Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,                         

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,                                                         

шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогч Г.Жигжидсүрэн, түүний өмгөөлөгч Г.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,                                                             

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт Х.Зд холбогдох эрүүгийн 201625023071 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад албаны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,   

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 569 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа, Цорс овогт Х.З

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.З нь өөрийгөө “их сургуулийн багш, манай сургууль гадаад улс руу тэтгэлэгээр оюутан явуулдаг, миний эгч их сургуулийн захирал, манай найз том албан тушаал эрхэлдэг, би ажилд оруулж, сургуульд оруулж өгч чадна, их сургуулийн диплом авч өгч чадна” хэмээн хуурамч мэдээллээр бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг нь урвуулан ашиглаж,

2016 оны 04 дүгээр сараас 06 сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” худалдааны төв дотор байрлах ресторан дотор хохирогч Г.Жигжидсүрэнгээс 54.000 ам.доллар буюу 108.656.640 төгрөг, 10.500.000 төгрөг нийт 119.156.640 төгрөгийг,                                                   

2016 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийсе молл” худалдааны төвийн 5 давхарт хохирогч Г.Лхагвасүрэнгээс 13.580.000 төгрөгийг,                                          

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, “Элбэг” их дэлгүүрийн хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч Ц.Мандахаас 750.000 төгрөгийг,                                                                                                               

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зочид буудлын хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч С.Чимгээгээс 2.500.000 төгрөг нийт 4 хүнд 135.986.640 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.                               

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Золбоо мэдүүлэхдээ: Хохирогч Лхагвасүрэн, Мандах, Чимгээ нарын үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Г.Жигжидсүрэнд надад өгсөн гэх хохирлын гаргасан тооцоон дээр санал нийлэхгүй байна. Дээрх зүйл нь бодит хохирлын тооцоо биш. Гэрч Б.Эрдэнэхишигийн өгсөн мэдүүлэгт 14.000 ам.долларыг өгсөн гэж байна. Би анх хэлэхдээ 6000-8000 ам.доллар гэж хэлж байсан болохоос 14.000 ам.доллар гэж үнийн дүн хэлж байгаагүй. Миний авсан мөнгө бол 20.000 ам.доллар. Бусдыг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. 10.500.000 төгрөгийг авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед 54.000 ам.долларыг бөөнөөр нь би аваагүй. Бид гурав ярилцаж сууж байгаад намайг гарын үсэг зурчих, дараа цагдаа шүүх  гэж явахгүй, дараа нь нотлох баримт болно гэж хэлэхээр нь санамсаргүй байдлаар гарын үсэг зурсан. Тэгээд тухайн үед орж ирсэн мөнгөнүүдийг Т.Тунгалаг, Г.Жигжидсүрэн бид хувааж авдаг байсан. Зарим гэрчийн мэдүүлгээр 14.000 ам.доллар, 10.000 ам.доллар, мөн зарим гэрч нарын нэрийг нь ч мэдэхгүй, материал нь ч өгөгдөж байгаагүй хүмүүсийг хараад гайхаж байна. Хохирогч Лхагвасүрэн, Мандах, Чимгээ нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөөд 54.000 ам.доллараас 20.000 ам.доллар авснаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд байгаа зарим гэрч нарыг танихгүй гэв.                                                                                       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Жигжидсүрэн мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сард өөрийн танил Тунгалаг эгчээс дамжуулж Х.Зтой танилцаж байсан. Тухайн үед Х.Зг харахад танил харагдаж байсан. Тэгтэл Олон улсын их сургуулийг хамт төгссөн байсан талаараа хэлсэн. Тэгээд танилцаж байхдаа өөрийгөө эгчийнхээ Эрдэмийн Их сургуульд гадаад харилцааг хариуцаж ажилладаг, манай сургууль гадаадын ижил төстэй сургуулиудад харилцаа холбоотой ба Засгийн газрын тэтгэлгээр болон сургуулиудын тэтгэлэгээр хүүхдүүдийг Австрали, Америк, Европын орнуудад тэтгэлэгээр явуулдаг гэсэн. Уг асуудлыг Боловсрлын яамтай хамтарч хийдэг. Боловсролын яамны хүмүүс манай эгчийн шавь нар байгаа гэж хэлж байсан. Гэхдээ энэ талаар хүмүүст хэлж болохгүй нууцлалын зэрэгтэй гэсэн. Тэгээд холбогдох бичиг баримт байгаа юу эсвэл эгчтэйгээ уулзуулаач гэж хэлэхэд төгсөлт болох гээд эгч завгүй байгаа. Гадаадад явж байгаа. Ирэхээр нь төгсөлтийн дараа завтай болохоор нь заавал уулзуулна, та олон жил миний хүүхдийг эмчилчихээд надад итгэхгүй байгаа юм уу гэж Тунгалаг эгчид хэлж анх намайг итгүүлсэн. Анх Ганбаярын материалыг мөнгөтэй нь өгсөн. Тэгээд материалаа өгөхөд өөр юм асуухад энэ нууцлалтай учир зөвхөн чамтай уулзана гэж хэлдэг байсан. Дараа нь над руу залгаж 10.500.000 төгрөг авсан. Өөрийгөө маш их танилтай гэж хэлдэг байсан. Би өөрийнхөө дүү нарын материалыг өгчихөөд юу болсон талаар асуухад материал удна гэж удаа дараа худлаа хэлдэг байсан гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Жигжидсүрэнгийн: “... Би З гэх хүнтэй өөрийн хамаатан садан болох Тунгалагаар дамжуулан анх танилцсан. Би 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр өөрийн дүү Ганбаярыг Австрали улс руу суралцуулахаар явуулах болж 2016 оны 04 дүгээр сарын 30-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах” Гурван гал”-ын “Эс энд Эс” лоунжид анх Золбоод 3.000 ам.доллар өгсөн. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12.000 ам.доллар, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19.000 ам.доллар, 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 8.000 ам.доллар, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6.000 ам.доллар, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 6.000 ам.долларыг тус тус өгсөн. Золбоо надаас нийт 54.000 ам.долларыг авсан. Ингээд хүүхэд явуулах товлосон хугацаа буюу 2016 оны 09 сар болоход З “нөгөө суралцуулах орноос нь материал ирээгүй байна эцсийн хугацаа 2016 оны 10 сарын 28-ны өдөр” гэж хэлээд энэ цагаас хойш З алга болчихсон. Мөн З нь “хамаатан саданг чинь Эрдэнэт үйлдвэрт оруулж өгнө” гэж хэлээд надаас 5.000.000 төгрөг авсан. “Мэргэжлийн хяналтын газар руу оруулж өгнө” гэж хэлээд 5.500.000 төгрөг мөн л аваад алга болсон. Энэ З нь худал хэлж хуурч мэхлэн их хэмжээний мөнгө надаас залилан авсанд би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Зд би мөнгөө дандаа бэлнээр өгдөг байсан. Намайг мөнгө өгч байхад Тунгалаг эгч хамт явдаг байсан. Надад байсан 54.000 ам.доллар болон 10.500.000 төгрөг нь миний хамаатан болон миний өөрийн мөнгө байсан. Мөнгөө би өөрөө нэхэмжилж байна. Миний хамаатан садан энэхүү мөнгийг нэхэмжлэхгүй ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107-110/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Тунгалагийн: “ ... Миний бие нь Х.Зг 8-9 жилийн өмнөөс танина. Би өөрөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны өрхийн эмчээр 1990 оноос хойш ажиллаж байна. Х.З нь өөрийгөө “Эрдмийн их сургуульд багшийн ажил хийдэг” гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр би өөрийн хамаатан Г.Жигжидсүрэнтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн 6 давхарт уулзаж байгаад Х.Зтой мөн уулзсан. З “гадаад улс руу хүүхдүүд гаргаж сургуульд суралцуулдаг болсон. Миний эгч “Эрдмийн их сургуулийн” захирал нь байгаа” гэж хэлж байсан. Тэгээд л Жигжидсүрэн Зтой ярилцаж байгаад хамаатныхаа хүүхдүүдийг сургуульд суралцуулах болсон. 2016 оны 04 дүгээр сараас 07 сар хүртэл Зд Жигжидсүрэн мөнгө төгрөгөө өгч байхад нь би байнга хамт явдаг байсан. Жигжидсүрэн нь Х.Зд нийт 54.000 ам.доллар, 10.500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бэлнээр өгч байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ганбаярын: Миний бие нь өөрийн эхнэр С.Түвшинжаргалын хамаатан садан болох Жигжидсүрэн эгчид 2016 оны өвөл “эхнэртэйгээ хамт гадагшаа явмаар байна, гадагшаа явуулж өгөх хүн байна уу” гэж асууж байсан юм. Тухайн үед Жигжидсүрэн эгч “би хүмүүсээс асууж үзье, явуулах хүн байгаа эсэхийг асууя” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Жигжидсүрэн эгчтэй нэг уулзахад “манай их сургуулийн нөгөө ангийн хүүхэд гадагшаа хүмүүсийг явуулж байгаа сураг сонслоо. Гадагшаа явуулахад 10.000 ам.доллар болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтуудаа бүрдүүлээд 6.000 ам.долларын хамт Жигжидсүрэн эгчид 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр өгсөн. Дараа нь 5 дугаар сарын сүүлээр 4.000 ам.долларыг нь өгсөн. Үүнээс хойш нөгөө Жигжидсүрэн эгчийн яриад байсан хүн нь залилан мэхлээд алга болчихсон гэдгийг мэдсэн. Жигжидсүрэн эгч тэр хүнээсээ бидний 10.000 ам.долларыг авч өгөх ёстой гэж бодож байна. Тиймээс Жигжидсүрэн эгч өөрөө энэ асуудлыг шийдвэрлэж өгөх байх гэж бодож байгаа. Жигжидсүрэн эгч надад хэлэхдээ чиний 10.000 ам.долларыг Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилдаг багш З гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Би З гэх хүнтэй нь нэг ч удаа уулзаагүй, нэг ч холбоо барьж байгаагүй. Би өөрөө эхнэрийн хамаатан Жигжидсүрэн эгчид итгэсэн байсан юм ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 119/,  

                                                                                                                                  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэхишигийн: “...Би Жигжидсүрэн эгчид “гадагшаа сургуульд явах хүсэлтэй байгаа юм” гэж ярихад “надад нэг гадагшаа явуулах хүн байгаа. Манай хүргэн гадагшаа явах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Би “за тэгвэл би ч гэсэн гадагшаа явах гэсэн юм. Тиймээс уулзъя” гэж хэлээд Жигжидсүрэн эгчтэй хамт нөгөө хүн дээр нь очиж уулзахад “14.000 ам.доллар болох юм байна. Австрали улсын их сургууль руу явуулж өгөх боломж байгаа. Сургуульд зуучилж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цаад явуулах гэж байгаа хүнтэй чинь уулзаад мөнгөө өгч болохгүй юм уу” гэж асуухад “нууцлалын зэрэгтэй, өөрсдөө уулзахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за мөнгөө таньд өгөөд таниар дамжуулуулаад л өгчихье” гэж хэлээд 14.000 ам.долларын зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газраар зээлийн гэрээ байгуулсан. Би Жигжидсүрэнгээс 14.000 ам.доллараа нэхэмжилж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. Миний бие цагдаагийн байгууллагад Жигжидсүрэнд холбогдуулан гомдол гаргахгүй ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122/,                                                                                                       

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Моломын: “ … Миний бие 2016 оны 07 дугаар сард ажил олж хийе гэж бодоод ажил хайж байтал манай эхнэр Сандулам нь өөрийн хамаатан Жигжидсүрэн эгчид хандан “манай нөхөр ажил хайгаад байна. Таньд ажилд оруулаад өгөх хүн байна уу” гэж хэлсэн байсан. Жигжидсүрэн эгч “З гэх хүн байна. Энэ хүн чамайг Эрдэнэт хотын ГОК-ын үйлдвэрт том тэрэгний жолоочоор ажилд оруулж өгч чадна. Гэр бүлээр чинь энэ байгууллагад оруулж өгч чадна 10.000.000 төгрөг өгөх юм бол болчих юм байна” гэхээр нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад 5.000.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. Би З гэх хүнд гомдолтой байна. Хохирогчоор Жигжидсүрэн эгч миний өмнөөс оролцоно ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Анударийн:  “... Би 2016 оны 05 дугаар сарын дундуур 10.000 Ам.доллар Жигжидсүрэн эгчид бэлнээр авчирч өгсөн. Би энэ 10.000 Ам.долларыг нэхэмжлэхгүй. Харин Жигжидсүрэн эгч өөрөө Х.З гэх хүнээсээ миний өгсөн 10.000 ам.долларыг нэхэмжилж авч надад өгөх байх гэж би бодож байна. Тиймээс би З гэх хүнд гомдолтой байгаа бөгөөд энэ хэрэгт хохирогчоор Жигжидсүрэн эгч миний өмнөөс оролцоно ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 126/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Жалбуугийн: “… Миний бие 2016 оны 05 дугаар сард гадагшаа явж суралцах бодолтой байсан бөгөөд найзууд болох Анударь, Эрдэнэхишиг нартай уулзаад байж байтал “Жигжидсүрэн бол гадаад оронд хүмүүсийг сургуульд суралцахаар зуучилж өгч чадна. Эхний ээлжинд 14.000 ам.доллар хэрэг болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Жигжидсүрэнтэй 2016 оны 05 сарын эхээр уулзаад бэлнээр 14.000 ам доллар өгсөн. ...Би бол Жигжидсүрэнгээс л 14.000 ам.доллараа нэхэмжилж иргэний шүүхэд гомдол гаргасан байгаа. Энэ эрүүгийн хэрэгт болон цагдаагийн байгууллагад би гомдол гаргахгүй учир нь би иргэний шүүхэд л хандсан байгаа. Тиймээс би энэ эрүүгийн хэрэгт хохирогчоор тооцогдож явахгүй....гэсэн мэдүүлэг /1хх-ийн 128/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Түвшинжаргалын: “… Миний бие нь өөрийн төрсөн эх Нарансуурийн төрсөн дүү Жигжидсүрэнд хандан “би өөрийн гэр бүлээ аваад гадагшаа гадаад улс руу гарч сурч ажиллах гэсэн юм. Та гадаад улс руу явуулдаг хүн байвал сураглаж байгаарай” гэж 2015 онд хэлж байсан. Би 10.000 Ам.доллараа өгсөн. Манай гэр бүлийн мөнгө байгаа юм. Энэ мөнгийг Жигжидсүрэн эгчээс манайх нэхэмжлэхгүй. Харин Жигжидсүрэн эгч цаашаа ямар хүнд энэ мөнгийг шилжүүлсэн байдгийг тогтоолгож тэр хүнээсээ Жигжидсүрэн эгч өөрөө нэхэмжилнэ. Жигжидсүрэн эгч надад ямар хүнд энэ мөнгийг өгөх гэж байгаа талаараа хэлээгүй. Би ч асуугаагүй ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 129/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ундрамын: “… Би Жигжидсүрэнг танина. Харин Тунгалаг, З гэх хүмүүсийг танихгүй. Жигжидсүрэн нь 2016 оны 06 дугаар сард “Унгар улсын нийслэл Төв европын их сургуульд магистрийн сургуульд зуучилна. Төлбөр тооцоо нь 10.000 Ам.доллар болно” гээд эхлээд 5.000 ам доллар, дараа нь 5.000 ам.доллар авсан. Би 7.000 ам.доллараа буцаан авсан. Одоо Жигжидсүрэнгээс 3.000 ам.доллараа нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 158/,        

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Лхагвасүрэнгийн: “... З манай охиноос  “Ессо” брэндийн 38 размерын 85.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний гутал 1 ширхэг, “ЛВ” брэндийн 120.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний нүдний шил 1 ширхэг, “Эл Ви” брэндийн 37 размерын эмэгтэй хүний гутал, 55.000 төгрөгийн үнэтэй нийт 260.000 төгрөгийн зүйлс аваад над руу залгаад “чи надад итгэсэнд баярлалаа. Би чамд тусалмаар байна. Сая сонгуулиар манай нам ялаад нөгөө хүмүүс маань гайгүй местэнд очсон. Улаанбаатар хотод Оюу толгойн төв оффис дээр ажилд орох хүн байвал найз нь оруулж өгч чадна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэнээ ажилд оруулъя гэж бодоод саналаа хэлсэн. Бэлнээр 600.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэтэй бараа аваад мөн хүргэн Дашжамцын иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн дипломын хуулбар, цээж зураг зэргийг аваад надад “2.500.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд “цалин 1.900.000 төгрөгийн цалин авна” гэх зэргээр намайг төөрөгдүүлж хуурч эхэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр интернет банкаар 1.200.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 220.000 тегрөг, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 50.000 төгрөгийг Згийн дансанд хийсэн. Нийтдээ 2.550.000 төгрөг өгсөн. З өөрийн шавь гээд Номинзул нэртэй жаахан хүүхдийг явуулж 860.000 төгрөгийн бараа авсан. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Згийн “ХААН” банкны данс руу дэлгүүр дээрээс интернетээр 1.500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 тегрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4.870.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 430.000 төгрөгийн барааг өөрөө ирж авсан. Ингээд визний мөнгө гэж Зд 11.160.000 төгрөг өгсөн. Энэ хооронд Згоос “дипломоо яасан” гэж асуухаар “ямар ч байсан хүүхдүүдийг чинь тэтгэлэгт явахаас өмнө гаргаад өгнө. Чи санаа зовох шаардлагагүй” гэсэн. Нийтдээ 15.125.000 төгрөг надаас залилан мэхэлж авсан. Мөн надаар дамжуулж эгч Чимгээгээс 2.500.000 төгрөг, хадам дүү Ц.Мандахаас 750.030 төгрөгийг “23 дугаар сургуульд оруулж өгнө” гэж хэлээд авсан. Хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 239-243/,

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.Намуундуламын: “… Манай ээж Лхагвасүрэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийс молл” худалдааны төвийн 5 давхарт 520 тоотод цүнх гутал зардаг юм. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ээжид ажил гараад оронд нь би лангуун дээр нь зогссон. Намайг зогсож байхад ойролцоогоор 30 гаран насны эмэгтэй ирээд ээжийг асуугаад ээжийн утасны дугаарыг аваад яриад байсан. Тэгээд надаас 3 ширхэг гутал аваад явсан. Ээжтэй утсаар ярьчихаад гутал аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 248-249/, 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дашжамцын: “… Манай хадам ээж Лхагвасүрэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийс молл” худалдааны төвийн 5 давхарт эмэгтэй хүний гутал, цүнх зардаг юм. Ээжийн хэлснээр Х.З гэх эмэгтэй ээжээс бараа худалдан авч танилцаж байсан гэсэн. Энэ хүн өөрийгөө “Монгол Улсын их сургуульд багшилдаг” гэж итгүүлсэн байсан. 2016 онд яг өдрийг нь мэдэхгүй байна ээж “чамайг “Оюу толгойд” оффисын ажилд оруулж өгөхөөр боллоо. Ажилд орохын тулд 3.000.000 төгрөг хэрэгтэй” гэсэн. Эхнэр бид хоёр мөнгө хайгаад олоогүй тул ажилд орохоо больсон. Манай эхнэр сургуулиа төгсөж чадаагүй байсан чинь нөгөө эмэгтэй ээжид “манай эхнэрт сургуулийн диплом авч өгнө” гэж 2.500.000 төгрөг авсан байсан. З гэх эмэгтэй “гэр бүлээр нь Швейд гаргаж өгнө 8.000 ам.доллар” гээд “эхний ээлжинд 5.000 ам.доллар” гэж хэлсэн байсан. Ээж надад хэлэхдээ “З гэх эмэгтэйн таньдаг хүн том албан тушаалд гарчихсан. Тэр хүн нь гадаад улс руу тэтгэлэгээр гаргадаг” гэж худлаа хэлсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 1/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Мандахын: “… Манай бэр Лхагвасүрэн нь 2016 оны 09 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн Орос хэлний ангид хүүхдийг чинь оруулж өгөх хүн байна. Та хүүхдээ оруулах уу гэсэн. Би “тийм хүн байгаа бол оруулъя” гэсэн чинь “за” гэсэн. Тэгээд З гэх эмэгтэй “та хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа юм уу 1.200.000 төгрөгөөр оруулна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “мөнгөө шилжүүл” гэсэн мессеж ирэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 хороололын “Элбэг” их дэлгүүрийн хажуу талын “ХААН” банкны салбараас Бат-Эрдэний Бүжинлхам гэх хүний 5120045110 тоот дансанд 600.000 төгрөг, гэрээсээ мобайл банкаар 5120045110 тоот дансанд 150.000 төгрөг, шилжүүлсэн. Хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 244-246/,  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Чимгээгийн: “... Бат-Эрдэнэ овогтой Бүжинлхам гэх хүний данс байхаар нь Згоос асуусан чинь “энэ хүн диплом хийж байгаа хүн. Та энэ хүн рүү урьдчилгаагаа явуул” гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Нарантуул” нэртэй зочид буудлын “ХААН” банкны салбараар дамжуулж Б.Бүжинлхам гэх хүний дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь З над руу мессеж бичээд “үлдэгдэл 1.000.000 төгрөгөөө хэзээ яаж өгөх юм бэ” гэж бичсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 1.000.000 төгрөгөө Бүжинлхамын данс руу шилжүүлсэн. З өөрийгөө “хуулийн сургууль төгссөн, магистр” гэж хэлж байсан. Надад хэлэхдээ “Монгол Улсын их сургуулийн “Сиси” хяналтын албанд таньдаг хүн байдаг. Тэр хүнээр гаргуулна” гэж хэлсэн. Энэ мөнгө диплом гаргуулж авах ёстой мөнгө байгаа юм. Би З гэх хүнээс 2.500.000 төгрөгөө олж авмаар байна. Намайг худлаа ярьж хуурсанд нь гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 237-238/,  

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Зэгиймаагийн: “… Миний бие өөрийн хамаатан Х.Золбоо гэх хүнийг танина. Гэхдээ энэ хүнтэй холбоотой байдаггүй. Энэ хүн миний нэрийг барьж хүмүүсээс мөнгө төгрөг авч зээлдэг юм байна. Энэ хүн Эрдмийн их сургуульд ерөөсөө багшилж байгаагүй. Одоо энэ хүн хаана юу хийж байгааг би мэдэхгүй байна. Өмнө нь миний нэрийг бариад хүмүүсээс мөнгө төгрөг авч байгаад шоронд орж байсан. Би энэ хүний овог нэр регистерийн дугаарыг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бүжинлхамын: “… Би Х.Золбоо гэх хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Намайг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байхад Х.Золбоо багш Орхон аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер хийдэг байсан. Би хивс нэхэх машины операторын ангид суралцаж байгаад энэ жил төгссөн юм. 2016 оны 05 сард Х.Золбоо багш “Хаан банкны виза картаа өгч бай, би удахгүй өгнө” гэж хэлэхээр нь би Х.Золбоо багшид өгчихсөн юм. Тэрнээс хойш миний дансанд хэзээнээс эхэлж, хэдэн төгрөг, хэн хаанаас хийсэн, ямар учиртай мөнгө төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Таныг дуудахад л мэдэж байна. 5110045110 гэх данс миний өөрийн данс. Би багшаас картаа авах гэтэл “Улаанбаатар хотод байна” гэхээр нь авч чадалгүй Өвөрхангай аймаг руу буюу гэр рүүгээ явчихсан. Энэ хугацаанд хүмүүсээс миний картаар мөнгө авсан байсан. Би Х.Золбоо багшаас ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй …” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 250/,

 

Г.Жигжидсүрэнгээс Х.Золбоод 54.000 ам.доллар өгсөн баримт тухай баримт /1хх-ийн 7, 17/, утасны мессежний хуулбар /1хх-ийн 18-81, 244, 2хх-ийн 106-119/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 184-185/, Монгол банкны ханшийн лавлагаа /1хх-ийн 113, 131-132/, Х.Золбоогийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 144-148/, С.Чимгээгээс Х.Золбоод мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх-ийн 223, 2хх-ийн 31-34/, Г.Лхагвасүрэнгээс Х.Золбоод мөнгө шилжүүлсэн баримтууд /2хх-ийн 22-29/,  зэргээр хангалттай тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Жигжидсүрэн /1хх-ийн 107-110/, Г.Лхагвасүрэн /1хх-ийн 239-243/, Ц.Мандах /1хх-ийн 244-246/, С.Чимгээ /1хх-ийн 237-238/, гэрч Т.Тунгалаг /1хх-ийн 118/, Б.Ганбаяр /1хх-ийн 119/, Б.Эрдэнэхишиг /1хх-ийн 122/, Д.Молом /1хх-ийн 125/, М.Анударь /1хх-ийн 126/, Н.Жалбуу /1хх-ийн 128/, С.Түвшинжаргал /1хх-ийн 129/, Г.Ундрам /2хх-ийн 158/, М.Намуундулам /1хх-ийн 248-249/, Э.Дашжамц /2хх-ийн 1/, Ч.Зэгиймаа /1хх-ийн 116/, Б.Бүжинлхам /1хх-ийн 250/, Г.Жигжидсүрэнгээс Х.Золбоод 54.000 Ам.доллар өгсөн баримт тухай баримт /1хх-ийн 7, 17/, утасны мессежний хуулбар /1хх-ийн 18-81, 244, 2хх-ийн 106-119/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 184-185/, Монгол банкны ханшийн лавлагаа /1хх-ийн 113, 131-132/, Х.Золбоогийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 144-148/, С.Чимгээгээс Х.Золбоод мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх-ийн 223, 2хх-ийн 31-34/, Г.Лхагвасүрэнгээс Х.Золбоод мөнгө шилжүүлсэн баримтууд /2хх-ийн 22-29/, Х.Золбоогийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 45/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 569 дүгээр шийтгэх тогтоол /2хх-ийн 47-53/, Хорих 407 дугаар ангийн Х.Золбоогийн зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /2хх-ийн 54-55/,   ялын тооцооны тодорхойлолт /2хх-ийн 56/, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 176 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 58-71/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Х.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Түүний цагдан хоригдсон 192 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай.  Бусдад төлөх 135.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ дүгнэлтэндээ: Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-2-т зааснаар 8 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан 6 жилин хорих ялыг нэмж нэгтгэн 12 жилийн хорих ял оногдуулсан гэж өмгөөлөгчийн хувьд хэрэгт авагдсан хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотойгоор улсын яллагч ялын саналыг гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-2-т зааснаар 8 жил, өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ялыг эдлэх ялд оруулан 8 жилээр тогтоож өгнө үү. Мөн түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ дүгнэлтэндээ: Гэм буруугийн тал дээр миний бие 1 хавтаст хэргийг уншиж оролцсон тул ялын саналыг хэлэх боломжгүй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Наранзул дүгнэлтэндээ: Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.З нь өөрийгөө “их сургуулийн багш, манай сургууль гадаад улс руу тэтгэлэгээр оюутан явуулдаг, миний эгч их сургуулийн захирал, манай найз том албан тушаал эрхэлдэг, би ажилд оруулж, сургуульд оруулж өгч чадна, их сургуулийн диплом авч өгч чадна” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, итгэлийг нь урвуулан ашиглаж 2016 оны 04 дүгээр сараас 06 сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, “Гурван гал” худалдааны төв дотор байрлах ресторан дотор хохирогч Г.Жигжидсүрэнгээс 54.000 ам.доллар буюу 108.656.640 төгрөг, 10.500.000 төгрөг нийт 119.156.640 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Пийс молл” худалдааны төвийн 5 давхарт хохирогч Г.Лхагвасүрэнгээс 14.790.000 төгрөгийг,  2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг, 3 дугаар хороолол, “Элбэг” их дэлгүүрийн хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч Ц.Мандахаас 750.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Нарантуул” зочид буудлын хажуу талын “ХААН” банкны салбарт хохирогч С.Чимгээгээс 2.500.000 төгрөгийг, нийт 137.196.640 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь хохирогч Г.Жигжидсүрэнгийн: “...Би З гэх хүнтэй өөрийн хамаатан садан болох Тунгалагаар дамжуулан анх танилцсан. Би 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр өөрийн дүү Ганбаярыг Австрали улс руу суралцуулахаар явуулах болж 2016 оны 04 дүгээр сарын 30-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах” Гурван гал”-ын “Эс энд Эс” лоунжид анх Золбоод 3.000 ам.доллар өгсөн. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12.000 ам.доллар, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19.000 ам.доллар, 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 8.000 ам.доллар, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6.000 ам.доллар, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 6.000 ам.долларыг тус тус өгсөн. Золбоо надаас нийт 54.000 ам.долларыг авсан. Ингээд хүүхэд явуулах товлосон хугацаа буюу 2016 оны 09 сар болоход З “нөгөө суралцуулах орноос нь материал ирээгүй байна эцсийн хугацаа 2016 оны 10 сарын 28-ны өдөр” гэж хэлээд энэ цагаас хойш З алга болчихсон. Мөн З нь “хамаатан саданг чинь Эрдэнэт үйлдвэрт оруулж өгнө” гэж хэлээд надаас 5.000.000 төгрөг авсан. “Мэргэжлийн хяналтын газар руу оруулж өгнө” гэж хэлээд 5.500.000 төгрөг мөн л аваад алга болсон. Энэ З нь худал хэлж хуурч мэхлэн их хэмжээний мөнгө надаас залилан авсанд би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Зд би мөнгөө дандаа бэлнээр өгдөг байсан. Намайг мөнгө өгч байхад Тунгалаг эгч хамт явдаг байсан. Надад байсан 54.000 ам.доллар болон 10.500.000 төгрөг нь миний хамаатан болон миний өөрийн мөнгө байсан. Мөнгөө би өөрөө нэхэмжилж байна. Миний хамаатан садан энэхүү мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлгээр, гэрч Т.Тунгалагийн: “...Миний бие нь Х.Зг 8-9 жилийн өмнөөс танина. Би өөрөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны өрхийн эмчээр 1990 оноос хойш ажиллаж байна. Х.З нь өөрийгөө “Эрдмийн их сургуульд багшийн ажил хийдэг” гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр би өөрийн хамаатан Г.Жигжидсүрэнтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн 6 давхарт уулзаж байгаад Х.Зтой мөн уулзсан. З “гадаад улс руу хүүхдүүд гаргаж сургуульд суралцуулдаг болсон. Миний эгч “Эрдмийн их сургуулийн” захирал нь байгаа” гэж хэлж байсан. Тэгээд л Жигжидсүрэн Зтой ярилцаж байгаад хамаатныхаа хүүхдүүдийг сургуульд суралцуулах болсон. 2016 оны 04 дүгээр сараас 07 сар хүртэл Зд Жигжидсүрэн мөнгө төгрөгөө өгч байхад нь би байнга хамт явдаг байсан. Жигжидсүрэн нь Х.Зд нийт 54.000 ам.доллар, 10.500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бэлнээр өгч байсан...” гэх мэдүүлгээр, гэрч Б.Ганбаярын: …Миний бие нь өөрийн эхнэр С.Түвшинжаргалын хамаатан садан болох Жигжидсүрэн эгчид 2016 оны өвөл “эхнэртэйгээ хамт гадагшаа явмаар байна, гадагшаа явуулж өгөх хүн байна уу” гэж асууж байсан юм. Тухайн үед Жигжидсүрэн эгч “би хүмүүсээс асууж үзье, явуулах хүн байгаа эсэхийг асууя” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Жигжидсүрэн эгчтэй нэг уулзахад “манай их сургуулийн нөгөө ангийн хүүхэд гадагшаа хүмүүсийг явуулж байгаа сураг сонслоо. Гадагшаа явуулахад 10.000 ам.доллар болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтуудаа бүрдүүлээд 6.000 ам.долларын хамт Жигжидсүрэн эгчид 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр өгсөн. Дараа нь 5 дугаар сарын сүүлээр 4.000 ам.долларыг нь өгсөн. Үүнээс хойш нөгөө Жигжидсүрэн эгчийн яриад байсан хүн нь залилан мэхлээд алга болчихсон гэдгийг мэдсэн. Жигжидсүрэн эгч тэр хүнээсээ бидний 10.000 ам.долларыг авч өгөх ёстой гэж бодож байна. Тиймээс Жигжидсүрэн эгч өөрөө энэ асуудлыг шийдвэрлэж өгөх байх гэж бодож байгаа. Жигжидсүрэн эгч надад хэлэхдээ чиний 10.000 ам.долларыг Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилдаг багш З гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Би З гэх хүнтэй нь нэг ч удаа уулзаагүй, нэг ч холбоо барьж байгаагүй. Би өөрөө эхнэрийн хамаатан Жигжидсүрэн эгчид итгэсэн байсан юм ...” гэх мэдүүлгээр, гэрч Б.Эрдэнэхишигийн: “...Би Жигжидсүрэн эгчид “гадагшаа сургуульд явах хүсэлтэй байгаа юм” гэж ярихад “надад нэг гадагшаа явуулах хүн байгаа. Манай хүргэн гадагшаа явах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Би “за тэгвэл би ч гэсэн гадагшаа явах гэсэн юм. Тиймээс уулзъя” гэж хэлээд Жигжидсүрэн эгчтэй хамт нөгөө хүн дээр нь очиж уулзахад “14.000 ам.доллар болох юм байна. Австрали улсын их сургууль руу явуулж өгөх боломж байгаа. Сургуульд зуучилж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цаад явуулах гэж байгаа хүнтэй чинь уулзаад мөнгөө өгч болохгүй юм уу” гэж асуухад “нууцлалын зэрэгтэй, өөрсдөө уулзахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за мөнгөө таньд өгөөд таниар дамжуулуулаад л өгчихье” гэж хэлээд 14.000 ам.долларын зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газраар зээлийн гэрээ байгуулсан. Би Жигжидсүрэнгээс 14.000 ам.доллараа нэхэмжилж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. Миний бие цагдаагийн байгууллагад Жигжидсүрэнд холбогдуулан гомдол гаргахгүй ...” гэх мэдүүлгээр, гэрч Д.Моломын: “…Миний бие 2016 оны 07 дугаар сард ажил олж хийе гэж бодоод ажил хайж байтал манай эхнэр Сандулам нь өөрийн хамаатан Жигжидсүрэн эгчид хандан “манай нөхөр ажил хайгаад байна. Таньд ажилд оруулаад өгөх хүн байна уу” гэж хэлсэн байсан. Жигжидсүрэн эгч “З гэх хүн байна. Энэ хүн чамайг Эрдэнэт хотын ГОК-ын үйлдвэрт том тэрэгний жолоочоор ажилд оруулж өгч чадна. Гэр бүлээр чинь энэ байгууллагад оруулж өгч чадна 10.000.000 төгрөг өгөх юм бол болчих юм байна” гэхээр нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад 5.000.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. Би З гэх хүнд гомдолтой байна. Хохирогчоор Жигжидсүрэн эгч миний өмнөөс оролцоно ...” гэх мэдүүлгээр, гэрч М.Анударийн: “... Би 2016 оны 05 дугаар сарын дундуур 10.000 ам.доллар Жигжидсүрэн эгчид бэлнээр авчирч өгсөн. Би энэ 10.000 ам.долларыг нэхэмжлэхгүй. Харин Жигжидсүрэн эгч өөрөө Х.З гэх хүнээсээ миний өгсөн 10.000 ам.долларыг нэхэмжилж авч надад өгөх байх гэж би бодож байна. Тиймээс би З гэх хүнд гомдолтой байгаа бөгөөд энэ хэрэгт хохирогчоор Жигжидсүрэн эгч миний өмнөөс оролцоно ...” гэх мэдүүлгээр, гэрч Н.Жалбуугийн: “… Миний бие 2016 оны 05 дугаар сард гадагшаа явж суралцах бодолтой байсан бөгөөд найзууд болох Анударь, Эрдэнэхишиг нартай уулзаад байж байтал “Жигжидсүрэн бол гадаад оронд хүмүүсийг сургуульд суралцахаар зуучилж өгч чадна. Эхний ээлжинд 14.000 ам.доллар хэрэг болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Жигжидсүрэнтэй 2016 оны 05 сарын эхээр уулзаад бэлнээр 14.000 ам доллар өгсөн. ...Би бол Жигжидсүрэнгээс л 14.000 ам.доллараа нэхэмжилж иргэний шүүхэд гомдол гаргасан байгаа. Энэ эрүүгийн хэрэгт болон цагдаагийн байгууллагад би гомдол гаргахгүй учир нь би иргэний шүүхэд л хандсан байгаа. Тиймээс би энэ эрүүгийн хэрэгт хохирогчоор тооцогдож явахгүй....гэх мэдүүлгээр, гэрч С.Түвшинжаргалын: “… Миний бие нь өөрийн төрсөн эх Нарансуурийн төрсөн дүү Жигжидсүрэнд хандан “би өөрийн гэр бүлээ аваад гадагшаа гадаад улс руу гарч сурч ажиллах гэсэн юм. Та гадаад улс руу явуулдаг хүн байвал сураглаж байгаарай” гэж 2015 онд хэлж байсан. Би 10.000 ам.доллараа өгсөн. Манай гэр бүлийн мөнгө байгаа юм. Энэ мөнгийг Жигжидсүрэн эгчээс манайх нэхэмжлэхгүй. Харин Жигжидсүрэн эгч цаашаа ямар хүнд энэ мөнгийг шилжүүлсэн байдгийг тогтоолгож тэр хүнээсээ Жигжидсүрэн эгч өөрөө нэхэмжилнэ. Жигжидсүрэн эгч надад ямар хүнд энэ мөнгийг өгөх гэж байгаа талаараа хэлээгүй. Би ч асуугаагүй ...” гэх мэдүүлгээр, гэрч Г.Ундрамын: “… Би Жигжидсүрэнг танина. Харин Тунгалаг, З гэх хүмүүсийг танихгүй. Жигжидсүрэн нь 2016 оны 06 дугаар сард “Унгар улсын нийслэл Төв европын их сургуульд магистрийн сургуульд зуучилна. Төлбөр тооцоо нь 10.000 Ам.доллар болно” гээд эхлээд 5.000 ам доллар, дараа нь 5.000 ам.доллар авсан. Би 7.000 ам.доллараа буцаан авсан. Одоо Жигжидсүрэнгээс 3.000 ам.доллараа нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ...” гэх мэдүүлгээр, хохирогч Г.Лхагвасүрэнгийн: “... З манай охиноос  “Ессо” брэндийн 38 размерын 85.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний гутал 1 ширхэг, “ЛВ” брэндийн 120.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний нүдний шил 1 ширхэг, “Эл Ви” брэндийн 37 размерын эмэгтэй хүний гутал, 55.000 төгрөгийн үнэтэй нийт 260.000 төгрөгийн зүйлс аваад над руу залгаад “чи надад итгэсэнд баярлалаа. Би чамд тусалмаар байна. Сая сонгуулиар манай нам ялаад нөгөө хүмүүс маань гайгүй местэнд очсон. Улаанбаатар хотод Оюу толгойн төв оффис дээр ажилд орох хүн байвал найз нь оруулж өгч чадна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэнээ ажилд оруулъя гэж бодоод саналаа хэлсэн. Бэлнээр 600.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэтэй бараа аваад мөн хүргэн Дашжамцын иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн дипломын хуулбар, цээж зураг зэргийг аваад надад “2.500.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд “цалин 1.900.000 төгрөгийн цалин авна” гэх зэргээр намайг төөрөгдүүлж хуурч эхэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр интернет банкаар 1.200.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 220.000 тегрөг, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 50.000 төгрөгийг Згийн дансанд хийсэн. Нийтдээ 2.550.000 төгрөг өгсөн. З өөрийн шавь гээд Номинзул нэртэй жаахан хүүхдийг явуулж 860.000 төгрөгийн бараа авсан. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Згийн “ХААН” банкны данс руу дэлгүүр дээрээс интернетээр 1.500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 тегрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4.870.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 430.000 төгрөгийн барааг өөрөө ирж авсан. Ингээд визний мөнгө гэж Зд 11.160.000 төгрөг өгсөн. Энэ хооронд Згоос “дипломоо яасан” гэж асуухаар “ямар ч байсан хүүхдүүдийг чинь тэтгэлэгт явахаас өмнө гаргаад өгнө. Чи санаа зовох шаардлагагүй” гэсэн. Нийтдээ 15.125.000 төгрөг надаас залилан мэхэлж авсан. Мөн надаар дамжуулж эгч Чимгээгээс 2.500.000 төгрөг, хадам дүү Ц.Мандахаас 750.030 төгрөгийг “23 дугаар сургуульд оруулж өгнө” гэж хэлээд авсан ...” гэх мэдүүлгээр, насанд хүрээгүй гэрч М.Намуундуламын: “…Манай ээж Лхагвасүрэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийс молл” худалдааны төвийн 5 давхарт 520 тоотод цүнх гутал зардаг юм. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ээжид ажил гараад оронд нь би лангуун дээр нь зогссон. Намайг зогсож байхад ойролцоогоор 30 гаран насны эмэгтэй ирээд ээжийг асуугаад ээжийн утасны дугаарыг аваад яриад байсан. Тэгээд надаас 3 ширхэг гутал аваад явсан. Ээжтэй утсаар ярьчихаад гутал аваад явсан ...” гэх мэдүүлгээр, гэрч Э.Дашжамцын “… Манай хадам ээж Лхагвасүрэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийсе молл” худалдааны төвийн 5 давхарт эмэгтэй хүний гутал, цүнх зардаг юм. Ээжийн хэлснээр Х.З гэх эмэгтэй ээжээс бараа худалдан авч танилцаж байсан гэсэн. Энэ хүн өөрийгөө “Монгол Улсын их сургуульд багшилдаг” гэж итгүүлсэн байсан. 2016 онд яг өдрийг нь мэдэхгүй байна ээж “чамайг “Оюу толгойд” оффисын ажилд оруулж өгөхөөр боллоо. Ажилд орохын тулд 3.000.000 төгрөг хэрэгтэй” гэсэн. Эхнэр бид хоёр мөнгө хайгаад олоогүй тул ажилд орохоо больсон. Манай эхнэр сургуулиа төгсөж чадаагүй байсан чинь нөгөө эмэгтэй ээжид “манай эхнэрийн сургуулийн диплом авч өгнө” гэж 2.500.000 төгрөг авсан байсан. З гэх эмэгтэй “гэр бүлээр нь Швед гаргаж өгнө 8.000 ам.доллар” гээд “эхний ээлжинд 5.000 ам.доллар” гэж хэлсэн байсан. Ээж надад хэлэхдээ “З гэх эмэгтэйн таньдаг хүн том албан тушаалд гарчихсан. Тэр хүн нь гадаад улс руу тэтгэлэгээр гаргадаг” гэж худлаа хэлсэн байсан ...” гэх мэдүүлгээр, хохирогч Ц.Мандахын: “… Манай бэр Лхагвасүрэн нь 2016 оны 09 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн Орос хэлний ангид хүүхдийг чинь оруулж өгөх хүн байна. Та хүүхдээ оруулах уу гэсэн. Би “тийм хүн байгаа бол оруулъя” гэсэн чинь “за” гэсэн. Тэгээд З гэх эмэгтэй “та хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа юм уу 1.200.000 төгрөгөөр оруулна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “мөнгөө шилжүүл” гэсэн мессеж ирэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 хороололын “Элбэг” их дэлгүүрийн хажуу талын “ХААН” банкны салбараас Бат-Эрдэний Бүжинлхам гэх хүний 5120045110 тоот дансанд 600.000 төгрөг, гэрээсээ мобайл банкаар 5120045110 тоот дансанд 150.000 төгрөг, шилжүүлсэн ...” гэх мэдүүлгээр, хохирогч С.Чимгээгийн: “... Бат-Эрдэнэ овогтой Бүжинлхам гэх хүний данс байхаар нь Згоос асуусан чинь “энэ хүн диплом хийж байгаа хүн. Та энэ хүн рүү урьдчилгаагаа явуул” гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Нарантуул” нэртэй зочид буудлын “ХААН” банкны салбараар дамжуулж Б.Бүжинлхам гэх хүний дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь З над руу мессеж бичээд “үлдэгдэл 1.000.000 төгрөгөө хэзээ яаж өгөх юм бэ” гэж бичсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 1.000.000 төгрөгөө Бүжинлхамын данс руу шилжүүлсэн. З өөрийгөө “хуулийн сургууль төгссөн, магистр” гэж хэлж байсан. Надад хэлэхдээ “Монгол Улсын их сургуулийн “Сиси” хяналтын албанд таньдаг хүн байдаг. Тэр хүнээр гаргуулна” гэж хэлсэн. Энэ мөнгө диплом гаргуулж авах ёстой мөнгө байгаа юм. Би З гэх хүнээс 2.500.000 төгрөгөө олж авмаар байна. Намайг худлаа ярьж хуурсанд нь гомдолтой байна …” гэх мэдүүлгээр, гэрч Ч.Зэгиймаагийн:  “… Миний бие өөрийн хамаатан Х.Золбоо гэх хүнийг танина. Гэхдээ энэ хүнтэй холбоотой байдаггүй. Энэ хүн миний нэрийг барьж хүмүүсээс мөнгө төгрөг авч зээлдэг юм байна. Энэ хүн Эрдмийн их сургуульд ерөөсөө багшилж байгаагүй. Одоо энэ хүн хаана юу хийж байгааг би мэдэхгүй байна. Өмнө нь миний нэрийг бариад хүмүүсээс мөнгө төгрөг авч байгаад шоронд орж байсан. Би энэ хүний овог нэр регистерийн дугаарыг мэдэхгүй.” гэх мэдүүлгээр, гэрч Б.Бүжинлхамын: “… Би Х.Золбоо гэх хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Намайг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байхад Х.Золбоо багш Орхон аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер хийдэг байсан. Би хивс нэхэх машины операторын ангид суралцаж байгаад энэ жил төгссөн юм. 2016 оны 05 сард Х.Золбоо багш “ХААН банкны виза картаа өгч бай, би удахгүй өгнө” гэж хэлэхээр нь би Х.Золбоо багшид өгчихсөн юм. Тэрнээс хойш миний дансанд хэзээнээс эхэлж, хэдэн төгрөг, хэн хаанаас хийсэн, ямар учиртай мөнгө төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Таныг дуудахад л мэдэж байна. 5110045110 гэх данс миний өөрийн данс. Би багшаас картаа авах гэтэл “Улаанбаатар хотод байна” гэхээр нь авч чадалгүй Өвөрхангай аймаг руу буюу гэр рүүгээ явчихсан. Энэ хугацаанд хүмүүсээс миний картаар мөнгө авсан байсан. Би Х.Золбоо багшаас ямар нэгэн мөнгө төгрөг авч байгаагүй …” гэх мэдүүлэг болон Г.Жигжидсүрэнгээс Х.Золбоод 54.000 Ам.доллар өгсөн баримт тухай баримт /1хх-ийн 7, 17/, утасны мессежний хуулбар /1хх-ийн 18-81, 244, 2хх-ийн 106-119/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 184-185/, Монгол банкны ханшийн лавлагаа /1хх-ийн 113, 131-132/, Х.Золбоогийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 144-148/, С.Чимгээгээс Х.Золбоод мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх-ийн 223, 2хх-ийн 31-34/, Г.Лхагвасүрэнгээс Х.Золбоод мөнгө шилжүүлсэн баримтууд /2хх-ийн 22-29/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.З нь хохирогч Жигжидсүрэнгээс 54.000 ам.доллар аваагүй гэж байгаа боловч 54.000 ам.доллар авсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 7, 17 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт болон гэрч Т.Тунгалагийн мэдүүлэг зэргээр   нотлогдож байна.

 

Шүүгдэгч Х.З нь бусдын эд хөрөнгийг залилсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Х.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                           

                                                          

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Х.Золбоогийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан баримтууд, эд зүйлийн үнэлгээ, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдож байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.              

 

Шүүгдэгч Х.Зд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Х.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.              

 

Хохирогч Г.Жигжидсүрэнд учирсан 119.156.640 төгрөгийн хохирол, хохирогч Г.Лхагвасүрэнд учирсан 13.580.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Мандахад учирсан 750.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Чимгээд учирсан 2.500.000 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгч Х.Згоос гаргуулах нь зүйтэй байна.          

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

 

Шүүгдэгч Х.З нь урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.4-т зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгийг хурааж, 6 жил 10 сарын хугацаагаар хорих ял нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасантай тохирч байх тул эрхзүйн байдлыг дээрдүүлэн аргачлалд оруулж дүйцүүлэн тооцоход өмнөх тогтоолоор авсан 6 жил 10 сарын хорих ял нь 2 жил болон өөрчлөгдөн хасагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар нийцүүлэн хасаж шийдвэрлэв.    

Шүүгдэгч Х.З нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 10 сар 29 хоногийн ялыг эдэлсэн болох нь 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдлэж буй Х.З-ийн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдов.