| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0263/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/246 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Улсын яллагч Д.Цогжавхалан,
Хохирогч Р.Э, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1714000740050 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1-20 тоотод оршин суудаг, ******* овогт Д.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1- ийн А-д зааснаар замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ, мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д зааснаар жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс ******* сумын чиглэлтэй зам дээр ******* улсын дугаартай автомашин жолоодож яваад улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоцикль дээр зорчиж явсан иргэн *******ийн амь нас хохирч, мотоцикль жолоодож явсан иргэн А.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай хар өнгийн Марк 2 авто машиныг жолоодоод ээж *******, хүүхэд*******,*******,******* бид нар ******* сумын бийрийн бригадын нутагт байдаг айлд очиж хонох гээд явж байгаад хажуугаар 3 автомашин зөрж өнгөрсөн ба тэр үед би тэр автомашинтай зөрж өнгөрөхдөө автомашины гэрлээ ойрын гэрэл дээр нь тохируулсан байгаад зөрөөд өнгөрөхөөр нь холын гэрэл дээрээ тавьж явж байгаад урд талд явж байсан мотоциклийг мөргөсөн байсан. Би тэр үед 70 гаруй км цагийн хурдтай явж байсан, мотоциклийг ямар хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тэд зам дээр зогсож байгаад дөнгөж хөдөлж байсан болов уу гэж би бодсон... гэх мэдүүлэг /2-р хх- н 56-57/
Хохирогч Р.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...2017 оны 08 дугаар сарын 07-ны орой авто осол гараад нэг цагийн дараа мэдсэн. Талийгаач утсаар хүнтэй яриад аймаг руу явж айрагны сав аваад ирье гэж яриад байсан. Тэр үед театрын ой болсон юм шиг байна лээ. Орой сүлжээгүй болж 20 цаг 30 минутын үед хүн ирээд гэрийн цонх цохиод ******* осолд орсон байна гээд цагдаа машинаа явуулсан байсан. Очиход зам дээр машин тэрэг зогссон, замын хажууд бөгсөн бие нь, цээжин бие нь замын далан дээр цус гойжсон хэвтэж байсан. Тэнд байхад шүүх эмнэлэг ирээд, замын цагдаа хэмжилт хийгээд шөнийн 1 цагт аймагт ирсэн. Талийгаачийг моорогт хийгээд, Гансүх байцаагч байцаалт авсан. Тухайн үед ямар хүн осол хийснийг мэдээгүй, маргааш оройхон Быг осол гаргасан болохыг мэдсэн. Талийгаачийг оршуулаад ирэхэд Пэлжээ ах, Хоролсүрэн эмч, Бы ээж, Б, Болд, Бы эхнэр, Бы дүү нар нь ирж эхнэр хүүхэдтэй уулзаад мөнгө төгрөг өгье, таньдаг хүмүүс байна нэгийгээ шоронд оруулаад яахав 30.000.000 төгрөг өгье гээд тохирсон байсан. 2017 оны 08 дугаар сарын 15-нд хүүхдээ аваад хот руу явсан хойгуур 10.000.000 төгрөг өгсөнийг талийгаачийн цалингийн зээл, утасны лизинг нь төлсөн. Дараа 20.000.000 төгрөгөө авахаар ярихад Б утсаа авахгүй, очиж уулзахаар эхнэр нь загнаад байсан. Би Быг яллах гээд байгаа биш, өртэйдээ өр нэхээд байгаа биш. Хүний амь насыг хохироочихоод мөнгө өгье, туслаж дэмжье гэхэд тэр үед би шоконд орсон, яахаа мэдэхгүй, хууль зүйн зөвлөгөө тусламж юу ч аваагүй, таньдаг мэддэг хүмүүс болох байлгүй дээ, би хичнээн ингэсэн ч хүүхэд минь босоод ирэх биш гэж бодож байсан. Талийгаач маань 24 настай, хийж бүтээх үедээ байгаа хүүгээ алдсан. Миний хүүхэд ажил хийж байсан бол сард 500000 төгрөгийн цалинтай, амь амьдралаа авч явж байх байсан. Б осол хийснээс хойш 14 сар болоход надтай нэг ч уулзаагүй. Өөрсдөө 30.000.000 төгрөг өгье, гомдолгүй гэдгээ хэл гэсэн агуулгатай зүйл ярьж байсан учраас нэхэмжилж байгаа бөгөөд Б нь 13.000.000 төгрөг өгсөн, үлдсэн 17.000.0000 төгрөгөнд талийгаачийн гэгээн дурсгалд зориулж хөшөө босгох, сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байна гэв.
Хохирогч Р.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
....Манай гэр ******* сумын төв дээр байдаг юм. Талийгаач ******* нь манай хүүхэд байгаа юм. Тухайн осол болох өдөр аймгийн төв орж айрагны сав олж ирнэ гэж утсаар ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад осол болсон талаар мэдээд очсон. Д.Б нь оршуулгын зардалд нийт 13000000 төгрөг өгсөн. Одоо 20000000 төгрөг нэхэмжилж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 132-135 /
Хохирогч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
…Би ******* сум орж бичиг баримт авахаар 8 дугаар сарын эхээр өөрийн мотоциклиор явж байсан. Би мотоциклийг барьж явсан, архи уугаагүй байсан, айраг уусан байсан. Осол болох үед би зөөлхөн явж байхад араас ирээд мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 141-143 /
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... А.Н нь манай нөхөр байгаа юм. Манайх Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг "Цагаан чулуут" гэдэг газар байдаг. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед би нөхөр, хүүхдийн хамт гэрээсээ өөрийнхөө мотоциклиор ******* сумын төвөөр дайраад Баянхонгор сумын төв орж ирсэн. Тэгээд аймагт ажлаа амжуулчихаад хөдөө явах гээд Есөн-Эрдэнэ зах дээр байж байсан чинь талийгаач *******той тааралдахад тэр намайг машинд суугаад явчих, би унаа байхгүй А.Нтай хамт мотоциклиор нь сундлаад сумруу явчихъя гэхээр нь би зах дээрээс ******* сумруу явдаг машинд суугаад ******* сумруу явсан. Тэр хоёр араас чинь бензин аваад очно гээд үлдсэн. Тэгээд би түрүүлээд ******* сумын төвд очоод хүлээгээд ирэхгүй байсаар байгаад шөнө осол болсон талаар мэдсэн. А.Н бид хоёр хөдөөнөөс ирээд ерөөсөө салаагүй өдөржингөө цуг явсан. Н тухайн үед архи уугаагүй байсан. Зах дээр *******той тааралдахад тэр бас архи уугаагүй зөв зүгээр байсан. Мотоцикль нь манай нөхөр Нын эзэмшлийн мотоцикль байгаа юм, мотоциклио 2016 оны 12 дугаар сард хүнээс 200000 төгрөгөөр худалдан авч байсан юм, Нын мотоциклийн гэрэл дохио, тоормоз, хойд талынх нь гэрэл зэрэг нь зөв зүгээр асч, ажиллаж байсан, хөдөөнөөс аймаг орж ирэхдээ ямарч саатах юмгүй зүгээр яваад л ирсэн, хүнээс тэр мотоциклио аваад өөрөө сайн засч янзалсан, хойд талынх нь гэрэл дохио, урд гэрэл, тоормоз зэрэг нь зүв зүгээр ажиллаж байсан. А.Н тэр үедээ хамгаалах каск малгайгүй явсан, зах дээр тааралдахад ч гэсэн *******т хамгаалах каск малгай байгаагүй. Намайг тэр хоёроос салсанаас хойш тэр хоёр хаагуур хаагуур явсан, хэдэн цагт аймгаас гарч явсаныг би мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-н 151-153/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай аав, эмээ, эгч, дүү бид нарын аавын машинаар ******* сумын Бийрийн хөндий гэдэг газарлуу очихоор явж байсан. Тэгээд тэр өдрийн орой 20 цаг өнгөрч байхад аймгаас гарч явсан ба би машины ар талын суудалд суугаад, чихэвчээр хөгжим сонсоод унтаад явж байхад нэг юм мөргөх шиг болоод аймаар чанга чимээ гарсан. Тэгээд машинаас буугаад харахад жолоочийн талын урд талд нь нэг мотоцикль наалдчихсан байсан. Тэгээд машинаас буух үед манай эгч ухаан алдаад, эгчийгээ үзүүлэхээр аймгийн төврүү явсан. Би тэр үед жолоочийн яг ар талын суудалд суугаад явж байсан. машин ямар хэмжээний хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тэр үед аав архи уугаагүй байсан, манай аав ерөөсөө архи уудаггүй юм. Би эхлээд унтаад явж байсан болохоор мотоцикль нь хаана явж байсныг би мэдэхгүй ээ, бид нар болохоор урагшаа чиглэлтэй засмал замын баруун гар талаар нь явж байсан. Намайг машинаас буугаад харахад тэр мотоцикль бид нарын машины баруун урд талд нь бөгсөөрөө наалдчихсан байсан. Би хүнийг нь хараагүй, миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-н 154-156 /
Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай аав, эмээ, эгч, дүү бид нарын аавын машинаар ******* сумын Бийрийн хөндий гэдэг газарлуу очихоор явж байсан. Тэгээд тэр өдрийн орой 20 цаг өнгөрч байхад аймгаас гарч явсан ба би машины ар талын суудалд суугаад, чихэвчээр хөгжим сонсоод унтаад явж байхад нэг мэдэхэд нэг юм мөргөх шиг болоод аймаар чанга чимээ гарсан, тэгээд сэрээд машинаас буугаад харахад жолоочийн талын урд талд нь нэг мотоцикпь наалдчихсан байсан.. тэгээд машинаас буух үед манай эгч ухаан алдаад, эгчийгээ үзүүлэхээр аймгийн төврүү явсан... гэх мэдүүлэг/хх-н 160-162/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай
1.Талийгаач *******ийн биед гавал тархи цээжний хавсарсан гэмтэл, духны голоос гавлын суурь ясны зүүн урд хонхор, турк эмээлийг дайрч, баруун дунд хонхорын чулуулаг ясны урдуур гарч баруун чамархай хүрсэн, зүүн ар хонхороос дагзруу чиглэсэн, гавлын орой ясны тархины баруун хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны зүүн хэсэг, бага тархины орой хэсгийн хамарсан тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, уушигны эдийн няцрал язрал, дотор эрхтнүүдын доргилт, толгойн хуйхны дотор гадаргуу дух, дагзны цус хуралт, зулай, чамархайд шарх, дух чамархай, зовхи, буглага, шуу, гарын алга, гуя, өвдөг, дал, нурууны зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь бүгдээрээ шинэ гэмтлүүд байх ба нэг цаг хугацаанд үүссэн учир дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой.
2.Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
3.Талийгаач *******ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач нь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан бөгөөд нас барахаас өмнө ямар байрлалд хэвтэж байсныг тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-н 202-205/
Баянхонгор аймгийн Шинжилгээний албаны 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 412 дугаартай:
1.А.Нын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, тархины барууг таг бөмбөлгийн хажуугийн ховдол болон зулай, чамархай хэсгийн олон тооны цусархаг няцрал, мэдрэлийн ширхэгийн (аксоны) тархмал гэмтэц, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хамар, зүүн доод зовхи, бугалга шуунд сорви гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Дээрх тархины эдийн гэмтэл нь тухайн үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ...гэх дүгнэлт /хх-ийн 211-214/
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн шинжээч эмч нарын 2018.06.18-ны өдрийн
1.Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр хохирогч А.Н нь тухай үед сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл бус болон байдлыг зөв тусган ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь А.Нын хэрэг хариуцах чадварт нөлөөлнө. А.Н нь гэмтэл авахаас өмнөх, хойшхи үйл явдлаа санахгүй, гэмтлийн дараах тархины эмгэгшил, ойгүйдэл, зан төрхийн өөрчлөлттэй байгаа бөгөөд энэ нь хэдий хир хугацаанд үргэлжлэхийг тогтоох боломжгүй юм.
2. А.Над эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Цаашид мэдрэл-сэтгэцийн эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай... гэх дүгнэлт 3-р хх-ийн 6-7/
Баянхонгор аймгийн автотэврийн төвийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр саоын 20-ны өдрийн №17/14 дугаартай
1.Улсын дугааргүй мотоцикль нь “Автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар (VIN)-Агуулга ба бүтэц MNS ISO 3779:2010 стандартад заасны дагуу арлын дугаарын тэмдэгтүүдээр шалгахад уг мотоцикль нь 2010 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ”-д шалгаж үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн хяналтын үзлэгт орж байгаагүй болно.
2.Мотоцикль нь ар талаараа автомашинтай хүчтэй мөргөлдсөний улмаас яндан, гишгүүр салсан, гинж нь мултарсан, зөв талын хойд амартизатор, буруу талын өвдөгний хамгаалалт гулзайсан, крыло дотогшоо чихэгдсэн байдалтай байв. Ар талын эргэх чиг заадаг гэрэл дохио, тормосны болон жижиг гэрлүүд байхгүй, цахилгааны утаснууд нь салсан, түлшний бак нь бага зэрэг хонхойсон байлаа. Мотоцикльд өөр эвдрэл, гэмтэл ослын улмаас бий болоогүй.
3.Тормосны дөрөөн дээр гишгэж хойд дугуйг гараар эргүүлж тормосны ажиллагааг шалгахад дугуй эргэхгүй байсан нь тормос ажиллагаатай байгааг нотолж байна.
Жолоодлогын механизмыг шалгахад ажиллагаатай байсан, мотоцикль асахгүй, аккумляторгүй тул урд талын гэрэлтүүлэх хэрэгслийг ажиллуулж шалгах боломжгүй, ар талын гэрэлтүүлэх хэрэгслүүд нь байхгүй тул зам тээврийн осол болох үед тэдгээр нь ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх- ийн 243-244/,
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай:
1.мотоцикль, автомашин нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д зааснаар Суурин газрын гаднах зам буюу 5.1.5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэж заасан байдаг.
2. ТОҮОТА Маrk II жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-ийн А-Д зааснаар замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. ТОҮОТА Магк || жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д зааснаар Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна.
4.Мотоциклийн жолооч А.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн в-д зааснаар Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
5.Мотоцикль дээр сундлан зорчиж явсан зорчигч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн в-д зааснаар Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.
6. Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км , тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан байдаг жолооч нь хөдөө, хээрийн шороон замд зорчих хэсгийн онцлог, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан 80 км/цагаас хэтрүүлэхгүйгээр тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явахыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан байна.
7.Мотоциклийг жолоодож явсан иргэн Адъяабаатарын Н нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд А ангиллын 1011060 дугаартай мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
8.******* улсын дугаартай ТОҮОТА Магк || тээврийн хэрэгслийн жолооч иргэн Д.Б нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд В,С,Д,Е ангиллын 20219 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна... гэх дүгнэлт / 2-р хх-ийн 30-31/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн № 13 дугаар
1.Иргэн А.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн А-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэдлмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Замын Цагдаагийн зохицуулагчийн ослын газрын хэмжилт зэргээс үзэхэд иргэн А.Н нь Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зорчих хэсгийн өөрийн эгнээд хөдөлгөөнд оролцож явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс бусад Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчөөгүй болно.
3. Иргэн А.Нын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нь тухайн зам тээврийн осол гаргахад нөлөөлөөгүй гэж үзэж байна.... гэх дүгнэлт / 3-р хх-ийн 14-15/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 7797 дугаартай шинжээчийн
1.Шинжилгээнд ирүүлсэн талийгаач ******* цогцосноос авсан цус гэх хаягласан цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна.
2.Цусанд илэрсэн 1.9 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 189-190/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 7798 дугаартай шинжээчийн
1.Шинжилгээнд ирүүлсэн Нын биеэс авсан цус гэх хаягласан цусанд 1.2 промилли спиртийн агууламж илэрч байна.
2.Цусанд илэрсэн 1.2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 196-197/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № 7799 дугаартай шинжээчийн
1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Бы биеэс авсан цус гэх хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...гэх дүгнэлт / хх-ийн 182-183/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 2-р хх-ийн 50-51/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-20/, хэв, загвар дээж авсан тэмдэглэл / хх-ийн 21/, цогцосны биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-46/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 26-32/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-124/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Д.Бы иргэний үнэмлэхний хуулбар / 2-р хх-ийн 61/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.08.14-ний өдрийн 614 тоот тодорхойлолт /хх-ийн 60/, шүүгдэгч Д.Бы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 62/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1- ийн А-д зааснаар... замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ, мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт, Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д зааснаар жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалт, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс ******* сумын чиглэлтэй зам дээр ******* улсын дугаартай автомашин жолоодож яваад улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоцикль дээр зорчиж явсан иргэн *******ийн амь нас хохирсон, мотоцикль жолоодож явсан иргэн А.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Д.Бы... холын гэрэл дээрээ тавьж явж байгаад урд талд явж байсан мотоциклийг мөргөсөн байсан. Би тэр үед 70 гаруй км цагийн хурдтай явсан…гэх мэдүүлэг /2-р хх- н 56-57/
хохирогч Р.Эын ... Тухайн осол болох өдөр аймгийн төв орж айрагны сав олж ирнэ гэж утсаар ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад осол болсон талаар мэдээд очсон…гэх мэдүүлэг /хх-ийн 132-135 /
хохирогч А.Нын...Би мотоциклийг барьж явсан, архи уугаагүй байсан, айраг уусан байсан, ...осол болох үед би зөөлхөн явж байхад араас ирээд мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 141-143 /
гэрч ийн ...Тэгээд би түрүүлээд ******* сумын төвд очоод хүлээгээд ирэхгүй байсаар байгаад шөнө осол болсон талаар мэдсэн. А.Н бид хоёр хөдөөнөөс ирээд ерөөсөө салаагүй өдөржингөө цуг явсан. А.Н тухайн үед архи уугаагүй байсан. Зах дээр *******той тааралдахад тэр бас архи уугаагүй зөв зүгээр байсан…гэх мэдүүлэг /хх-н 151-153/
гэрч ын ... чихэвчээр хөгжим сонсоод унтаад явж байхад нэг юм мөргөх шиг болоод аймаар чанга чимээ гарсан. Тэгээд машинаас буугаад харахад жолоочийн талын урд талд нь нэг мотоцикль наалдчихсан байсан…гэх мэдүүлэг /хх-н 154-156 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаартай.
...Талийгаач нь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан бөгөөд нас барахаас өмнө ямар байрлалд хэвтэж байсныг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт / хх-ийн 202-205/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 412 дугаартай
...А.Нын биед тархины тархины эдийн гэмтэл нь тухайн үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл …гэх дүгнэлт / хх-ийн 211-214/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн шинжээч эмч нарын 2018.06.18-ны өдрийн
...А.Над эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Цаашид мэдрэл-сэтгэцийн эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай... гэх дүгнэлт / 3-р хх-ийн 6-7/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 22, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 29-31, 3-р хх-ийн 14-15/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйлбаримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №56 дугаартай дүгнэлт /хх-ийн 1202-205/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 412 дугаартай дүгнэлт / хх-ийн 211-214/,техникийн шинжээчийн №17/14 дугаартай дүгнэлт /хх-ийн 243-244/, зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Бд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Д.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Бы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Над 2000000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч А.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэл зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийн төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Р.Э нийт 33000000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Б нь оршуулгын зардал 3000000 төгрөгийг, нотлох баримтгүйгээр 10000000 төгрөг нийт 13000000 төгрөг төлсөн бөгөөд холбогдох баримт хэрэгт авагдаагүй боловч хохирогч Р.Э нь тухайн үед гаргасан зардлын тооцоог нэг бүрчлэн бичиж хавсаргаж өгсөн бөгөөд 10000000 төгрөгийг талийгаачийн цалингийн зээл болон утасны лизингийн төлбөрт 6000000 төгрөгийг зарцуулсан, үлдэгдэл 4000000 төгрөгийг түүний төрсөн дүүгийн сургалтын төлбөрт, бусад хэрэгцээнд хэрэглэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч Р.Эын шүүхийн хэлэлцүүлэгт... Өөрсдөө 30.000.000 төгрөг өгье, гомдолгүй гэдгээ хэл гэсэн агуулгатай зүйл ярьж байсан учраас нэхэмжилж байгаа, .... би талийгаачийн гэгээн дурсгалд зориулж хөшөө босгох, сэтгэл санааны хохиролд 17000000 төгрөг нэхэмжилж байна,.. мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд түүний нэхэмжилсэн 17000000 төгрөгийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй, нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, хохирогч Р.Э нь цаашид сэтгэл санааны хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүдэгч Д.Бы 20219 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, томографикийн зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэг, хэрэгцээний дагуу хохирогч А.Над буцаан олгож, CD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, уг хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Д.Бы эзэмшлийн “...Dell icore-5 маркийн иж бүрэн компьютер, 49-38 БНА улсын дугаартай тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Бд буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Бг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, -д зааснаар шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Р.Эын нэхэмжилсэн 17000000 төгрөгийг хангахгүй орхиж, цаашид сэтгэл санааны хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүдэгч Д.Бы 20219 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, томографикийн зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу хохирогч А.Над буцаан олгож, CD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Бы эзэмшлийн “...Dell icore-5 маркийн иж бүрэн компьютер, 49-38 БНА улсын дугаартай тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Бд буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА