| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0135/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/141 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | M.O |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/141
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Е,
Улсын яллагч М.О
Хохирогчийн өмгөөлөгч А.С
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох ,,,,,,,,,,,,,,,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Н.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С овогт Н-ын А, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн маркщейдер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЛ8.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь М.Т-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Ах баян” дэлгүүрээс баруун зүгт замын эсрэг талд байдаг “Петровис” ШТС-ын зогсоол дээр М.Т-тай зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Урьд Н.А миний байшингийн дээврийг хийж өгсөн. Тухайн дээврийн ажлыг хийж дуусгахад би мөнгөгүй болоод 50000 төгрөг дутуу өгсөн. Үлдсэн мөнгөө дараагаар нь өгье гэсэн. Тэгээд 4 хоногийн дараа Н.А над руу залгасан би бууны сум захих гэж байна мөнгө өгчих гэсэн. Би тухайн үед завгүй байна орой тийшээ өгье гэж хэлсэн. Н.А чи намайг хуураад явж байгаа юм уу чамайг ална гэж бичсэн ба оройн Н.А-д “мөнгөө ирээд аваарай” гэж дуудахад найз нартайгаа явж байна чи хүргээд өгчих гэсний дагуу мөнгийг нь хүргээд өгөхөд Н.А найз нартайгаа архи ууж сууж байсан. Н.А би хүүхэдтэй болсон, чи ажилд орсон нэг шил юм задлахгүй юм уу гэхээр нь би аавын гэрт очиж нэг шил архи авсан ба тэрийг уугаад би машины хойд талд унтчихсан. Өглөө үүр цайхад аавын гэрийн хажууд очиж намайг сэрээхэд би өөрийн гэрт очно гэж хэлсэн. Н.А “чамайг хүргэж өгөхгүй, машины бензин байхгүй” гэхэд би буухгүй гэж хэлэхэд Н.А намайг хүргэж өгөх гэж явж байгаад “муу батцаан чамайг уул руу аваачиж алаад хаяна” гэхээр нь би “машинаа зогсоохгүй бол би машинаас үсрээд бууна шүү” гэхэд машинаа зогсоогоод бууж ирээд миний хамар луу гараараа цохиж гадаа орхиж явсан. А надад Өлгийд эмчлүүлсэн төлбөр 312000 төгрөг. Томографф зургийн 195000 төгрөг нийт 507000 төгрөг, намайг Улаанбаатар хотод байхад 100000 төгрөг миний данс руу А шилжүүлсэн. Өмнө Н.А нь 5000000 төгрөг төлж өгнө гэж баримт бичиж өгсөн бөгөөд тухайн мөнгөнөөс хохирлын зарим хэсгийг төлж өгсөн ба одоо үлдсэн 3086000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ны 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан №339 дугаартай " Иргэн М.Т-ын биед зүүн талын нүдний гадна булангийн хэсэгт хөх яагаан өнгийн цус хуралт, тархи доргилт, хамар болон зүүн талын хацарны ясны далд хугарал, хүзүү нүүрний хэсгийн арьсан доор хий хурсан гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 38 дүгээр хуудас/,
- Гэрч З.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өлгий рүү буцаж ирээд Петровис колонкын хажууд ирээд Танжарых болон А нар юунаас болж маргалдсаныг мэдэхгүй нэг мэдсэн чинь Танжарыхын нүүр рүү А хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. М.Т-ын эхнэрт нь 430000 төгрөгийг бэлнээр өгсөн. Даргаагаар нь 100000 төгрөг шилжүүлсэн, мөн 30000, 50000 төгрөгийг манай дүү маань өгсөн, дараа нь М.Танжарых Өлгийд эмчилгээ хийлгэхэд 195000 төгрөг, ор хоногийн мөнгө гэж 312000 төгрөгийг тус тус төлж өгсөн. Үлдсэн хохирол болох 3086000 төгрөгийг мөнгөний бололцоо гарсан үед хохирогч М.Т-т төлж өгөх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.А-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.А-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Н.А нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 900000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн ба хохирогчийн эрүүл мэнд болон бусад хохирол төлбөр гэж нэхэмжилсэн 3086000 төгрөгийг цаашид сайн дураар төлж өгөхөөр болсон тул уг хохирлын мөнгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Т-т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний гадаад паспорт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК