Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 783

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Оад холбогдох эрүүгийн 1811008180687 дугаар 186/2018/0737/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,                             

Шүүгдэгч Ц.О, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 56 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд Нийтийн эргүүлээр ажилладаг, гэр бүлийн байдал 2, хүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Вандан овогт Ц.О

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамжны 355 тоотод хохирогч Н.Номин-Эрдэнийг архи ууж, агсам тавьлаа гэх шалтгааны улмаас зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Н.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд эмээгийн охин Алтантуяа дүү Монголмаа руугаа дарамталсан үг хэллэгтэй мессеж явуулаад байхаар нь би эмээ дээр ороод танай охин Алтантуяа Монголмаа руу мессеж бичээд дарамтлаад байна, байнга ингэх юм гэж хэлэхэд эмээ охиноо өмөөрөөд та нар байнга хоорондоо хэрэлдэнэ, би үхээд өгье гээд гэрээс гарч явсан. Намайг гэртээ байхад Монголмаагийн охин Амирлан гэрт орж ирээд таныг Отгонханд эгч дуудаж байна гэж хэлэхээр нь би аавын гэрт ороход эмээ, ээж, Отгонханд, Оюунханд, Янжинлхам, Алтантуяа нар байсан. Намайг аавын гэрт ороход Отгонханд чи яахлаараа 70 гарсан эгчтэй минь хэрэлдээд байдаг юм бэ гээд надад хэлэхэд Оюунханд баруун хацар руу нэг удаа алгадсан. Дараа нь толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Оюунханд баруун хацар руу алгадахад чих цоорсон. Оюунханд намайг алгадсаны дараа миний чих дүнгэнээд хүмүүсийн яриа хол сонсогдоод халуу оргиод байхаар нь чихээ дарахад цус гарч байсан. Оюунханд алгадсанаас болж миний чихний хэнгэрэг цоорсон... гэсэн мэдүүлэг /хх-12-19, 88-90/,

Гэрч Ц.Үржинханд мөрдөн байцаалтын шатанд: ...10 цаг өнгөрч байх үед манай дүү Ц.О, Ц.Отгонханд нар ирээд зээ охин Н.Номин-Эрдэнийг чиний архи дарс уух нас мөн үү гээд согтуу агсараад байхаар нь Оюунханд Номин-Эрдэний баруун хацар руу нь хоёр удаа алгадсан... гэсэн мэдүүлэг /хх-36-37/,

Гэрч Ү.Аюуш мөрдөн байцаалтын шатанд: ...Манай дүү Ц.О, Ц.Отгонханд нар 10 цаг өнгөрч байх үед манайд хүрч ирээд Н.Номин-Эрдэнийг чиний архи уудаг нас чинь биш, яагаад согтуу эмээ, ээж нарыгаа зовоогоод байгаа юм бэ гээд баруун хацар хавьцаа нь хоёр удаа алгадаад цагдаа дуудлаа гэхэд намайг цагдаад өгч яах юм бэ гэхээр нь одоо унтаж амар гэсэн чинь байшин руугаа орсон юм. Эгч Ц.О уурлаад хоёр удаа баруун хацар руу нь алгадсан... гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3558 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Н.Номин-Эрдэнийн биед баруун чихний хэнгэргийн цооролт, уруул, зүүн бугалга, сарвуу, хоёр өгзөг, гуя, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язрал, нуруу, зүүн мөр, хоёр бугалга, хэвлийд цус хуралт, зүүн бугалга, шуу баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтлүүд нь бүхэлдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чихний хэнгэргийн цооролт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа хөнгөн, бусад гэмтэл дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-48/,

 

Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд: ... баруун чихний хэнгэрэг цооролт, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын язрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад Н.Номин-Эрдэний биед учирсан гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэсэн мэдүүлэг

 

              Яллагдагчаар Ц.О мөрдөн байцаалтын шатанд: ...Н.Номин-Эрдэний биед хөнгөн зэргийн гэмтлийг миний бие учруулсан маань үнэн. Түүний баруун чих рүү алгадаж, уруул руу нь цохьсон маань үнэн болно. Н.Номин-Эрдэнэ агсам согтуу тавьснаас л болсон юм... гэсэн мэдүүлэг /хх-58-59/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-74/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-75/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамжны 355 тоотод хохирогч Н.Номин-Эрдэнийг архи ууж, агсам тавьлаа гэх шалтгааны улмаас зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь тохиолдын шинжтэй байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн ба төлбөр төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учир 450.000 төгрөгөөр торгож, мөн торгох ялыг 4-5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү. Учир нь Ц.О нь тэтгэвэрээс өөр орлогогүй юм гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамжны 355 тоотод хохирогч Н.Номин-Эрдэнийг архи ууж, агсам тавьлаа гэх шалтгааны улмаас зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Н.Номин-Эрдэний биед хөнгөн зэргийн гэмтлийг миний бие учруулсан маань үнэн. Түүний баруун чих рүү алгадаж, уруул руу нь цохьсон маань үнэн болно. Н.Номин-Эрдэнэ агсам согтуу тавьснаас л болсон юм... гэсэн мэдүүлэг,  хохирогч Н.Номин-Эрдэний: ... 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд эмээгийн охин Алтантуяа дүү Монголмаа руугаа дарамталсан үг хэллэгтэй мессеж явуулаад байхаар нь би эмээ дээр ороод танай охин Алтантуяа Монголмаа руу мессеж бичээд дарамтлаад байна, байнга ингэх юм гэж хэлэхэд эмээ охиноо өмөөрөөд та нар байнга хоорондоо хэрэлдэнэ, би үхээд өгье гээд гэрээс гарч явсан. Намайг гэртээ байхад Монголмаагийн охин Амирлан гэрт орж ирээд таныг Отгонханд эгч дуудаж байна гэж хэлэхээр нь би аавын гэрт ороход эмээ, ээж, Отгонханд, Оюунханд, Янжинлхам, Алтантуяа нар байсан. Намайг аавын гэрт ороход Отгонханд чи яахлаараа 70 гарсан эгчтэй минь хэрэлдээд байдаг юм бэ гээд надад хэлэхэд Оюунханд баруун хацар руу нэг удаа алгадсан. Дараа нь толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Оюунханд баруун хацар руу алгадахад чих цоорсон. Оюунханд намайг алгадсаны дараа миний чих дүнгэнээд хүмүүсийн яриа хол сонсогдоод халуу оргиод байхаар нь чихээ дарахад цус гарч байсан. Оюунханд алгадсанаас болж миний чихний хэнгэрэг цоорсон... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Үржинхандын: ...10 цаг өнгөрч байх үед манай дүү Ц.О, Ц.Отгонханд нар ирээд зээ охин Н.Номин-Эрдэнийг чиний архи дарс уух нас мөн үү гээд согтуу агсараад байхаар нь Оюунханд Номин-Эрдэний баруун хацар руу нь хоёр удаа алгадсан... гэсэн мэдүүлэг, гэрч Ү.Аюушийн: ...Манай дүү Ц.О, Ц.Отгонханд нар 10 цаг өнгөрч байх үед манайд хүрч ирээд Н.Номин-Эрдэнийг чиний архи уудаг нас чинь биш, яагаад согтуу эмээ, ээж нарыгаа зовоогоод байгаа юм бэ гээд баруун хацар хавьцаа нь хоёр удаа алгадаад цагдаа дуудлаа гэхэд намайг цагдаад өгч яах юм бэ гэхээр нь одоо унтаж амар гэсэн чинь байшин руугаа орсон юм. Эгч Ц.О уурлаад хоёр удаа баруун хацар руу нь алгадсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3558 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10 дугаар гудамжны 355 тоотод хохирогч Н.Номин-Эрдэнийг архи ууж, агсам тавьлаа гэх шалтгааны улмаас зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.            

 

Шүүгдэгч Ц.О бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Ц.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-96/ тогтоогдож байна.                 

 

Шүүгдэгч Ц.Оад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ц.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Н.Номин-Эрдэнэ нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.