Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/092

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Е,

Улсын яллагч Х.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-т холбогдох 1813001970119 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ж.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С овогт Ж А, 1985 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ЕТ11.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь П.Б зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим  Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас иргэн П.Б зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..... . Миний бие 2017 онд 07 дугаар сарын үед гэрт байсан нэг нүдтэй ОХУ-д үйлдвэрлзсэн дуран алга болсон байсан. Тэр үед манай гэрт хөрш бопох Журтбайн Акылбек ирээд явсан байсан. Би Ж.А аваад явсан байх: гэж бодсон. Тэрнээс хойш Ж.А уулзаагүй 2018 оны 03 дугаар сард Ж.А манай гэрт ирсэн. Тэр үед би түүнээс зун чи миний дуранг аваад явсан уу? гэж асуухад би таны дуранг аваагүй гэж хэпээд салсан юм. Тэрнээс хойш уулзаагүй бөгеөд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан говь нэртэй газар хонь хариулаад явж байхад Ж А мөн хонь хариулаад явж байсан. Бид хоёр тааралдаад Ж.А надад та надаас дурангаа сэрдээд явж байгаа юм уу, би таны дуранг аваагүй шүү гэж хэлсэн. Тэрээр надад та зодолдох юм уу гэхээр иь би зодолдохгүй гэж хэпсэн. Тэр үед надад мориноос буугаад ирээрэй гэхээр нь би буугхаад очиход миний зүүн талын нүд орчим гараараа нэг удаа цохиж газар унагааж толгой, хацар, хамар, уруул хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед би Ж.А миний буруу би чамайг дуран авсан гэж хэлсэн минь буруу боллоо хоёулаа учраа олъё гэхэд би чамайг уучлахгүй гэсэн. Тэр үед би Ж.А доороос мултарч гараад морио унаад хонио туугаад гэрт очсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах гэсэн чинь хэсгийн төлөөлегч, цагдаа нар байхгүй байсан тул шууд аймагт ирсэн. Миний араас Ж.А хүрч ирээд надаас уучлалт гуйгаад хоёулаа эвлэрч улмаар надад эмчилгээний мөнгө болон Цэнгэл сумаас ирж буцсан шатахууны үнэ болгож надад бэлнээр 200000 тегрөг өгсөн. Би Ж.А одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан. Би уг нь хохирол нэхэмжлээгүй. Ж.А өөрөө сайн дураараа надад 200000 төгрөг өгсөн. Нэг нутгийн хүмүүс байж уучлахгүй бол болохгүй юм байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №262 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Ж.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суудаг. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр байх хөрш болох А.Б хотонд очсон чинь А.Б надад чи миний дуранг авсан уу? гэж асуусан. Тэгээд би таны дуранг авангүй гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй, 2018 оны 06 дугаар сарым 06-ны өдөр 11 цаг 30 минутын үед Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан говь гэх газар хонь хэриулаад явж байгаад А.Б дахин тааралдсан. Тэр үед А.Б надаас ноднин миний дуран алга болсон чи аваагүй биз гэхээр нь би уурлаад чи намайг сэжиглээд байгаа юм уу? би аваагүй, дахин дахин яах гэж надаас асуугаад байгаа юм вэ? гэж хэлээд уурандаа А.Б мориноосоо буугаад ир гэж бууж ирэх үед нь зүүн талын нуд рүү нь гараараа нэг удаа цохиж улмаар газар унагааж дарж аваад дээр нь суугаад толгой, хацар хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон. Тэр үед А.Б надад чи уучлаарай гэхэд би чамайг уучлахгүй, алга болсон дуранг дахин дахин надаас асуулаа гэхэд А.Б миний доороос мултарч гараад морио унаад зугтаасан. А.Б надаас зугтах үед зүүн талын нуд, нүүр хэсгээрээ хэхөрсөн байдалтай байсан. Тэгээд би орой нь малаа хариулаад явж байхад тэр хавьд байдаг нэг малчин залуу А.Б аймаг руу цагдаад хандахаар явсан байна гэхээр нь маргааш нь би таксигаар аймагт ирээд Балагазаас уучлалт гуйж, дахин гар хүрч зодохгүй гэдгийг хэлээд 200000 төгрөг өгч эмчилгээ хийлгээрэй гэж өгсөн. Би уурандаа А Б зодсон минь үнэн. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Би өөрөө А.Б зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч араас нь ирээд уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй гэх” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.А үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Акилбекийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.А үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Ж.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч С овогт Ж А “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.А иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д