| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0080/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/082 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 18.12.2.2., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/082
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга П.Б,
улсын яллагч М.Ф ,
иргэний нэхэмжлэгч Х.А
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж холбогдох 1813000130057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт Б Ж , 1943 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 74 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:Б18.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь Нийгмийн халамжийн сангаас зүрхний хиймэл хавхлаг хийлгэсэн иргэдэд олгох хөнгөлөлтийн 3000000 төгрөгийн үйлчилгээг авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт очиж зүрхний хиймэл хавхлаг хийлгэсэн гэх хуурамч материалыг бүрдүүлэн 2017 оны 09 дүгээр сард аймгийн Халамж үйлчилгээний газарт өгч Нийгмийн халамжийн сангаас зүрхний хиймэл хавхлаг хийлгэсэн иргэдэд олгох хөнгөлөлтийн 3000000 төгрөгийн үйлчилгээг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Иргэний нэхэмжлэгч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сард Алтанцөгц сумын 4 дүгээр багийн иргэн Б.Ж Нийгмийн Халамжийн сангаас зүрхний хиймэл хавхлаг хийлгэсэн нэрээр 3.000.000 төгрөг авч байсаи. Бид тухайн үед хөнгөлөлт олгоход хуурамч материал байгаа талаар мэдээгүй. Одоо би сангийн олголт хариуцсан мэргэжилтэний хувьд иргэн Б.Ж хуурамч материал бурдүүлж авсан хөнгөлөлтийн 3.000.000. төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Гэрч Ш.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ж надад 2017 оны 09 дүгээр сарын эхэнд байх эмчилгээний материалыг авч ирж өгсөн, тэгээд би аймгийн төвд ХХҮГ-ын хяналтын мэргэжилтэн С.Е үзүүлэн Б.Ж материалыг хянуулж, 3 сая таграг олгох талаар файл үүсгэж өгсөн юм. Иргэн Б.Жолай надад 13А, 13Б маягт, цахим үнэмлэхний хуулбар, өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
- Гэрч С.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иргэн Б.Ж гэгч эүрхний хагалгаа хийлгэсэн талаар өргөдөл гаргаж хөнгөлөлт авч байсан. Сумын мэргэжилтэн А надад бүрэн материал авч ирж хянуулж хөнгөлөлт өгч байсан. Иргэн Б.Ж холбогдох материал бүрэн байсан тул би хөнгөлөлт олгох жагсаалтанд оруулан өгсөн болно” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
- Гэрч Ж.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний эцэг болох Ж манай дүү А машинаар Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж ирсэн. Гэхдээ ямар нэгэн зүрхий хагалгаа хийлгэсэн асуудал байхгүй зөвхөн нуруундаа хагалгаа хийлгэж ирсэн. Эцэг Б.Ж надад уутанд хийсэн хэдэн бичиг өгч иргэн А хүргэж өг гэсэн тэгээд би сумын төв орж иргэн А уг материалыг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
- Гэрч А.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...12Б маягт болох комиссын шийдвэр нь иргэн Б.Ж зүрхний титэм судасны өвчний оношлогоо эмчилгээнд явуулах талаар шийдвэр байсан ба харин 13А маягт мөн адил бичигдсэн байна. Улаанбаатар хотоос Шастиний нэрэмжит 3 дугаар эмнэлгээс өгсөн 13А маягт бол зүрхний зүүн титэмийн артерийн судсанд тэлэгч тавьсаны дараах байдал гэх оношоор явуулсан байна. Б.Ж зүрхний хиймэл хавхлаг хийлгээгүй байна. Зүрхний титэмийн артерийн суудсанд хийх мэс ажилбар бол даатгалд хамрагдсан тул ямар нэгэн үнэ төлбөр авах ёсгуй байдаг юм. Шастиний нэрэмжит 3 дугаар эмнэлэгт зүрхиий О. Б нэртэй эмч байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,
- Гэрч З.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бүртгэлийн дугаарыг статистикийн бага эмч олгох ёстой, эмч онош тавьж 13 дугаар маягтыг бичиж өгсөнийг бид баталгаажуулдаг юм. Маягт авсан иргэд өөрийн биеэр очиж бүртгэлийн дугаар авч маяггыг авч явах ёстой. Харин 12Б маягтанд надад гарын үсэг зуруулаагүй байна тэр нь хуурамч байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,
- Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иргэн өөрөө змчилгээ хийлгэж байсан талаар өргөдөл гаргаж баримт бичгийн хамт сумын мэргэжилтэнд материал өгдөг. Үүнийг хүлээн авсац мэргэжилтэн материалыг хянаж үзээд ХХҮГ-ын эахиргаа хяналтын хэлтсийн хяналтын мэргэжилтэнд хянуулахаар өгнө, Харин үүнийг хүлээн авсан хяналтын мэргэжилтэн уг материалыг холбогдох хууль журмын дагуу хянаж хөнгөлөлт олгох, эс олгох эсэхийг шийдвэрлэж материалд тэмдэглэл үйлдэж шийдвэр гаргадаг. Сумын мэргэжилтэн нар хүлээн авсан материалыг программд шивж оруулан файл үүсгэдэг. Харин хяналтын мэргэжилтэн танилцсан материалын дагуу олгох иргэдийн жагсаалтыг гаргаж олголтын мэргэжилтэнд өгдөг Олголтын мэргэжилтэн хяналтын мэргэжилтнээс авсан жагсаалтыг сумын мэргэжилтэний оруулсан файлд тохирч байгаа эсэхийг үзээд зөрүүгүй байгаа бол мөнгийг олгохоор банкинд илгээлт хийдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/,
- Гэрч Ш.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би А ахад Ж ахтай холбоотой эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт өгч яюуулаагүй. Харин Ж ах өөрөө 3 джгаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн хагалгаанд орсоныхоо дараа өөрөө бичиг баримтаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
- Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иргэн Б.Ж-д хэн комиссын шийдеэр олгож байсан талаар мэдэхгүй. Миний комиссын шийдвэр олгосон талаарх бүртгэлд иргэн Ж гэтид 1440 дугаарт бүртгэж комиссын шийдвэр олгосон талаар тусгагдсан байна. Гэхдээ бүртгэлд байгаа бичиг бол миний бичиг мөн байгаа ба эмчийн нэр нь бичигдээгүй байна. Надаас эмч нар 12Б саягтыг авч дугаар аваад явдаг юм. Комиссын шийдвэрийн талаар бид хурал хийдэггүй, зөвхөн эмчлэгч эмч нар хэнд олгох, хэнд олгохгүй талаар тэд шийдвэр гаргаж, бидэнд гарын үсэг зуруулж авдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
- Баян-Алгий аймгийн Шуүхийн шинжилгээний албаны 19 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 106-113-р хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 11- 13-р хуудас/,
- Нэгдсэн эмнэлгийн ЭХО-гийн сувилагч Д.А бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, бичиг баримтууд /хх-ийн 185-191-р хуудас/,
- Төрийн банкны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаар албан бичиг /хх-ийн 156-р хуудас/
- Шастиний нэрэмжит Улсын 3 дугаар төв эмэнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай албан бичиг /хх-ийн 176-р хуудас/
-Шүүгдэгч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний бие сүүлийн 12 жил өвдөж тархи дутуу болсон. Бүсэлхий хэсгээс дошоо ямар ч мэдрэлгүй, катетрээр бие засдаг, хоёр хөл мэдээгүй тул явж чадахгүй, хоёр удаа нуруу нугасанд хагалгаа хийлгүүлсэн. Хамгийн сүлд 2017 оны 08 дугаар сарын үед Улаанбаатар хот руу очиж нуруу нугасанд хагалгаа хийлгэж ирсэн. Тэгээд зүрхэндээ хагалгаа хийлгэсэн гэж хуурамч баримт бүрдүүлж Алтанцөгц сумын халамжийн ажилтан Ш.А өгсөн. Тэгээд энэ баримтыг үндэслэн 3000000 төгрөг авсан маань үнэн. Үүнийг бол хүлээн зөвшөөрч, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Ж үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ж үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д