| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0088/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/091 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/091
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Е,
Улсын яллагч М.Ф
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А холбогдох 1813000860077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч А.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Б овогт А А , 1973 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, РД:БЗ4.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь иргэн К.Г “HUAWEI” маркийн маркийн гар утас мартаж явсныг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2018 оны 01 дүгээр 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт сумын Эрүүл мэндийн төвийн дотор 2 давхрын шатанд байрлах гутлын тавиур дээр тус сумын 5 дугаар багийн иргэн К.Г “HUAWEI” маркийн маркийн гар утас мартаж явсныг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бусдад худалдаж 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч К.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ногооннуур сумын хүн эмнэлэгт очиж, нөхрөө эмнэлэгт хэвтүүлэхээр болж, 13 цаг 30 минутаас 14 цаг 00 минутын хооронд очсон, эмнэлэгт ороод 2 давхарын тэнд байдаг гутал тайлдаг тавиур дээр гар утсаа тавиад гутлаа тайлаад утсаа мартаад 2 давхарт нөхрийн хэвтсэн палатанд очиж, буцаад доошоо 1 давхар руу шинжилгээний хариу авахаар бууж, лаборантын өрөө рүү очиход гар утас байгаагүй, тэгээд гар утсаа куртикны халаасанд үлдсэн байх гэж бодоод дахин дээшээ гарч, нөхрийн өрөөнд орж куртикны халааснаас хартал байгаагүй, тэр үед гутлын тавиур дээр мартаж явсанаа мэдээд очоод хартал гар утас маань байгаагүй, шууд нөхрийн утсаар өөрийн утас руу залгахад аль хэдийнээ унтраачихсан байсан, хохирлоо бүрэн төлүүлж авсан, надад ямар нэгэн гомдол санал алга, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие өөрийн фэйсбүүк хаягаараа гар утас худалдаж авна гэж 2018 оны 2 дугаэр сарын 15-ны үеэр зар тавьсан, гэтэл 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр миний 95410233 дугаарын утас руу сүүлийн орон нь 8030-тай дугаараар төгссөн нэг эрэгтэй хүн залгаад гар утас худалдаж авах уу, авахаар бол үзээрэй гээд эхнэрийнхээ 99111111 дугаартай утсыг өгсөн, би тэгээд уг дугаар руу залгаад асуутал би аймгийн төрөх эмнэлэгт байна, авахаар бол хүрч ирээд үзээрэй гэхээр нь төрөх рүү очоод үзсэн, "НУАУУЕП” маркийн гар утас байсан, 300000 төгрөгөөр худалдана, би өөрөө банкны зээлээр худалдаж авсан утас байгаа юм, мөнгөний хэрэгцээ гараад байна гэсэн, би утасны зургийг нь аваад гэрт очоод утасны зургийг нөхөртөө үзүүлсэн, түүнээс хойш 2 хоногийн дараа нөгөө эмэгтэй утас авбал аваарай, авахгүй бол өөр хүн авна гэж байна, надад мөнгөний хэрэгцээ гараад байна гээд над руу залгасан, тэгэхээр нь нөхөр бид хоёр ажил хийж байсан газраасаа 300000 төгрөг аваад төрөх эмнэлэг рүү очоод дээрх гар утсыг нэг эмэгтэйгээс 270000 төгрөг бэлэн өгөөд худалдаж авсан юм, тэгээд цагдаагаас над руу залгаад уг гар утсыг хулгайд алдагдсан утас байна гэж мэдэгдсэн...", хохирлоо бүрэн төлүүлж авсан, манай нөхрийн "Хаан" банкны дансанд 270000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн байсан, одоо надад ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,
- Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр бид хоёр 2018 оны 2 дугаар сарын дундуур "Баян-Өлгий зар" гэх фэйсбүүк хаягаар 200000-300000 төгрөгийн хооронд гар утас худалдаж авна гэж зар өгсөн, гэтэл 2-3 хоногийн дараа нэг эрэгтэй манай эхнэрийн гар утас руу залгаад "HUAWEI” маркийн гар утас зарна, авахаар бол эхнэр төрөх эмнэлэгт байгаа, очоод үзээрэй гэхээр нь манай эхнэр Ж 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эмэгтэйтэй очиж уулзаад нөгөө худалдах гар утас үзээд ирлээ, 300000 төгрөгөөр худалдана гэнэ, авах уу гэхээр нь 2 хоногийн дараа эхнэрийн хамт төрөх эмнэлэгт очиж нөгөө эмэгтэйгээс "HUAWEI” маркийн гар утсыг 270000 төгрөгийг бэлэн өгч худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
- Гэрч М.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ногооннуур сумын хүн эмнэлэгт очиж үзүүлээд, 2 давхарын өрөөнд эмчид үзүүлэхээр хүлээгээд сууж байсан, удалгүй миний араас 15 минутын дараа эхнэр Г ирсэн, эхнэр гадуур хувцасаа тайлж миний хажууд орхиод сувилагчтай уулзахаар нэг давхар руу буугаад явсан, тэгж байхад 10 минут хүрэлгүй "HUAWEI” маркийн гар утсаа хайгаад олохгүй байна, сая эмнэлэгт ирэхдээ гутлын тавиур дээр орхиж мартсан байна гэсэн, эхнэрийн дугаар руу тэр даруй залгатал холбогдох боломжгүй болгосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/,
- Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ногооннуур сумын хүн эмнэлэгт хувийн ажлаар Ст багштай уулзахаар үдээс өмнө 10 цагийн үед очсон, тухайн үед С эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан бөгөөд түүний “Гэр" интернетийг ашиглаж, өөрийн ажилтай холбоотой материал интернетээс татаж хуулбарлаж авахаар очсон, очсоны дараа С намайг дахиад эргээд ир гэхээр нь би хариад хоол унд хийгээд эмнэлэгт 13-14 цагийн орчимд ирсэн, тэгээд С палатанд ороод эмнэлгийн хоолыг идэцгээсэн, миний ихэнх материалыг С интернетээс татчихсан байсан, энэ хооронд гадагшаа гараад бие засах газар орж эргээд эмнэлгийн дотор ороод ирсэн чинь багш Г тааралдаж, би гар утсаа гээчихлээ, гутлын тавиур дээр тавиад мартаад явсан байна, харсан уу гэхээр хараагүй гэсэн, тэр хавьд Г бид хоёр эмнэлэгт ямар ямар хүмүүс байсан бэ гээд хоорондоо яриад 5 минут орчим ярьж зогссон, энэ үед бидний хажууд С багш байсан эсэхийг одоо санахгүй байна, тэгээд С ерөөнд орж, хөнжил, халуун сав зэрэг зүйлүүдийг боогоод бэлэн болгосон байсан, удалгүй С нөхөр А ирээд эхнэрээ эмнэлгээс гаргаж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
- Хэрэг учрал болсон газарт нөхөн үзлэг хийсэн тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
-Шүүгдэгч А.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр Т.С сумын эмнэлгээс гаргаж авахаар ганцаараа очсон юм. Очоод 2 дугаар давхараар гарч, эхнэрийн хэвтэн эмчлүүлж байгаа өрөөнд ороод буцаад бууж байх үед 1 давхар болох 2 дугаар давхар хооронд байдаг гутлын тавиурт "HUAWEI” маркийн гар утас байхаар нь олж авч халаасандаа хийсэн юм. Тухайн үед эмнэлгийн гутлын тавиурын ойролцоо хүн харагдаагүй болохоор шууд эмнэлгээс гараад явсан, гар утас олж авсан талаараа эхнэртээ болон өөр бусад хэнд ч хэлээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч А.А үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.А үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч А.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д