Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/080

 

Баян-өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Орчуулагч А.Е, Б.Э

Улсын яллагч Х.Ө

Хохирогч И.А, З.Х, А.Е

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К

Шүүгдэгч Ч А.М, Ч А.Т, О А.Э, С А.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, 18.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч А Мергенович, О А Э, С А Ш, А Ч Т нарт холбогдох 1813000620033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Оросын Холбооны улсын БНТува улсын иргэн, яс үндэс тува, Ч А М, 2001 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бүгд Найрамдах Сагсай сумын 1 дүгээр багт, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:БИ1.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, У овогт К Ө, 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сагсай сумын 2 дугаар багийн Засаг дарга ажилтай, Сагсай сумын 2 дугаар багт, ээж, ах, дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:БИ0.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

- Чамзы А М, О А Э, С нь бүлэглэж Монгол улсын хилийн 74 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын хилийг хууль бусаар 3 морийг хулгайлж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, шүүгдэгч Чамзы Аржаан Мергенович нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч, мөн 2 морийг хулгайлан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

- Шүүгдэгч Чамзы Аржаан Мергенович, Оскен Аржаан Эресович, Сагаан Ар Шч, А нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Монгол улсын хилийн 74 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч тус сумын иргэн И.А малын хашаанаас 3 морийг хулгайлж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хилийн зөрчил гарсан газар оронд үзлэг хийсэн тухай тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 09-12 дугаар хуудас/

- Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийн илрүүлэн баталгаажуулсан акт /1 дүгээр хх-ийн 88-90 дугаар хуудас/

- Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тухай тодорхойлолт, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 21-28 дугаар хуудас/

- Хил зөрчигчийг шалгасан нотломж, хил зөрчигчийг биед үзлэг хийсэн протокол, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 31-53 дугаар хуудас/

- И.А 2 морийг хүлээлгэж өгсөн тухай нотломж /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 72-74 дугаар хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцогдсон мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/

- Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, саатуулсан тухай бүдүүвчүүд /1 дүгээр хх-ийн 15-19 дугаар хуудас/

- Хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 25-ны  орой морьдодоо өвс тавьж егөөд унтсан ба өглөө 8 цагт босоод харахад алга болсон байсан. Малын хашаа дотор байсан 3 морины 2 морины уяаг тайлж нэг морины цулбуурыг огтолж авч хаалгаар гаргаж авч явсан байсан. Тэгээд мөр мөшгихөд манай баруун тал руу 3 морийг 4 хүн хөтөлж гарсан мөр тод гарсан. ... би гэрт ирж Заставд утсаар мэдэгдэхэд хилийн тор бүтэн байсан хилээр гараагүй нуугдаж байж магад бид очлоо гэсэн. Е бид хоёр мотоциклээр 3 морины мөрийг мөшгиж явсаар Галт гэдэг манайхаас 10 км зайтай ууланд очиход хаднаас миний саарал морь, хөх морийг уячихсан байсан. Мөн нэг хазаар, 1  ташуур байсан. Манай гэрийн гадаа гарсан 4 хүний мөртэй ижил мөр байсан. Бид мөр мөшгиж уулан дээр гарахад 2ш цүнх байсан ба дотор нь оросуудын эд зүйл байсан тул оросууд хил зөрчиж орж ирсэн нь ойлгомжтой болсон тул явсан чиглэлийн уулыг бид  самнаж явсан. Би  заставын дарга Х, А, Е,  А нартай хамт явж байтал А энэ чулуун дор хүн байна гэж хашгирсан. Тэр хоёр хүнийг Х, Ажилчин хоёр барьж байх үед А дахин 2 хүн байна гэж дуудсан. ... Миний алдсан 3 морь бол 8 настай цавьдар морь, 6 настай хээр азарга, 6 настай саарал морь юм. Миний азарга уралддаг сумын наадамд 3 удаа медаль авсан. Нөгөө хоёр нь хурдан удамтай уралдуулах гэж энэ 3 адууг тэжээж байсан. Би 2 морио ижилхэн 2,5 сая төгрөг, азаргаа 5 сая төгрөгөөр үнэлнэ. Адуу хайхад авсан А80 бензиний үнэ 594000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-86 дугаар хуудас/,

- Гэрч А.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 8 цаг өнгөрч байхад нагац ах А залгаж 3 морийг  хашаанаас хулгайлсан байна мөр мөшгих хэрэгтэй боллоо. Мотоциклээр ир гэж дуудсан, А-ийн хашаанаас 4 явган хүн 3 морийг хөтөлж гараад хажуугийн уулын орой дээрээс унаад явсан мөр байсан. Бид мөр мөшгиж явсаар 15 цагийн орчимд Галт ууланд очиход хадан дотор алдагдсан 2 морь маань байсан. Тэгээд А хил, цагдаад мэдэгдсэн. Цааш явахад 2 цүнх олдсон дотор нь орос сонин хоол унд байсан тул бид оросууд ирж хулгайлсныг мэдсэн. А хадан доор хүн байна гэж хэлсэн ба Х дээш нь 2, 3 буудаж байж тэднийг барьж авсан. Нэг морио алдчихсан гэж тэд хэлж байсан. Тэгээд тэр 4 хүнийг хилийнхэн аваад явсан бид 2 морио авч буцсан. Хээр азаргаа 4-5 хоног мотоциклээр явж хайж байгаад Нарийн гол гэдэг газраас олж авсан” гэх  мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-90 дугаар хуудас/,

- Гэрч Р.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цүнхээ хаясныг бодоход биднийг хараад зугатсан байх ойрхон байгаа байх гэж бүгд тарж уул самнасан би нэг хадан цохион дээр гарч доош харахад 1 хүн харагдсан....Х дарга дахин дээш хий буудаж зогсоосон. Би нуугдаж байсан хадан дээр очиж харахад доор нь дахин хүний гутал цухуйж байсан дахин хүн байна гэж Х дуудсан ба дээш буудахад 2 хүн гарч ирсэн. Алдсан нэг азаргаа 2018 оны 03 дугаар 02-нд олсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-93 дугаар хуудас/,

- Гэрч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...4 этгээдийг барьж хаанаас ямар зорилгоор явсан талаар асуухад хулгай хийхээр ирсэн. 3 морь хулгайлсан 1 морь алдсан гүйгээд явчихсан гэж хэлсэн. Хилийн 74 дүгээр тэмдэгтийн зүүн талаар голын эргээр орж ирсэн талаар мэдүүлсэн. Уг газарт үзлэг хийхэд мөсөн дээр хүмүүсийн гутлын мөр байсан ба нөгөө 4 хил зөрчигчийн мөртэй таарч байсан. Уулзалтад Оросын тал хил зөрчигч нарын 2 хүний зургыг авч ирсэн байсан. 2 А гэдэг адилхан нэртэй хүний зургийг үзүүлээд эдгээр хүмүүс танайх руу гарсан байх бид Увсаас адуу  хулгайлсан  хэрэгт  сэжиглэж байгаа юм   гэж хэлсэн. Бид 4 хил зөрчигтэй тулгаж үзэхэд 2 А нь мөн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-100 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ч Ар М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз Сагаан А.Ш, Оскен А.Э, Аракчаа Ч.Т нартай уулзаж юм ярилцаж байхад Сагаан Александр Шанналович Монгол руу гарч адуу хулгайлж ирье гэсэн санал гаргасан. Бид зөвшөөрч замд хэрэглэх хоол хүнс цай чүдэнз тамхиа 2 хоног хэрэглэхээр бэлдэж цүнхлээд шөнө 24 цагийн үед улсын хил рүү явсан. Бид хилийн торыг татаж доогуур нь мөлхөж гараад монголын малчид байдаг чиглэлд 2,3 цаг яваад нэг айл олсон тэр айлын гадна хашаан дотор 3 морь байсан уг 3 адууг хулгайлж авахаар болж Сагаан А.Ш болон Оскен А.Э нар хашаа давж орж 3 морийг авч гарч ирсэн бид хоёр гадаа хүлээж байсан. Тэгээд хулгайлсан 3 адууг аваад 2-3 цаг явж байтал гэгээ орсон тул нуугдахаар шийдэж өндөр уул руу гарсан. Уул дээр нуугдаж байгаад шөнө хилээр гарахаар төлөвлөж байсан. Тэгээд нуугдаж байгаад   баригдсан. Хулгайлсан адуугаа М хүргэж гэртээ маллах гэж байсан. Улсын хил зөрчих, мал хулгайлах нь гэмт хэрэг болохыг мэднэ. Ашиг олох гэж ийм хэрэг хийсэн. Хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч А Ч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз ЧА.М, О А.Э, С А.Ш нартай уулзаж юм ярилцаж байхдаа Монгол руу гарч адуу хулгайлахаар тохирч хулгай хийхдээ хэрэглэх хоол хүнс шүдэнз цай, тамхиа 2 хоногоор бэлдэж цүнхлээд шөнө 24-01 цагийн үед монголын нутагт орсон байшинтай зйлын гадна очсон.... 3 морио унаад буцсан боловч гэгээ орсон тул нуугдсан. Уул дээр нуугдаж шөнө хилээр гарахаар амарч байтал цэргүүд ирж баригдсан. Хулгайлсан адуугаа М хүргэж маллах хувьдаа ашиглах гэж байсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110-111 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч Он А Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд явж байтал гэгээ орсон тул ууланд гарч нуугдаж байгаад баригдсан. Ууланд гарах үед нөгөө 3 адууны нэг болох хээр халтар морь муудсан, эцэнхий цааш манай гэрт хүрэх боломжгүй адуу байсан тул тавьж явуулсан. Нөгөө саарал, цавьдар морийг ууланд уячихсан байхад баригдаж эзэн нь авсан. Урьд өмнө хил зөрчиж байгаагүй. Монголын нутагт ирж байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 112-114 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч С Ар Ш мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ууланд  нуугдаж байхдаа нэг морь нь муудаж явах шинжгүй болохоор тавьж хөөгөөд 2 морийг уячихсан байсан. Монголд таних хүн байхгүй. Мал хулгайлэх гэж Монголын нутгийг судалсан, цэрэг явах хугацааг шалгаж тогтоосон зүйл байхгүй шууд л хүрч ирсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсье”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116-117 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Чамзы А.М, Ч А.Т, О А.Э, С А.Ш нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч А М 2017 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, иргэн Х, Е нарын 2 морийг хулгайлж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс тус тус зүйлчилж ирснийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд прокурор тусгаарлаж шалгахаар болж яллахаас татгалзсан тул гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

  1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч А.М, Ч А.Т, О А.Э, С А.Ш нар нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг бүрт ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна.

Хохирогч И.А хулгайд алдагдсан 2 морийг өөрт нь буцааж өгсөн тул шүүгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч К ЧА.М, Ч А.Т, О А.Э, С А.Ш нар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутга, 4 ширхэг суран хазаар, 2 хэсэг тус бүр нь 5 метрийн урттай цагаан өнгийн олс, 1 ширхэг бахь, 2 ширхэг модон иштэй ташуур, 1 ширхэг адууны дэлийн хэсэг зэргийг устгаж, эд зүйл таньж олуулах ажиллагааны явцыг харуулсан бичлэг бүхий нимгэн хуурцаг 1 ширхгийг хэргийн хамт Прокурорт буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч К ЧА.М, Ч А.Т, О А.Э, Сагаан А.Ш нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч, нар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарыг Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

- Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,  

 Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарыг  Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч А 2017 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Монгол улмын хилийг хууль бусаар нэвтэрсэн, иргэн Х, Е нарын 2 морийг хулгайлж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс тус тус зүйлчилж ирснийг тусгаарлаж холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Прокурорт буцаасугай.

4. Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарт  Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг өдрөөр тооцож 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэж шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын хорих ялаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарын цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч А М-т оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

9. Прокурорын газрын дансанд байгаа 594000 төгрөгийг гаргуулаж хохирогч И.А олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутга, 4 ширхэг суран хазаар, 2 хэсэг тус бүр нь 5 метрийн урттай цагаан өнгийн олс, 1 ширхэг бахь, 2 ширхэг модон иштэй ташуур, 1 ширхэг адууны дэлийн хэсэг зэргийг устгаж, эд зүйл таньж олуулах ажиллагааны явцыг харуулсан бичлэг бүхий нимгэн хуурцаг 1 ширхэг зэргийг хэргийн хамт Прокурорт буцаасугай.

            11. Шүүгдэгч Ч А М, О А Э, С А Шч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д