| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00104/Э |
| Дугаар | 00117 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 00117
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Ч.См
Иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатар
Хохирогч Ч.См, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатар нарын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тд холбогдох 1832000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1959 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, хөрөөчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, ач охины хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Мод боловёруулах үйлдвэрийн ажилчдын 2 дугаар байр, № 05 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баатад овогт Сэдхүүгийн Т. /РД: МЗ59101271/
Шүүгдэгч С.Т нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдын эзэмшлийн Тоёота кроун загварын 40-25 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн урд талын засмал замын уулзвар дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн Ч.Отгонбаатарын жолоодон явсан Кембо бүргэд загварын 33-67 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаас мотоциклд зорчин явсан Ч.Смгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тгийн өгсөн …… 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Тоёота кроун маркийн 40-25 УБА улсын дугаартай авто машиныг жолоодож эхнэр, хүүхдийн хамт явсан юм. Мандал сумын нэгдсэн эмнэлгийн урд талын уулзвараар эргээд гэр лүүгээ харих гэж явтал цаанаас ирж явсан мотоцикльтой мөргөлдсөн. Би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Ослын улмаас хохирогч Ч.Смгийн хөл хугарсан байсан. Хохирогч Ч.Смд 882000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатард 170000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Смгийн өгсөн …… 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхироогоос ирээд хот явах санаатай Отгонбаатар дүүгийн мотоцикльд охин Оюундарийн хамт суугаад явж байсан юм. Тэгээд Мандал сумын нэгдсэн эмнэлгийн урд талын уулзварт машинтай мөргөлдөж осолд орж миний зүүн хөлний дунд чөмөг хугарсан. Улаанбаатар хот явж хагалгаанд орсон. Эмчилгээнд нийт 2641000 төгрөг гарсан. Үүнээс 882000 төгрөгийг хүлээн авсан. Одоо үлдэгдэл 1759000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах хохирлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатарын өгсөн ...... 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эгч Смг замын унаагаар дайгдаж Орхироогоос ирэхээр нь тосч аваад мотоцикль дээр охин Оюундарийнх нь хамт сундалдаад явж байтал Мандал сумын нэгдсэн эмнэлгийн урд талын уулзвар дээр кроун маркийн машинтай мөргөлдсөн. Ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Нэхэмжилж байгаа 686500 төгрөгнөөс Тгийн талаас бэлэн өгсөн 100000 төгрөгийг хасч тооцоод 586500 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч С.Өбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Миний мотоцикльд ослын улмаас их гэрэл, амартизатор, рулийн аппарат, өвдөгний хамгаалалт, банк, яндан зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй болсон. Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь 145000 төгрөг, засварын хөлс 37000 төгрөг, нийт 182000 төгрөг болж байгааг нэхэмжилнэ. Үүнээс гадна уг үнэлгээний газраар үнэлгээ гаргуулахад ажлын хөлс 19000 төгрөг болсон. Мөн журмын хашааны 75000 төгрөг төлсөн, нийт 276000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Э.Цдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би тоёота кроун маркийн 40-25 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй ээ. С.Т нь манай хадам аав байгаа юм. Өөрөөр хэлбэл манай эхнэр Соёлцэцэгийн төрсөн эцэг нь Т юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/
Гэрч Д.Хсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би нөхөр Т болон зээ охины хамт 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед бэр Отгонжаргалыг гэрээр нь эргэх гээд Тод дэлгүүрээс бэлэг аваад 40-25 УБА улсын дугаартай машиндаа сууж нөхөр, зээ охин бид гурав дэлгүүрийн гаднаас хөдлөөд төв замаар явж байгаад JN төвийн хажуу талын уулзвараар зүүн тийш эргэх үед миний сууж явсан машины зүүн урд хэсэг рүү мотоциклтой хүн ирж мөргөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед уг мотоцикль дээр жолоочтойгоо нийлээд гурван хүн байсан. Уг гурваас хоёр нь том хшн нэг нь жаахан хүүхэд байсан. Тэгээд би уг охиныг төв зам дээрээс тэврэн авч манай нөхөр эмнэлэг дуудсан. Тухайн үед төв зам дээр байсан хүүхэн би босч чадахгүй байна чи ямар хурдан давхидаг юм гээд мотоциклийн жолоочийг загнаад уйлаад байсан гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/
Гэрч Б.Дхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Кенбо маркийн 33-67 УБ улсын дугаартай мотоцикль нь С.Өбын эзэмшлийн мотоцикль байгаа юм. Мотоциклийн нэр нь миний нэр дээр байгаа учир нь С.Өб нь өөр хүнээс худалдаж авахдаа хөдөө байдаг болохоор очиж чадахгүй нь та очоод гэрээ хийгээд гэрчилгээг нь аваадах гэхээр нь би зөвшөөрөөд тэр зарсан хүн дээр нь очоод гэрээ хийгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн юм гэх мэдүүлэг /Хх-н 38 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 9609...... Дүгнэлт
1.Ч.Смгийн биед зүүн дунд чөмөгний ил зөрөөтэй хугарал, зүүн гуяны шарх, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, дух, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /Хх-н 41 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 9714...... Дүгнэлт
1.Ч.Отгонбаатарын биед 1 шүдний эмтрэл, баруун шагайн гадна хэсэгт шарх, баруун сарвуу, зүүн хацар, оочны дор, баруун хөмсөг, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдло.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /Хх-н 43 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн № 24....... Хариулт:
1.Тоёота кроун маркийн 40-25 УБА улсын дугаартай автомашины жолооч Сэдхүүгийн Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн. Мөн жолооч С.Т нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сараар хасуулж 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээгүй нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ.
2. Бүргэд загварын маркийн 33-67 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Отгонбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн Ч.Отгонбаатар нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ангилал бус үнэмлэхтэйгээр хөдөлгөөнд оролцсон байна.
3. Тоёота кроун маркийн 40-25 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх /Хх-н 46 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 06-10 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцат 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 70 дугаар хуудас/
33-67 УБ улсын дугаартай мотоциклийн эвдрэл хохирлын шууд зардлыг 145000 төгрөгөөр, шууд бус зардлыг 37000 төгрөгөөр, нийт 182000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 54-55 дугаар хуудас/
С.Т нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 75 дугаар хуудас/
Хохирогч Ч.Смгийн хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 79-84, 118-124 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Өбын журмын хашааны төлбөр нэхэмжилсэн баримт /Хх-н 86 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатарын хохирол нэхэмжилсэн баримт /Хх-н 88, 126-127 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Ууганбаярын хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нартай тохиролцсон баримт зэрэг болно.
Шүүгдэгч С.Т нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бусдын эзэмшлийн Тоёота кроун загварын 40-25 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн урд талын засмал замын уулзвар дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн Ч.Отгонбаатарын жолоодон явсан Кембо бүргэд загварын 33-67 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаас мотоциклд зорчин явсан Ч.Смгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч С.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиудаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой байна.
Хохирогч Ч.См нь мөрдөн байцаалтад хавтаст хэргийн 79-83 дугаар талд авагдсан нотлох баримтаар 886176 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч С.Т 882000 төгрөгийг төлсөн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шинээр 1759000 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэргийн 118-119 дүгээр талд авагдсан 245000 төгрөгийн баримт, 123 дугаар талд авагдсан 8000 төгрөгийн баримт, 124 дүгээр талд авагдсан 17150 төгрөгийн болон 88300 төгрөгийн баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан тул бүгд 358450 төгрөгийг шүүгдэгч С.Тгээр төлүүлэх, мөн 358450 төгрөгийн хохирол дээр хавтаст хэргийн 79-83 дугаар талд авагдсан 886176 төгрөгийн хохирлын төлөгдөөгүй хохирол 4176 төгрөгийг нэмж бүгд 362626 төгрөгийг хохирогч Ч.Смд олгох, харин хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөгийн баримт, 120 дугаар талд авагдсан охин С.Үүрийнтуяагийн ажилгүй байсан хугацааны цалин 600000 төгрөгийн баримт, 124 дүгээр талд авагдсан 380550 төгрөгийн баримт нь /он, сар, өдөргүй/ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 123 дугаар талд авагдсан 120000 төгрөгийн баримт нь хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан баримттай давхацсан тул бүгд 1400550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатар нь мөрдөн байцаалтад 175900 төгрөгийг хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжилсэн боловч шүүгдэгч С.Т нь бүрэн төлж барагдуулсан бөгөөд шүүх хуралдаанд шинээр 686500 төгрөгийн нотлох баримтыг гаргаж нэхэмжилсэн боловч 286500 төгрөгийн нотлох баримт нь шаардлага хангахгүй тул хэрэгсэхгүй болгох, харин 400000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтад түүний эгч Ч.Өнөрмаад бэлнээр өгсөн 100000 төгрөгийг хасч тооцон үлдэх 300000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатард олгох үндэслэлтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч С.Өбд мотоциклийн эвдрэл хохирлын шууд зардлын 145000 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоолгоход төлсөн 19000 төгрөг, журмын хашааны төлбөр төлсөн 75000 төгрөг, бүгд 239000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох үндэслэлтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч С.Өб нь тухайн үнэлүүлсэн байгууллагаар мотоциклийнхоо эвдрэлийг сэргээн засварлуулсан тохиолдолд ажлын хөлс болох 37000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Тгээс 362626 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Смд, 300000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатард, 239000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Өбд олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг 01 цагийн хугацаагаар хойшлуулах завсарлага авч бүгд 901626 төгрөгийг бэлнээр бүрэн төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Ч.См нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Тгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тодорохой хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Баатад овогт Сэдхүүгийн Тг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Тд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч Ч.Смгийн хохирлын нэхэмжлэлээс 1400550 төгрөгийн шаардлага, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонбаатарын хохирлын нэхэмжлэлээс 286500 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Хохирогч Ч.См нь цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.