Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1583

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-т холбогдох эрүүгийн 1809022011717 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.О.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.О нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн 18-1341 тоотод иргэн Т.Лхагвасүрэнтэй маргалдаж, улмаар түүний биед хацар, хүзүү, дал, сарвуу, шуунд зулгаралт, мөр, бугалга, цээж, шуу, гуя, өвдөгт цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Лхагвасүрэнгийн: “...2018 оны 05 сарын 02-ны өдрийн 22 цагийн үед гэртээ би эхнэр Охинбаатарын хамт хоол хийж идчихээд амрахаар байж байтал зүс таних О гэгч согтуу эмэгтэй нэг ширхэг 2 летрийн савлагаатай Боргио пиво бариад орж ирсэн. Тэгээд бид хоёр уухгүй байсан чинь “яагаад ярвайдаг дээрээ тавьцгаачихсан юм” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “юу гээд байгаа юм бэ” гэтэл барьж орж ирсэн боргио пивоо бурхан руу цацсан. Тэгэхээр нь “яагаад байгаа юм бэ” гэтэл намайг “чи муу заяа муутайдаа охиноо хүчиндүүлж алуулаа биз дээ хохь чинь” гээд нүүр лүү нулимаад хүүе гэхийн зуургүй нүүр лүү 2, 3 удаа маажсан. Тэгээд манай эхнэрийг үсдэж байгаад 2, 3 удаа сэгсэрсэн. Миний нүүрэн дээр 3, 4 газар хумсны шархнуудтай болсон. Дээрээс нь охиноо алдаад удаагүй байхад доромжилсонд гомдолтой байна. Би шүүх хуралд суухгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18, 54/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Охинбаатарын: “...О ганцаараа нэг том пиво бариад орж ирсэн. О хүн уриад байсан байж яагаад унтах гээд байгаа юм гээд байсан. Манай нөхөр От хандаж “урьсан цагт орж ирээгүй байж яах гээд цай нэхээд байгаа юм” гэж хэлтэл “би чамд хэлээгүй Охиноод хэлж байна” гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгээд манай нөхрийн үснээс зулгааж маажиж эхэлсэн. Манай нөхөр От хандаж “би энэ гэрийн эзэн байна” гэх мэт зүйл ярихад “чи муу саяхан суугаа биз дээ иймдээ чи 13 настай охиноо хүчиндүүлж алуулаа биз дээ хохь чинь, чи заяа муутайдаа ингэж яваа юм” гээд орилоод байсан. О ууж байсан пивоо манай нөхрийн нүүр бурхан тахил руу цацаад манай нөхрийн дээр гараад цохиж маажаад байсан. Би От хандаж боль гэтэл миний үснээс зулгаагаад эхэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31-32/,

 

Мөрдөн байцаалтанд С.Оийн яллагдагчаар: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Т.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №5801 тоот:

1. Т.Лхагвасүрэнгийн биед хацар, хүзүү, дал, сарвуу, шуунд зулгаралт, мөр, бугалга, цээж, шуу, гуя, өвдөгт цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-24/,

 

С.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.О: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хүн хохироосон болохоор буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би барилгын засал чимэглэл хийдэг. Одоо өвөл ажил бага болдог тул хэрвээ торгох ял оногдуулвал торгуулийн ялыг 2-3 сарын хугацаанд төлнө” гэж мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.О нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн 18-1341 тоотод иргэн Т.Лхагвасүрэнтэй маргалдаж, улмаар түүний биед хацар, хүзүү, дал, сарвуу, шуунд зулгаралт, мөр, бугалга, цээж, шуу, гуя, өвдөгт цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Лхагвасүрэнгийн: “...Тэгэхээр нь “яагаад байгаа юм бэ” гэтэл намайг “чи муу заяа муутайдаа охиноо хүчиндүүлж алуулаа биз дээ хохь чинь” гээд нүүр лүү нулимаад хүүе гэхийн зуургүй нүүр лүү 2, 3 удаа маажсан. Тэгээд манай эхнэрийг үсдэж байгаад 2, 3 удаа сэгсэрсэн. Миний нүүрэн дээр 3, 4 газар хумсны шархнуудтай болсон. Дээрээс нь охиноо алдаад удаагүй байхад доромжилсонд гомдолтой байна. Би шүүх хуралд суухгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18, 54/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Охинбаатарын: “...Тэгээд манай нөхрийн үснээс зулгааж маажиж эхэлсэн. Манай нөхөр От хандаж би энэ гэрийн эзэн байна гэх мэт зүйл ярихад чи муу саяхан суугаа биз дээ иймдээ чи 13 настай охиноо хүчиндүүлж алуулаа биз дээ хохь чинь, чи заяа муутайдаа ингэж яваа юм гээд орилоод байсан. О ууж байсан пивоо манай нөхрийн нүүр бурхан тахил руу цацаад манай нөхрийн дээр гараад цохиж маажаад байсан. Би От хандаж боль гэтэл миний үснээс зулгаагаад эхэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31-32/,

 

Мөрдөн байцаалтанд С.Оийн яллагдагчаар: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Т.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №5801 тоот:  Т.Лхагвасүрэнгийн биед хацар, хүзүү, дал, сарвуу, шуунд зулгаралт, мөр, бугалга, цээж, шуу, гуя, өвдөгт цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч С.О нь “Одоо өвөл ажил бага болдог тул торгох ялыг 2-3 сарын хугацаанд төлнө” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Т.Лхагвасүрэн нь хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул шүүгдэгч С.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1809022011717 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.От оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЛЗОД