Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 800

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811023420974 дугаар 186/2018/0797/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Н.Булганчимэг,                             

Шүүгдэгч Д.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Давалгаа цайны газарт тогооч ажилтай, гэр бүлийн байдал 2, нөхрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Д.Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Д.Э нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Давалгаа цайны газарт С.Ханддолгортой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                                          

 

Хохирогч С.Ханддолгор мөрдөн байцаалтын шатанд: ...Давалгаа цайны газар очиж Удвалтай уулзах гэж очсон. Тэгсэн Эрдэнэцэцэг Удвал нар гарч ирэхэд Эрдэнэцэцэг надад хандан яах гэж ирсэн юм бэ гэхэд би Удвалтай уулзая гэж хэлсэн. Тэгсэн Эрдэнэцэцэг намайг гараараа түлхэж гараад өг гээд Эрдэнэцэцэг өөрөө эхэлж миний үснээс зулгааж, үсдэж газар унагаасан... гэсэн мэдүүлэг /хх-8-12/,                                

 

Гэрч Х.Ариунжаргал мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ..манай гэрт гаднаас нагац эгч Ханддолгор нь уйлаад орж ирсэн. ..эгчийн зүүн талын хацранд маажуулсан шархтай дээгүүрээ өмссөн байсан цагаан өнгийн подволк нь зах хэсгээрээ урагдаж хүзүү хэсэг нь маажуулсан сорвитой байсан... гэсэн мэдүүлэг /хх-24-26/,                                                                       

 

            Гэрч Ц.Удвал мөрдөн байцаалтын шатанд: ...миний танил С.Ханддолгор гаднаас цайны газарт согтууруулах зүйл хэрэглэсэн надтай уулзах гэж ирсэн юм байна лээ. Тэгээд намайг Нармандах дуудахад С.Ханддолгор согтуу байхаар нь би Ханддолгорт хандан согтуу юу хийж яваа юм бэ гэж хэлээд гаръя гээд цайны газраас авч гарсан. Тэгсэн араас гарч ирээгүй. Нэг мэдсэн С.Ханддолгор, Д.Э нар бие биенийхээ үснээс зулгаасан хоорондоо маргалдаад байхаар нь Нармандах бид хоёр дундуур нь орж салгасан... гэсэн мэдүүлэг /хх-27-28/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10050 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. С.Ханддолгорын биед баруун хөмсөгний дотор хэсэг хамрын нуруу, дээд эрүүний зүүн хэсэг, зүүн хацрын ар хэсгүүдэд шалбаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

            Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-31/,

 

            Яллагдагчаар Д.Э мөрдөн байцаалтын шатанд: ...тухайн үед харилцан зодолдсон. Ханддолгорын биед би санаатай гэмтэл учруулъя гэж бодоогүй... гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

           

            Эд зүйлийн үнэлгээ /хх-34/, хохирол төлж барагдуулсан тухай баримт /хх-52-53/,       

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Давалгаа цайны газарт С.Ханддолгортой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.          

 

Прокуророос Д.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Д.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Э нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Д.Эийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирогч С.Ханддолгорт хохиролд 100.000 төгрөгийг  нөхөн төлсөн байна.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Э өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.