Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00051

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00051

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 433 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-******* дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбайтай хувийн орон сууц, ******* дугаар бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ******* м.кв газар болох үл хөдлөх эд хөрөнгийг **************.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгсайхан /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1....Миний аавын буюу гуравдагч этгээдийн өмчлөлийн дээрх хашаа байшинг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу **************.400.000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.*******-д заасны дагуу гомдлын шаардлагыг гаргаж байна. Дээрх газарт байшингаас гадна 10x20 харьцаатай блокн үхрийн байр, 8x11 харьцаатай блокн 4 авто машины граж, 4x10 харьцаатай блокн авто гаржийн зориулалттай дутуу баригдсан торх, 4x6 байшин, гүний худаг, бусад худаг 2 ширхэг зэрэг баригдсан байгаа. Миний бие бусдаас зээл авсан тухай огт маргахгүй байгаа, энэ төлбөрийг Төрийн банканд төлж хохирлыг барагдуулах болно. Энэхүү нэхэмжлэл нь хүний хувь заяа, аж амьдралтай холбоотой асуудал байгаа болно. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* гудамж тоотод байрлах ******* м.кв талбайтай эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт **************.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.******* заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны 28 дугаартай захирамжаар овогтой , овогтой нараас 91.049.**************0 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлэсэн. ...Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар 120 сая төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч 68.333.36******* төгрөгөөр үнэлж үнийн санал зөрөлдсөн. Ийм учраас 2022 оны 05 дугаар сарын 2*******-ний өдрийн 22340086/10 дугаарт шинжээч томилох тогтоолоор шинжээч Бат-Эрдэнийг томилон үнэлгээний тайланг хүлээн авсан. Үнэлгээний тайлангаар **************.400.000 төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн. Энэ үнэлсэн үнэлгээ нь бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас бусад барилга байгууламжийг үнэлээгүй гэж маргасан. Үнэлгээний тайлангийн 8 болон 1******* дугаар хуудсан дээр бусад барилга байгууламжийг үнэлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 433 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар Эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбайтай хувийн орон сууц, ******* дугаар бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалтай ******* м.кв газар болох үл хөдлөх эд хөрөнгийн **************.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 сарын 29-ний өдрийн № 433 дугаар шийдвэрийг хүчингүй болгох

2.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т /Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний аргачлал/ заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ. Мөн үнэлгээний аргачлалд Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд ашиглах зорилгоор өгөөжийн хувь, инфляци болон эдийн засгийн өсөлтийн хүлээгдэж буй хувь, салбарын өсөлтийн хувь, ижил төстэй зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн арилжаатай холбоотой, зах зээлийн бусад мэдээллийг харгалзах гэжээ. Шинжээч үнэлгээ гаргахдаа зах зээлийн бодит үнэ өртөг, жишиг үнийг тооцолгүй үнэлгээг гаргасан. Учир нь өнөөдрийн зах зээлд м2 байр 200 сая төгрөгийн ханшийн өртөгтэй байхад ******* м2 газартай, м2 орон сууцны зориулалттай дотроо гүний худаг, нам даралтаар халах хувийн сууц, мөн 4 машины граж, 10x20 ухрийн байр, 4x10 дутуу баригдсан гражийн зориулалттай барилга ************** сая төгрөгөөр үнэлсэн байгааг огт ойлгохгүй байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт үнэлүүлэгчийг эрх, үүргийг тодорхойлж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт үнэлгээчнийг сонгох эрхийг хуулиар олгосон байгаа. Гэвч уг эрхийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага эдлүүлээгүй, энэ тухай эрхтэй болохыг танилцуулаагүй болно. Шүүхэд гомдол гаргахдаа үнэлгээг хэт доогуур тогтоосон учир хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Шүүх хэргийг шийдэхдээ гомдлын үндэслэлийг үнэн зөв тодорхойлоогүй, үл хөдлөхийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй талаар гомдол гаргасан байхад зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тайлбар авч хэргийг шийдвэрлэсэн. Үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч гаргаагүй болно. ******* миний бие гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Төрийн банкны Зүүнхараа салбараас зээл авсан нь үнэн. Зээлийг төлөх эсэхийг огт маргаагүй, харин барьцааны зүйлийг хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Зээлийг төлж барагдуулах үүргийг биелүүлэх болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч овогтой , овогтой нараас 91.000.000 төгрөг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ингээд төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдэх гэсэн боловч төлбөрийг төлөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу барьцаа эд хөрөнгө гуравдагч этгээд гийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ******* сумын Минжийн хангай ******* дугаар баг, *******ын тоотод байрлах улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн ******* метр квадрат хувийн сууцыг тус газарт байрлах газрын хамт хурааж, битүүмжлэх ажиллагаа явагдсан. Талуудаас үнэлгээ авахад төлбөр төлөгч, гуравдагч этгээдээс 120.000.000 төгрөгөөр, төлбөр авагч 68.000.000 төгрөгийн үнэлгээ хэлж, үнэ зөрсөн тул хуульд заасны дагуу шинжээч томилох шаардлагатай болсон. Шинжээчээр ХХК үнэлгээний компанийн томилоод, 2022 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр тогтоол гаргаж, өөрсдийн биеэр тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газар хоёрыг үнэлүүлсэн. Үнэлүүлэхэд төлбөр төлөгч ******* өөрийн биеэр байлцсан. Миний бие бас өөрийн биеэр байлцсан. Ингэхэд төлбөр төлөгч ******* нь үнэлгээчнийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй. Газрын бүрдэл хэсгүүд болох, граж, тахианы байр зэргийг өрийн биеэр үнэлүүлсэн. Шинжээч Бат-Эрдэнэ нь ******* жил үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй компанийн шинжээчийг томилсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Гомдол гаргагч ******* нь Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эд хөрөнгөд үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдол гаргагч ******* нь шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлынхоо үндэслэлээ Виннер ХХК нь үнэлгээг зах зээлийн үнийн хандлагыг хэрэглэсэн боловч зах зээлийн мэдээллийг буруу хийж зах зээлийн ханшаас хэт доогуур тогтоосон, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиараа үнэлгээчнийг сонгох эрх нь надад байхад сонгуулалгүй миний эрхийг зөрчсөн гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл: Гомдол гаргагч ******* Төрийн банкны Зүүнхараа салбарт зээлийн гэрээний үүрэг 90.*******43.920.4 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн байх ба уг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч байгууллагын хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд зааснаар *******т холбогдуулан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.6-д зааснаар зээлийн барьцааны хөрөнгө болох зээлдэгч нарын эцэг Л.гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч худалдан борлуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Ийнхүү дуудлага худалдаа явуулах үүднээс Иргэний хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийн талаар төлбөр авагч болон өмчлөгч нараас саналыг авсан боловч талууд үнийн талаар харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн 22340086/10 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгө үнэлгээний Виннэр ХХК-ийг томилсон байна.

Төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг томилсон нь хууль зөрчөөгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзлээ.

Гомдол гаргагч Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх хөрөнгөнд хийсэн үнэлгээ нь бодитой хийгээгүйгээс эрх ашиг нь зөрчигдсөн, зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоогдсон тул дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэй гэжээ.

Тухайн хэргийн хувьд Хөрөнгийн үнэлгээний Виннэр ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч бус бөгөөд тусгай мэдлэг бүхий байгууллагаар дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс томилогдсон этгээд тул тухайн байгууллага дүгнэлт гаргаснаараа гомдол гаргагч *******ын хуулиар олгосон эрх ашгийг зөрчөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд илүү нарийвчилсан хууль буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиа баримтлах нь зүйтэй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг заавал баримтлах хэм хэмжээ биш юм.

Гомдол гаргагч ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарлан маргаж улмаар шүүхээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаа боловч ямар нотлох баримтыг үндэслэн зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ хийсэн гэж үзэж байгаа, зах зээлийн үнэлгээний талаар бодит мэдээлэл баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй байх тул гомдол гаргагч нь гомдлынхоо шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж гомдол гаргагч *******ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн зохих зүйлийг баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн

16*******.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 433 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.*******-д зааснаар Эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбайтай хувийн орон сууц, ******* дугаар бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалтай ******* м.кв газар болох үл хөдлөх эд хөрөнгийн **************.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.5, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form