| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0167/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/170 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч И.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Дд холбогдох 1813003270207 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Иын Д, регистрийн дугаар Б3**********
Шүүгдэгч И.Ды холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Д нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Шуурга” гэх газраас иргэн К.Тгийн 3 тооны сарлаг үхэр нь өөрийн үхрийн сүрэгт нийлсэнийг мэдсээр байж хамт туугаад хулгайлан авч, иргэн Н.Тад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Д нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн үхрийн хамт бэлчиж байсан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Шуурга” гэх газраас иргэн К.Тгийн шар алаг гунжин үхэр 1 ширхэг, хөх алаг нас гүйцсэн шар үхэр 1 ширхэг, цагаан цоохор нас гүйцсэн шар үхэр нийт 3 тооны үхэрийг өөрийн үхэр сүрэгтэй хамт тууж хотондоо авч ирэн, улмаар малын ченжид мөнгө олох зорилгоор худалдах шунахайн сэдэл төрж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр малын ченж хийдэг Н.Тад өөрийн үхэр гэж итгүүлэн, хоёр шарыг нийтдээ 950.000 төгрөгөөр, гунжин үхрийг 300.000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч К.Тгийн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны орой үхрээ хурааж гэрийн хотонд туугаад авч ирсэн ба 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө үхрийн дундаас миний 1 тооны хөх алаг нас гүйцсэн шар, 1 тооны шар алаг гунжин, 1 тооны цагаан цоохор нас гүйцсэн шар нийт 3 сарлаг үхэр хулгайд алдсан. Тэр 3 үхэрт ямар нэгэн тамга байхгүй, 3 үхрийн зөв чих араас шуурхай, буруу чих урд хэсгээс нь ухам имтэй юм. Би хулгайд алдсан 3 үхрийн нэгийг нь амьдаар нь буцааж авлаа, үлдсэн 2 үхрийн хохирлыг барагдуулж өгсөн. Одоо миний зүгээс санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,
- Гэрч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хувиараа малын ченж хийдэг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ногооннуур сумын иргэн И.Даулет /И.Д/ гэгч над руу залгаж надад зарах үхэр байна, та ирж авах уу гэсэн юм. Би зөвшөөрөөд хувийн 7145 БӨТ улсын дугаартай “Вонго портер” маркийн тээврийн хэрэгслээр хүү А, ченж хийдэг найз Аын хамт Цагааннуур тосгоны “Мушгуу” гэх газарт И.Дийн гэрт 19 цагийн орчимд очсон. Тэр өдөр хоноод маргааш өглөө нь цагаан цоохор болон хөх алаг зүсмийн 2 сарлагийн шар, 1 сарлагийн шар алаг гунжин үхрийг барьж өгсөн. Би 2 шарыг нь 950000 төгрөгөөр, гунжин үхрийг нь 300000 төгрөгөөр худалдан авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
- Гэрч К.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд байсан ба 07-ны өдөр Ногооннуур сум, манай намаржаанаас зүүн зүгт “Хөндий хад” гэх газарт байрлах Дийн /Д/ өвөлжөөний урдаас үхрээ олсон. Энэ үед шар алаг гунжин, цагаан цоохор зүсмийн цар, хөх алаг зүсмийн цар зэрэг үхрүүд байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
- Гэрч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хувиараа малын ченж хийдэг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр малын ченж хийдэг Тагат над руу залгаж хөдөө яваад мал худалдаж аваад ирье гэсэн юм. Би зөвшөөрөөд Тагатын “Вонго портер” маркийн машинаар түүний хүү Аийн хамт гурвуулаа Цагааннуур тосгоны "Мушгуу" гэх газарт И.Д гэх айлд очсон. Тэр өдөр хоноод маргааш өглөө нь цагаан цоохор болон хөх алаг зүсмийн 2 сарлагийн шар, 1 сарлагийн шар алаг гунжин үхрийг хашаандаа оруулж байгаад барьж өгсөн. Тагат 2 шарыг нь бэлэн 950.000 төгрөгөөр, гунжин үхрийг нь 300.000 төгрөгөөр үнэлээд надаас Уаз 31512 марзийн тээврийн хэрэгслийн дугуй авахаар тохирсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
- Гэрч Тын хашаа байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- Шар алаг зүсмийн гунжин үхрийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
- Шүүгдэгч И.Ды мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бэлчээрт миний үхрийн сүргийн хамт бэлчиж явсан иргэн К.Т гэгчийн 3 толгой сарлаг үхэр манай үхрийг дагаж 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хотонд орж ирсэн юм. Тэгээд 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн танил болох гэр нь аймгийн төвд байдаг малын ченж хоч нэр нь Хын /Т/ утас руу нь залгаж чи үхэр худалдан авна гэсэн, үхэр авах уу гэхэд авъя гэсэн. Тэгээд тэр өдөр орой Х /Т/ хажуудаа малын ченж А, хүүгээ дагуулан ирсэн. Маргааш өглөө 07 цагийн үед үхрүүдээ хашаанд хашиж байгаад өөрийн үхрүүдтэй хамт тууж ирсэн Тгийн шар алаг гунжин сарлаг үхэр, том хөх алаг болон цагаан цоохор шарыг тус тус барьж машинд ачиж өгөөд явуулсан, тэр 3 үхрийг өөрийн үхэр хэмээн худал хэлж барьж өгсөн юм. Би нийтдээ 1.250.000 төгрөгөөр зарсан юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Ды хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:
- шүүгдэгч И.Д нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Тус сумын 1-р багийн иргэн И овогтой Д /БЗ79051511/ тоот регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” болно” гэх тодорхойлолт /х-ийн 49 дүгээр хуудас/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЗ79051511, овог: Х, эцэг/эх/-ийн нэр:И, нэр:Д, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Ногооннуур, төрсөн огноо:1979-5-15, хаяг:Баян-Өлгий, Ногооннуур 7-р баг, Хосхарагай, хүчинтэй хугацаа:20324/05/15, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамаарал уялдаатай, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан байна.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, малын ченж нар мал худалдах, тээвэрлэхдээ малын гарал үүслийн бичгийг шалгадаггүй, хямд үнээр хулгайн байж болох магадлал өндөр малыг худалдан авдаг байдал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас гарал үүслийн бичиггүй малыг тус аймагт оруулах, худалдан борлуулахад хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч И.Ды мал хулгайлах гэмт үйлдэл нь үхрийг өөрийн үхрийн сүрэгт нийлүүлснээр эхэлж, тэндээс 3 үхрийг барьж аван өөрийн эзэмшилд авч, бусдад захиран зарцуулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Шүүгдэгч И.Д нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгодог юм. Иймээс мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.
Шүүгдэгч И.Ды үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч И.Ды үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч К.Тд 1400000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/-ээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ. Учир нь эд хөрөнгөнд үнэлгээ тогтоох эрх бүхий шинжээчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзлээ.
Шүүгдэгч И.Д нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогч К.Тд 2500000 төгрөгийг /хх-ийн 62-63 дугаар хуудас/ төлж барагдуулсан, нэг үхрийг биет байдлаар буцаан төлсөн /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ /хх-ийн 61-62 дугаар хуудас/ бичгээр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч И.Ды үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Ды үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын захиргаанд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байна.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч И.Ды гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгч И.Ды эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт буцаан олгож, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Иын Дыг “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Дыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын захиргаанд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч И.Ды эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ