| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0117/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 123
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Ө.Ч /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Ч ид холбогдох эрүүгийн 1828000000098 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сум, ******* хилийн боомтын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчдын байранд иргэн М.Б тай маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ө.Ч ид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Ч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ө.Ч ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ө.Ч нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сум, ******* хилийн боомтын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчдын байранд хохирогч М.Б ыг “найз охин Э д миний тухай ярьсан байна” гэдгээр маргалдан улмаар баруун шуун зүсэгдсэн шарх, зүүн шуу, нурууны урагдсан шарх гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Ч ийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрийг шилжих шөнө би Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах ******* хилийн боомт дээр өөрийн амьдардаг мэргэжлийн хяналтын байранд шөнийн 00 цаг өнгөрөөгөөд хамт ажилладаг Ч, З нартай хамт архи уусан. Бид нарыг архи ууж байх хооронд хажуугийн өрөөнд А гэдэг гаальд ажилладаг хүн унтаж байсан. Ч, З бид гурав 1 литр хэмжээтэй Грэе күүс гэдэг архийг хувааж уусан. Архи ууж байхдаа Ч бид хоёр түүний найз охин Э гаас болж маргалдсан. Учир нь Ч надад хандаж хэлэхдээ чи манай найз Э д миний тухай юм ярьсан байна лээ гэж хэлсэн. Би түүнд хандаж чи юу яриад байгаа юм найз охиноо дууд, би найз охинд чинь юу ярьсан юм тэрийгээ хэл гэж хэлсэн. Тэгсэн Ч намайг хуц чи юу яриад байгаа юм гэсэн ба би түүнтэй маргалдаад хоёулаа үзэлцье гэж хэлээд гэрийн хаалгаар дөнгөж гараад үүдэн дээр зодолдсон. Хэн нь хэнийгээ эхэлж цохьсныг би санахгүй байна. Ямар ч байсан би Ч г гараараа цохьсон. Ч бас намайг цохьсон. Гэхдээ миний хаана цохьсоныг би санахгүй байна. Харин тэр үед Ч шил хагалах шиг болсон. Тэр үед миний гарнаас цус гараад гэнэт ухаан балартаад хажуугийн айл руугаа ороод орон дээр нь суучихсан байсан. Тэр айлын хүн ******* эгч миний гарыг юмаар боосон. Ч тэй маргалдах үед миний гарнаас нилээн их цус гарсан. 2018.06.15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* хилийн боомт дээр мэргэжлийн хяналтын ажилчдын байранд би Ө.Ч оор зодуулсан. Ө.Ч нь миний баруун гарын шууны хэсэг рүү шилэн аягаар цохиж уг аяга нь хагарч миний гарыг зүссэн. Зүсэгдсэн хэсгээс их цус гарсан. Мөн Ө.Ч нь миний цээж болон мөрний хэсэг рүү гараараа цохьсон. Миний баруун гарны шууны дотор хэсэгт зүсэгдсэн. Нэг судас тасарсан. Өөр гэмтэл байхгүй. Одоо миний баруун гар янгинаад байгаа ба би өвчин намдаах эм ууж явж байгаа. Надад санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Ө.Ч нь надад эмчилгээний зардал гэж 300.000 төгрөгийг өгсөн болно. Ө.Ч надаас уучлалт гуйж бид хоёр одоо эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Top of Form2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шөнө 23 цаг 40 минутын орчимд Өмнөговь аймгийн ******* хилийн боомт дээр байрлах мэргэжлийн хяналтын ажилчдын байрны 06 тоот болох өөрийн гэртээ хөл бөмбөг үзэж байж байгаад уг байрны 01 тоотод байрлах М.Б , Ө.Ч хоёрын гэр рүү нь орсон. Тэнд ороход М.Б сууж байсан ба Ө.Ч Э тай хамт гаднаас орж ирсэн. М.Б ынд ороход ширээн дээр нь 750 граммын хэмжээтэй Соёрхол архи нилээн дундарчихсан тавиатай байсан. Уг архийг М.Б , Ө.Ч бид гурав нэг нэг татаад дуусгачихсан. ...Тэгээд Наранбаатар дарга бид хоёр байрны гадаа гараад очсон чинь М.Б газар сууж байсан. М.Б ыг Н ах өргөж машинд суулгасан. Тэр үед байрны гадаа ******* Э хоёр гарж ирсэн. Тэгээд Н дарга Ч г машинд суугаад сумын эмнэлэг явъя гэхэд Ч суугаагүй. Тэгээд Н ах бид хоёр М.Б ыг аваад эмнэлэг дээр хүргэж өгсөн. М.Б ын баруун гарын булчин болон шууны хэсэгт нь даавуугаар уяад боочихсон байсан. Мөн М.Б цус нилээн алдсан бололтой өмсөж явсан хувцас нь цус болсон байсан. Өөр гэмтэл бэртэл харагдаагүйBottom of Form” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрийг шилжих шөнө шөнийн 00 цаг өнгөрч байхад би ******* хилийн боомт дээр мэргэжлийн байрны 2 давхарт өөрийн найз залуу Ө.Ч ийн гэр рүү нь орсон. Тэгсэн чинь тэднийд М.Б , Б , Ө.Ч гурав М.Б ын өрөөнд архи уугаад сууж байсан. Тэгээд Ч бид хоёр цаад талын өрөө болох Ч гийн өрөөнд орсон чинь Ч надад буцаж хажуугийн өрөө рүү ороод 5 минут болчихоод гараад ирье гээд гарсан. Би Ч г хүлээж байгаад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрсэн чинь нөгөө талын өрөөнд М.Б , Ч хоёр маргалдаад байгаа чимээ гарсан. ...М.Б Ө.Ч ид хандан энэ нийтийн байрнаас хоёулаа гараад үзчихье гээд Ч г чирээд байсан. Мөн М.Б Ч г чирж байхдаа түүнийг хоёр гараараа боосон. Тэгээд тэр хоёр барилцаж аваад зууралдсан. ...М.Б ын гарнаас нь цус гарчихсан Ч , М.Б хоёр нэг нэг цээжний хэсэг рүү цохилцоод байсан. Тухайн үед ойролцгоор шөнийн 02 байсан. Тэгэхлээр нь би Ч г аваад өрөө рүү нь орсон ба М.Б ыг Г.Я эгч аваад салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дугаар хуудас/,
Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “..2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрийг шилжих шөнө би Өмнөговь аймгийн ******* сумын эмнэлэгийн жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж байсан. Тэгсэн чинь өглөөний 05 цаг 27 минутын үед М.Б гэх хүн баруун гарны шууны доод гуравны нэгд байрлалтай 2 см орчим хэмжээтэй өнгөц зүсэгдсэн шархтай. Шархны гадна хэсгээс цус олгойдож урсан гарсан, зүүн гарын шууны доод гуравны нэг дэхь хэсэгт арьс нь хууларч урагдсан дөрвөөс таван см орчим өнгөц шархтай, нурууны зүүн талд далны доор болон хэвлийд байдалтай хүргэгдэн ирсэн. Тухайн үед биеийн байдал тогтвортой амин үзүүлэлтүүд хэвийн, цус багадалтын шинж байхгүй байдалтай байсан. М.Б ын баруун гарны шарханд нь анхдагч цэгцлэлт хийж 0.5 см зайтай 3 ширхэг оёдол тавьсан. Тасарсан судасны төвөөс ирэх хэсгийг гадна талаас нь боож оёдол тавьсан. Мөн шингэн нөхөх цус тогтоох эмчилгээ хийсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/
Гэрч Г.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрийг шилжих шөнө манай өөдөөс харсан хаалга их шуугиантай байсан. Манай гэр шөнө их бүгчим байдаг тул хаалгаа онгорхой унтдаг. Шөнийн 02 цагийн үед манай өөдөөс харсан хаалганд байсан хүмүүс хоорондоо маргах шиг болоод чанга чанга чимээ гарсан. Тэгсэн чинь М.Б гэнэт цусаа гойжуулаад Э-тай хамт манай гэрт ороод ирсэн. Би түүнд манайд жаахан хүүхэд байна гар гээд гэрээс түүнийг гаргаад коридорт түүний баруун гарыг боож өгсөн. Тэгээд М.Б ын цус тогтсон байхлаар нь би боолтыг нь дахиж аваад архиар ариутгаад хөнжлийн даавуу ураад дахиад боолт хийсэн. Би М.Б , Э хоёрт хандаж хурдан сумын эмнэлэг орж үзүүл гэж хэлсэн ба удалгүй Б, Н нар ирээд М.Б ыг ******* сум руу авч явсан” /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.Ч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... “2018 оын 06 дугаар сарын 14-15-ны өдрийн шилжих шөнө 23 цаг өнгөрч байх үед би Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байрлах ******* хилийн боомтын мэргэжлийн хяналтын ажилчдын байранд Б-ийн хамт өөрийнхөө гэр рүү орж очсон. Би жолооч ажилтай М.Б тай хамт нэг хаалгаар ороод 2 тусдаа өрөөнд амьдардаг. М.Б өөрийнхөө өрөөнд архи тавьчихсан сууж байсан. Тэр архи нь 1 литрийн хэмжээтэй Грэе күүс талаас доогуур хэмжээтэй байсан. М.Б , Б бид гурав уг архийг хувааж уугаад суусан. Архи ууж байхад М.Б надад хандаж чи Э-ыг цаашдаа аятайхан авч яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чамд ер нь ямар хамаатай юм гэж хэлсэн. Мөн би түүнд чи дандаа миний араар Э ад намайг муулж ярьж байдаг биз дээ эр хүн шиг байгаач чи гэж хэлсэн. Тэгсэн чинь М.Б надад би чиний тухай юм ярьдаггүй Э-тай нүүрэлдье гэсэн. Бид хоёрыг маргалдаж байх хооронд Б утсаар яриад гадагшаа гараад явчихсан. М.Б бид хоёр хоёулахнаа үлдсэн байсан. Би М.Б тай муудалцаж байгаад зодоон болох гээд байгааг гадарласан. Тэгээд би түүнд больёо чи наанаа бай гэж хэлээд өөрийнхөө өрөө рүү ороод хаалгаа түгжсэн. Тэр үед миний өрөөнд Э намайг хүлээгээд байж байсан. Тэгсэн чинь М.Б цоожтой хаалгыг маань жийгээд ороод ирсэн. М.Б орж ирээд миний хоолойг боогоод хоёулаа гадаа гарч үзье гэж хэлээд намайг чирсэн. Тэр намайг чирээд коридор руу гардаг хаалган дээр аваачсан ба тухайн үед хаалга онгорхой байсан. Би түүнтэй зууралдаж байх явцдаа түр салаад М.Б ын өрөөнд байсан өөрийнхөө шилэн аягыг аваад түүний гар руу нь цохьсон. Намайг М.Б ыг аягаар цохих үед аяга хагарч түүний гap нь зүсэгдсэн. Тэгээд М.Б бид хоёр зууралдаад хэн хэнийгээ цохьсон. Гэхдээ хэн хэнийхээ нүүр рүү цохиогүй цээж рүүгээ цохилцсон. Тэгсэн чинь М.Б бид хоёрын дундуур Э орж салгах оролдож байсан. Би М.Б ыг яг хэдэн удаа цохьсныг бол санахгүй байна. Хоёроос гурван удаа л хоорондоо цохилцсон байх. Тэгээд бид хоёр хоёр тийшээ салаад би өөрийнхөө өрөө рүү орчихоод гараад ирсэн чинь М.Б ыг ухаан алдчихлаа гээд Э надад хэлсэн. Мөн Г.Я бас М.Б ыг ухаан алдаад уначихлаа гэж хэлээд зогсож байсан. Тэр үед Н ах Б хоёр ирчихсэн М.Б ыг сумын эмнэлэг хүргэж өгнө гээд байж байсан. Тэгээд л М.Б ыг Н ах Б хоёр аваад ******* сумын эмнэлэг рүү явсан. Би уг болсон явдлын талаар М.Б аас уучлалт гуйж одоо бид хоёр эвлэрсэн. Мөн би М.Б т эмчилгээний зардалдаа хэрэглээрэй гэж 300.000 төгрөгийг өгсөн. М.Б одоо надад гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.06.19-ний өдрийн №329 дугаар дүгнэлт: 1. М.Б ын биед баруун шуун зүсэгдсэн шарх, зүүн шуу, нурууны урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн шуу, нурууны урагдсан шарх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох 2018.06.15-ны өдөр “Бариул хэлбэртэй цус мэт улаан зүйлээр бохирлогдсон шил болон шилний үйрмэгнүүдийг тус тус эд мөрийн баримтаар тооцов” /хх-ийн 06 дугаар хуудас/
Хохирогч М.Б ын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг болно.
Гэмт хэрэг гарахад хохирогч М,М.Б , шүүгдэгч Ө.Ч нарын архи хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдлаас шалтгаалан хоорондоо зүй бус харьцсан үйлдэл нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ө.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”хохирогч М.Б намайг боож, ухаан балартаж гарт таарсан зүйлээр цохьсон” гэж мэдүүлэх боловч шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ө.Ч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Ч ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ө.Ч ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Ч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч М.Б нь “Эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1828000000098 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч шүүгдэгч Ө.Ч ийн талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 35-42 дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.Ч ийн амбулаториор эмчлүүлэгдчийн карт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ө.Ч ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.Ч ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018.06.21-ний өдрийн №284 дүгээр албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн 2018.06.19-ний өдрийн №819 дүгээр тодорхойлолт, бакалавын дипломын хуулбар, /хх-ийн 51-55 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан зүйлээр бохирлогдсон шил болон шилний үйрмэгнүүдийг устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жандал овгийн Өнөрийн Ө.Ч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шил болон шилний үйрмэгүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Ө.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ