Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг батлаж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав би С.Бямбамаагийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /даргын үүрэг гүйцэтгэгч Г.Хишигдаваа/-т хариуцагдах, “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “С.Бямбамааг ажлаас чөлөөлөх тухай” Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

              1.Нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн  иргэн Зуут овогт Сумьяагийн Бямбамаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд төрийн албаны шалгалтанд орж тэнцэн улмаар мөн оноос 2015 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хөдөө аж ахуй, хөдөлмөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 3 сараас 2016 оны 9 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн хөдөлмөрийн хэлтэст ажил мэргэжлийн чиг баримтжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд миний бие энэ ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа алдаа зөрчил гаргаж байгаагүй, үр дүнгийн гэрээнд заасан болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ, бүрэн чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл “Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг үндэслэн улмаар Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж бүтцийн өөрчлөлтөд орсон үндэслэлээр 1 ой ч хүрээгүй хөхүүл хүүхэдтэй намайг “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажлаас чөлөөлж өөр хүнийг шинээр миний ажлын байранд авч ажиллуулж байгаад гомдолтой байна.

Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагч миний батлагдсан орон тоо болох “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй байгаа болно. Энэ талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар харьяалах дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай холбоотой маргаан нь Төрийн албаны зөвлөлд хамаарахгүй тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн учраас шүүхэд хандсан.

Иймд Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 сарын 30-ны өдрийн Б/13 тоот “С.Бямбамааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэж анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийг шүүх дээр байх хугацаанд хариуцагчтай тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд би шүүхэд ажилгүй байсан хугацааны  цалин болон эрүүл мэндийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж хариуцагчийн зүгээс намайг урьд эрхэлж байсан “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн томилохыг хүлээн зөвшөөрч тохиролцсон тул энэхүү эвлэрлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би энэ асуудлаар дахин шүүхэд хандах болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг ойлгосон гэжээ.

2. Хариуцагч Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд татан буугдаж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болж нэгдсэн. 

Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд сонсох ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулж албан хаагчдад хууль эрх зүйн болон, бүтэц орон тоо өөрчлөгдсөн зэрэг холбогдох дүрэм журмыг танилцуулсан. Үүнийг С.Бямбамаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Гэсэн хэдий ч энэ хүний шалтгаан нөхцлийг судлаад байгууллагын зүгээс харилцан тохиролцох санал тавьсан.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид нарын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү.Үүнд: “Нэхэмжлэгч С.Бямбамааг урьд эрхэлж байсан ажил болох аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”ий ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, харин хариуцагч аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа би нэхэмжлэгч С.Бямбамааг аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээг батлаж өгнө үү. Уг албан тушаал өмнө нь “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэж байсан ба одоо шинээр “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” болж нэр нь бага зэргээр өөрчлөгдөж ирсэн, гэхдээ   хариуцах ажил нь хэвээрээ.

Миний бие уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүйг ойлголоо. Энэ ажилд Ц.Идэр-Оргил түр хугацаагаар томилогдсон байгаа. Тэрбээр түр хугацаатай томилогдсноос гадна өмнө нь яг энэ албан тушаал дээр ажиллаж байгаагүй өөр ажил албан тушаал /ХАБЭА хариуцсан мэргэжилтэн/ эрхэлж байсан юм. Иймээс С.Бямбамааг эгүүлэн томилсноор өөр хүмүүсийн эрх ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсэхгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн С.Бямбамаагаас аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн “чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэх нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд  гаргасан. /хх-1-2 талд/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Бямбамаа нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” гэх хэсгээс татгалзаж, харин хариуцагч аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний /шинэ нэрээр/ ажилд эгүүлэн тогтоолгох хэсгийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй гэж үзлээ./хх-58/

Нэхэмжлэгч С.Бямбамаа нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 10 дугаар сарын 1-нээс шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж/ гарах хүртэлх хугацаанд сайн дурын даатгалд даатгуулж гэрээ байгуулан /хх-55-56/ холбогдох дэвтэрт бичилт хийлгэсэн болох нь Эрүүл мэндийн даатгалын/хх-51/болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар/хх-48/ тус тус тогтоогдоно.

     Түүнчлэн тус байгууллагаас С.Бямбамаад ажлаас халагдсаны тэтгэмж 3 сараар 1.620.099 төгрөг олгосон /хх-17/ учраас ажилгүй байсан хугацааны цалин давхар олгох боломжгүй зэргээр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж тохиролцсон болохоо нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд тайлбарласан болно. /хх-59-60/

     Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгээс татгалзсан байх тул улсын тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч С.Бямбамааг ажилд нь эгүүлэн тогтоосноор өөр этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх эсэх тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоот  “аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол/хх-23/, Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 тоот “аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” тушаал, хавсралт /хх-24-25/-аар тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий 1 орон тоог баталсан байх ба уг албан тушаалд С.Бямбамааг урьд нь Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 тоот тушаалаар түр /хх-26/ томилсон, мөн хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/07 тоот тушаалаар/хх-44/ жирэмсэн амаржсаны амралттай байсан С.Бямбамааг уг албан тушаалд жинхэлж томилсон, мөн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б/14 тоот “ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар/хх-45/ Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан тул шинээр байгуулагдсан Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн, Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 тоот тушаалаар/хх-5/ тус газрын “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажлаас С.Бямбамааг чөлөөлжээ.

Уг албан тушаал дээр Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот “Л.Одончимэгт хүүхэд асрах чөлөө олгож, Ц.Идэр-Оргилыг ажилд түр томилох тухай” тушаалаар /хх-47/, Л.Одончимэгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ц.Идэр-Оргилыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус газрын “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ээр түр томилсугай гэж зааснаас үзэхэд уг тушаалд Ц.Идэр-Оргилыг түр томилсон хугацаа Л.Одончимэгийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 15-наар дуусгавар болсон ба Л.Одончимэгийг тус газрын мэргэжилтэн гэж зааснаас өөрөөр хариуцагчаас 2016 оны 9 дүгээр сарын 21-нээс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд Л.Одончимэгийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилсон гэх шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй зэргээс дүгнэхэд С.Бямбамааг тус байгууллагын “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаснаар дээрх хүмүүсийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд /чөлөөлсөн тушаалыг/ нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг батлав.

Хариуцагч Г.Хишигдаваа нь Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/127 тоот тушаалаар Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 9 дүгээрт сарын 21-ний өдрөөс эхлэн томилогджээ./хх-57/

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, 68 дүгээр зүйлийн 68.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг удирлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн С.Бямбамаагийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваа/-т хариуцагдах “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “С.Бямбамааг ажлаас чөлөөлөх тухай” Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай захиргааны хэрэгт ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал, нэхэмжлэгч С.Бямбамааг урьд эрхэлж байсан “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ий эгүүлэн тогтоохоор хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бямбамаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хишигдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бямбамаад олгосугай.  

3.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх, биелүүлээгүй  тохиолдолд албадан биелүүлэхийг хариуцагчид анхааруулсугай.

            4.Энэ захирамжид давж заалдах гомдол гаргах болон дахин энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй болохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.СУГИРЖАВ