Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 201605000175 |
Дугаар | 2016/ДШМ/032 |
Огноо | 2016-12-20 |
Зүйл хэсэг | 212.1., |
Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2016/ДШМ/032
*******, *******, *******, *******,
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Яллагдагч *******, *******
Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 315 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ийн бичсэн 2016 оны 23 тоот эсэргүүцлээр *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000175 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ******* овогт гийн , ..................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
2.Монгол Улсын иргэн, овогт ын , .................. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
3.Монгол Улсын иргэн, ******* овогт ийн , ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
4.Монгол Улсын иргэн, овогт ийн , .......... багт оршин суудаг, хөдөлмөрийн хүндэт медаль, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн болон Чингис хааны 800 жилийн ойн медалиудтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //
5.Монгол Улсын иргэн, овогт ийн , ............... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. регистрийн дугаар //
******* нь *******, ******* нарыг хөлслөн 2016 оны 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгүүлж, байгаль экологид бага бус хэмжээний буюу 7.398.000 төгрөгийн,
*******, ******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль экологид бага бус хэмжээний буюу 7.398.000 төгрөгийн,
*******, ******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний хохирол буюу 594.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай байна.
******* нь мэдүүлэгтээ: ...бид нар түүгээгүй, зөндөө олон хүн байсан, хичнээн шуудай байсныг мэдэхгүй. Бид 3 замын унаагаар очсон..., ...намайг байх хугацаанд нутгийн иргэд ирж хүрзээ түүсэн цагаан гоёотойгоо орхиж яваагүй гэсэн байх тул тухайн хүргэж өгсөн жолоочийг олж тогтоон түүнээс дээрх мэдүүлэгт дурьдагдсан олон хүн нь хэн болохыг асууж тогтоох, тухайн үед хэн хэн байсан, хэр хэмжээтэй цагаан гоёо түүсэн байсан гэх мэтийн тэр үеийн нөхцөл байдлыг тодруулах,
Мөн *******г архинаас холдуулах, эрүүлжүүлэх зорилгоор заавал Эх гол руу явсаныг тодруулах,
******* мэдүүлэгтээ “... намайг согтуу байхад тайлбар авсан...” гэсэн байх тул ******* нь тайлбар авах үед эрүүл эсхүл согтуу байсныг тодруулах, ******* нар нь тухайн газар 7 хоноход хэн хэн байсан болон ирсэн болох, *******тай юу гэж тохиролцсон болохыг асуух,
*******, ******* нараас нутгийн хүмүүс гэж хэн хэнийг хэлж байгаа болох, тэдгээр нутгийн хүмүүс хэзээ ирсэн болох, хэр хэмжээтэй цагаан гоёо түүсэн болох, ******* урьд нь хаанаас цагаан гоёо түүсэн гэж ярьж байсан болон ******* Баянхонгор руу хэзээ явсан, цагаан гоёо авч явсан эсэх, нутгийн хэн гэх ямар хүмүүс ямар хэмжээний түүсэн цагаан гоёогоо орхиод хэзээ явсан болох, 12 шуудай цагаан гоёог хэн хэн түүснийг тодруулах,
Л.аас бид гуравыг очсоноос хойш нилээн хэдэн шуудайг түүсэн гэх тул хэн хэн гэх хүмүүс хичнээн шуудайг түүсэн болох, тухайн газарт очиход хэн хэн цагаан гоёо түүж байсныг тодруулах,
*******гаас тухайн газарт байсан хүрзнүүдийг хэзээ хаанаас авсан болох, хэн хэний хүрз болох, *******тай юу гэж ярьсан болохыг сайтар асуух, ийг хаана ямар эмнэлэг, эмчид үзүүлсэн болох, түүнийг өвдсөн талаар хэн мэдэхийг тодруулах,
аас цагаан гоёо түүдэг, худалдаж авдаг гэж хэзээ, хаана, хэнээс сонссон болох, Эх гол гэх газар байсан хүмүүсийн хэнтэй нь уулзсан болох, уулзсан хүн нь юу гэж ярьж байсан, яагаад цагаан гоёо түүж байгаа талаараа юу гэж ярьж байсан болохыг тодруулж асуух,
оос хэзээ ямар ажлаар ямар зорилгоор Баянхонгорт ирсэн болох, яагаад *******гаар тээврийн товчоо гэх газраас тосуулсан болох, уг газраасаа яагаад шууд Баян- сум руу явсан болох, биеийнх нь юу өвдсөн болох, хэзээ хаана ямар эмнэлэг, эмчид үзүүлсэн болох, үзүүлээгүй бол яагаад үзүүлээгүй болох, өвдөж Баянхонгорт ирсэн талаар нь хэн мэдэх эсэх, Баянхонгор аймагт хэнийдээ хаана ирдэг эсэхийг тодруулж тогтоох замаар гэрч болон хэрэгт холбогдогсдын мэдүүлгийн зөрүүг арилгах нь зүйтэй байна.
Мэдүүлгийн зөрүүг арилгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150-152, 153 дугаар зүйлд зааснаар тогтоох боломжтой ба мөн , Л. нарыг өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан дахин шалгах нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэм буруутай хүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээг бодитой тодорхойлох, үйлдэл холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэв.
Иймд дээр дурьдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн тулд хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор ******* 2016 оны 23 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон төдийгүй шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанууд байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна. Тухайлбал: Шүүгчийн захирамжинд ******* нь мэдүүлэгтээ: “...бид нар түүгээгүй, зөндөө олон хүн байсан, хичнээн шуудай байсныг мэдэхгүй, бид 3 замын унаагаар очсон, намайг байх хугацаанд нутгийн иргэд ирж хүрзээ, түүсэн цагаан гоёотойгоо орхиж яваагүй гэсэн байх тул тухайн хүргэж өгсөн жолоочийг олж тогтоон түүнээс дээрх мэдүүлэгт дурьдагдсан олон хүн нь хэн болохыг асууж тогтоох, тухайн үед хэн хэн байсан, хэр хэмжээтэй цагаан гоёо түүсэн байсан гэх мэтийн тэр үеийн нөхцөл байдлыг тодруулах... гэж заасан байгаа хэдий ч ******* нь 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Биднийг очиход автомашин, мотоцикль байгаагүй, тайлбарт машин байсан, ******* гуайг байсан гэж ташаарч тайлбарласан байна. Тэнд байсан хүмүүс хичнээн шуудайтайг түүснийг тодорхой мэдэхгүй байна. Би 6-7 шуудай хураалгасан цагаан гоёонуудыг хэлсэн юм...” гэж мэдүүлсэн, өөрөөр хэлбэл *******ын дээрх мэдүүлгээр цагаан гоёо түүсэн нутгийн гэх өөр иргэд байгаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд түүний “Зөндөө олон хүн байсан” гэх мэдүүлэг нь энэ хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгаж, үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн иргэд болох , , , , нарын иргэдийн талаар мэдүүлсэн байна.
Мөн *******ын “намайг байх хугацаанд нутгийн иргэд ирж хүрзээ түүсэн цагаан гоёотойгоо орхиж яваагүй” гэх мэдүүлэг нь “нутгийн иргэд ирээгүй, хүрзээр түүгээгүй, цагаан гоёотойгоо хүрзээ орхиж яваагүй” гэж яллагдагч *******, ******* нарыг өөрсдийн түүсэн цагаан гоёогоо өөр хэн нэгэн түүсэн мэтээр худал мэдүүлж байгаа болох талаар мэдүүлсэн мэдүүлэг байдаг.
*******г архинаас холдуулах, эрүүлжүүлэх зорилгоор заавал Эх гол руу явсаныг тодруулах... талаар заасан байгаа хэдий ч яллагдагч *******, *******, ******* нарын мэдүүлгээр яллагдагч ******* нь яллагдагч *******д цагаан гоёо түүх ашигтай байдаг болохыг хэлж, манай 2 ажилчинд хуурай идэх юм хүргэж өгөөч гэж холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан гуйсны дагуу хэргийн газарт очсон байдаг бөгөөд дээрх хугацаанд ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир яллагдагч *******, сэжигтэн Л. нар нь *******г архинаас холдуулах, эрүүлжүүлэх, мөн яллагдагч *******гийн гуйлтыг биелүүлж яллагдагч *******, ******* нарт хуурай идэх юм хүргэж өгөх зорилгоор замын унаанд дайгдан очсон байна. Тийм учраас ямар зорилгоор Эхийн гол явсан талаар тодруулан асуух шаардлагагүй юм.
******* мэдүүлэгтээ намайг согтуу байхад тайлбар авсан гэсэн байх тул ******* нь тайлбар авах үед эрүүл эсхүл согтуу байсныг тодруулах, ******* нар нь тухайн газар 7 хоноход хэн хэн байсан болон ирсэн болох, *******тай юу гэж тохиролцсон болохыг асуух талаар заасан байгаа хэдий ч *******гийн өгсөн тайлбар нь хэргийн бодит байдалд нийцэж байгаа эсэх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой эсэхийг тодруулах зорилгоор мөрдөн байцаагч тодруулахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар тайлбарласан бөгөөд түүний согтуу байх үедээ өгсөн гэх тайлбар нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, өөрөөр хэлбэл яллагдагч ******* хэргийн газарт очсон даруйд сэжигтэн ийн бие өвдсөний улмаас цагаан гоёог огт түүлгүйгээр сэжигтэн ийг авч Баянхонгор аймгийн төв рүү шууд буцсан болох нь яллагдагч *******, *******, *******, сэжигтэн нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад биднийг очиход ******* нь 3 хүнтэй байсан, пургон машинаар цагаан гоёо ачаад явсан зэрэг хэргийн бодит байдалд нийцэхгүй тайлбар өгсөн байдаг бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад түүнд хуульд заасан эрхийг тайлбарлан өгч, мэдүүлэг авахад дээрх тайлбар худал болохоо мэдүүлсэн байдаг бөгөөд уг тайлбар нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт бус, хоёрдугаарт түүний тайлбар нь үнэн бодит байдалд нийцэхгүй байгаа болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон байдаг.
Түүнчлэн яллагдагч ******* нь мэдүүлэхдээ ...Би "Эх гол" гэх газарт очихдоо согтуу байсан учир хэн хэн байсныг мэдэхгүй, намайг унтаж байгаад сэрэхэд ******* гуайтай яваа гээд хоёр хүн байсан. ******* гуайтай хамт явсан хүмүүс хичнээн шуудайтай цагаан гоёо түүснийг мэдэхгүй. Баянлиг сумын хүмүүс цагдаа, байгаль орчны байцаагч ирэхийн урд шөнө /сэжигтэн , , , , / ирж хоносон. Тэр хүмүүс цагаан гоёог түүгээгүй гэж мэдүүлсэн байхад нэгэнт мэдүүлсэн мэдүүлгийг дахин тодруулан асуух зорилгоор байцаах нь хэрэгт ач холбогдолгүй байна.
*******, ******* нараас нутгийн хүмүүс гэж хэн хэнийг хэлж байгаа болох, тэдгээр нутгийн хүмүүс хэзээ ирсэн болох, хэр хэмжээтэй цагаан гоёо түүсэн болох, урьд нь хаанаас цагаан гоёо түүсэн гэж ярьж байсан болон ******* Баянхонгор руу хэзээ явсан, цагаан гоёо авч явсан эсэх, нутгийн хэн гэх ямар хүмүүс ямар хэмжээний түүсэн цагаан гоёогоо орхиод хэзээ явсан болох, 12 шуудай цагаан гоёог хэн хэн түүснийг тодруулах гэж заасан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд яллагдагч *******, ******* нар нь “бид нар 1, 2 шуудайг түүгээгүй, нутгийн хүмүүс цагаан гоёог түүсэн. Нутгийн хүмүүс цагаан гоёогоо түүчихээд манай майхны ойролцоо хүрзтэйгээ тавьчихаад явчихдаг байсан. Байгаль орчны хүмүүс болон цагдаа нарыг ирэхэд хүмүүс нь шуудайтай цагаан гоёонуудаа авч яваагүй байсан” гэж мэдүүлдэг хэдий ч мөрдөн байцаагчийн нутгийн цагаан гоёо түүсэн гэх иргэдийг таних уу? хэний хэн гэдэг хаана байдаг талаар мэдээллийг авч чадсан уу” гэх асуултанд “танихгүй, хэн хэн гэдэг хаана юу хийдэг талаар мэдээлэл авч чадаагүй” гэж хариулсан байдаг нь яллагдагч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг нэгэнт зааж чадахгүй байхад үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар заасан нь үндэслэлгүй байна.
Мөн яллагдагч нараас асуулгахаар заасан асуултуудыг мөрдөн байцаалтын шатанд тодруулан асууж тэдний мэдвэл зохих зүйлийн талаар байцаалт авсан бөгөөд тэдний дээр дурьдагдсан мэдүүлгүүдээр өөр этгээд тухайн газар ирж цагаан гоёо түүгээгүй болох нь тогтоогдсон байх тул тэднийг дахин байцаах нь хэрэгт ач холбогдолгүй юм. Мөн яллагдагч нар нь хаана амьдардаг, хэн гэгч хүмүүс байсан болохыг зааж өгөхгүй байгаа нь тэдний мэдүүлэг үнэн бодитой болохыг үгүйсгэж байгаа болно.
Гэвч *******, ******* нарын дээрх мэдүүлгүүд нь өөрсдийнх нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно. Тухайлбал сэжигтэн ******* нь мэдүүлэхдээ “ бид хоёрыг тухайн газарт байхад Баян- сумын *******, *******, ******* гэх хүмүүс нэмэгдэж очсон. Баянлигийн гэсэн 5 хүн цагдаа, хэсгийн төлөөлөгч нар ирэхийн урд өдөр нь ирсэн юм. Өөр хүмүүс нэмэгдэж очоогүй. Баян- сумаас *******, *******, ******* нар машинаар хүргүүлж ирсэн, хүргэж ирсэн машин нь буцаад явсан. Баянлигийн хүмүүс 2-3 мотоцикпьтой ирсэн. Тэднийд ямар ямар багаж хэрэгсэлтэй явсныг мэдээгүй. Баян- сумаас *******, *******, ******* нарыг ирэхэд ******* гуай байхгүй, хамт ирсэн нэг хүний бие муудаад аймаг руу аваад явчихсан байсан юм. ******* худал ярьсан байна. ******* гуайгаас гадна *******, би, бие нь муудаад явдаг хүн бид гурав л байсан. Өөр хүмүүс байгаагүй” гэж мэдүүлсэн байдаг бол сэжигтэн *******аас мөрдөн байцаагч: “******* нь урд өгсөн тайлбартаа... биднийг очиход майхны хажууд шуудайтай гоёонууд байсан, хичнээн шуудайтай байсныг тоолоогүй, нөхөр бид хоёрыг очсоноос хойш 6-7 шуудайг түүсэн, ******* бид хоёр нийлээд 50 кг-ийн шуудайны тал чинээгээр түүсэн гэж, урд өгсөн тайлбартаа ...бид нарыг 10 гаруй шуудай цагаан гоёо түүгээд байж байхад Баян- сумаас байгаль орчны байцаагч, цагдаа нар ирсэн талаар, та болон ******* сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ...бид хоёр 50 кг-ийн шуудайгаар 1, 1 талаар 1, 1 шуудайг түүсэн талаар мэдүүлжээ... эдгээрийн аль нь үнэн бэ? гэсэн тодруулах асуулт асуухад тэрээр “Бид бүгдээрээ хураагдсан 12 шуудайтай цагаан гоёог нийлж түүсэн юм. Миний хувьд нэг шуудай, мөн шуудайны талаар хэмжээтэйг түүсэн. Бусад хүмүүс хичнээн шуудайтайг түүснийг мэдэхгүй” гэж энэ хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд бид 12 шуудай цагаан гоёог нийлж түүсэн, түүнээс өөр хүмүүс түүгээгүй талаар хариулан мэдүүлсэн байна.
Мөн сэжигтэн Л.ын өгсөн: “Бид гуравыг уг газарт очиход 2 хүн байсан. ...Бид гуравыг очсоноос хойш нилээн хэдэн шуудай цагаан гоёо түүсэн, шуудайны тоог нь хэлж чадахгүй. Цагаан гоёо гэх зүйлийг зарахаар хүмүүс ирээгүй. Намайг тухайн газарт байх хугацаанд мотоцикльтой хүмүүс ирээгүй, цагаан гоёо болон хүрзнүүд авчирч тавьсан зүйл байхгүй. Биднийг очиход майхны гадаа машин тэрэг байгаагүй, хоёр хүн л харагдаж байсан... гэх мэдүүлгээр давхар нотлогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.
Л.аас бид гуравыг очсоноос хойш нилээн хэдэн шуудайг түүсэн гэх тул хэн хэн гэх хүмүүс хичнээн шуудайг түүсэн болох, тухайн газарт очиход хэн хэн цагаан гоёо түүж байсныг тодруулах... гэж заасан байгаа хэдий ч сэжигтэн Л. нь “******* эгч, ******* ах нар Баян- сумын "эх эхэнд хүмүүст хуурай идэх юм аваачиж өгнө гэхээр нь би эзэнгүй гэрт байж байхаар хамт явъя гээд хамт явсан. Бид гуравыг уг газарт очиход 2 хүн байсан. Мөн ******* эгч надад ярихдаа ахыг чинь архинаас гаргая, цэвэр агаарт хөдөө гаргаж, ингэний ундаа уулгаж эрүүлжүүлье гэсэн. Миний хувьд тэнд очоод цагаан гоёо гэх зүйлийг ухаж авсан зүйлгүй, цагаан гоёоны талаар надад ойлголт байхгүй. ******* ах, ******* эгч 2 нэг шуудайгаар түүсэн, түүнээс илүү түүж чадаагүй. Бид гуравыг очиход дээрх зүйлүүд харагдаж байсан. Би урд өмнө нь цагаан гоёог огт харж түүж байгаагүй. Бид гуравыг очсоноос хойш нилээн хэдэн шуудай цагаан гоёо түүсэн, шуудайны тоог нь хэлж чадахгүй. Цагаан гоёо гэх зүйлийг зарахаар хүмүүс ирээгүй. Намайг тухайн газарт байх хугацаанд мотоцикльтой хүмүүс ирээгүй, цагаан гоёо болон хүрзнүүд авчирч тавьсан зүйл байхгүй. Биднийг очиход майхны гадаа машин тэрэг байгаагүй, хоёр хүн л харагдаж байсан” гэж мэдүүлсэн, өөрөөр хэлбэл түүний мэдүүлгээр тэднийг очиход *******, ******* нараас өөр хүн байгаагүй, мөн тэднийг байхад өөр хүмүүс ирж цагаан гоёо түүгээгүй талаар мэдүүлсэн байгаа төдийгүй зөвхөн *******, ******* нарын тухайд мэдүүлэхдээ тэднийг “бид гуравыг очсоноос хойш нилээн хэдэн шуудайг түүсэн” гэж мэдүүлсэн байдаг тул түүнийг дахин байцаах шаардлагагүй юм.
*******гаас тухайн газарт байсан хүрзнүүдийг хэзээ хаанаас авсан болох, хэн хэний хүрз болох, *******тай юу гэж ярьсан болохыг сайтар асуух, ийг хаана ямар эмнэлэг, эмчид үзүүлсэн болох, түүнийг өвдсөн талаар хэн мэдэхийг тодруулах... гэж заасан байгаа хэдий ч яллагдагч нь мэдүүлэг өгөхгүй байх, үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд тэрээр энэ эрхээ ойлгож, хэргийн болон эд мөрийн баримтын талаар мэдүүлгээ өгсөн байхад дахин асуухаар заасан нь ойлгомжгүй бөгөөд *******тай цагаан гоёо ашигтай байдаг, хуурай идэх юм хүргэж өгөх талаар ярьсан болох нь гомдол мэдээлэл шалгах үеэс эхлэн мөрдөн байцаалтын шатанд авагдсан бүхий л тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон байхад энэ талаар тодруулахаар заасан нь ач холбогдолгүй юм. Мөн ийг хаана ямар эмнэлэг, эмчид үзүүлсэн болох, түүнийг өвдсөн талаар хэн нэгэн мэдэж байсан нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг зүйлчлэхэд ач холбогдолгүй байна.
аас цагаан гоёо түүдэг, худалдаж авдаг гэж хэзээ, хаана, хэнээс сонссон болох, Эх гол гэх газар байсан хүмүүсийн хэнтэй нь уулзсан болох, уулзсан хүн нь юу гэж ярьж байсан, яагаад цагаан гоёо түүж байгаа талаараа юу гэж ярьж байсан болохыг тодруулж асуух... гэж заасан байгаа хэдий ч нь цагаан гоёог огт түүгээгүй, тэрээр эрүүгийн хуульд заасан гэм хор учруулаагүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байхад түүнийг хэн нэгнээс мэдээлэл авч тухайн газарт очсоных нь төлөө дахин байцаах нь ач холбогдолгүй юм.
оос хэзээ ямар ажлаар ямар зорилгоор Баянхонгорт ирсэн болох, яагаад *******гаар тээврийн товчоо гэх газраас тосуулсан болох, уг газраасаа яагаад шууд Баян- сум руу явсан болох, биеийнх нь юу өвдсөн болох, хэзээ хаана ямар эмнэлэг, эмчид үзүүлсэн болох, үзүүлээгүй бол яагаад үзүүлээгүй болох, өвдөж Баянхонгорт ирсэн талаар нь хэн мэдэх эсэх, Баянхонгор аймагт хэнийдээ хаана ирдэг эсэхийг тодруулж тогтоох замаар гэрч болон хэрэгт холбогдогсдын мэдүүлгийн зөрүүг арилгах нь зүйтэй гэж дурьдсан байгаа хэдий ч нь мэдүүлэхдээ цагаан гоёо даралтанд их сайн гэсэн, тэгээд ******* “Эх гол” гэх газар руу явах уу гэхээр тэгье гээд явсан. Тухайн газар руу ******* бас 2 эрэгтэй хүнтэй хамт явсан. Би тухайн газраас цагаан гоёог түүж бэлтгээгүй. Тухайн үед “Эх гол” гэх газар руу бүрэнхий үед очсон бөгөөд 2 хүнээ тэндээ үлдээгээд буцаад аймгийн төв рүү шөнөдөө гарсан. Тухайн үед миний даралт ихсээд буцаад явсан. Буцах үедээ цагаан гоёо түүгээгүй, тухайн цагаан гоёог нэг ч удаа харж үзээгүй, барьж үзээгүй машинтайгаа буцсан. ******* нь хэдэн ширхэг хүрзтэй явсан эсэхийг нь мэдэхгүй хүрз харагдсан талаар мэдүүлсэн, өөрөөр хэлбэл тэрээр даралт ихтэй даралтанд цагаан гоёо сайн гэж дуулсан учир түүний *******г цагаан гоёо түүхээр явах гэж байгаа талаар ярьж хамт явах санал тавихад нь өөрийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор хамт явсан боловч мөн л даралт ихсэх өвчний улмаас цагаан гоёог түүж аваагүй, бүр хараачгүй буцсан болох нь тогтоогдсон байхад түүнийг дахин байцаах нь ач холбогдолгүй юм.
Мэдүүлгийн зөрүүг арилгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150-152, 153 дугаар зүйлд зааснаар тогтоох боломжтой байна гэжээ. Гэвч шүүгчийн захирамжинд байцаалгахаар нэр заагдсан этгээдүүд нь бүгд сэжигтэн, яллагдагч нар байхад мэдүүлгийн зөрүүг арилгахаар заасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мэдүүлгийн зөрүүг нүүрэлдүүлэн байцаах замаар арилгахаар хуульчилсан байдаг бөгөөд мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-д заасан “Гаргасан мэдүүлэгт нь ноцтой зөрөө байвал сэжигтэн, яллагдагчаас бусад урьд байцаагдсан этгээдүүдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нүүрэлдүүлж байцаах”-аар хуульчилсан байгааг дурьдах нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр энэ хэргийн сэжигтэн, яллагдагч нараас тодруулан асуух асуултуудыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулан асуух замаар шаардлагатай мэдээллийг олж авах боломжтой, өөрөөр хэлбэл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанууд байна.
Мөн , Л. нарыг өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан дахин шалгах нь зүйтэй байна гэж заасан байгаа хэдий ч энэ талаар тодруулан байцаасан бөгөөд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нэг бүрээр тэдний мэдүүлэгт үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид нийт 7.992.000 төгрөгийн хохирол учирсан байгаа бөгөөд үүнийг нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ийн 3-т зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлдэг гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх *******, *******, Л. нарын Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газарт хүргүүлсэн автомашины жолоочийг олж тогтоон байцаах, мөн *******г архинаас холдуулах, эрүүлжүүлэх зорилгоор “Эх гол”-руу явсан эсэх, Баянхонгор аймгийн Баян- сумын хэсгийн төлөөлөгч гаас ******* нь тайлбар өгөх үедээ согтуу байсан эсэх, ******* нар нь тухайн газар 7 хоноход хэн хэн байсан болон ирсэн болох, *******тай юу гэж тохиролцсон болох, *******, ******* нараас нутгийн хүмүүс гэж хэн хэнийг хэлж байгаа болох, тэдгээр нутгийн хүмүүс хэзээ ирсэн болох, хэр хэмжээтэй цагаан гоёо түүсэн болох, ******* урьд нь хаанаас цагаан гоёо түүсэн гэж ярьж байсан болон ******* Баянхонгор руу хэзээ явсан, цагаан гоёо авч явсан эсэх, нутгийн хэн гэх ямар хүмүүс ямар хэмжээний түүсэн цагаан гоёогоо орхиод хэзээ явсан болох, 12 шуудай цагаан гоёог хэн хэн түүснийг тодруулах, Л.аас бид гуравыг очсоноос хойш нилээн хэдэн шуудайг түүсэн гэх тул хэн хэн гэх хүмүүс хичнээн шуудайг түүсэн болох, тухайн газарт очиход хэн хэн цагаан гоёо түүж байсныг тодруулах, *******гаас тухайн газарт байсан хүрзнүүдийг хэзээ хаанаас авсан болох, хэн хэний хүрз болох, *******тай юу гэж ярьсан болохыг асуух, ийг хаана ямар эмнэлэг, эмчид үзүүлсэн болох, түүнийг өвдсөн талаар хэн мэдэхийг тодруулах, аас цагаан гоёо түүдэг, худалдаж авдаг гэж хэзээ, хаана, хэнээс сонссон болох, Эх гол гэх газар байсан хүмүүсийн хэнтэй нь уулзсан болох, уулзсан хүн нь юу гэж ярьж байсан, яагаад цагаан гоёо түүж байгаа талаараа юу гэж ярьж байсан болохыг тодруулах, оос хэзээ ямар ажлаар ямар зорилгоор Баянхонгорт ирсэн, яагаад *******гаар тээврийн товчоо гэх газраас тосуулсан, уг газраасаа яагаад шууд Баян- сум руу явсан, бие нь өвдсөн эсэх, хэзээ хаана ямар эмнэлэг, эмчид үзүүлсэн, үзүүлээгүй бол яагаад үзүүлээгүй, өвдөж Баянхонгорт ирсэн талаар нь хэн мэдэх, Баянхонгор аймагт хэнийд хаана ирдэг эсэхийг тодруулж гэрч болон хэрэгт холбогдогсдын мэдүүлгийн зөрүүг арилгах.
Мэдүүлгийн зөрүүг арилгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150-152, 153 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэх мөн , Л. нарыг өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан дахин шалгах, хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэм буруутай хүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээг бодитой тодорхойлох, үйлдэл холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоох нь зүйтэй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Хэрэгт авагдсан гэрчүүд болон сэжигтэн яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүдийг хооронд нь сайтар харьцуулан судлан үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тусгагдсан дээрх ажиллагаануудын зарим асуудлууд тогтоогдсон, мөн захирамжийн зарим заалтууд нь тухайн хэрэгт огт ач холбогдолгүй зүйлүүд байх тул шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.
Иймд *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж тэдний гэм буруугийн асуудлыг прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
*******, *******, *******, *******, ******* нарын хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар
зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар
зүйлийн 322.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 315 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000175 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Т.ДАВААСҮРЭН