Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00122

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга О.Алтанхуяг

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хд холбогдох 1832000990080 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1997 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхэд нарын хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хотын Мандах бүртгэл дээд сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Сайнхүүгийн Х.   /РД: */

 

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бусдын эзэмшлийн Тоёота кроун загварын 02-34 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөДгд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутагт хөДгий аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөДгий дүрмийн заалт зөрчин тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Х.Нд, Б.Хз нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хгийн өгсөн ……  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Тоёота кровн маркийн 02-34 УНЭ улсын дугаартай машиныг жолоодож найз Хз, Нд нарын хамт Улаанбаатар хот орохоор Дарханаас гарсан. Осол болохоос наана бид нар зогсож зургаа авахуулчихаад хөдөлсөн. Тэгээд явж байтал эсрэг урсгалд өөдөөс ланд 200 маркийн машин ирж байсан. Цонхны тэр хавиар юм жирэлзээд өнгөрөх шиг болохоор нь зогсох гээд тоормоз гишгээд баруун гар тийш дарж байсан боловч зөрж өнгөрөх машинаас сандарсандаа баруун гар тийш огцом дараад онхолдсон. Нэг сэрсэн чинь баахан хүмүүс ирчихсэн бид нарыг эмнэлгийн түргэн тусламжийн машинд оруулж байсан. Ослын улмаас бид гуравт хүндэвтэр гэмтэл учирсан. Хзын баруун хөл нь хугарсан. Ндын тархинд гэмтэл учирсан. Би Хзд 750000 төгрөг, Ндт 1250000 төгрөг, төлсөн. Б.Хзд томографийн мөнгө 150000 төгрөг, эмнэлгээс гарахад нь харих зардалд нь 100000 төгрөг өгсөн. Х.Ндт томографийн мөнгө гэж 150000 төгрөгийг тус тус өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Хзын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 05 дугаар сарын 25-нд би Дархан-Уул аймгаас найз Х, Нд нарын хамт тоёота кровн маркийн дугаарыг нь сайн санахгүй байна тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явахаар 13 цаг өнгөрч байхад гарсан. Х машин барьж би урд талын суудалд, Нд ард яг миний харалдаа сууж явсан. Тэгээд бид нар замдаа зогсож зураг утсаар авахуулсан. Тэгээд цаашаа хөдлөөд Баруунхараагийн наахна явж байгаад онхолдсон. Энэ үед бид нарын өөдөөс цагаан өнгийн ланд 200 ирж явахад Х сандраад рулиэ баруун гар тийш дараад замаас гарч онхолдсон. Энэ үед буюу машин замаас гарах үед би милийг нь харахад 110 км цагаас огцом доошилж байсан. Тэгээд би ухаан алдсан . Нэг мэдэхэд намайг машинаас хүмүүс гаргаж байсан... Тухайн өдөр эрүүл байсан. Харин урд өдөр нь бид гурав архи уусан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Баримтаа бүрдүүлж өгнө гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/

Хохирогч Х.Ндын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Хгийн найзуудтай хамт виски ууж байгаад тэндээс гараад байрлаж байсан буудалдаа ирээд юм ярьж сууж байгаад 04 цагийн үед унтацгаасан. Тэгээд маргааш өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор Х, Хонгороо бид гурав тоёота кроун маркийн машинаар явсан юм. Тэгээд Х жолоо барьж явахдаа хурдтай яваад байхаар нь би жаахан аяархан яваарай Х гэж хэлж байсан боловч Х би мэдэж байна гээд уцаарлаад байсан. Тэгээд би нүд анилдаад үүрэглээд явж байтал гэнэт орилох чимээ гарахаар нь харсан чинь бид нарын сууж явсан машин замаас гарч байгаа харагдаад юу ч санахаа байсан. Нэг мэдэхэд танихгүй хүмүүс намайг татаж гаргаж байсан. Тэгээд түргэний машин ирээд намайг авч яваад Дарханы эмнэлэгт аваачаад маргааш нь Улаанбаатар хот руу явуулсан. Би Улаанбаатарт гэмтэл согог судлалын үндэсний төвд ойролцоогоор 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан.... Би эмчилгээ хийлгэхдээ 2сая төгрөгийн зардал гаргасан. Уг зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч З.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандай 5-53 тоотод оршин суугч УА86050913 регистрийн дугаартай Илжгэн овгийн Загалын эрдэнэ нь 2018 оны 02 дугаар сарын 14-нд манай ЗАСО ХХК дээр ирж өөрийнхөө нэрээр гэрээ байгуулан 2.6 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй авч өөрийнхөө тоёота кровн маркийн 02-34 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлээ төлсний дараа тээврийн хэрэгслээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахаар гэрээ байгуулсан байгаа. Уг гэрээний дагуу манай байгууллагад учирсан хохирол 3514040 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр № 08........ Дүгнэлт:

1.Тоёота кровн маркийн 02-34 УНЭ улсын дугаартай автомашин жолооч С.Х нь Монгол улсын замын хөДгий дүрмийн 9.2 жолооч хөДгд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн гэж үзэв.

2. Зам тээврийн осол мөн. Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөДгөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм.

3. Тоёота кровн маркийн 02-34 УНЭ улсын дугаартай автомашин жолооч С.Х нь Монгол улсын замын хөДгий дүрмийн 9.2 жолооч хөДгд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэх /Хх-н 39 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № 583 ........ Дүгнэлт

1.Б.Хзын биед баруун өсгий ясны битүү хугарал, тархи доргилт, духны зулгаралт, зүүн хөмсөгний шарх, цээжний зүүн дээд хэсэг, баруун хөх, мөр, бүсэлхийн цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, баруун тавхай, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, шагай хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу Зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 45 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 6918...... Дүгнэлт

1.Х.Ндын биед баруун чамархайн голомтлог цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы самалдгийн хөндий рүү, доод хананы гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар болон самалдгийн хөндийн цус хуралдалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх /Хх-н 48 дугаар хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 06 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын фото зураг /Хх-н 07-12 дугаар хуудас/

Гэрч Б.Дгий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би уг тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 14-нд хуурай ах Эрдэнэ гэх хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Би Эрдэнэ ахад 2.5 сая төгрөг бэлэн өгөөд үлдсэн 2.5 сая төгрөгийг Эрдэнэ ахын нэрээр ЗАСО ББСБ-д машинаа барьцаалж зээл авч Эрдэнэ ахад өгсөн. Учир нь би бичиг баримтаа нааш шилжүүлээгүй хотын харьяат биш болохоор миний нэр дээр машиныг ББСБ-д тавьж зээл авч болохгүй байсан тул Эрдэнэ ахын нэрээр барьцаанд тавьсан.... Би одооноос эхлээд ЗАСО ХХК-д төлөлтөө хийж эхэлнэ гэх мэдүүлэг /Хх-н 115 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 06-10 дугаар хуудас/

02-34 УНЭ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 3665000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1220000 төгрөгөөр, нийт 4885000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 56-57 дугаар хуудас/

С.Х нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 74 дүгээр хуудас/

ЗАСО ХХК-ний тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ болох 4885000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /Хх-н 99 дүгээр хуудас/

Хохирогч Х.Ндын 1250000 төгрөгийг С.Х бүрэн барагдуулсан тул миний бие гомдлло буцааж цаашид гомдол хүсэлтгүй болно гэх тодорхойлолт /Хх-н 150 дугаар хуудас/

Хохирогч Б.Хзын С.Хгаас 700000 төгрөгийг бэлнээр авсан тул гомдлоо буцааж цаашид гомдол хүсэлтгүй болно гэх тодорхойлолт /Хх-н 151 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бусдын эзэмшлийн Тоёота кроун загварын 02-34 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөДгд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутагт хөДгий аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөДгий дүрмийн заалт зөрчин тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Х.Нд, Б.Хз нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөДгий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч С.Х нь хөДгий аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөДгий дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой байна.

Хохирогч Б.Хз нь 700000 төгрөг, Х.Нд нь 1250000 төгрөгийг тус тус хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч ЗАСО ХХК нь зээлийн гэрээний хохиролд С.Хгаас 3514040 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч зээлийн гэрээг байгуулсан З.Эрдэнэ гэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу уг хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул С.Хгаас гаргах боломжгүй бөгөөд харин тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын шууд зардал 3665000 төгрөгийг шүүгдэгч С.Хгаас гаргуулж иргэний нэхэмжлэгч ЗАСО ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч ЗАСО ХХК нь тухайн үнэлүүлсэн байгууллагаар автомашиныхаа эвдрэлийг сэргээн засварлуулсан тохиолдолд ажлын хөлс болох 1220000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Хгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 160000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Хз, Х.Нд нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Өөлд овогт Сайнхүүгийн Хг хөДгий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Хг 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Х нь 800000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Хгаас 3665000 төгрөгийг гаргуулж ЗАСО ХХК-д олгосугай.

7. Хохирогч Б.Хз, Х.Нд нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Хд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН