Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 18360000087 дугаартай, 178/28/82/Э/ индекстэй хэргийг 28 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 28 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 04 сарын - ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 04-11 тоотод оршин суух, аминдаа гэр-1 машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 780000 төгрөг, Ховд аймгийн шүүхийн 1984 оны 1 сарын 28-ны өдрийн А/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар: Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах техникийн зах дотор 28 оны 11 сарын 07-ны өдөр иргэн Ц.*******тай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах техникийн зах дотор 28 оны 11 сарын 07-ны өдөр иргэн Ц.*******тай “согтуу хүнтэй тоглохгүй” гэснийг эсэргүүцэн маргалдаж, ширээн дээр байсан палкыг авч зүүн талын шанаа, нүдний хажуу тал руу нэг удаа цохиж, цагдаа руу явж байх үед цээж рүү нь 2-3 удаа, нүүр лүү нь нэг удаа цохиж Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын багтийн - тоотод оршин суух ******* дугаарын регистртэй ******* овогт *******ийн *******/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...28 оны 11 сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Техникийн захын биллярд тоглуулдаг газар биллярд тоглож байтал Д.******* согтуу ирээд 20000 төгрөгөнд тоглоё гэхээр нь би “согтуу хүнтэй тоглохгүй” гэхэд луйварчин, хулгайч дээрэмчин гээд хэл амаар доромжлохоор нь чамаас би юм хулгайлаагүй зүгээр явчих гэсэн чинь ширээн дээр байсан палк аваад зүүн талын шанаа, нүдний хажуу тал руу 1 удаа цохиод авахаар нь эргүүлээд заамдаад бариад автал 2 гараараа ээлжлээд цээж рүү 2-3 удаа цохиод байхаар нь араас нь тэвэрч аваад Батчулууны гар утас аваад цагдаа дуудах гэтэл утас цохиж унагахаар нь дахиж газраас аваад залгаж цагдаа дуудсан ба газар унасан утас эвдрээгүй зүгээр ажиллаж байсан. Тэгээд дээд талын зам дээр гараад зогсож байтал тэнд явж байсан цагдаа ирээд машинд нь суулгаад цагдаа руу явж байхад Ц.Төгрөг Тамхи СО дэлгүүрийн гадна бууж үлдээд цааш цагдаа бид 3 явж байхад “чамайг ална” гэж хэлсээр яваад цагдаа дээр ирэхэд чи миний утас авчихлаа гээд нэхээд байсан. Би утсыг нь аваагүй. Би Д.*******г цохиогүй. Заамдаж барьж аваад 1 удаа цээж рүү нь түлхсэн. Миний толгой өвдөж дотор хутгалдаж цохиулсан газар хавдаад зовиуртай байсан. Би одоогоор өвдөж зовиурлаж байгаа зүйлгүй бие зүгээр болсон Толгойн зураг 20000 төгрөг Шүүх шинжилгээнд үзүүлсэн. Өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Төгрөгийн өгсөн...28 оны 11 сарын 07-ны 15-16 цагийн хооронд Техникийн захын биллярд тоглуулдаг газар байж байтал Ц.******* Д.******* 2 барилцаад Ц.*******ийн зүүн талын шанаа нь хавдаж цус гарч байхаар нь явж очоод салгах гэтэл салгаж чадаагүй. Тэр 2 ноцолдож байтал Д.*******гийн карманаас гар утас нь уначихаар нь аваад утсыг нь өгөх гэтэл авах сөхөөгүй хэрэлдээд Ц.******* руу дайраад Батчулуун гэдэг хүний гар утсыг аваад ярих гэж байтал гар луу цохиж унагаахад дахиад утсаа газраас аваад цагдаа дуудсан. Намайг Д.*******гийн утсыг авахыг Ц.******* Д.******* нар хараагүй. Тэгээд захын дээд талын хар зам дээр Д.******* Ц.******* бид 3 гараад зогсож байтал зам дээр зогсож байсан цагдаагийн араас татах гэхээр нь би гарыг нь болиулаад татахад хүчиндээ миний баруун шанаа руу ёвроод харааны нүдний шилний нэг шил нь рамнаасаа мултарч унаад шилний ирмэгүүд нь эмтэрч унаж эвдэрсэн. Цагдаагийн машинд Д.*******г суулгах гэж байтал “миний хүү цагдаад ажилладаг надад хууль үйлчлэхгүй та нар яадаг юм” гэж хэлээд байсан. Тэгээд би нүдний шилээ аваад машинд суугаад цагдаа руу явж байх замдаа Тамхи Со дэлгүүрийн хажууд буугаад Д.*******, Ц.******* цагдаа 3 цагдаа руу явсан. Би утсыг нь цагдаад өгөх гэснээ болиод маргааш энэ хүнтэй өөртэй нь уулзаад нүдний шилээ төлүүлж аваад утсыг нь өгнө гэж бодоод аваад гэртээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 11 сарын 08-ны өглөө зах дээр явж байгаад Д.*******тэй таараад гар утсаа асуухаар нь өчигдөр Ц.*******тай хэрэлдэж ноцолдож байхад чинь гар утас чинь уначихаар нь би аваад хадгалж байлаа. Би нүдний шилээ Улаанбаатар хотод 40000 төгрөгөр хийлгэж 5000 төгргөөр авахуулсан. Миний нүдний шил төлж өг утсыг чинь хадгалж байсны хөлс өгөөд ав гэхэд зөвшөөрөөд ярьж тохироод нүдний шилний 45000 төгрөг утсыг нь авч хадгалсны 25000 төгрөг нийт 70000 төгрөг өгөөд гар утсаа аваад явсан. Миний бие өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Миний биед гэмтэл учраагүй гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дашдондогийн өгсөн.. 28 оны 11 сарын 07-ны өдөр техникийн зах дотор байдаг миний биллярдын ширээн дээр хүмүүс биллярд тоглож байсан. Тэгээд надад хувийн ажил гараад төв бараан зах руу 15 цаг болж байхад яваад төв бараан зах орчихоод биллярдны ширээн дээрээ ирэхэд биллярд тоглодог палк хугарсан байсан. Хэн хэн нь хэнийгээ палк хугартал цохисон юм мэдэхгүй би байгаагүй. Д.******* миний биллярдын палкийг төлж өгсөн болохоор надад ямар нэг санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг / хэргийн 20 дугаар хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Батчулууны өгсөн...28 оны 11 сарын 07- ны өдөр 15 цагийн үед Техникийн зах дотор биллярд тоглуулдаг газрын тэнд явж байтал юу болсон юм мэдэхгүй Ц.*******ийн зүүн талын шанаа нь хөхөрсөн байсан. Д.*******гийн захнаас нь бариад доош нь дарчихсан утсаа өгч бай цагдаа дуудна гэхээр нь залгаад өгтөл цагдаа дуудаад Д.******* ноцолдоод гараа савтал гар утас газар унахаар нь дахиж аваад буцааж залгаад Ц.*******т өгөхөд цагдаа дуудсан. Тэгээд тэр 2, Ц.Төгрөг нар цаашаа эргээд явсан. Би тэндээ үлдсэн Надад ямар нэг санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 28 оны 11 сарын 13-ны өдрийн 666 дугаартай... Ц.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний зүүн дээд хэсэгт 1.2х0.3 см, зүүн нүдний зүүн хэсэгт 0.7х0.2 см зулгаралтууд, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Өөрөө тухайн гэмтлийг биедээ учруулсан эсэхийг тогтоох боломжгүй. Ц.*******ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Ц.*******ийн биед учирсан гэмтлүүд шинэ гэмтлүүд боловч архаг хууч өвчтэй эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй... гэх дүгнэлт / хэргийн 30- рт/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна... гэж мэдүүлсэн тул түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 28 оны 11 сарын 07-ны өдөр 12 цагийн үед захны дээд талд хүмүүстэй архи уугаад сууж байгаад Техникийн захны биллярд тоглуулдаг газар луу Батсуурьтай хамт явж байсан. Тэгээд архи уугаад их согтоод тасарсан байсан ба юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн эрүүлжүүлэх байранд ирсэн байсан. Би хэлсэн ярьсан хийсэн үйлдлийнхээ талаар санахгүй байна. Ц.*******ийн шанаа руу биллярд тоглодог палкаар 1 удаа цохисноо сонсож мэдсэн. Ц.******* намайг цохиогүй юм байн лээ. Намайг заамдаж барьж аваад боссон байсан. Би тухайн үед Ц.*******тай юунаас болж маргалдсан биеийнх нь аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байсан ба согтуу биллярд тоглуулахгүй гэснээс болоод л хараалын үг хэлж хэрүүл маргаан болсон талаар Ц.*******аас сонсож мэдсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 34-37-рт/ зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь шинэ гэмтэл байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч Д.******* нь хохирогч Ц.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний зүүн дээд хэсэгт 1.2х0.3 см, зүүн нүдний зүүн хэсэгт 0.7х0.2 см зулгаралтууд, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хөнгөн хохирлыг бий болгожээ гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг: Шүүгдэгч Д.******* нь хохирогч Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эвлэрсэн байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлтийг гаргасан байх тул хохирогч Ц.*******т хохирол төлсөн гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь Ховд аймгийн шүүхийн 1984 оны 1 сарын 28-ны өдрийн А/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 41 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 42 дугаар хуудас дахь Ховд аймгийн шүүхийн 1984 оны сарын 28- ны өдрийн А/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлснээс хойш 34 жилийн хугацаагаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан ,хохирогчид учирсан хохиролыг төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч нэг сард 150000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд төлөх саналтай байна. Цаашид архи уухгүй хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна гэв. Шүүхээс шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянгаар торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******гээр 450000 төгрөгний торгох ялыг нэг сард 150000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 18360000087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.*******гийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 540000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч битүүмжилсэн прокурорын 28 оны 11 сарын 23-ны өдрийн 5/130 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг сард 150000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай. 5.Эрүүгийн 18360000087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай, 6. Шүүгдэгч Д.*******гийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 540000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч битүүмжилсэн прокурорын 28 оны 11 сарын 23-ны өдрийн 5/130 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7.Шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА