Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 131

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Ш.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Ганбат,

Нарийн бичгийн дарга: Б.Ренчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Б өд холбогдох эрүүгийн 1828000000056 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар:

                       Шүүгдэгч Ш.Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт Н.М ын бие махбодид халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:                   

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ш.Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт Н.М ын бие махбодид халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ш.Б өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Б  нь Ш.Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт Н.М ын бие махбодид халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.М а мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “Өнөөдөр орой 18 цагийн үед М  гэдэг хүнтэй хамт аймгаас зүүн тийш хуучин байшин буулгаж байгаа цементэн хавтан үзэх гэж очсон. Тэгээд тэнд очиход Б , аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, С  нар хамт зогсож байсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод мэндэлсэн чинь Б  мэндийн зөрүүгүй шууд намайг заамдаад гараараа нүүр лүү цохьсон. Тэгээд Б  намайг хувцасны захаар боогоод байсан. Тэгээд өөрийнхөө машинд намайг хүчээр суулгаад энэ мууг тал дээр гаргаж ална гээд байхаар би машинд нь суухгүй гэсэн чинь машиных нь хажууд зогсож байсан залууг дуудаад ирэхээр нь энийг өргөөд машинд хий гэсэн. Нөгөө залуу миний хөлнөөс өргөөд машиндаа оруулаад хойд суудалд Б  намайг боогоод, нөгөө залуу машиныг нь жолоодоод засмалаар зүүн тийшээ яваад байсан. Тэгээд 50 орчим километр яваад Б  нөгөө залууг замаас гараад зогс гэсэн чинь засмал замаас урагшаа буугаад 2 км орчим яваад  зогссон. Машинд явж байхдаа Б  миний нүүр амруу цохиод зодоод, боогоод явсан. Тэгээд хөдөө зогсоод машиныхаа хамгаалалтын бүсийг татаад миний хүзүүгээр боогоод ална гээд боогоод байсан. Тэгэхээр нь би салгаад боль доо гээд байсан чинь Б  хажуугаасаа шилтэй архи гаргаж ирээд архиараа миний толгойны баруун тал руу цохьсон. Тэгэхээр нь би тэр архийг булааж аваад хажуу талруугаа тавьчихсан чинь машин жолоодож явсан залуугаа архи аваад өг гэсэн чинь нөгөө залуу миний хажууд байсан хажууд байсан шилтэй архийг авч өгсөн. Тэгсэн чинь Б  архиараа дахиад намайг цохих гэхээр нь би гарыг нь бариад цохиулахгүй байсан чинь Б  нөгөө залуугаа гарыг нь барьж бай гэхэд нөгөө залуу нь миний гарыг бариад тавихгүй байсан. Тэгж байхад Б  архиа миний амруу цутгах гээд байхаар нь би архийг нь уухгүй асгуулаад байсан чинь Б  энэ мууд архи өгч ална гээд нөгөө залуудаа энийг боогоотох гэсэн чинь нөгөө залуу миний хажууд сууж байгаад суудлын бүсээр миний хоолойг ороогоод боосон. Тэгээд би ухаан алдсан. Тэгээд би машинаас буугаад зогсож байхад Б  нөгөө залуугаа машинаас лапатик аваад ир гэсэн чинь нөгөө залуу дорцовны 40 см урттай иш авчирч өгсөн. Тэгсэн Б  тэр төмрөөр миний хоёр гарлуу ээлжилж цохиод, толгойны зүүн талруу төмрөөрөө цохьсон. Сүүлдээ арай гайгүй болсноо машинаас ус гаргаж миний нүүр, толгойны цусыг угаалгаж байгаад дахиад намайг өшиглөөд зодоод байсан.    Өмнөөс ирж байсан нэг машиныг дохьсон чинь чинь зогссон. Тэгэхээр би тэр машинд суугаад шууд аймагт ирээд гэртээ оччихоод эмнэлэгт ирсэн. ...би тухайн өдөр хүзүүндээ гарын хурууны хэртэй өргөнтэй алтан гинж зүүсэн байснаа одоо хайчсан бүү мэд болсон байна. Би тухайн үед хоёр давхар цамцтай байсныгаа Б ийн машинд тайлж тавьсан байсан. Б  миний гинжийг дээрэмдэж авсан байх гэж бодож байна. Тэр намайг боогоод байсан тэр авсан ч юм уу үгүй ч юм уу би мэдэхгүй. Миний зүүн гарын ар хэсэгт, долоовор хурууны ар талд, ядам хурууны ард, шууны хажууд 2 хэсэгт газарт лапаткаар цохьсон, баруун гарын дунд хурууны үений ар талд, мөн байруун гарын алганд, шуун дээр төмрөөр цохьсон, хүзүү хоолойг боосноос болоод хөхөрч улайсан, толгойны зүүн дээд талд шилээр цохиж хагалсан, толгойн зүүн талд чихний ар хэсэгт лапаткаар цохисон, толгойн баруун талд шилээр цохисон, ар дагзанд шилээр цохисон, хамарлуу гараараа цохьсон, баруун нүдний орчимд гараараа цохисон, баруун шанааруу төмрөөр нэгудаа цохьсон. Тэр залуу намайг хажуу талаас машины хамгаалалтын бүсээр боож ухаан алдуулсан. ...Манай найз А  гэдэг Ханбогд сумын залуу надад 2009 онд бэлэглэж байсан санагдаж байна. Тэр гинж 1 лан 8 цэн орчим хэмжээтэй, 930 сорьцтой байсан. А  тухайн үедээ тэр гинжийг 1 сая 450.000 төгрөгөөр авсан гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07-11 дүгээр хуудас/,

Гэрч А.А  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “Тухайн өдөр манай хүргэн ах Б  намайг хамт суманд байдаг адууны зүчээ рүү хамт явж адуучдын хоол, цалинг өгөөд ирье гээд хамт явж байсан. Тэгээд орой 17 цагийн үед аймгаас гараад засмал замын хажууд байдаг хуучин барилгыг буулгаад хэсэг хүмүүс байсан. Тэгсэн чинь тэнд Б  ахын найз нь байна гээд зогсож уулзсан. Тэгж байтал нэг цагаан машин ирээд бид нарын ойролцоо зогсож байсан. Тэгэхэд би машин дотор сууж байсан чинь нөгөө машинаас нэг махлаг хүн гарч ирээд Б  ахыг чи муу шоронгийн пизда энд юу хийж яваа юм бэ гээд цамцных нь энгэрээр боогоод авсан. Тэгсэн чинь Б  ах тэр хүнийг чамтай юу ярих вэ гээд машиндаа ороод суусан. Тэгсэн чинь нөгөө хүн ахын араас машин руу орох гэхээр нь би очоод тэр хүнийг араас нь татсан чинь намайг чи муу бацаан яах гээд байна гэсэн.  Тэгэхээр нь би айгаад дахиж татаагүй машиндаа ороод суусан. Тэгсэн чинь нөгөө хүн машины арын суудалд ахын хажууд ороод суусан. Тэгээд ахтай тэр хоёр машинд маргалдаад зууралдаад тэр хүн ахыг чам шиг шоронгийн пиздатай алалцана гээд байсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад засмалаар зүүн тийшээ явсан. Тэгж байхад тэр хүн Б  ахтай нэгнийхээ цамцны захаар боолцоод байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр машин дотор зууралдаад байхаар нь машин дайвалзаад байсан. Тэгээд би замаас урагшаа гарч зогссон. Тэгээд тэр хоёр машинаас буугаад гадаа гарчихаад хоорондоо хэрэлдээд байгаа харагдсан. Би машинаас буухгүй суусан. ...М  өмсч байсан цамцаа машинд тайлчихсан дээгүүрээ нүцгэн байсан бас машинд байсан нэг шилтэй архийг тэр хүн задлаад ууж байгаа харагдсан. Тэгэхэд ах тэр залууг чи муу миний авч явж байгаа архийг уулаа гээд хэрэлдээд байсан. Тэгж байгаад Б  ах тэр залууг гараараа зүүн шанааруу нь хоёр удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад тэр хүн ахыг заамдаад байсан чинь ах тэр залууг тонгороод газар унагаад өөрөө бас хамт ойчиж байгаа харагдсан. тэгээд боссон чинь нөгөө залуугийн толгойны хажуу талаас цус гарсан. Тэгээд би ууж байсан цэвэр усаа өгсөн чинь тэр хүн цусаа угаасан. Түүнээс хойш тэр хүн гайгүй болоод ахтай ярилцаад эвээ олсон. Тэгээд бид нар засмал зам дээр машин тосож байгаад нэг машин зогсохоор нь тэр хүнийг суулгаж аймагруу явуулчихаад цаашаа сумруу явсан. Б  ах архи уугаагүй эрүүл байсан, ер нь архи уудаггүй. Архи уучихсан согтуу байх шиг байсан, тэгж авирлаж байгаа хүн согтуу л байсан байх гэж бодож байна. Шанааруу нь гараараа 2 цохиж байсан, тэгээд нэг тонгорч унагасан өөрөөр цохиогүй байх, машинд явж байхдаа бол хэрэлдээд зууралдаад М  Б  ахыг боогоод байх шиг байсан. ...би машиныг нь нэг л удаа унаж явсан болохоор дотор нь юу байдгийг мэдэхгүй тэр үед дорцовны иш гаргасан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатан өгсөн: ... “2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би аудитын газар дээр ажил хийж байтал манай байрны танидаг охин болох М  миний утас руу залгахаар нь ярьсан чинь М  ах бид хоёр хотруу явдаг засмал замын хажууд байшин буулгаж байгаа газарт хавтан үзэх гээд хамт очсон чинь ******* ахыг эхлээд хоёр эрэгтэй хүн ирээд заамдалцаж муудалцаж байгаад хоёулаа нийлээд машиныхаа багаж руу чихэж аваад зүүн тийшээ маш хурдтай явчихлаа гэсэн. Тэгээд би хоёулаа цагдаа дээр очиж хэлье гээд хамт цагдаа дээр 16 цаг 30 минутын үед ирсэн. ...тэгээд би М ын утасруу залгаад байсан чинь дуудаж байгаа сүүлдээ утасаа авахаа больсон. Тэгээд би танил ******* гэдэг хүнийг гуйгаад манай нөхрийг хоёр хүн машиндаа чихэж аваад явчихлаа хөдөө аваачаад алчих вий чи нэг туслаач гэж гуйсан чинь А  та гэртээ байж бай би найзтайгаа яваад үзье гэсэн тэгээд нэлээд явж байгаад засмал замын 17 км-н гарам хүртэл явлаа байхгүй байна гэсэн. 17 цаг өнгөрч байх үед эргээд надруу утсаар яриад та битгий санаа зов тэд нар жаахан муудалцах л байх бусдаар бол биед нь гэмтэл учруулахгүй байх гэж хэлж байсан. Тэгээд шууд байрны гадаа очоод байж байтал М  удалгүй хүрээд ирсэн. Тэгэхэд М  хөл дээрээ тогтож чадахгүй гуйвж дайвсан, хамаг хувцас нь урагдсан, нүүр ам нь нил цус болсон байсан. Би тэгээд цагдаа руу утасдаад манай хүн ямар ч байсан амьд ирлээ, хүнд зодуулсан байна гэж хэлсэн. М ын өмд нь урагдчихсан, нүүр, толгойны хажуу хэсэг цус болчихсон, юмаар цохиулаад хавдчихсан, өмд нь урагдаад хөл нь хөх няц болсон, нүүр нь авах юм байхгүй хөх няц болсон байсан. ...Тэгээд би өөрөөс нь юу болов гэж асуусан чинь ******* гэдэг хүн хоёулаа нийлж зодоод намайг ийм болгочихлоо би ухаан алдаж унаад нэг сэргэхэд амруу архи цутгаж байсан, намайг машины дугуйны лапатик төмрөөр цохьсон, бас архины шилээр толгойруу цохьсон архины шил хагараад толгой хагарсан. Тэгж байтал М  манайд орж ирсэн тэгээд М ыг эмнэлэгрүү дагуулж яваад үзүүлсэн би араас нь эмнэлэгт хэвтэх юмыг нь бэлдэж аваад очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Д.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би ажилчидтайгаа ******* хотхоны 42-р байрны гадаа сандал хийж байхад өдөр 15 юмуу 16 цагийн үед байх М  над дээр ирээд намайг машинаараа ******* ангийн тийшээ барилга руу хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө саарал өнгийн приус маркийн машинаар хүргэж өгөхөөр явсан. Тэгсэн чинь аймгаас зүүн тийш гардаг засмалаар явж байгаад замын хойд талд байдаг хуучин барилга нурааж байгаа газрат очсон. Тэгээд би хүргэж өгсөн. Тэгсэн чинь М  буухдаа чи хүлээж бай би хамт явна гэж хэлсэн. Тэгээд би машинаа ухраагаад явах зүгрүүгээ харуулчихаад эргээд хартал нэг махлаг танихгүй хүн М ыг шууд нүүрлүү нь гараараа цохиод цамцных нь энгэрээс заамдаад авсан. Тэгсэн чинь М  тэр хүнийг бас зөрүүлээд заамдаад барьчихсан бие биенээ түлхэлцээд байгаа харагдсан. Тэгж байгаад нөгөө танихгүй махлаг бүдүүн хүн нь ******* ӨМҮ гэсэн дугаартай хөх өнгийн жийп машины арын хаалгыг нээгээд М ыг заамдсан чигээрээ гэдийлгээд машин луу оруулж байсан. Тэр хүний хажууд байсан нэг залуу нь хөлийг нь өргөж түлхээд машинлуугаа оруулчихаад хаалгыг нь хаачихаад машинаа унаад засмал замаар зүүн тийшээ явчихсан. Би тэгээд М ын утасруу залгаад байсан чинь утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утас нь холбогдохоо больсон. .... М ыг аваад явсаны дараа тэр газарт байж байгаад Ц  эгчрүү утасаар яриад М  ах бид хоёр аймгийн зүүн талын нурааж байгаа барилга дээр ирсэн чинь ******* өмү гэсэн дугаартай машинтай хоёр хүн машиныхаа ар багаж руу хийж аваад явчихлаа гэж хэлсэн. ...М  ах алхаад ирэхээр нь би очоод яасан гайгүй юу зүгээр үү гэж асуусан чинь М  ах гайгүй, зүгээр гэж хэлсэн. ...М ын өмдний ар хэсэгт урагдсан байсан, өмсч явсан хөх өнгийн ноосон цамцтайгаа байсан цамцныхаа ханцуйг дээш нь шуучихсан байсан, цамц нь урагдсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 118 дугаар хуудас/

Гэрч Ж.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би ажлын шугамаар би аймгаас зүүн тийш замын хойд талд байсан хуучин байшинг буулгуулах ажлыг хянаж байхад Б  очсон. Тэгээд Б тэй уулзаад зогсож байхад М  ирсэн. Тэгэхэд би утсаа оролдож байтал нэг харсан чинь Б , М  хоёр бие биенээ заамдчихсан зогсож байхаар би тэр хоёрыг болиоч гэж хэлсэн чинь бид хоёр зүгээр оролцсны хэрэггүй гэхээр нь би цаашаа явчихсан байсан. Тэнд өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Шинжээч эмч Б.Ганшагай мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурц ир, үзүүртэйгээс бусад зүйлийг мохоо зүйлд хамааруулна. Зүүн чихний арын гэмтэл бол хүний гараар цохиход үүсгэгдэх боломжтой. Харин зүүн зулайн хуйхны язарсан шарх нь гараар цохиход үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Яллагдагчаар А.А  мөрдөн байцаалтын шатан өгсөн: “Тэр М  гэдэг хүн манай ахыг эдвээр хэлж доромжилж байгаад өөрөө машинд орж ирээд суучиихсан тэгэхээр нь би тэр хүний араас татаад та буугаач гэж хэлсэн чинь намайг ална шүү гөлөг мини зайл гээд байхаар нь би орхисон. Тэгээд машины рулын ард суусан чинь эндээс жаахан холдоод зогсоотох гэж Б  ахыг хэлэхээр нь би хөдөлж яваад зогсох гэсэн чинь М  гэдэг хүн би хамт явна хаана очихын тэнд чинь очьё гээд байсан. Тэгээд замаас жаахан гарч зогссок Б  ах М  хоёр эхпээд машинд явж байхдаа хоорондоо муудалцаад байсан тэгээд хөдөө зогссон хойно гадаа гараад эвлэрээд байх шиг байсан тэгж байгаад л буцаж явсан тухайн үед би тэр хоёр дээр огт очоогй, гар ч хүрээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би эхнэрийн дүү А тай хамт суманд байдаг адууны зүчээ рүүгээ явж байтал аймгаас зүүн тийш байдаг хуучин байшин дээр манай ангийн залуу болох С  байхаар нь би уулзаж байтал нэг цагаан машин ирсэн. Тэр машин дотроос М  буугаад шууд над дээр ирээд чи муу шоронгийн пизда юу хийж яваа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь С  би явлаа гээд явчихсан. Тэгээд би М ыг юу гээд байна гэж хэлсэн чинь чи муу шоронгийн пизда чамтай алалцана гээд байхаар нь чамтай юу ярих вэ чи яв гэсэн чинь өмнөөс миний хувцасны захаар заамдаад байхаар нь би бас зөрүүлж заамдчихсан байж байгаад машиндаа суусан чинь М  манай машинд орж ирээд суусан. Тэгсэн чинь надтай хамт явсан А  М ыг буу гэсэн чинь өмнөөс нь чи муу бацаан гээд байхаар нь би боль гэсэн. Тэгээд би тэндээс холдоё гэж бодоод машинтайгаа хөдөлсөн. Тэгсэн чинь машин дотор М  намайг заамдаад элдэв хэл үгээр доромжлоод байхаар нь би бас заамдсан. Тэгэхэд М  цамцаа тайлчихсан тэгэхээр нь би урьд нь М тай муудалцаж байгаагүй болохоор яагаад ингээд байгааг нь асууж би ахын хувьд ярилцаж эв зүйгээ олох санаатай жаахан зайтай гарч зогссон. М  миний машин дотор байсан уяачид өгөх гэж авч явсан архийг аваад задлаад уухаар нь би чи муу яаж байна гэсэн чинь М  би ууж байна гэсэн. Тэгээд би машинаас гараад зогссон чинь М  гарч ирээд намайг заамдаад миний захаар боох гэхээр нь би зөрүүлээд гарыг нь тавиулчихаад М тай хамтдаа газар унасан. Тэгсэн чинь М ын толгой газар цохигдоод жаахан цус гарчихсан байсан. Тэгээд М  бид хоёр жаахан муудалцаж байгаад эв зүйгээ олж хэг үгээрээ ярилцаад би засмал замруу хүргэж өгөөд нэг машин ирэхээр нь зогсоогоод М ыг аймагруу явуулж өгөөд би цаашаа руу явсан. ...Би М ын зүүн шанааруу нь хоёр удаа цохьсон, харин М  машин дотор байхдаа намайг толгойгоороо мөргөхөөр нь би толгойгоороо өмнөөс нь тонгойсон чинь миний толгойруу хамраараа мөргөсөн. Тэгсэн чинь хамраас нь цус гарсан чинь өөрөө цамцаараа арчсан. Тэгсэн чинь М  чи хамарлуу цохьлоо гэхээр нь би чи өөрөө хүн мөргөсөн биз дээ гэж хэлсэн. Би гараараа л зүүн шанааруу 2 удаа цохьсон өөр зүйлээр цохиогүй. ...Тэр өдөр М  уранхай бэлтгэл өмд, дээгүүрээ энгэртээ цахилгаантай хуучин ноосон цамцтай явж байсан шүү дээ ямар ч гинж хүзүүндээ зүүгээгүй байсан. ...М  намайг гүтгэж байна, тэр хүн ямар ч гинж зүүгээгүй байсан тэр гинжийг тэгвэл яагаад анх надаас салахдаа яриагүй юм бэ бид хоёр эхлээд муудалцаад дараа нь эв зүйгээ олоод ярилцаж байгаад салж явахдаа М  би гомдол гаргахгүй, та гомдол гаргахгүй юм байгаа биз дээ гээд байсан. тэгээд та намайг уучлаарай би согтсон байна гэж ярьж байгаад явсан юм....А  М ыг зодоогүй, огт гар хүрээгүй машины рулын ард л сууж байсан. ...би тэр хүнтэй хувийн өс хонзон байхгүй байхад ямар зорилгоор өдөөд, одоо бүр алтан гинж авсан гээд байгаад нь гайхаж байна....Би энэ зүйл ангиар намайг яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, надад хилс хэрэг тулгаж яллагдагчаар татаж байна гэж үзэж байна. М  тухайн үед ямар ч гинж хүзүүндээ зүүгээгүй байсан, ноосон цамц, бэлтгэлийн емдтэй л явсан хүн шүү дээ, тэгээд өөрөө цамцаа тайлж миний машинд тавьж байгаад буцааж өөрөө өмссөн өөр надад нэмж ярих зүйл алга. М  анх гомдол гаргахдаа л гинж алга болсон гэж яагаад хэлээгүй хэд хоногийн дараа гэнэт гинж алга болсон гэж ярьсаныг нь гайхаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 119-120, 125 дүгээр хуудас/

Гэрч А.А , гэрч Д.М  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: “Ac: Гэрч М ээс: М ын хөлийг өргөж машинд оруулсан гэх хүн мөн үү? Хр: Биш байна. Ac: Гэрч А аас: Тухайн хэрэг болох үед М ыг хүргэж өгсөн машины жолооч мөн үү? Хр: Би тэр машины жолоочийг хараагүй тэр машины бүх шилнүүд бүгд хар теньтэй байсан болохоор жолооч нь харагдаагүй. Тэр машинаас М  ганцаараа бууж ирсэн, машин нь тэгээд буцаад аймагруу чигтэй явчихсан. Ac: Гэрч М ээс: Та А ы ярихыг сонсов уу? Хр: Сонслоо. Ac: А.А ы ярьсан зүйл үнэн үү? Хр: Миний машин хар теныэй саарал машин байсан нь үнэн гэхдээ би тухайн үед машинуудын урд очоод зогссон юм. Тухайн үед баруун урд талаар машинууд тавиастай байсны урд захад нь ухарч очоод зогссон юм. Ac: Гэрч А.А аас: Та М ийн ярихыг сонссон уу? Ярьсан зүйл нь үнэн үү? Хр: Худлаа байна, тэр машин шууд зргээд засмал замруу ороод аймагруу явчихсан юм. Ac: Гэрч М ээс: А ы ярьсан зүйлийг сонссон уу? Энэ үнэн үү? Хр: Сонлоо. Худлаа би тухай үед машины урд захад зогссон юм, тэгээд Мөнгендуулгыг тэр хүмүүс машиндаа оруулаад явсаны дараа би аймагруу явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/

Гэрч Д.А  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотруу хувийн ажлаар яваад 4 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговьд ирсэн. 04 дүгээр сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотод байж байсан. Надтай Ц  гэж хүн утсаар яриагүй, би тэр өдөр Улаанбаатар хотод байсан. Энэ хүнийг яагаад тэгж худлаа ярьсныг нь мэдэхгүй байна. Надад тийм дугаар байхгүй, миний барьдаг дугаарууд , гэсэн дугаар байгаа, өөр дугаар байхгүй. гэдэг дугаар манай найз Бат гэх хүний дугаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 162 дугаар хуудас/

Гэрч В.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Энэ өдөр би Улаанбаатар хотоос 11 цагийн үед өөрийн приус 30 маркийн машинтай, хотоос нэг танихгүй хүн аваад руу явсан юм. Тэгээд Цогт-Овоо сумын урд байдаг ханангийн антеннаас нааш 6-7 км-т засмал замын хажууд нэг хар өнгийн жийп машин миний өмнө урдаас харсан байрлалтай зогсож байгаад гэрлээрээ намаиг дохиод байхаар нь би зогссон чинь тэр машины арын суудлаа М  ганцаараа бууж ирээд миний машинд орж суусан. Тэгээд хамт аймаг дээр ирээд би арслан хорооллын 15 давхар байрны гадаа би хүргэж өгөөд гэрлүүгээ явсан. М ын хувцас нь түйрэн болсон байсан. Тухайн үед М ыг машинд суухад нь би хувцасаа гөвж суу гэж хэлж байсан. Зодуулсан бололтой машинд явж байхдаа ёооё гээд байсан, би машин жолоодож явсан болохоор нүүрийг нь харж ажиглаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 163-164 дүгээр хуудас/

Гэрч А.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би аймагт гэртээ байсан чинь манай найз Б оо гэдэг залуу надруу яриад М ыг ******* \Б \ аваад явчихлаа чи яваад үзээтхээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би танихгүй юм чинь би яаж явахын гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр М ын эхнэр нь гэж нэг хүүхэн надруу утсаар яриад Б оо ярьсан уу гэхээр нь ярьсан гэсэн чинь манай нөхрийг ******* гэдэг хүн аваад явчихлаа та яваад үзээтэх хаашаа аваад явсаныг нь гэж хэлсэн. Тэгээд би аймгаас зүүн тийш жаахан яваад захын колонкын тэрлүү гарчихаад буцаад ирсэн. Тэгээд нөгөө М ын авгай нь гэх эмэгтэй надруу залгаад байхаар нь би дахиж утсаа аваагүй. Б оотой яриад би аймгийн захын колонк орчихоод ирлээ би танихгүй хүмүүсийг хаа гэж эрэх билээ гэж хэлсэн тэгээд дахиж яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.04.11-ний өдрийн №202 дугаар шинжээчийн дүгнэлт:

          1. Н.М ын биед хамар, ясны хугарал, зүүн зулай хуйх, уруулын язарсан шарх, тархины доргилт, баруун нүдний алим, баруун, зүүн шуу, баруун гуяны цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн долоовор хуруу, баруун долоовор, ядам хурууны зөөлөн эдийн няцрал, хамар, хүзүү цээжний зулгаралт гэмтэл үүсчээ.

          2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 24 дүгээр хуудас/

          Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга Д.Түвшинзулын 2018.04.27-ны өдрийн №199 дугаар Н.М ын өвчний түүх /хх-ийн 28-43 дугаар хуудас/

          Хохирогч Н.М ын БОЭТөвд хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардлын баримтууд нийт дүн 1902856 төгрөг /хх-ийн 69-82 дугаар хуудас/

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018.05.02-ны өдрийн №02 дугаар “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай” №11 дугаар “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 101, 102 дугаар хуудас/

          Ашид билгүүн ХХК-ний 2018.05.17-ны өдрийн №ӨМА211 дугаар үнэлгээний дүгнэлт “1 лан 8 цэнгийн алтан гинж 1 ширхэг нь 940.000 төгрөг” /хх-ийн 135 дугаар хуудас/

          Тээврийн хэрэгсэлд 2018.05.04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 138, 140-142 дугаар хуудас/

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018.06.21-ний өдрийн №07 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”, №06 дугаар “Яллагдагчид холбогдох хэргээс зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 178, 181 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримт нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

            Эрүүгийн 1828000000056 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Өмнөговь аймгийн сумын 3 дугаар багийн Засаг дарга Ж.Б гийн 2018.04.30-ны өдрийн №41 дүгээр тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 2018.05.03-ны өдрийн №119 дүгээр тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Б ийн иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 53-54, 85-89, 91-92, 105-109, 111, 167-171 дүгээр хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгуллагуудын тодорхойлолт /хх-ийн 59-67 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.ийн хохирол төлбөр 312.420 төгрөгийг төлж барагдуулаха илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 202 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ш.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мээрэн овгийн Ш.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Б өөс 312.420 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М ад шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.М ын нэхэмжилсэн 2.842.856 төгрөгийн нэхэмжлэлээс 940.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.590.436 төгрөгийн эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ