| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0739/Э |
| Дугаар | 801 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Сод холбогдох эрүүгийн 1811022010822 дугаар 186/2018/0739/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Хохирогч С.Цогтгэрэл, хохирогч Д.Дашням нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1958 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, гэр бүлийн байдал 1, ганцаараа оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт О.С
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч О.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 2-15 тоот хашаанд байрлуулсан байсан иргэн С.Цогтгэрэлийн эзэмшлийн 77-55 ТӨА улсын дугаартай Ниссан Атлас маркийн автомашин, иргэн Д.Дашнямын эзэмшлийн 74-09 УНЦ улсын дугаартай Хьюндэй Старикс маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж нийт 920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Тухайн үед хашааны хаалга таглаад хаасан байхаар уурандаа машинуудыг цохисон... гэх мэдүүлэг
Хохирогч С.Цогтгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ гэртээ ирсэн. Тэгээд байж байтал манай найз Д.Дашням манайд ирсэн. Бид хоёр архи уучихаад гэртээ орсон. Өглөө 5 цагийн үед чимээ гарахаар нь харсан чинь миний машиныг эвдсэн байсан. Миний машины урд шил болох 713.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг
Хохирогч Д.Дашням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 06-ны орой манай найз дуудахаар нь очсон. Тэгээд гэрт нь байж байгаад унтсан. Өглөө 5 цагийн үед чимээ гарахаар нь хартал миний машины салхины шилийг хагалсан байсан. Эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон 273.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг
Хохирогч С.Цогтгэрэл, мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө босоогүй байж байхад хүн хашхираад машины цонх хагалчихлаа гээд шуугилдаад байхаар нь би байрнаасаа гараад очиход манай байранд амьдардаг Соронзонболд чулуу барьчихсан манай машины цонхыг хагалж байсан. Тэгэхээр нь би боль гээд ойртоод очиход Соронзонболд миний баруун гуяны дотор талд 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би Соронзонболдод гар хүрээгүй боль гээд явуулсан. Ингээд машинаа тойрч харахад миний Ниссан Атлас маркийн машины урд талын том шилийг 2 газар хагалсан, гилны дотор байсан хар өнгийн хуванцар хамгаалалтыг хагалаад доор нь төмрөн дээр нь хонхойлгосон байсан. ...Миний машинд учирсан хохирол болох 670.000 төгрөг дээр үнэлгээний үнэ болох 43.000 төгрөгийг нэмээд нийт 713.000 төгрөгийг нэхэмжилнэ... Уг машин миний төрсөн хүү Ц.Баатарцогтын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний эзэмшлийн машин байгаа юм. Машин худалдаж авах үед би өөрөө хөдөө байсан учраас том хүү өөрийн нэр дээрээ шилжүүлж авч байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-10-11/,
Хохирогч Д.Дашням мөрдөн байцаалтын шатанд: …2018 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө би Цогтгэрэл гэж найз дээрээ өөрийн эзэмшлийн 74-09 УНЦ улсын дугаартай Старикс маркийн машинтайгаа ирсэн. Цогтгэрэлийн нийтийн байрны хашаан дотор машинаа байрлуулчихаад найзындаа хоносон өглөө 05 цагийн орчим гадаа юм цохиж байгаа чимээ гараад хүн хашхирахаар нь би гараад харахад тухайн байранд түрээсээр амьдардаг гэх Соронзонболд гэж хүн чулуу барьчихсан машины цонх хагалсан байсан чулуугаа гартаа барьчихсан согтуу агсам тавиад хашхираад байсан. ...миний машинд 250.000 төгрөгийн хохирол учирсан байсан ба үнэлгээнд 23.000 төгрөг төлсөн. Нийт 273.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ... гэсэн мэдүүлэг /хх-16/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Мөнгөншагай мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цаг өнгөрч байхад гадаа чимээ гараад юм цохиод хагалаад байх шиг чимээ гараад хүн муухай хашхираад байхаар нь би босоод гадаа гараад харахад манай байрны 10 дугаартай өрөөг түрээслэн амьдардаг Соронзонболд гэж ах согтуу гартаа чулуу барьчихсан хашхираад аавын найз Дашням ахын машины цонхон дээр чулуугаар цохиод зураад яваад байсан. Мөн манай машины цонхыг бас хагалсан байсан. ...Соронзонболд нь архи их уудаг хүмүүс цуглуулаад архи уугаад байдаг учраас шаардлага тавихаар өөдөөс хэрэлдээд байдаг. Тиймээс байрнаасаа гараарай гэж урд нь хэлж байсан... гэсэн мэдүүлэг
Яллагдагчаар О.С мөрдөн байцаалтын шатанд: ...Яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. ...эмэгтэй хүн гэртээ оруулаад чанга дуугараад хашхираад амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь би уурлаад та нар яагаад байгаа юм бэ гээд гараад боль та нар гээд чулуугаар машины цонхон дээр нь цохьсон... гэсэн мэдүүлэг /хх-23/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-29, 31-32/, тээврийн хэрэслийн лавлагаа /хх-38-39/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: захиргааны зөрчлийн бүртгэл /хх-40-45/, тэтгэврийн бүртгэлийн хуулбар /хх-46-49/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-50/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-59/, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн эд хөрөнгө өмчилдөг эсэх лавлагаа /хх-61/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч О.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 2-15 тоот хашаанд байрлуулсан байсан иргэн С.Цогтгэрэлийн эзэмшлийн 77-55 ТӨА улсын дугаартай Ниссан Атлас маркийн автомашин, иргэн Д.Дашнямын эзэмшлийн 74-09 УНЦ улсын дугаартай Хьюндэй Старикс маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж нийт 920.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасч тооцуулах саналтай байна. Бусдад 918.000 төгрөгийн төлөх төлбөртэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан хамгийн багаар тогтоож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Шүүгдэгч О.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 2-15 тоот хашаанд байрлуулсан байсан иргэн С.Цогтгэрэлийн эзэмшлийн 77-55 ТӨА улсын дугаартай Ниссан Атлас маркийн автомашин, иргэн Д.Дашнямын эзэмшлийн 74-09 УНЦ улсын дугаартай Хьюндэй Старикс маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж нийт 920.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...Яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. ...эмэгтэй хүн гэртээ оруулаад чанга дуугараад хашхираад амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь би уурлаад та нар яагаад байгаа юм бэ гээд гараад боль та нар гээд чулуугаар машины цонхон дээр нь цохьсон... гэсэн мэдүүлэг, хохирогч С.Цогтгэрэлийн: ...2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө босоогүй байж байхад хүн хашхираад машины цонх хагалчихлаа гээд шуугилдаад байхаар нь би байрнаасаа гараад очиход манай байранд амьдардаг Соронзонболд чулуу барьчихсан манай машины цонхыг хагалж байсан. Тэгэхээр нь би боль гээд ойртоод очиход Соронзонболд миний баруун гуяны дотор талд 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би Соронзонболдод гар хүрээгүй боль гээд явуулсан. Ингээд машинаа тойрч харахад миний Ниссан Атлас маркийн машины урд талын том шилийг 2 газар хагалсан, гилны дотор байсан хар өнгийн хуванцар хамгаалалтыг хагалаад доор нь төмрөн дээр нь хонхойлгосон байсан. ...Миний машинд учирсан хохирол болох 670.000 төгрөг дээр үнэлгээний үнэ болох 43.000 төгрөгийг нэмээд нийт 713.000 төгрөгийг нэхэмжилнэ... Уг машин миний төрсөн хүү Ц.Баатарцогтын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний эзэмшлийн машин байгаа юм. Машин худалдаж авах үед би өөрөө хөдөө байсан учраас том хүү өөрийн нэр дээрээ шилжүүлж авч байсан юм... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Дашнямын: …2018 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө би Цогтгэрэл гэж найз дээрээ өөрийн эзэмшлийн 74-09 УНЦ улсын дугаартай Старикс маркийн машинтайгаа ирсэн. Цогтгэрэлийн нийтийн байрны хашаан дотор машинаа байрлуулчихаад найзындаа хоносон өглөө 05 цагийн орчим гадаа юм цохиж байгаа чимээ гараад хүн хашхирахаар нь би гараад харахад тухайн байранд түрээсээр амьдардаг гэх Соронзонболд гэж хүн чулуу барьчихсан машины цонх хагалсан байсан чулуугаа гартаа барьчихсан согтуу агсам тавиад хашхираад байсан. ...миний машинд 250.000 төгрөгийн хохирол учирсан байсан ба үнэлгээнд 23.000 төгрөг төлсөн. Нийт 273.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Мөнгөншагайгийн: ...2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цаг өнгөрч байхад гадаа чимээ гараад юм цохиод хагалаад байх шиг чимээ гараад хүн муухай хашхираад байхаар нь би босоод гадаа гараад харахад манай байрны 10 дугаартай өрөөг түрээслэн амьдардаг Соронзонболд гэж ах согтуу гартаа чулуу барьчихсан хашхираад аавын найз Дашням ахын машины цонхон дээр чулуугаар цохиод зураад яваад байсан. Мөн манай машины цонхыг бас хагалсан байсан. ...Соронзонболд нь архи их уудаг хүмүүс цуглуулаад архи уугаад байдаг учраас шаардлага тавихаар өөдөөс хэрэлдээд байдаг. Тиймээс байрнаасаа гараарай гэж урд нь хэлж байсан... гэсэн мэдүүлэг, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 2-15 тоот хашаанд байрлуулсан байсан иргэн С.Цогтгэрэлийн эзэмшлийн 77-55 ТӨА улсын дугаартай Ниссан Атлас маркийн автомашин, иргэн Д.Дашнямын эзэмшлийн 74-09 УНЦ улсын дугаартай Хьюндэй Старикс маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж нийт 920.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
О.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-57/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Сод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч С.Цогтгэрэлд учирсан 713.000 төгрөг, хохирогч Д.Дашнямд учирсан 273.000 төгрөгний хохирлыг шүүгдэгч О.Соос гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт нийт 12 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасч тооцов.