| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00948/И |
| Дугаар | 191/ШШ2026/03498 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/03498
2026 03 09 191/ШШ2026/03498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дугаар регистртэй, ******* ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дугаар регистртэй, ******* овогт *******ын *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ********* тоот, 29 м.кв хоёр өрөө орон сууцнаас Ч.*******г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,
Хариуцагч Ч.*******,
Нарийн бичгийн дарга А.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан ******* тоот, 29 м.кв хоёр өрөө орон сууцнаас Ч.*******г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. О.******* нь тухайн орон сууцыг 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний ээж Л.******* надад шилжүүлж өгсөн юм. Ингээд 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг анх авч байсан. Анх миний ээжид дүү Б. нь 1998 оны 06 дугаар сарын 18-нд бэлэглэсэн байсан. Тэр үедээ бэлэглэлийн гэрээ байгуулж өгсөн байдаг. Би тухай байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад 2005 оны 05 дугаар сарын 11-нд Бэлэглэлийн гэрээ байгуулан иргэн Ж.д эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээ гарган өгсөн боловч надад өгнө гэсэн мөнгө өгөлгүй Франц улс руу яваад алга болсон юм. Ингээд Ж.ыг хайж эрэл сураг болж байгаад 2 жилийн өмнө холбоо барьж олж авсан ба 2024 онд өөрөө Улаанбаатар хотод ирж дүү Отгонбаяртаа итгэмжлэл хийж өгсөн. Ингээд байрны гэрчилгээг шилжүүлэх гэсэн боловч Капитал банканд зээлтэй байсан ч чөлөөлүүлж өөрийн нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэн авсан болно. Ингээд байрандаа орж амьдрах гэсэн боловч Ч.******* гэдэг хүний хүргэн хүүхдүүд нь амьдардаг байсан. Иймд Ч.******* гэдэг хүнтэй огт уулзаагүй, тухайн байрандаа оръё гэхээр оруулдаггүй хөдөө байна гээд ирж уулздаггүй учир орон сууцнаас албадан гаргаж чөлөөлүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Ч.******* миний бие нь эхнэр хүүхдүүдийн хамт *********** тоот байрыг 2007 оны 08 дугаар сарын 20-нд Мягмаржав овогтой гээс 16.000.000 төгрөгөөр худалдан авсан болно. Энэ байрыг 2005 оны 10 дугаар сарын 27-нд Ц.аагаас М. нь худалдан авсан байдаг. С. нь Ц.тай намайг уулзуулж би байраа зарсан энэ хүн Ч.*******д та шууд байрыг шилжүүлж өгөөрэй гээд тохиролцож итгэмжлэл хийсэн. Энэ байр нь Улаанбаатар хотоос алслагдсан зүүн зүгт шахам 1990 онд байсан ба орон сууцгүй согтуу хүмүүс нэг хэсэгтээ оргонодог байсан. Ч.******* миний бие тус байрыг 2007 онд худалдан авахад 58 айлын орон сууц үхэлдээ дулааны шугамд холбогдоогүй цэвэр ус зэрэг байхгүй цахилгаан монтааж муу байсныг Ч.******* миний бие бүрэн загвар хийж эзэмшсэн болно. Миний бие нь энэ байрыг худалдан авахдаа Нийслэлийн 2004 оны 09 дүгээр сарын 06-нд орон сууц хувьчлах товчооны гэрчилгээд итгэж тэгээд настай эмэгтэй хүнд итгэж уг байрыг худалдан авсан болно. Манай гэрт 2009 оны 3 сарын үед 2 хүн орж ирж энэ байр бидний байр эд хөрөнгийн гэрчилгээтэй гэж яриад гарсан. Нэрийг асуухад гэсэн. 2009 оны 03 дугаар сарын 03-нд Нийслэлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар очиж , гэх хүмүүс дээр энэ байрны гэрчилгээ гарсан эсэхийг шалгуулсан. 2014 оны хавар төрийн өмчийн хорооны шийдвэр тогтоол гарч ************* дугаар байрны орон сууцны оршин суугчдад нь өмчлүүлэх шийдвэр гарсны дагуу Ч.******* миний нэр дээр 2014 оны 05 дугаар сарын 14-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ, 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, Ү- дугаартай 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн О.*******ын өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү- дугаартай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн О.*******ын өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү- дугаартай 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ж.ын өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Баталгаа, дугаартай гэрчилгээ, 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өргөдөл бичих учир нь гэх өргөдөл, Ү-2 дугаартай Ч.*******н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/3465 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Төрийн өмчийн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1а/3157 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/16277 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001261751 тоот гэрчилгээтэй, Ү- дугаартай орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг нолох баримтаар гаргуулан бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан ************** тоот, 29 м.кв хоёр өрөө орон сууцнаас Ч.*******г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нь Ч.******* нь тухайн байрыг Ц.а гэдэг хүнээс худалдан авч Ч.******* миний нэр дээр 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч О.******* нь ************** тоот, 29 м.кв хоёр өрөө орон сууцыг 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний ээж Л.******* надад шилжүүлж өгсөн. 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг анх авсан. Миний ээжид дүү Б. нь 1998 оны 06 дугаар сарын 18-нд бэлэглэсэн. Тухай нь байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад 2005 оны 05 дугаар сарын 11-нд Бэлэглэлийн гэрээ байгуулан иргэн Ж.д эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээ гарган өгсөн боловч надад өгнө гэсэн мөнгө өгөлгүй Франц улс руу яваад алга болсон юм. Ингээд Ж.ыг хайж эрэл сураг болж байгаад 2 жилийн өмнө холбоо барьж олж авсан ба 2024 онд өөрөө Улаанбаатар хотод ирсэн. Ингээд байрны гэрчилгээг шилжүүлэх гэсэн боловч Капитал банканд зээлтэй байсан ч чөлөөлүүлж өөрийн нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэн авсан тул ************** тоот, 29 м.кв хоёр өрөө орон сууцнаас Ч.*******г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж тайлбарласан.
6.Хариуцагч Ч.******* нь ***************** тоот байрыг 2007 оны 08 дугаар сарын 20-нд М.гээс 16.000.000 төгрөгөөр худалдан авсан болно. Энэ байрыг 2005 оны 10 дугаар сарын 27-нд Ц.аагаас М. нь худалдан авсан байдаг. С. нь Ц.тай намайг уулзуулж би байраа зарсан энэ хүн Ч.*******д та шууд байрыг шилжүүлж өгөөрэй гээд тохиролцож итгэмжлэл хийсэн. Ингээд Ч.******* миний нэр дээр 2014 оны 05 дугаар сарын 14-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
7.Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай **************** тоот хаягт байршилтай орон сууцыг 1997 онд Б. нь Өвгөн шунхлай ХХК-иас худалдан авсан байна. /Хавтаст хэргийн 105, 109 дугаар тал/
8.1998 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б., Л.******* нарын хооронд Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдаж 1998 оны 06 дугаар сарын 22-нд Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай ************** тоот хаягт байршилтай орон сууц нь Л.*******гийн хууль ёсны өмчлөлд бүртгэгдэж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /Хавтаст хэргийн 118 дугаар тал/
9.2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ************** тоот хаягт байршилтай орон сууц нь Л.*******, О.******* нарын хууль ёсны өмчлөлд бүртгэгдэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /Хавтаст хэргийн 119 дүгээр тал/,
10.2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ************** тоот хаягт байршилтай орон сууц нь 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.*******ын хууль ёсны өмчлөлд бүртгэгдэж бүртгэгдэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /Хавтаст хэргийн 127 дугаар тал/
11.2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 3 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай орон сууц нь 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ж.ын хууль ёсны өмчлөлд бүртгэгдэж бүртгэгдэж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /Хавтаст хэргийн 11 дугаар тал/
12.Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, **************** тоот хаягт байршилтай орон сууц нь Капитал банк болон Ж. нарын хооронд 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 2006 оны 02 дүгээр сарын 12-ны өдөр, 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ тус тус бүртгэгдэж, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 706 дугаартай албан бичгээр дээрх барьцааны эрх дуусгавар болсон байна. /Хавтаст хэргийн 64 дүгээр тал/
13.Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ***************** тоот хаягт байршилтай орон сууц нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр О.*******ын өмчлөлд бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна /Хавтаст хэргийн 10 дугаар тал/
14.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-д ...эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ч.*******гаас өөрийн өмчлөлийн орон сууцаа түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.
15.Хариуцагч Ч.******* нь 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өргөдөл бичих нь гээд ...*******ын ******* миний бие Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 3 дугаар байрны 5 тоотын үл хөдлөхийн гэрчилгээ гарсан эсэхийг үзэж өгнө үү. Жич Цэдэнбалжир ЧИ47092108, нарын хүмүүс эзэмшиж байх магадлалтай... гэх агуулга бүхийг өргөдлийг гаргасан байна.
16.Ц., Ч.******* нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай *************** тоот хаягт байршилтай орон сууц нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ч.*******н өмчлөлд бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /Хавтаст хэргийн 52 дугаар тал/
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д улсын бүртгэлийн дугаар гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаар ойлгоно гэж заажээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаар /улсын бүртгэлийн дугаар/ нь тухайн хөрөнгийн үл давхцах, тогтмол дугаар бөгөөд өмчлөгч солигдох, гэрчилгээ дахин авах, барьцаалах зэрэг өөрчлөлтөд өөрчлөгдөхгүй, хэвээр үлддэг. Энэхүү дугаар нь хөрөнгийн түүхэн бүртгэлийг хамгаалах үүрэгтэй юм.
Хариуцагч Ч.*******д Ү-2 дугаарт бүртгэгдэж 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийн хариуцагч Ч.******* нь гардан авсан. Түүнээс хойш хугацаанд хариуцагч Ч.******* нь Ү-2 дугаар бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон эсэх, бүртгэлтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагад нь хандаж маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч О.******* нь өмчлөгчийн хувьд, өөрийн өмчлөлийн хөрөнгөө, Ч.*******н хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
17.Хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ын өмчлөлийн **************** тоот, 29 м.кв хоёр өрөө, Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас хариуцагч Ч.*******г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН