Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал, 

Улсын яллагчаар орлогч прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гд холбогдох эрүүгийн 1830002660180 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Дд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 83/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Х.Г.

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр С гэх газраас иргэн Д.Чын 2 тооны үхрийг хулгайлан авч бусдад 1.300.000төгрөгний хохирол учруулсан, 

2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Г гэх газраас бусдын 1 тооны адууг хулгайлж, бусдад 400.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газраас иргэн Т.Оийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 550.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газраас иргэн Г.Гын 2 тооны адууг хулгайлж, бусдад 750.000 төгрөгний хохирол учруулсан

2017 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр У гэх газраас бусдын 2 тооны адууг хулгайлж, бусдад 900.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ө гэх газраас иргэн Б.Гийн 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 900.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ө гэх газраас иргэн С.Бийн 2 тооны адууг хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 06 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  Г гэх газраас иргэн Д.Аийн 1 тооны адууг хулгайлж, бусдад 250.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 06 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  Дгийн булаг гэх газраас бусдын 2 тооны адууг хулгайлж, бусдад 750.000 төгрөгний хохирол учруулж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 сарын үеэр бор гүү, хүрэн даагыг өөрийн зээрд азаргатай адуунаас аваачиж Аэд хонгор мориноос нь өгсөн. Хонгор морь нь толин хул сартай, би харчихаад авна гэж хэлсэн. Бор гүү бол манай адуунд 2016 оны дундуур нийлсэн. Хүрэн гүү, хул унагатай нь адуутайгаа нийлүүлсэн, манай адуунд ирж унагалсан.

Чын 2 үхрийг 2017 оны 11 сарын 10-ны үер улаан өнгийн Ч мотоциклтой “Ө” гэх газраас авчирсан. Тэнд 30-иад үхэр байсан халзан үнээ, сартай улаан бярууг тасдаж аваад үнээг идшиндээ хэрэглээд, улаан бярууг нь дүүдээ 300.000 төгрөгөөр зарсан. Хүнээс авсан бяруу гээд өгсөн. 

Г гэх газраас авсан сартай хүрэн үрээ нь манай адуунд нийлээд азаргалаад байсан, хавар ирж манай адуунд нийлсэн байсан. Сартай хүрэн үрээг 8 дугаар сарын 10-ны үеэр хот явахдаа Мөнххаан сум руу оруулсан. Өөрийнхөө малаас 18 тооны хонь 2 адуутай цуг Мөнххаан суманд аваад очсон. Мөнххаан суманд байдаг М гэх залуугаас 2 адуундаа малын бичиг аваад өг гэж авхуулаад хонио, хонгор үрээтэйгээ хамт ачаад би Хэнтий аймаг явсан. Мөөр бод малаа янзлуулчихаад би амдаж  аваад зарсан. 

2017 оны 12 сард “Х” гэх газраас адуу тууж ирээд М ахын эзэнгүй хашаанд оруулаад барьж авсан. Тэгээд өөрийн хашаандаа авчирч янзалчихаад Мөнххаан суманд ГОт зарсан. Тухайн үед улаан өнгийн мотоциклтой явж байсан. 

Мөн 2018 оны 08 сард “Ө”-аас 2 адууг улаан өнгийн мотоциклиороо тууж ирээд, дүүгийнхээ машиныг гуйж аваад нөгөө 2 адуугаа ачаад Мөнххаан сум руу ороод Төд бичиг аваад зарчихаад надад мөнгийг нь явуулаарай гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа миний дансанд 600.000 төгрөг орсон. 2017 оны 11 сарын 20-ны өдөр хавьцаа нэг тооны үхрийг мотоцикльтой тууж ирээд хашаандаа уясан. Өглөө нь харахад тугалах гэж байхаар нь тавиад явуулсан. Энэ нь Гийн үхэр юм. 

2017 оны 12 сард “Ө” гэх газраас өөрийн хээр азаргатай адуунаас хээр будан гүү, хээр гүү 2-г барьж авсан. Тэр 2 гүү манай адуунд 2016 оны хавар ирж нийлсэн байсан. Би сум руу мотоциклтой тууж ирээд ахынхаа хашаанд оруулж барьж аваад Мөнххаан суманд ГО гэх хүнд зарсан. 

2016 оны 06 сард би Аээс гэрийн модыг даагатай гүүгээр авна гэж ярьсан байсан. Манай адуунд нэг алаг даага нийлсэн байсан. Аэд авч өгөх гэж байсан адуугаа салгаж хөөхөд салахгүй байсан. Тэгээд өөрийн хүрэн гүүтэй цуг ачаад явсан. Аээс очиж гэрийн модоо авсан. 

“Д” гэх газар манай зээрд азаргатай адуу байдаг байсан. 2018 оны 06 сарын 13-ны өдөр хүрэн гүү ирж унагалсан байсан. Мөнххаан сум руу адуунаасаа хүрэн гүүг барьж аваад Б ахад 500.000 зарсан. Б ахын хүүхэдийнх нь үсний найрнаар нь даага өгнө гэсэн байсан тэгээд хүрэн гүүний даагыг нь өгсөн юм. 

Өр зээл ихтэй байсан учир хулгай хийсэн. Миний буруу. Мал авахдаа өөрийн  улаан өнгийн “Ч” мотоциклтой явж байсан. Хохирол төлбөрийг өөрийнхөө малаас төлсөн. Бүх хохирлыг барагдуулсан, одоо нэхэмжилсэн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна...гэв.

 

  - Яллагдагч Х.Гийн: Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр халзан үнээ , халзан бяруу хоёрыг Түвшинширээ сумаас баруун урд зүгт 10 гаран киломерт байдаг “Ц” гэдэг газраас 30 гаран тооны үхрээс салгаж сумын тӨд байдаг өөрийн хашаанд хөөж ирж халзан үнээг нь өөрөө ганцаараа янзалж Өлийн идшиндээ хэрэглэсэн. Улаан халзан бярууг нь өөрийн дүү Мд 300.000 төгрөгний өртэй байсан тэр өрөндөө өгсөн. Тухайн үед Мд хүнээс авсан миний өөрийн үхэр байгаа юм гэж хэлж өгсөн. Би энэ хоёр үхрийг хөөж ирэхдээ ганцаараа өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Ч маркийн мотоциклоор тууж ирж хашаандаа янзалсан.

 ...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Түвшинширээ сумын урд “Г” гэдэг газраар адуугаа хурааж адуу мөнгө болгож борлуулах санаатай явсан юм. Тэгээд манай нэг хүрэн зүсмийн загасан тамгатай үрээ адуунаасаа салаад алга болсон байхаар нь эрээд явж байтал нэг танихгүй саран зуузай тамгатай хүрэн зээрд үрээ явж байхаар нь хамт тууж ирээд Түвшинширээ сумын ард байдаг Г гэж хүний эзэнгүй хашаанд хийж байгаад барьж авсан. Тэгээд өөрийн адуунаас загасан тамгатай хонгор үрээг нэмж барьж аваад Мөнххаан сумруу оруулж Төөр нөгөө саран зуузай тамгатай хүрэн үрээг, өөрийн загасан тамгатай хүрэн үрээний хамт орой нь гэрийнх нь гадаа ажиллуулаад өөрөө Хэнтий аймаг аймагруу 18 хонь, хонгор үрээ /загасан тамгатай/-ний хамт ачаад явсан юм. Тэгээд Хэнтий аймгийн “Ө” гэх бойны газарт хонио өгсөн. Би хонио зарчихаад хүлээж байгаад Тийг ирэхээр нь нөгөө 1 адууныхаа махыг Хэнтий аймагт Хятад ченжид зарсан. Миний хулгайж авч явсан зээрд үрээний мах 370.000 /гурван зуун далан мянган/ төгрөг болж мөнгийг нь дансаар авсан.  

...Би 2017 оны 12 дугаар сарын дундуур малын эрэлд явж байгаад Түвшинширээ сумын урд зүгт байдаг “Ө” гэх газраас хээр азаргатай 10-аад тооны адууг улаан өнгийн Ч маркийн мотоциклоор тууж сумын ард эзэнгүй байдаг өөрийн ах Мын адууны хашаанд хөөж ирсэн.Тэр адуунаас будан гүү, хээр гүүг барьж авсан. Миний барьсан будан гүү нь загасан тамгатай, хээр гүү нь нэмэх тамгатай байсан. Тэр хоёр гүүг барьж аваад хооронд нь холбож байгаад өөрийнхөө хашаанд оруулж байгаад шөнө нь янзалсан. Тэгээд маргааш нь өөрийн дүү Мгаас машиныг нь ойрхон яваад ирье гэж 28-66 СҮА бонго машиныг нь гуйгаад Мөнххаан суманд очиж ГОт уг хоёр адууг 1.200.000 төгрөгөөр өгсөн. Мөнгө нь маргааш нь миний дансруу орж ирж байсан. ГОт би өөрийн адууг гэж хэлсэн. Уг хоёр адууны мөнгийг би өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. 

...2017 оны 12 дугаар сарын 20-ны сүүлээр малын эрэлд явж байгаад Түвшинширээ сумын урд зүгт 5 орчим километр байдаг “Х” гэх газраас хонгор азаргатай 10-аад тооны адууг өөрийн улаан өнгийн Ч маркийн мотоциклтой хөөж ирээд сумын ард өөрийн ах Мын хашаанд хашиж байгаад тэр адуунаас зээрд зүсмийн нь зӨ талын ташаан дээрээ том “Ө” үсэг хайчин тэмдэгтэй хүрэн гүүг барьж авсан. Энэ гүү Түвшинширээ сумын О гэж хүний адуу байгаа юм. Энэ гүүг өөрийн хашаандаа ганцаараа янзалсан. Тухайн үед манай гэрт хүн байхгүй эхнэр, хүүхэд аймаг ажлаар явсан байсан. Тэгээд дүүгийн Приус-20 маркийн /улсын дугаарыг нь санахгүй байна/ машиныг ойрхон юманд яваад ирье гэж гуйж аваад Мөнххаан сумруу авч явсан. Тэгээд Мөнххаан суманд мах авч байсан ГОт 500.000 гаран төгрөгөөр зарсан. 

...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Түвшинширээ сумын урд 18 километрт Ө гэдэг газарт өөрийн улаан өнгийн Ч мотоцикльтой мал харж яваад 30 гаран үхэр дотроос улаан халзан зүсмийн үнээг тасдаж хөөгөөд сумын тӨд өөрийнхөө хашаанд авч ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь харсан чинь тугалах гэж байгаа үнээ болохоор тавьж явуулсан. Тэр үхэр болохоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат З гэж хүний үхэр байсан. 

... 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нар шингэж байх үеэр Түвшинширээ нутаг “ Ө” гэдэг газарт өөрийн зээрд азаргатай адууг хайгаад улаан өнгийн, улсын дугааргүй Ч маркийн мотоцикльтой ганцаараа явж саарал азаргатай 10 гаран тооны адууг Түвшинширээ сумын хойд талд Г гэж хүний эзэнгүй байдаг хашаанд оруулж хашаад уг адуун дундаас хүрэн байдас /загасан тамгатай/, эр хонгор даага /тамгагүй/ хоёр тооны адууг мяндсан бугуйлаар бугуйлдаж хашааны шонд хүлж байгаад оосорлож барьж авсан. Тэгээд дүү Мгийн 28-66 СҮА улсын дугаартай бонго-3 маркийн автомашиныг хөдөө яваад ирье гэж гуйж авч ирээд машины урд талын аравч төмрөөс шахаж уяж байгаад араас нь үргээж машин дээр гаргасан.Тэгээд Мөнххаан суманд авч очиж хүнээр янзлуулаад Хэнтий аймагт борлуулсан, мөнгийг нь хэрэгцээндээ хэрэглэсэн

...2017 оны 04 дүгээр сард Аээс соёолон насны хонгор морь 2 адуугаар авахаар болоод уг морио Мөнххаан сумаас очиж авахдаа Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг Улаан толгой гэдэг газраас зээрд азаргатай 10 гаран тооны адууг өөрийн Ч мотциклиор хөөж сумын ард байдаг М ахын эзэнгүй хашаанд оруулж бор гүү /чандмань тамгатай/, хүрэн даага /чандмань тамгатай/ 2 тооны адууг барьж аваад дүүгийн 28-66 СҮА бонго-3 машинд ачиж явсан. Тэгээд уг 2 адууг хонгор морины өртөгт Аэд миний өөрийн адуу байгаа юм гэж хэлээд өгсөн. 

...Мөн тэрний дараа Аээс хоёр адуугаар гэрийн мод авахаар болчихоод адуу авч явах санаатай 2018 оны 06 сарын 13-ны өдөр 16 цагийн үед Түвшинширээ сумаас баруун зүгт 8 километрт байдаг “Г” гэх газраар өөрийн Ч мотоцикльтой адуундаа явж байсан чинь манай уядаг морьдтой им тамгагүй хээр алаг зүсмийн даага нийлсэн байсан. Тэгэхээр нь адуунаасаа салгах гэж хөөгөөд үлдэхгүй болохоор нь Түвшинширээ сумын хойд талд байдаг манай ах Мын морины хашааруу адуутайгаа тууж ирж хашсан юм. Тэгээд өөрийн хүргэн Аийн ногоон пронтер машиныг хөдөө яваад ирье гэж гуйгаад алаг даагыг өөрийн давхар тамгатай хүрэн гүүний хамт Мөнххаан сумруу ачиж гэрийн модны оронд өгсөн. Хээр алаг даага нь Түвшинширээ сумын иргэн Д.А гэж хүний даага байсан юм. 

...2017 оны 05 дугаар сарын дундуур өөрийн Ч мотоциклтой Түвшинширээ сумын баруун талд 20-иод километрт “Д” гэдэг газар адуугаа эрээд явж байсан чинь хүрэн гүү цоохор унагатай таарсан юм. Тэгээд тэр хүрэн гүүг унагатай нь Хүйсийн хашаанд тууж очоод барьж аваад уг хүрэн гүүг унагатай нь өөрийн дүү Мгийн 28-66 СҮА бонго машинд ачаад Мөнххаан суманд авч очсон юм. Яг үнэндээ тэр гүүг би хэний гүү болох талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Тэр гүү ганцаараа унагалчихсан байсан болохоор нь авчихсан юм. Надаас авсан Бт бас би өөрийн гүү гэж хэлж өгсөн. Манай тэр хавиар галтай саран тамгатай айл байхгүй энэ адууг болохоор Дэлгэрэх хавиас ирсэн гүү гэж бодож байна. Дүүгийн 28-66 СҮА машиныг юманд яваад ирье гэж гуйж авсан. Би дээрх хэргүүдийн үйлдсэндээ ихээр гэмшиж өөрийн буруутай үйлдлээ ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-28, 30-31, 64, 83, 105, 129, 149, 166, 193, 219/, 

 

- Хохирогч Д.Чын: Би гэрчээр мэдүүлэхдээ он сарыг нь сайн санахгүй байсан юм. Тэгээд малын бүртгэлийн дэвтрээ харсан чинь манайх 2 үхрээ алдсан гэж тэмдэглэсэн нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нд бичигдсэн байсан. Тэгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө алга болсон гэсэн үг. Би Түвшинширээ сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссоос миний үнээ болон бярууг үнэлсэн үнэлгээтэй танилцсан. Бярууг 400.000, үнээг 900.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэр үнэлгээний 1.300.000 төгрөгийг Х.Г нь бүрэн төлж бэлнээр нь өгсөн тул одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-9-12/,

- Гэрч Х.Мгийн: 2017 оны намар Х.Г ах надаас мөнгө зээлсэн байсан юм. Тэгсэн 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх Х.Г ах хүнээс нэг бяруу авч ирлээ мөнгөнийхөө оронд авчих хашаанд уяатай байгаа гэхээр нь би очтол улаан халзан зүсмийн, эвэртэй, цуулбар имтэй, эр бяруу байхаар нь өөрийнхөө хашаанд авч ирээд ажиллаж махыг нь Э гэж сумынхаа хүнд 300.000 төгрөгөөр өгсөн...гэх мэдүүлэг /хх-  16/

  - Гэрч Х.Эгийн: Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. 2017 оны намар идэшний цагаар хүрэн халзан имийг нь мэдэхгүй байна, эр бяруу надад махлаадтолгой ширтэй нь авч ирж өгөөд надаас 300.000 төгрөг аваад явж байсан... гэх мэдүүлэг /хх-14/

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх- 32/,

- Хохирогч Д.Чын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-44/

 

- Хохирогч Т.Оийн: Миний зээрд гүү зөв талын гэр гуяндаа ширээтэй чандмань тамгатай, ташаан толгой дээрээ Ө үсгэн хайчтай, зээрд зүсмийн хязаалан гүү байсан. Одоо бол соёолон насны унагалчихсан гүү байх байсан юм. Би өөрийн алдсан гүүнийхээ үнэлгээтэй танилцсан. Тэгээд миний хохирлыг барагдуулж өгсөн болохоор надад дахин нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-72-73/

- Гэрч Г.ГОын: 2017 оны намар, өвлөөр би адууны мах Мөнххаан сумын төвд авдаг байсан юм. Тэгсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх нэг адууны мах авч ирж өгч байсан. Өөрөө ярихдаа толгой, шир нь жижиг машинтай ирсэн болохоор багтсангүй гэж ярьж байсан. Тухайн үед би яг хилээр нь бодож аваад 500 гаран мянган төгрөг болж байсан шиг санаж байна. Арьс, толгой нь ирээгүй болохоор яг ямар адуу гэдгийг хэлж боломжгүй, мөнгөн дүн нь 500 гаран мянган төгрөг болж байсан болохоор соёолон, хязаалан насны адуу байж болно...гэх мэдүүлэг /хх-75/

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх- 78/,

- Хохирогч Т.Оийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-79/

 

- Хохирогч Г.Гын: Миний хонгор даага им тамга байхгүй, хойд хөл цагаан зээр байдас, зӨ талын гуяндаа загасан тамгатай тарган адуунууд байсан. ...Би Түвшинширээ сумын Засаг даргын дэргэдэх тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссоос миний үрээ болон даагыг үнэлсэн үнэлгээтэй танилцлаа. Үрээг 450.000 төгрөгөөр, даагыг 300.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэр үнэлгээ нийт 750.000 төгрөгийг Х.Г нь бэлнээр нь өгсөн тул одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-90-93/

- Гэрч П.Цын: 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед намайг гэртээ байж байхад манай багийн иргэн Э.Т ирээд Хэнтий аймагруу мал борлуулах гэсэн юм малын бичиг авъя гэж ирэхээр нь би малын бичиг хийж өгсөн...гэх мэдүүлэг /хх-57

- Г.Бын: Би саарал азаргатай адуунд байдаг цагаан гүү унагалсан байхаар нь очиж үзчихээд явсан. Тэгээд би маргааш өглөө нь би сумын урд байдаг хүйтэнгийн худагт хонио услах гээд ирэхэд Г ахын саарал азаргатай адуу хүйтэнгийн худгийн зүүн хойноос ирж байсан. Тэгээд худаг дээр ирэхээр нь очиж үзэхэд тэр адуунд байсан хонгор даага, загас тамгатай зээрд байдас хоёр байхгүй, адуу нь нилээн хөлсний бартагтай байсан. Тэгээд би Г ахруу утсаар залгаад саарал азаргатай адуу чинь хүйтэнгийн худаг дээр байсан. Охин хонгор даага, зээрд байдас хоёр чинь алга байна. Охин хонгор даага, зээрд байдас хоёр чинь алга байна. Өчигдөр намайг Дгийн булаг дээр байхад нь үзэхэд адуу чинь бүрэн байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-96/

- Гэрч О.Эгийн: 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр намайг гэртээ унтаж байхад 23 цагийн үед манай сумын Бгийн хүү Т манайд ирээд ахаа та 2 адуу янзлаад өгчих гэхэд ах нь шөнө орой адуу хийж чадахгүй ээ өглөө эрт бол хамаагүй янзлаад өгье гэхэд би өглөө ирж таныг авъя гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 7 цагийн үед намайг ажил дээрээ байхад Т ирээд одоо нөгөө адуугаа хийгээд өгчих гээд бид хоёр хашаанд очиж хоёр адуу хийсэн” гэх мэдүүлэг, охин хүрэн байдас, охин хонгор даага байсан...гэх мэдүүлэг /хх-98/

- Гэрч Э.Тийн:Тэрний дараа 2018 оны 08 дугаар сарын 26-ны үед 28-66 СҮА машинтай хүрэн байдас /загсан тамгатай/, хонгор даага тамгагүй мухар ногоон халзан шүдлэн эр үхэр, буруу тайрсан имтэй байсан шиг санаж байна, ийм мал ачаад манай хашаанд ирээд эхнэр нь аймагт байгаа гээд аймаг явах ажилтай гэж хэлээд намайг борлуулаад мөнгийг нь дансаар хийчих гэхээр нь би хашаандаа Э ахаар янзалуулаад Улаанбаатар хотруу 98-37 СҮА истана машинд ачаад Шонхор захад борлуулаад үхрийнх мөнгийг нь өөр хүн өгсөн байх 2 адууны 600.000 төгрөг өөрийнх нь дансаар явуулсан...гэх мэдүүлэг /хх-99-100/

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх- 106/,

- Хохирогч Г.Гын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-107/ 

 

- Хохирогч Б.Гийн: Манайх 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Түвшинширээ сумын нутаг “Ө” гэх газраас 2 жил сувайрсан тугалах гэж байсан улаан халзан зүсмийн баруун чих цуулбар имтэй үнээгээ хулгайд алдаад 3 хоногийн дараа үхэртээ ирж тугалсан байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-139-141/

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх- 144/,

- Хохирогч Б.Гийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-150/

 

- Хохирогч С.Бийн: Манайх Уулбаян сумын зүүн талаар ХөӨөр гэдэг газраар нутагладаг юм. Би 2017 оны 10 дугаар сард өөрийн хээр азаргатай 9 тооны адууг алдаад 2018 оны 02 дугаар сард Түвшинширээ сумын урд талаас олж авахад миний адуунаас хээр будан гүү /загасан/ тамгатай, хээр гүү нэмэх тамгатай гүү дутуу олж авсан. Тэрийг тухайн үедээ эрээд олоогүй. Манай өөрийн адуу загсан тамгатай, нэмэх тамгатай хээр гүүг би хүнээс авсан гүү байсан юм. ГЭ надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-158/

- Гэрч Г.ГОын: 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ГЭ надруу утсаар яриад ахаа та мах авч байгаа юм уу, дүү нь хоёр адууны мах өгье гэхээр нь аваад ирээ би Түвшинширээ очиж авахгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ГЭ хоёр адууны мах авч ирж өгсөн...гэх мэдүүлэг /хх-160/

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх- 162/,

 

- Хохирогч Д.Аийн: Миний даага мундаа цагаан, дөрвөн шийр цагаан хээр алаг зүсмийн эр даага байгаа. Миний даагыг Мөнххаан суманд айлын адуунд байгаа гэж дуулдсан болохоор би даагаа зүсээр нь олж авмаар байна.Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-174-175/

- Гэрч Ч.Бийн: тэр орой нөгөө алаг даагыг эзэнгүй шарга азаргатай адуунд байсан гэдгийг мэдэж байсан болохоор энэ юун даага юм бэ гэж асуусан чинь ахад нь хүн өгсөн юм гэж байсан. Тэгснээ дараа нь тоглосон юм ахынх нь даага байгаа юм гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-186/

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ /хх- 187/,

- Хохирогч Д.Аийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-195/

 

-Иргэний нэхэмжлэгч А.Үын: Би Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр томилогдсон.Үнэлгээний комиссоос уг үрээг 400.000 төгрөгөөр үнэлсэн. Х.Гэс бэлэн 400.000 төгрөг гаргуулж авсан. Уг мөнгийг нь сумын орлого болгож тушаасан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...гэх /хх-55/,

...Би орон нутгийн иргэний нэхэмжлэгчээр Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон тул үнэлгээний комиссоос уг гүүг 600.000 төгрөгөөр, даагыг 300.000 төгрөгөөр үнэлсэн байсан тул Х.Гэс бэлэн 900.000 төгрөг гаргуулж авсан. Уг мөнгийг сумын нэмэгдэл санхүүжилтийн дансанд орлого болгож тушаасан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй болсон...гэх мэдүүлэг /хх- 120 /

...Би орон нутгийн иргэний нэхэмжлэгчээр Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон тул үнэлгээний комиссоос хүрэн гүүг 600.000 төгрөг, цоохор унагыг 150.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Х.Гэс хохирлын мөнгө болох 750.000 төгрөгийг гаргуулж авсан. Уг мөнгийг нь сумын орлого болгож, 100120855408 тоот дансанд тушаасан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй болсон”  гэх мэдүүлэг /хх-210/

 

- Иргэний нэхэмжлэгч  Б.Аийн:Тэр болохоор надаас хонгор зүсмийн /ард бөгтөр да/ тамгатай соёолон насны морийг Х.Г даагатай гүүгээр наймаа хийж авахаар болоод дараахан нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр байх надад бор гүү /гурван нүдний чандмань/ тамгатай, эр хүрэн даага /гурван нүдний чандмань/ тамгатай хоёр адууг өөрөө ганцаараа Мөнххаан суман дээр ачиж ирээд миний морийг авч явсан юм. Анх өгөхдөө надад өөрийн адуу гэж ирсэн, өөрөө их олон малтай гэж ярьдаг байсан болохоор би наймаа хийсэн. Миний хонгор морь болохоор уядаг хөлийн хурд ихтэй адуу байсан. Одоо манай адуунд уг авч ирж өгсөн бор гүү нь байгаа, хүрэн даага нь үхсэн. ...Би ГЭэс өөрт учруулсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байгүй...гэх мэдүүлэг /хх-115, 178-179/

-Иргэний нэхэмжлэгч Б.Аийн Цагдаагийн газарт  гаргасан хүсэлт /хх-131, 194/

 

- Иргэний нэхэмжлэгч А.Бийн:Манайх хүүгийнхээ үсийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны үеэр хүүгийнхээ үсийг авч найр хийсэн юм. Тэр найранд ГЭ манайхаар ирээд хүүд адуу өгнө гэж хэлж байсан юм. Тэгээд тэрнийхээ дараа хэд хоногийн дараа тэр галтай саран тамгатай хар хүрэн гүүг ГЭэс 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин дагаж ирсэн хүрэн цоохор унагыг манай хүүгийн толгойг мялааж өөрөө өгсөн юм. Өөрөө анх өгөхдөө миний өөрийн адуу байгаа юм гэж ирсэн. Одоо би энэ гүүгээ буцааж өгөхөөр болж байгаа болохоор ГЭэс 500.000 төгрөгөө нэхэмжилж авна. Харин дагаж ирсэн цоохор унага нь шуурганд уруудаж Өөл яваад  ирэхэд адуунд ирээгүйг бодвол үхсэн байх гэж бодож байна. ...Надад ГЭ учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул надад одоо нэхэмжлэх зүйл болон гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-203-204/

-Иргэний нэхэмжлэгч А.Бийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-220/,

 

- Гэрч Э.Тийн: 2018 оны 08 дугаар сарын 19-нд байх Х.Г 28-66 СҮА Бонго машинтай 18 тооны хонь, хонгор шүдлэн үрээ /загасан тамгатай/, сартай хүрэн зээрд үрээ /саран зуузай/,  зээрд үрээний хамт Мөнххаан сумын төвд манай хашаанд ирсэн юм. Тэгээд намайг малын бичиг аваад өг, сумын цагдаа байсангүй гэхээр нь бичиг аваад өгсөн юм. Надад ярихдаа өөрийнхөө малаас авч ирсэн гэхээр нь  бичиг авч өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-56/

 

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ. 2017 оны 4 сар. /хх- 123/,

 

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ. 2017 оны 5 сар. /хх- 213/,

 

- Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын малын үнэлгээ. 2018 оны 8 сар. /хх- 58/,

 

-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Төрийн сангийн 100120855408 дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-59/

 

-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Төрийн сангийн 100120855408 дансанд 900.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-124/

 

-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Төрийн сангийн 100120855408 дансанд 750.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-214/

 

-Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, гэрэл зураг  /хх-6,7/

 

- Түвшинширээ сумын Цагдаагийн хэсгийн зарлал. /хх- 40-43, 130, 188, 189, 215/ 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “ Иргэний нэхэмжлэгч томилох, тухай захирамж /хх- 51/ 

 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/ 79 Иргэний нэхэмжлэгч томилох” тухай захирамж /хх- 118/ 

 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “ Иргэний нэхэмжлэгч томилох”  тухай захирамж /хх- 208/

 

-Хөрөнгө, даатгалын хохирлыг үнэлгээ гаргах эрх бүхий “ Ашид билгүүн “ ХХК-ны 2018.10.08-ны өдрийн СҮА-05/03 дугаартай Үнэлгээний тайлан /хх-19-21/

 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.09.21-ний өдрийн 312  дугаартай тодорхойлолт /хх-33/

 

- Эрүүгийн 1830002660180 тоот хэргийн хохирлын тооцоо /хх- 239/, 

 

  -  Х.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-226/,

 

  -  Х.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/,

 

  - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай цагаатгах тогтоолын хуулбар /хх-227-228/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 83/а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-229-230/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр С гэх газраас иргэн Д.Чын баруун чих хөндөл, зүүн чих цуулбар имтэй улаан халзан үнээ, улаан халзан бярууг тус тус хулгайлж 1.300.000 төгрөгийн, 

2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө  Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газраас иргэн Т.Оийн зӨ талын гэр гуяндаа ширээтэй чандмань тамгатай, ташаан толгой дээрээ Ө үсэг хайчтай, зээрд зүсмийн хязаалан гүүг хулгайлж 550.000 төгрөгийн,

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газраас иргэн Г.Гын им тамгагүй хонгор даага, зӨ талын гуяндаа загасан тамгатай, хойд хөл цагаан зээрд байдсыг тус тус хулгайлж 750.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ө гэх газраас иргэн Б.Гийн улаан халзан үнээг хулгайлж 900.000 төгрөгийн,

2017 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ө гэх газраас иргэн С.Бийн загасан тамгатай хээр будан гүү, нэмэх тамгатай хээр гүүг тус тус хулгайлж 1.600.000 төгрөгийн, 

2018 оны 06 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  Г гэх газраас иргэн Д.Аийн мундаа цагаан, дөрвөн шийр цагаан, хээр алаг зүсмийн эр даагыг хулгайлж иргэний нэхэмжлэгчид 250.000 төгрөгийн, 

2017 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр У гэх газраас бусдын гурван нүдний чандмань тамгатай бор гүү, эр хүрэн даагыг тус тус хулгайлж иргэний нэхэмжлэгчид 900.000 төгрөгийн,

2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Г гэх газраас бусдын саран зуузай тамгатай хүрэн зээрд зүсмийн үрээг хулгайлж иргэний нэхэмжлэгчид 400.000 төгрөгийн,

2018 оны 06 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  Дгийн булаг гэх газраас галтай саран тамгатай хар хүрэн гүү, цоохор унагыг хулгайлж иргэний нэхэмжлэгчид 750.000 төгрөгний хохирол тус тус учруулж, нийт 14 бод мал хулгайлж 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зӨшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Ч,Т.О, Г.Г, Б.А, Б.Г, С.Б, Д.А, А.Б, Б.А, иргэний нэхэмжлэгчийнн төлөөлөгч А.Ү, гэрч Х.М, Х.Э, Э.Т,  П.Ц Г.ГО, Г.Б, О.Э, Ч.Би нарын мэдүүлгүүд, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэний нэхэмжлэгч томилох” тухай захирамжууд, Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссын үнэлгээнүүд, “ Ашид билгүүн “ ХХК-ны 2018.10.08-ны өдрийн СҮА-05/03 дугаартай Үнэлгээний тайлан, Хаан банкны 2018.09.21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, Түвшинширээ сумын Цагдаагийн хэсгийн зарлалууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Тухайн хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Х.Г нь зарж борлуулан ашиг олох болон өөрийн хэрэгцээндээ шаардлагыг хангах зорилгоор бусдын малыг хулгайлж,гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

 Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын малыг бэлчээрээс  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.  

 

Шүүгдэгч Х.Гийн бусдын 14 тооны бод мал хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон тооны мал мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

 Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газрын орон тооны бус үнэлгээний комиссоос хохирогч Д.Чын үнээг 900.000, бярууг 400.000 төгрөг/хх-32/, Т.Оийн хязаалан гүүг 550.000 төгрөг/хх- 78/, Г.Гын хонгор даагыг 300.000 төгрөг, хүрэн шүдлэн байдсыг 450.000 төгрөг/хх-106/, Б.Гийн үнээг 900.000 төгрөг/хх-144/, С.Бийн будан, хээр гүүнүүдийг тус бүрийг 800.000 төгрөг/хх- 162/, Д.Аийн эр даагыг 250.000 төгрөг/хх- 187/, иргэний нэхэмжлэгчийнн бор гүүг 600.000 төгрөг, эр хүрэн даагыг 300.000 төгрөг, үрээг 400.000 төгрөг/хх- 58/, хүрэн гүүг 600.000, цоохор унагыг 150.000 төгрөг/хх- 213/-өөр тус тус үнэлсэн хийгээд уг хохирлууд нөхөн төлөгдсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын мэдүүлэг, хүсэлтүүд, иргэний нэхэмжлэгч Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газарт хохирлын мөнгө шилжүүлсэн 2018.09.21./хх-59/, 2018.09.21./хх-124/, 2018.09.21./хх-214/-ний өдрүүдийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр тогтоогдох ба шүүгдэгч Х.Г бусдад төлөх төлбөргүй болсон байна. 

 

Х.Гийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

        Шүүгдэгч Х.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлуудыг нөхөн төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн,  түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо. Түүнд оногдуулах хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ. 

 

Х.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторын 59001007, арлын L7GPCKLY6A4005252A дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн Ч маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулах ба уг мотоциклийг хөрөнгө, даатгалын хохирлыг үнэлгээ гаргах эрх бүхий “ Ашид билгүүн “ ХХК-ны 2018.10.08-ны өдрийн СҮА-05/03 дугаартай Үнэлгээний тайлангаар 300.000 төгрөгөөр үнэлжээ. 

 

         Х.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Гийг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийг 1/нэг / жил 3/ гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Гд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Ялтан Х.Гд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий, моторын 59001007, арлын L7GPCKLY6A4005252A дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн Ч маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай. 

 

6.  Ялтан Х.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ч маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Х.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН