Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 826

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г, Ц.Н нарт холбогдох эрүүгийн 1811027770948 дугаар 186/2018/0819/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,      

Улсын яллагч М.Очбадрах,                                    

Шүүгдэгч, хохирогч Г.Г,

Шүүгдэгч, хохирогч Ц.Н /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуулийн Уул уурхайн ангийн 1 дүгээр курсын оюутан, гэр бүлийн байдал 2, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Мянгад овогт Г.Г

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нүүр хувиргагч мэргэжилтэй, “ЗУ” клубт зөөгч ажилтай, гэр бүлийн байдал 3, ээж, дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Гүжир овогт Ц.Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.Г, Ц.Н нар нь 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд  шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинд бөөлжлөө гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодолдох явцдаа Г.Г нь Ц.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Н нь Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг      

Шүүгдэгч Ц.Нандинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг     

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

 Хохирогч Ц.Нандинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ... Би угаасаа бөөлждөг юм, чи хэдийг авах гээд байгаа юм, чи өөрөө цэвэрлэ гээд хэл амаар доромжилж байгаад куртикээ тайлаад миний мөр рүү 2-3 удаа долоовор хуруугаараа чичилсэн. 4 дэх удаагаа чичлэхээр нь гарыг нь холдуулсан. Тэгээд дахиад 2 удаа чичлэхээр нь нүүр рүү нь мангасдсан чинь миний үснээс зулгааж доошоо тонгойлгосон. Би зөрүүлээд үсдээд бид хоёр хоорондоо барьцалдаж ноцолдож газарт унасан. Үснээс зулгааж байхдаа нөгөө гараараа миний нүүрийг маажсан. ...Би Ганцэцэгтэй учир зүйгээ ололцсон, түүнээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-16, 20/,

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд: ... Таксинд явж байхдаа би бөөлжсөн юм. ...Ганхөлөгийн ажил руу явах гэтэл нөгөө таксины жолооч эмэгтэй араас дуудаад хөөе бөөлжисөө цэвэрлэ гэхээр нь би согтуу байна мөнгийг нь өгчихье маргааш угаалгачих гэсэн чинь хэл амаар доромжилж эхэлсэн. ...Тэгээд би тэр эмэгтэйд ойртоход намайг эхэлж зүгээр бай аниагийн дүү гэж мангасдахаар нь би зөрүүлээд мөр рүү нь чичилсэн. Тэгээд намайг үсдэхээр нь би зөрүүлээд хэд хэд самардаж, бие биенийгээ цохилцсон. ...Би Нандингэрэл гэх эмэгтэйтэй учир зүйгээ ололцсон, түүнээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-22, 24/,

   Гэрч О.Ганхөлөг мөрдөн байцаалтын шатанд: ...Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ойролцоо явж байтал Ганцэцэг цонхоор бөөлжсөн. Гэтэл таксины жолооч эмэгтэй машин цэвэрлэж өгөөрэй гэхээр нь би зөвшөөрсөн. ...Хүлэг энтертэйнмент дээр ажил дээрээ ирээд таксины мөнгө болох 3500 төгрөгөө өгсөн. Тэгээд Ганцэцэгийн бөөлжсөн хэсгийг цэвэрлэх гээд байж байтал Ганцэцэг таксины жолооч эмэгтэйг энийг чи өөрөө цэвэрлэ гэж хэлснээс болоод маргаан үүссэн. Тэгтэл Ганцэцэг нь нөгөө жолооч эмэгтэйн хөл рүү өшиглөж байгаа харагдсан. Дараа хэд хэдэн удаа алгадаад үснээс зулгаагаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гээд байж байтал хажуугаар явж байсан хүмүүс ирж хамт салгасан... гэсэн мэдүүлэг /хх-27/,       

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11877 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Г.Гийн биед дух, баруун нүдний гадна булан, хоёр зовхи, хацар, баруун шуу, сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвуу чигчий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хумс хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

 

               Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-31/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11836 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ц.Нийн биед духны баруун төвгөр, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний дотор доод хэсэг, баруун нүдний дор, баруун хацарт шалбаралт, дух, баруун хөмсөгний дотор доод хэсэг, нүдний дотор доод хэсэг, зүүн шанаа, хамар, уруулын баруун дээд хэсэг, баруун завьж, эрүүний төвгөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт, дагз, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

 

Шинжээч эмч цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-38/,

 

               Яллагдагчаар Г.Г мөрдөн байцаалтын шатанд: ...би зөрүүлээд мөр рүү нь долоовор хуруугаараа чичилсэн. Тэгээд хоорондоо маргалдаад дээр доороо ороод ноцолдсон. Үснээсээ зулгаалцаад нэг нэгнийхээ нүүрийг маажсан. Би түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-46/,

Яллагдагч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд: ...согтуу эмэгтэйтэй хамт явж байсан залуу нь бөөлжис цэвэрлээд өгье гэсэн боловч нөгөө эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан болсон. Тэгээд харилцан үснээс зулгаалцсан, тэр миний нүүрийг маажсан. Би түүнтэй ноцолдож байхдаа нүүрийг нь маажсан байж магадгүй. Би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-47/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, Синдерелла клиник ХХК-н тодорхойлолт /хх-35/,

Шүүгдэгч Ц.Нийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-53-55/, Драгонден ХХК-н тодорхойлолт /хх-56/,

Шүүгдэгч Г.Гийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-59/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.         

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч шүүгдэгч Г.Г, Ц.Н нар нь 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинд бөөлжлөө гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодолдох явцдаа Г.Г нь Ц.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Г.Гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд хоорондоо маргалдаад дээр доороо ороод ноцолдсон. Үснээсээ зулгаалцаад нэг нэгнийхээ нүүрийг маажсан. Би түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Н, Г.Г нар нь 2018 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинд бөөлжлөө гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодолдох явцдаа  Ц.Н нь Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Нийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...нөгөө эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан болсон. Тэгээд харилцан үснээс зулгаалцсан, тэр миний нүүрийг маажсан. Би түүнтэй ноцолдож байхдаа нүүрийг нь маажсан байж магадгүй. Би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.                                                                                

Прокуророос Г.Г, Ц.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

Г.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.           

Ц.Нийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.           

Шүүгдэгч Г.Г, Ц.Н нар нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Г.Г, Ц.Н нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 нэгж, шүүгдэгч Ц.Нийг 450 нэгжээр тус тус торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.        

 

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

  

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Г, Ц.Н нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус гаргасан болно.