караокены хойд талын цонхны төмөр хамгаалалтын торных нь дээд талын гагнаас салчихсан байсан юм. Тэгээд Батзориг бид хоёр тэрийг зэрэг хүчтэй татсан чинь доод талын гагнаас нь бас салаад гараад ирсэн юм. Би гадаа нь хүн харахаар болоод Батзориг цонхыг нь нуруугаараа түлхсээр байгаад хагалж орсон. Тэгээд дотроос нь надад нэг нэгээр нь архинууд авч өгөөд байсан ба самар, шоколад, дарс гэх мэт зүйлс авч өгсөн юм. Тэгээд 10 гаруй архи дарс нилээн хэдэн ширхэг самар, шоколад байсан юм… гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Тогтуурын: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай түрээслүүлэгч Тэнгис нь манай хажуу залгаа байранд үйл ажиллагаа явуулдаг ба миний утас руу 13 цаг 30 минутын орчим залгаад караоке руу хулгай орсон байна хулгайчийг барьсан, чи яаралтай ир гэхээр нь би гэрээсээ гараад такси барих гэж байтал дахин залгаж чамайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр яаралтай ир гэж байна гэхээр нь шууд цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Цагдаа нартай хамт караоке паб руу очтол хойд талд байрлах жижиг цонхны төмөр хамгаалалтын гагнаасыг салгаж цонхны шилийг хагалж, төмөр хүрээг нь эвдсэн байдалтай байсан. ...Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын мөнгө бүрэн хүлээн авсан надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Сүхцэрэнгийн: ...Батзориг, Өлзийбаяр нарыг манай энэ хавьд байдаг гэдгээр нь зүс танина. Энэ хоёр өглөөгүүр бараг 20 орчим шил үнэтэй бололтой архитай орж ирсэн ба юун архи юм бэ гэсэн чинь олсон юм гэж хэлсэн. Би аваад гарцгаа зайлцгаа гээд хөөгөөд гаргасан... гэсэн мэдүүлэг, гэрч И.Хишигсүрэнгийн: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлаасаа гараад явж байтал замын хажуу талын “Мелоди” нэртэй караокены цонх нь хагарчихсан, цонхны хаалт нь наашаа мурийчихсан байхаар нь гайхаад хараад зогсож байтал цонхоор 20-25 орчим насны улаан өнгийн цамцтай, гадуураа ногоон эрээн өнгийн хантааз, цэнхэр өнгийн жинс, хар өнгийн пүүз, хар саравчтай малгайтай эрэгтэй гараад ирсэн. Тэгээд сэжигтэй санагдаад барьж аваад цагдаад өгсөн... гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ө.Ө нь З.Батзоригтой бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мелоди” караокены цонхны хамгаалалтын төмрийг эвдэж, хагалан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 576.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.             

 

Шүүгдэгч Ө.Ө нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ө.Ө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын бага бус хэмжээний хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Ө.Ө нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-95-137/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Өт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ө.Өт учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан хуульд зааснаас доогуур ял оногдуулах нь зөв гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.                                                   

 

Хохирогч Б.Тогтуурт учирсан 576.200 төгрөгийн хохирлыг төлсөн байна.    

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 75 хоног цагдан хоригдсон байна.                                    

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.