Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож , улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, шинжээч Б.Цэндхүү, хохирогч Б.******* / онлайнаар / гэрч Б., Ч., О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 3600000039 дугаартай, 7/0/079/Э/ индекстэй хэргийг 0 оны дүгээр сарын -ны өдөр хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 04 сарын 5-ны өдөр төрсөн, ******* насэмэгтэй, ард халх, дээд боловсролтой, хүнсний химичийн мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамж, тоотод оршин суух, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боомт дахь экспорт импорт хил хорио цээрийн хяналтын хэлтэст стандарт чанарын улсын байцаагчийн ажилтай, аминдаа суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг Олзвойн 0- тоотод байрлах өөрийн гэртээ 0 оны 0 сарын 7-ны орой цагийн үед иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогджээ Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: . Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн... 0 оны 0 сарын 7-ны өдөр гадуур явж байтал дүү Б.ын найз нь залгаад “ Б.ын хамарнаас нь цус гараад байна, гэхээр нь 03 дууд” гэсэн. Тэгээд Б.луу ярихад манай гэр лүү явж байна гэхээр нь гэртээ ирсэн. Б.ын хамарнаас цус гарсан байхаар нь хамарт нь чихээс хийж өгөөд ор засаж хэвтүүлсэн. Би өөрөө 03-т дуудлага өгсөн, 40 орчим минут хүлээгээд ирээгүй тул хотын 03-т мэдэгдсэн. Дахин БЭОТ-ийн 03 руу ярихад дуудлага их байна удахгүй очно гэсэн хариу өгсөн. Хэсэг хугацааны дараа манай доод талын хашаан дээр дуудлагын машин ирсэн тул би өөрөө гарч эмч нарыг авч орж ирсэн. Дуудлагын эмч орж ирээд манай дүүг үзээгүй, хаягандаа байхгүй гэсээр маш их бухимдалтай орж ирсэн. Би цус тогтоох Дицинон гэх тариаг авсан байсан тул судсаар хийгээд өгөөч гээд өгсөн. Тэгтэл судсаар хийх заалт байхгүй гээд булчинд нь ямар ч ариутгал хэрэглэхгүйгээр шууд тарьсан. Би булчинд хийх байсан бол би өөрөө хийчихдэг байж гэтэл “ балай авга” гэж доромжилсон. Мөн гарахдаа миний нуруу руу цохисон. Зүүн гарын булчин руу цохисон. Миний зүүн гарын чигчий хуруу тулсан. Би баруун гарандаа хагалгаа хийлгэсэн тул ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй. Би хуруугаа ч хөдөлгөөгүй байхад тархи доргилт гэх хөнгөн гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу шударга үнэ зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн -0 тоотод оршин суух, Ховд аймгийн БОЭТ-д 0 оны 0 сарын 7-ны өдөр 03 -т дуудлагын эмчээр ажиллаж байсан ПВ 9070 / дугаарын регистртэй/ ******* овогт гийн *******ын өгсөн...Би тухайн өдөр 03-ын дуудлагын эмчээр ажиллаж байсан. Орой 6 цаг 0 минутанд Наран багийн 0-9 тоотоос “хамраас цус гарсан” гэх дуудлага ирсэн гэж ээлжийн сувилагч хэлсэн. Тухайн үед бид төрөх эхийн болон ухаан алдсан гэх хүний дуудлаганд очоод дуудлага бага зэрэг хүлээгдээд очиход гэрээсээ гараад явсан байсан. Удалгүй ******* багийн 0-0 тоотоос “хамраас цус гарсан” гэх дуудлага ирсэн. Тэгээд ******* багийн 0-0 тоот хашаанд очиход хашаанаас хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд сигналдаж байтал дээд талын хашаанаас Б.******* гарч ирээд “хол очоод сигналдаад зогсоод байх юм” гээд уурлаж байсан. Би дадлагажигч эмч О.ын хамт явж байсан. Гэрт ороход хоймор хэсэгт ор засаад Б. хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад хамраас цус гараад тогтчихлоо гэсэн. Өвчтөнийг үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой, хамраас цус гарахгүй байсан. Тэгтэл Б.******* “дицинон” гэдэг тариаг хийгээд өг гээд өгсөн. Би анх удаа хийлгэж байгаа юу, өмнө нь хийлгэж байсан уу гэж асуухад хийлгэж байгаагүй гэсэн. Тэгэхээр нь анх удаа хийлгэж байгаа бол булчинд хийдэг , судсаар хийхэд эрсдэлтэй гэхэд “булчингаар хийх байсан чамайг яах гэж дууддаг юм бэ” гээд уурласан. Судсаар хийвэл эрсдэлтэй гэхэд яадаг юм гээд уурлаад байсан. Тэгээд тариагаа хийгээд бостол “чи яасан их мэдлэгтэй дипломын гол вэ” гээд уурлаад дэвсгэр дээр гишгэчихлээ гээд намайг -3 удаа өшиглөөд “гараад зайл” гэхээр нь биксээ аваад гарах гэтэл араас татаад байсан. Тэгээд О. хажуунаас болиоч гэсэн. Бид хоёр гарах гэтэл Б.******* толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тухайн үзүүлсэн залуу эрүүл байгаагүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.******* нь араас ирж машин өшиглөсөн. Гараад зайл гэхээр нь гарах гэтэл гарнаас зуураад чаргуулдаад байсан. Би тухайн тариаг судсаар хийлгэх бол эмнэлэг дээр оч гэсэн шаардлага тавьсан. Уг тариа нь судсаар хийвэл эрсдэлтэй байдаг. Би гаднаас орж ирэхдээ бухимдалтай орж ирээгүй, өвчтөнийг үзээгүй гэж мэдүүлж байгаа Б.*******ийн мэдүүлэг үндэслэлгүй. Өвчтөнийг үзсэн амин үзүүлэлт нь хэвийн байсан. Тухайн гэрт хоол хийж байсан хүн байгаагүй. Биднийг ороход Б.*******, дүү Б., бага насны хүүхэд байсан. Сүүлд гарахад хүүхэд байхгүй байсан. Би Б.*******ийг цохих ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өөрийгөө л хамгаалсан. Б.ын хамраас цус гарч байсан бол эмнэлэг рүү авч явах заалтынхаа дагуу авч явах байсан. Тухайн үед цус гарахгүй байсан тул цус тогтоох тариаг булчинд хийсэн. Би дуудлаганаас хойш толгой өвдөөд байсан дагалдан гарч байсан эмч О.аар үзлэгээ хийлгэж байсан. Тухайн шөнийн цагт Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, эмчид үзүлсэн, маргааш өглөө нь тархины зураг авахуулсан, шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. Миний толгой өвдөж, дотор муухайрч, огиулж байсан. 03 дээр байхад хаван буулгах манитол гэх тариа хийлгэсэн. 03- ын эм тарианы зарлагын баримт дээр байгаа. Би сарын , 9-ний өдрүүдэд гэрээрээ эмчилгээ хийлгэж, Номин дэлгүүрийн урд талд байдаг Хоньчин гэх хүнээр тархиа бариулсан. Эрхэмбаяр болон эмч нарт үзүүлэхдээ толгой өвдөж байгаа гэх зовиураа хэлж байсан. Би ажлаасаа чөлөө аваагүй хэдий ч миний толгой өвдөж байсан тул зохих эмчилгээг гэрээр хийлгэсэн. Би тухайн үед энгийн хувцастай байгаагүй, ажлынхаа улаан өнгийн хувцастай байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шинжээч эмчийн ажилтай, ПН 503005 дугаарын регистртэй / Сартуул овогт ийн Цэндхүүгийн өгсөн... Би Б.*******ын биед 0 оны 0 сарын - ны өдрийн 3 цаг 30 минутын үед үзлэг хийсэн. Тухайн үед Б.*******ын биед тархи доргилтын шинж илэрсэн, Б.*******ыг үзэхэд дагзны хэсгээр булчингийн хөшингө илэрсэн, мэс заслын болон гэмтлийн эмчийн үзлэг, рентген зураг, биеийн хэсэг гадаргууд цус хуралтууд үүссэн зэргийг үндэслэн тархи доргилт үүссэн гэх дүгнэлтийг гаргасан. Тархи доргилтын үед тухайн хүний өөрийнх нь биеийн эрүүл мэндийн байдлаас хамаараад ажлаа хийгээд яваад байх боломжтой. Заавал ажлаас чөлөө авах шаардлага байхгүй. Тархи доргилтын үед эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Миний хувьд шинжлүүлэгчид бодит үзлэг хийсэн, рентген зурагны хариу болоод эмчийн үзлэг зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Тархи доргилтын 3 ба түүнээс дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тархи доргилт гэж үздэг. Хохирогч нь гэмтэл авсны дараа ирж үзүүлсэн тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-д заасныг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтийг гаргасан...гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, ПЙ 906 / Гулзат овогт ийн ын өгсөн... Би тухайн үед дагалдан эмчээр дуудлаганд явж байсан. Б.******* эмчийн хувьд Б.*******ийг цохисон асуудал байхгүй. Өвчтөн Б. зөвшөөрсөн тул булчинд тариаг нь хийсэн. Тариаг судсаар хийгээгүй гэснээс маргалдсан. Би тэр хоёрын дундуур нь орж салгасан. Миний толгой дээгүүр Б.*******ийн гар нь явж байсан хаана нь цохисон талаар мэдэх зүйл байхгүй. Доогуур -3 удаа өшиглөж байсан. Гэрт хоол хийсэн хүн байгаагүй. Тухайн гэрт зуух байхгүй байсан. Шороотой гутлаараа угаасан хивсэн дээр гишгэлээ гэж хэлж байсан. Б.******* гараа угаасан гэх зүйл болоогүй. “Хурдан гараа яваа” гээд зүүн тал руу эргэхээд хутга авах гэж байгаа юм байна гээд хурдан гарсан. Араас гарч ирээд миний талын машины хаалгыг өшиглөж байсан. Машин дотор суугаад явж байхад Б.*******ын гар хөхөрсөн байсан. Дипломын гол шороотой гутлаараа хивсэн дээр гишгэлээ гээд маргалдсан. Тухайн шөнө дуудлаганд явж байхад эмч Б.******* толгой өвдөж байна гээд үзлэгийг би хийж байсан ... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн 7- 9 тоотод оршин суух / овогт *******ийг ын өгсөн... Би гэртээ байж байтал хамарнаас цус гарсан. Манай найз эгчийнхээ утсаар дуудлага өгсөн. Дуудлага ирэх хооронд эгчийнхээ гэрт ирсэн. Хамраас цус байнга гараад байсан. Дуудлагаар ирсэн Б.******* эмч манай эгчийг цохисон, тэгснээ инээлдээд гараад явсан. Бараг нэг литр цус гарсан байх. Миний толгой эргээд байсан тул сайн мэдэхгүй байна. Хамраас цус гараад эмнэлэгт хэвтэж байсан. Цус тогтоох дицинон гэх тариаг тариулж байсан. Авгай минь хивсээ угаачих гээд маргалдсан. Эгч даргад нь хэлнэ гээд хойноос нь гарч явсан. Б.******* нь гэрийн баруун талаар орж ирээд миний толгой хэсэгт байсан. Хамраас цус гарч байсан. Хувин хураасан, таваг байсан... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч / Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн - тоотод оршин суух/ Тайж овогт гийн ы өгсөн...Би тухайн үед Б.*******ийн гэрт зуухан дээр хоол хийж байсан. Б. гаднаас орж ирэхдээ хамартаа чихээс хийсэн орж ирсэн. Дуудлагын машин дуугараад Б.******* гарч дагуулж орж ирсэн. Эмч нь гартаа цүнх барьсан байсан. Б. эмч нар ирэхээс өмнө гоожууранд цусаа угааж байсан. Түмпэн тавиагүй байсан. Эмч энгийн хувцастай явж байсан. Б.*******ийг гараа угааж байхад ар нуруу нь цохисон...гэх мэдүүлэг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 0 сарын 3- ний өдрийн 4 дугаартай... Б.*******ын биед гэмтэл учирсан байна. Б.*******ын биед тархи доргилт, зүүн гуянд 3х3 см, зүүн шилбэнд х3 см, х см, гарын бугалганд х см, х0.5 см тус тус цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 3 дугаар хуудас / Мөн мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын хохирогчоор болон гэрчээр өгсөн, гэрч О., Б. нарын мэдүүлэг, Б.*******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь 0 оны 0 сарын 7-ны орой өөрийн дүү Б.ын хамарнаас цус гоожсон талаар Ховд аймгийн БОЭТ-д дуудлага өгч, улмаар дуудлагын эмчээр Б.*******, дагалдан эмчээр О. нар нь дуудлага өгсөн гэх Жаргалант сумын ******* багийн 0- тоотод оршин суух, Б.*******ийн гэрт ирж хамраас цус гарсан гэх Б.ын биеийг үзэх үед Б.******* нь дүү Б.ын хамраас гарсан цусыг тогтоох зорилгоор цус тогтоох Дицинон гэх тариаг эмчид өгч судсаар хийлгэх хүсэлттэйгээ байгаагаа хэлэхэд дуудлагын эмч Б.******* нь урд нь тухайн тариаг хийлгэж байгаагүй тул судсанд хийх эрсдэлтэй гэдгийг хэлээд Б.ын булчинд хийсэн тул Б.******* нь “дуудлага хугацаа алдаж ирлээ, цус тогтоох Дицинон гэх тариаг судсанд хийж өгсөнгүй” гэж эмч Б.*******тай маргалдаж, түүний хоёр гараас татаж, толгойнд гараараа цохиж , хөл рүү нь өшиглөж улмаар шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоосон “ тархи доргилт “ гэх хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нар нь Б.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи баримтуудаар няцаагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь 0 оны 0 сарын 7- ны орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0- тоот хашаан дахь өөрийн гэртээ хохирогч Б.*******ыг дүү Б.т цус тогтоох тариаг судсанд хийсэнгүй гэж маргалдан улмаар барьцалдан авч, хөл рүү нь -3 удаа өшиглөж, толгой руу нь -3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд “ тархи доргилт, зүүн гуянд 3х3 см, зүүн шилбэнд х3 см, х см, гарын бугалганд х см, х0.5 см тус тус цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал” гэх хөнгөн гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн... намайг -3 удаа өшиглөөд, гарах гэтэл араас татаад, толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан... гэх мэдүүлэг, гэрч О.ын өгсөн... Би салгах гэж дундуур нь орсон, миний толгой дээгүүр гар нь доогуур хөл нь явж байсан. Машин дотор ороход араас ирээд миний талаар машины хаалга өшиглөж байсан. Б.******* эмчийн гар нь хөхөрсөн байсан. Тэр орой толгой өвдөж байна гээд би үзлэгийг би хийж байсан...гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 0 сарын 3-ний өдрийн 4 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би Б.*******ын биед 0 оны 0 сарын -ны өдрийн 3 цаг 30 минутын үед үзлэг хийсэн. Тухайн үед Б.*******ын биед тархи доргилтын шинж илэрсэн, Б.*******ыг үзэхэд дагзны хэсгээр булчингийн хөшингө илэрсэн, мэс заслын болон гэмтлийн эмчийн үзлэг, рентген зураг, биеийн хэсэг гадаргууд цус хуралтууд үүссэн зэргийг үндэслэн “тархи доргилт” үүссэн гэх дүгнэлтийг гаргасан. Энэхүү гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-д заасны дагуу хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон гэж шүүх дүгнэсэн болно. Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэн гарах эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан байдаг ба хөнгөн гэмтэл , хөнгөн хохирол хоёр нь хоорондоо агуулгын хувьд адил ойлголт юм. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шинжээч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийнхээ хүрээнд үнэн зөв дүгнэлтийг гаргасан, дүгнэлт нь үндэстэй, хохирогч Б.*******, гэрч О. нар нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 000000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.*******ын амбулторын карт, толгойн рентген зураг зэргийг хэрэгт хадгалах хугацаагаар хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэгдэнэ гэв. Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоолгох зорилготой байгаа. Ийм ч учраас хохирогч Б.******* нь хохирол нэхэмжлэхгүй байгаа болно. Улсын яллагчийн торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулахад татгалзах зүйл үгүй гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Хэргийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гараагүй. Тархи доргилт болгоныг хөнгөн хохирол гэж үзэж байгаа нь буруу. Хохирогч Б.******* нь хөдөлмөрийн чадвар алдаагүй, ажлаасаа өвчний учир чөлөөлөгдөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтаар тогтоогдож байгаа, прокурорын шатанд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэсэн үндэслэлээр дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шатанд ч хүсэлт гаргасан боловч хангаагүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн үндэслэлээр, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Цэндхүү нь хохирогч Б.*******ын биед үзлэг хийж, амбулторын карт болон рентген зураг зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан талаараа мэдүүлсэн, нөгөөтэйгүүр мөрдөгч нь шинжээчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9. дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, шинжээч нь зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх талаар сануулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нөгөөтэйгүүр шинжээч нь тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бодитой хийж, үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах хуульд заасан нөхцөл журмын дагуу гаргасан гэж шүүх үзсэн болно. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 0 сарын 3-ний өдрийн 4 дугаартай...Б.*******ын биед гэмтэл учирсан байна. Б.*******ын биед тархи доргилт, зүүн гуянд 3х3 см, зүүн шилбэнд х3 см, х см, гарын бугалганд х см, х0.5 см тус тус цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 3 дугаар хуудас/- ийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэх шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б., Ч. нар нь шүүгдэгч Б.*******ийг хохирогч Б.*******ыг ... Цохисон эсэхийг хараагүй, харин шүүгдэгч Б.*******ийн нуруунд нь Б.******* нь гарч явах үедээ цохисон гэж мэдүүлж байгаа боловч...энэ нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******, гэрч О. нарын өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байх тул гэрч Б., Ч. нарын мэдүүлгийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэв. Мөн ...Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 0 сарын 3- ний өдрийн 49 дугаартай... Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн зүүн гарын чигчий хурууны төгсгөлд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх... дүгнэлтээр гэрч Б., Ч. нарын Б.******* нь Б.*******ийн нуруун тус газар гараараа цохиж байсан...гэх мэдүүлэг нь няцаагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* нь ...нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. Гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал болон гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэх нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Хоёр Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 64 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .-д зааснаар “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”- д тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдохгүй байна. Шүүхээс шүүгдэгч Б.*******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Улсын яллагчаас санал болгосон нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох шийтгэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б.*******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгож, торгох ялыг сард нэг зуун тавин мянган төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарлан өгөхөөр тогтов. Эрүүгийн 3600000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.*******ын толгойн рентген зураг, амбулторын карт зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйл, 36. дугаар зүйлийн ..4, 36.6, 36.7, 36., 36.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: .Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б.*******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэг сард 50000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай. 5.Эрүүгийн 3600000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.*******ын толгойн рентген зураг, амбулторын карт зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйл

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэг, 3. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гомдлоо, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА