Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2022/00056

 

 

 

 

 

*******0************** оны 1******* сарын *******0 өдөр

Дугаар *******08/МА*******0**************/00056

 

01 1*******

нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 758 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* газарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,853,870 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, *******0************** оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Сэлэнгэ аймгийн ******* газрын *******0*******1 оны төсөвт Монгол Улсын Засгийн газрын *******019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээг тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэсэн заалтын дагуу *******0*******1 оны 10 дугаар сарын *******5-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнтэй холбогдуулан ******* миний буцалтгүй тусламж болох 31.5 сарын мөнгө 17,9*******5,090 төгрөг төсөвлөгдсөн. Гэтэл *******0*******1 оны 11 дүгээр сарын 30-нд төрийн банкны ******* дугаартай дансанд 13,706,1*******5 төгрөг шилжиж орж ирсэн /*******4 сарын/ ******* миний төсөвт орж ирсэн 17,9*******5,090 төгрөгийн зөрүү 4,*******18,965 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* газраас нэхэмжилж байна.

...Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Сэлэнгэ аймаг дахь ******* газарт холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө тэтгэмжийг дутуу тооцож олгосон, мөн төрийн албанд ажилласан хугацааг хасаж тооцсон тул 4,*******18,965 төгрөгийг нэхэмжилсэн, мэргэжилтэн ня-бо болон мэргэжлийн санхүүгийн байгууллагаар дахин тооцуулах шинжээч томилуулах хүсэлт гаргасан билээ. ******* миний бие шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 634,509 төгрөгөөр нэмэгдүүлэн тус боловсролын газраас нийт 4,853,870 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

Сүхбаатар сумын ******* дугаар цэцэрлэгийн нярав ******* овогтой ******* нь *******0*******1 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэрт гарч, өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг авахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу төрийн байгууллагад 31 жил ажилласнаар төлөвлөсөн бөгөөд *******0*******1 онд батлагдсан төсөвт 31 жил ажилласнаар тооцож 16,995.6 мянган төгрөг батлагдаж ирсэн.

Нярав ******* нь Сүхбаатар сумын ******* цэцэрлэгийн *******ийн *******0*******1 оны 10 сарын *******5-ны өдрийн Б/4******* тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгуулах албан тоотыг тус цэцэрлэгээс манай газарт *******0*******1 оны 10 сарын *******5-ны өдрийн *******4 тоот албан бичгээр хандаж анхан шатны баримтуудын хамт ирүүлсэн.

Нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтийн хамт ирүүлсэн анхан шатны баримтуудыг нягтлан үзээд дараах тооцооллыг гаргасан. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн ******* дотуур хүрээ наагчаар 1984.08.13-1994.1*******.31 өдөр хүртэлх 10 жил 4 сарын хугацааг төрийн албанд ажилласан жилээр тооцоогүй.

*******.Сүхбаатар сумын ******* цэцэрлэгт 1996.08.16-*******0*******1.10.*******5-ны өдрийг хүртэл хугацааг төрийн албан ажилласан *******5 жил ******* сараар тооцсон.

Ийнхүү дээрх цэцэрлэгт ажилласан жилийг төрийн албанд ажилласан жилээр тооцож *******5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 13,706,1*******5 төгрөгийн тэтгэмжийг *******0*******1 оны 11 сарын 30-ны өдөр төрийн банкны ******* тоот нэрийн дансанд шилжүүлсэн.

Харин 1984 оны 08 сарын 13-ны өдрөөс 1994 оны 1******* сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн шүдэнзний ажиллаж байсан хугацааг доорх үндэслэлээр төрийн албанд ажилласан жилд тооцох боломжгүй тул тэтгэмжийн мөнгийг олгоогүй болно.

Төсвийн тухай хуулинд тодорхой байгаа төсвийн тухай хуулийн процесс нь өмнөх оны 07 дугаар сард боловсруулаад 11 сардаа батлагдаад 01 дүгээр сарын 01-р ирдэг. Ирсэн 16,995,600 төгрөг үлдэгдэл мөнгө хаачсан бэ, анхан шатанд яаж хассан юм бэ? гэдэг тал дээр нь тайлбарлая. Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д анхан шатны баримтыг зөвийг нь түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан, баталсан нь түүнийг бүрэн хариуцна гээд заасан байгаа. Би анхан шатны баримтыг хүлээж авсан хүн тухайн баримтыг үндэслээд хуульд нийцүүлээд энэ хүнд 16 сая биш 13 сая олгох нь зөв юм аа гэдэг байдлаас хассан. Батлагдсан төсвөөс үлдэгдэл мөнгө хаачдаг вэ? гэхээр тэтгэмжийн мөнгө нэр зааж ирдэг учир заагдсан нэрний дагуу үлдсэн мөнгө үлдсэн мөнгө 1******* дугаар сарын 30-ны байдлаар улсын төсөвт буцаан төвлөрүүлдэг. Энийг хэн ч зарцуулах эрх байдаггүй. *******0*******1 оны 1******* дугаар сарын 30-нд, би одоо сайн санахгүй байна, тухайн үед 50 хэдэн сая төгрөг буцсан тэр нь төвлөрүүлээд улсын төсөвтөө буцаад явсан энийг ашиглах зарцуулах ямар нэгэн зүйлд гүйлгэн зарцуулах ямар ч боломжгүй. Тийм учраас энэ үлдэгдэл мөнгө нь буюу *******д олгогдоогүй мөнгө улсын төсөвтөө буцаан төвлөрсөн гэсэн үг юм гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 758 дугаартай шийдвэрээр:

 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* газраас 4,853,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10*******,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

*******.Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж гомдол гаргаж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтаар төрийн албаны хуулийн 60.1 заалтаар миний нэхэмжилсэн 4.853.870 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Миний зүгээс 1984 оноос 1990.3.*******3-ныг хүртэл төрд ажилласан хугацаанд тооцогдох хугацааг үндэслэлгүй хасаж 1 удаагийн тэтгэмжийг дутуу тооцож өгсөн гэж маргаан үүсгэж байгаа болно. Миний төрийн албанд ажилласан хугацааг тогтоохдоо *******0*******0 оны 7 сард *******0*******1 оны төсвийн төслийг хийдээ Боловсрол соёлын газрын төсвийн мэргэжилтэн Золоо миний тэтгэмжийг бодохдоо таньд 37 жилээр биш 31жил 5 сараар бодогдох юм байна/ 1990 он хүртэл хугацааг төрд ажилласан хугацаанд орно гэж төсөвлөж захиалгаа өгсөн юм. Энэ захиалгын дагуу ******* яамны мэргэшсэн санхүүгийн баг хянаад 16.995,600 төгрөгийг ******* надад олгохоор Сэлэнгэ аймгийн боловсрол соёлын газрын санхүүд төсөвлөж шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл боловсрол соёлын газарт төсөвт суулгаж шилжүүлсэн мөнгөнөөс дураараа танаж надад 16.995.600 төгрөгийг өгөхгүйгээр 13.706.1*******5 төгрөг миний харилцах данс руу шилжүүлсэн. Үүний зөрүү буюу 3.*******89.475 төгрөгийг үндэслэлгүй авч үлдсэн. Ингээд мэргэжлийн санхүүчийг шинжээчээр томилуулж тооцолборыг гаргаж үзэхэд 4.853.870 төгрөг дутуу олгосон гэдэг тооцолбор гаргасан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Зөвхөн орохгүй гэсэн 4 жил 9 сарыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир дутагдалтай шийдвэрлэлт болсон. *******0*******1 оны 03 сарын 0*******-ны өдрийн 8/5*******1 дугаартай МУ-ын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан бичиг үзүүлж төрийн албанд ажилласан жилийг зөвхөн боловсрол соёлын газарт ажилласан хугацаагаар тогтооно гэж миний үндсэн хуулиар, хөдөлмөрийн тухай хууль, төрийн албан тухай хуульд заагдсан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

...Нэгэнт дээд удирдах байгууллага яамны мэргэжлийн санхүүч ийн баг , болон Сэлэнгэ аймгийн мэргэшсэн санхүүчийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр миний тэтгэмжийг дутуу бодсон тогтоогдсон, мөн тэтгэмжийг бодоод санхүүд нь төсөвт суулгаад шилжүүлсэн байхад үндэслэлгүйгээр тэтгэмжийг 3.*******89.475 төгрөгийг суутгаж авч үлдсэн. Үүнийг хариуцагч тал буцаагаад шилжүүлсэн гэж хариулдаг боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний авах ёстой тэтгэмжийг мөнгийг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрчлөлт оруулах боломж байгаа гэж үзэж байна. Хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Бүх тооцолборыг хийгээд 16 сая төгрөгийг олгоно шүү гэж шийдвэр гаргасан. Боловсрол соёлын газар 3 сая төгрөгийг нь аваад үлдсэн. Журмын 5 дугаар зүйлийн 1-т .... төсөвтөө тусгана гэж заасан. Дээд шат руугаа явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримт гаргаж ирээгүй. Шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* газар нь босоо удирдлагатай. Яамны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Төсөвт мөнгө орж ирэхээр шууд өгдөггүй. Тодруулах нь зөв, дээд байгууллагаас шүдэнзний ажилласан жилийг тооцохгүй өгөхгүй гэсэн шийдвэр ирсэн. Ийм гаргалгаа харагдаад байна. Мөнгийг нь өгөх боломжгүй. Шинжээчийн дүгнэлт ажилласан хугацааг оруулаад тооцсон дүгнэлт байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлага няцаагдах ёстой. Шийдвэрт шинжээчийн дүгнэлт тусгагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

*******.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Төрийн албаны хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол,журмын холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.******* дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг ******* дугаар хэсэг 058 тоотод оршин суух, ******* дугаар цэцэрлэгт нярав ажилтай байсан Лувсандорж овогт Сэрдамбын ******* нь Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газарт холбогдуулан төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарахад олгох мөнгөн тэтгэмжийн дутуу олгогдсон 4.853.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

4.Нэхэмжлэгч ...Шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж гомдол гаргаж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтаар Төрийн албаны хуулийн 60.1 заалтаар миний нэхэмжилсэн 4.853.870 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. ******* хүрээ наагчаар ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох ёстой... гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5.Нэхэмжлэгч ******* нь 1984 оны 08 сарын 13-ны өдрөөс 1994 оны 1******* сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн ******* дотуур хүрээ наагчаар нийт 10 жил 4 сар 18 хоног, Сүхбаатар сумын ******* цэцэрлэгт 1996 оны 08 дугаар 16-ны өдрөөс *******0*******1 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийг хүртэл нийт *******5 жил ******* сар улсад нийт 35 жил 06 сар 18 хоног ажилласан ба үүнээс ******* дугаар цэцэрлэгт ажилласан *******5 жил 0******* сарыг төрийн албанд ажилласан жилээр тооцож *******5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 13,706,1*******5 төгрөгийн тэтгэмжийг *******0*******1 оны 11 сарын 30-ны өдөр төрийн банкны ******* тоот нэрийн дансанд шилжүүлсэн, харин нэхэмжлэгч 1984 оны 08 сарын 13-ны өдрөөс 1994 оны 1******* сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн шүдэнзний ажиллаж байсан хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцох боломжгүй гэж аймгийн ******* газраас үзэж 3.*******89.475 төгрөгийн тэтгэмжийг олгоогүй тухай үйл баримтууд нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байна.

 

6.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд төрийн албан хаагчаас өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэж, эрх зүйн харилцааг тодорхойлж хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын *******019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн журам батлах тухай 07 тоот тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталж одоо хүчин төгөлдөр үйлчилж байх ба уг журмын 3.1.4-д улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан /хөлсөөр түр ажиллагч орохгүй/-аар 1996 оны 08 дугаар сарын 01-нээс *******008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан байх ба нэхэмжлэгч ******* ажилласан хугацаа нь 1984 оны 08 сарын 13-ны өдрөөс 1994 оны 1******* сарын 31-ний өдрийг хүртэл байгаа нь дээрх хугацаанд хамаарахгүй байна.

 

6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан хэргийн үйл баримтыг зөв тогтоож эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 758 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4- т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байгаа этгээд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон төлөхөөр заасан. Тус хэргийн нэхэмжлэгч ******* нь тодорхой шалтгааны улмаас хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхийн *******619 дугаартай шүүгчийн захирамжаар түүний гомдолд төлөх тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаагаар урьдчилан төлөхөөс хойшлуулсан байна.

Шүүхээс тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс хойшлуулж байгаа нь түүнийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн агуулга биш бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхээс хангаагүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 9*******.61******* төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 758 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамж 9*******.61******* төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ 

 

                             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                           

     Б.ЭРДЭНЭХИШИГ

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭР