Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 786

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И.Эт холбогдох эрүүгийн 1811019770762 дугаар 186/2018/0738/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч П.Нямцэцэг,                             

Шүүгдэгч И.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Спейшл Майнинг ХХК-д туслах ажилтан, гэр бүлийн байдал 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт И.Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч И.Э нь 2018 оны 06 дугаар сарын 09, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-3-30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Оюунтуяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх, маргах зүйлгүй... гэх мэдүүлэг

Хохирогч А.Оюунтуяа мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Эрдэнэбаатар ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээсээ гарч явна гээд байхаар нь би явуулахгүй гэсэн чинь уурлаад нуруу болон гарын булчин хэсэгт хазсан. Намайг боож унагачихаад яваад өгсөн. Нөгөөдөр нь шөнө ирчихээд надтай хэрэлдэж байгаад яваад өгсөн. Арав гаруй хоногийн дараа гэртээ ирээд байж байтал орой болж байхад утас руу нэг эмэгтэй залгаад тэр эмэгтэй нь уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би хэн бэ гээд асуусан чинь чамд хамаагүй гээд газар унагаагаад намайг алгадаад чихнээс хазаад гадаа гаргаж чирч зодчихоод намайг гэрээс гаргаагүй, өөрөө ч гаралгүй байж байгаад маргааш өглөө нь гараад явсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй. …хүүхдээ тэвэрсэн байхад зодох юм бол хамт зодуулдаг байсан. Одоо бид эвлэрсэн санал хүсэлт байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-20/,

 

            Гэрч Л.Золбоо мөрдөн байцаалтын шатанд: ...би тэр өглөө гэртээ байж байсан чинь манай 8 настай дүү Уянгаа над дээр орж ирээд Эрка ах, Оюука эгч хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү нь орсон чинь Оюука сандал барьчихсан нөхөр Эрдэнэбаатар нь цааш түлхсэн байдалтай байсан… гэсэн мэдүүлэг/хх-21/,

     

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7496 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. А.Оюунтуяагийн биед зүүн бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Шинжээч эмч М.Аригуунтөгс гэсэн дүгнэлт /хх-26/,                                                

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №7981 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Оюунтуяагийн биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, хүзүү, баруун бугалга, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-28/,

 

Яллагдагчаар И.Э мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ байж байгаад гадагшаа гарах гэтэл намайг Оюунтуяа гадагшаа гаргахгүй гээд бид хоёр муудалцаад байсан болохоор би хоёр гарнаас нь чанга базсан юм. Тэгээд маргааш нь би гэрээсээ яваад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн санагдаж байна. Тэгээд гэртээ байж байтал над руу эмэгтэй хүн залгаснаас болж Оюунтуяа намайг хардаад бид хоёр муудалцсан юм. Тухайн үед би Оюунтуяаг баруун чихийг нь хазаад хүзүүг нь боочихсон. Тэгээд Оюунтуяа гадагшаа гараад орилоод байхаар нь гэртээ оруулах гээд газраар чирсэн юм. Тэгээд би гэрээсээ гараад явсан. Тэрнээс хойш бид хоёр уулзалдаагүй би ажлаар хөдөө явж байгаад сая ирсэн… гэсэн мэдүүлэг /хх-34/,

 

Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-66-71/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-42/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-43-46/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч И.Э нь 2018 оны 06 дугаар сарын 09, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-3-30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Оюунтуяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 50 хоногийн хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                         

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч И.Э нь 2018 оны 06 дугаар сарын 09, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-3-30 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Оюунтуяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...И.Эын: ...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ байж байгаад гадагшаа гарах гэтэл намайг Оюунтуяа гадагшаа гаргахгүй гээд бид хоёр муудалцаад байсан болохоор би хоёр гарнаас нь чанга базсан юм. Тэгээд маргааш нь би гэрээсээ яваад 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн санагдаж байна. Тэгээд гэртээ байж байтал над руу эмэгтэй хүн залгаснаас болж Оюунтуяа намайг хардаад бид хоёр муудалцсан юм. Тухайн үед би Оюунтуяаг баруун чихийг нь хазаад хүзүүг нь боочихсон. Тэгээд Оюунтуяа гадагшаа гараад орилоод байхаар нь гэртээ оруулах гээд газраар чирсэн юм. Тэгээд би гэрээсээ гараад явсан. Тэрнээс хойш бид хоёр уулзалдаагүй би ажлаар хөдөө явж байгаад сая ирсэн… гэсэн мэдүүлэг,  хохирогч А.Оюунтуяагийн: ...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Эрдэнэбаатар ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээсээ гарч явна гээд байхаар нь би явуулахгүй гэсэн чинь уурлаад нуруу болон гарын булчин хэсэгт хазсан. Намайг боож унагачихаад яваад өгсөн. Нөгөөдөр нь шөнө ирчихээд надтай хэрэлдэж байгаад яваад өгсөн. Арав гаруй хоногийн дараа гэртээ ирээд байж байтал орой болж байхад утас руу нэг эмэгтэй залгаад тэр эмэгтэй нь уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би хэн бэ гээд асуусан чинь чамд хамаагүй гээд газар унагаагаад намайг алгадаад чихнээс хазаад гадаа гаргаж чирч зодчихоод намайг гэрээс гаргаагүй, өөрөө ч гаралгүй байж байгаад маргааш өглөө нь гараад явсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй… гэсэн мэдүүлэг, гэрч Л.Золбоогийн: ..би тэр өглөө гэртээ байж байсан чинь манай 8 настай дүү Уянгаа над дээр орж ирээд Эрка ах, Оюука эгч хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү нь орсон чинь Оюука сандал барьчихсан нөхөр Эрдэнэбаатар нь цааш түлхсэн байдалтай байсан… гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №7496 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №7981 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч И.Э нь 2018 оны 06 дугаар сарын 09, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-3-30 тоот гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Оюунтуяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч И.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч И.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Э гэм буруугийн талаар маргаангүй болно.                                                                     

 

И.Э нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-37/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-42/ зэргээр тогтоогдож байна.           

 

Шүүгдэгч И.Эт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн И.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Шүүгдэгч И.Э нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 09, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр энэ гэмт хэргийг үйлджээ.       

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахын өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч И.Эт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 238 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ялын хугацаа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дуусах байсан тул эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хорих ялд шилжүүлэн тооцож нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.        

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан 2 жил 6 сарын хорих ял нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ялын хэмжээ багасаагүй байх тул ял хассагдахгүй байна.

Хохирогч А.Оюунтуяа нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна.       

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч И.Э өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.