Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/081

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Е,

Улсын яллагч Х.Ө

Хохирогч Ө.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч Ө.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Е-д холбогдох 1813001740098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ө.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Ө-ын Е, 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ9.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Е нь эхнэр Ө.С-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Е нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө хашаанд эхнэр Ө.С-ийг 4 сартай жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ө.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өглеө 08 цаг 30 минутын үед нөхөр Ө.Е намайг сэрээгээд босоод тугал барьж үхэр саа гэж хэлсэн ба би ядраад унтчихсан талаар хэлж одоо бослоо гэж хэлсэн. Е надад миний ээж гадаа ганцаараа үхэр сааж байна, чи унтаад байж байх юм уу гэж хэлхээр нь би босоод байшингаас гарах үед миний зүүн талын гарны  хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр үед хадам  ээж хараад Е барьж авсан. Тэгээд Е малын хашаанд хонь гаргаж байсан ба би туслах гэж очих үед надад юу ч дуугарсангүй. Тэгээд би утсаа өгч бай гэхэд би чамаас утас аваагүй гэсэн. Дахин утсыг асуухад малын хашаан дотор намайг газар унагааж, хэд хэдэн удаа миний толгой хэсэгт өшиглөөд, хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд хадам ээж рүү хашгирч олс аваад ир, би энийг хүлнэ гэж хэлэх үед хадам ээж олс авч ирээд өгсөн. Тэр үед нөхрийн 2 дүү нь гүйж ирээд хүлүүлээгүй. Орой нь нөхөр Е-д бүх асуудал надаас болсон бол уучлаарай гэхэд уучлахгүй гэсэн. Тэр өдөр доороос цус алдаад хадам ээжид хэлээд шөнөжин өвдөөд хоносон. Маргааш нь 15 цагийн үед мотциклээр сумын төвд байдаг ахын гэрт хүргэж өгөөд явсан. Тэгээд ахын гэрт байгаад дахин гэдэс өвдөхөөр нь толгой эргээд бөөлжих гээд байхаар нь сумын эмнэлэгт очиж Б гэх эмчид үзүүлээд даралт үзүүлэх гэсэн чинь миний гарыг үзээд чи хэнд зодуулсан бэ? гар чинь хөхөрсөн байна шүү дээ гэж хэлээд манай аав, ээжид утасдаад хэлсэн байна. Би сумын эмнэлэгт үзүүлээд хэсгийн төлөөлөгчид гомдол гаргах гээд ирсэн чинь хэсгийн төлөвлөгч Е гэх хүн аймагт байна гэхээр нь аймагт очиж Е-д гомдлоо гаргаж шинжээч томилох тогтоолыг аваад шүүх эмнэлэгт үзүүлээд явсан. Ө.Е анх намайг байшингаас гарах үед дагз хэсэгт цохиж, дараа нь би газар унах үед гарны шуу хэсэгт өшиглөсөн. Дараа нь би малын хашаанд орох үед толгой хэсэгт цохиж газар унах үед дахин толгой хэсэгт цохисон. ...Би нөхөр Ө Е-д ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, нөхөр болох Ө.Е надаас уучлалт гуйсан тул түргэн хугацаанд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед би сумын эруүл мэндийн төеийн 2 дугаар давхарт явж байхад эх баригч Б гэх хүн намайг дуудаж жирэмсний хяиалтад байдаг Толбо сумын 3 дугаар багийн иргэн Ө.С үзэж өгөөч. Сая ирлээ нөхөр нь зодлоо гэж хэлсэн. Тэгээд би эхоны өрөөнд эх баригч Б хамт оруулаад юу болсон талаар асуухад миний нөхөр Е намайг урд өдөр зодлоо, тэрнээс болоод цусархуу зүйл үзэгдсэн гэж хэлсэн. Тухайн үед үзлэг хийхэд ямар нэгэн цусархуу зүйл үзэгдээгүй ЭХО-д үзэхэд ураг нь амьд, хэвийн өсөлттэй байсан ба бага зэрэг тонустай байсан Тонус гэдэг нь умай бага зэргийн агшилттай гэсэн үг Бусад үзүүлэлт нь хэвийн байсан. Тэгээд үзсэн тухай тодорхойлолт бичиж өгсөн. Ө.С зуүн талын гарын шууны гадна талд болон баруун талын эгэмний доод хэсэгт хөхөрсөн, толгойн баруун чамархайн ясны доод хэсэгт хөхөрсөн, хавантай байсан. Ураг нь тонустай байсан ба энэ нь ураг зулбах өндөр эрсдэлтэй тул тодорхойлолт бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд эрүул мэндийн төвийн 1 дугээр давхарт өрөөндөө сууж байхад гаднаас Ө.С бэр эгч нь болох А дагуулаад ирж надад эхлзэд үзүүлсэн. Тэгээд би С-д чи аймаг яваад ирсэн уу? хэзээ ирсэн вэ? хөдөө гэр лүү явж байна уу? гэж асуухад тиймээ би аймаг яваад ирлээ гэж картаз өгсөн. Тэгээд би даралтыг нь үзэх гээд ханцуйг нь шуугаад үзэхэд зүун талын гарын шуу хэсгээр хөхөрсөн байдалтай байхаар нь энэ чинь яасан бэ? аймагт шинжилгээ өгөхөд судас чинь хагарсан юм уу? гэж асуухад надад уйлаад би аймгаас хэд хоногийн өмнө ирээд гэрт очоод өнөөдөр сумын төвд ирлээ. Нөхөр болох Е өчигдөр буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр намайг зодож улмаар доошоо цусархаг зүйл үзэгдсэн гэж хэлэн. Тэгээд би шууд 2 дугаар давхарт явж байсан Н эмчийг дуудаж үзүулсэн. Ө.С Н эмч үзэхэд зүүн талын гарын шууны гадна талд болон баруун талын эгэмний доод хэсэгг хөхөрсөн, толгойн баруун чамархайн ясны доод хэсэгт хөхөрсөн, хавантай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Гэрч И.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед манай гэрт Ө.С гартаа хувцас хийсэн цүнхтэй орж ирсэн. Тэгээд би Ө.С юу болсон вэ? гэж асуухад нөхөр нь болох Ө.Е авч ирлээ гэж хэлсэн Е гэрт орохгүй юм уу? гэхэд Е явчихсан байсан. Үүдэнд чемодантай хувцсыг нь үлдээгээд явсан байна. Тэгээд Ө.С-ээс юу болсон талаар асуухад нөхөр нь зодож гэмтээсэн гэсэн. Тэгээд өвдөж байна уу? гэхэд өчигдөр доошоо цус алдсан, гар, цээж хэсгээр хөхерсөн байна гэж хэлээд үзүүлсэн. Тэгсэн гарны шуу хэсгээр болон эгэм хэсгээр хөхерсөн байсан ба гэдэс нь евдөөд байна гэхээр нь дагуулж очоод эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Гэрч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдер орой 21 цагийн үед Б гэх эх баригч залгаж танай охин С-ийг нөхөр нь зодсон байна. Та нарт хэлсэн үү? гэхээр нь би эхнэрээ дагуулаад сумын төвд очиж дүү болох Е гэрт очсон чинь охин С сууж байсан. Учрыг нь асуухад 4 дугээр сарын 30-ны өдөр өглөө нөхөр нь зодож маргааш нь сумын төв рүү хүргэж өгөөд явсан байна. Тэгээд охины биеийн байдлыг асуухад гар нь хөхөрсен, толгой нь хавдсан байсан. Маргааш нь аймгийн төв руү явуулсан. Учир нь тухайн өдөр цагдаа нар аймагт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №208 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ө.Е мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ө.Е үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Е-ны үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 460 нэгж нь 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Ө.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ш овогт Ө-ын Е-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ег 460 “дөрвөн зуун жаран” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Е нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Е иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Е авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д