Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.*******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох, 178/18/0176/ индекстэй, 1836000000190 дугаартай эрүүгийн хэргийг 18 оны сарын *******-ны өдөр хүлээн авч, 18 оны дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* дүгээр багийн 10- тоотод оршин суух хаягтай боловч Ховд аймгийн ******* сумын багт амьдарч байгаа, ам бүл 1, ганцаараа, аминдаа 28 толгой ямаа, гэр нэгийн хөрөнгөтэй, өрхийн орлогоо тодорхойлох боломжгүй ******* дугаарын регистртэй ******* ******* овогт *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт 18 оны сарын 09-ний өдрөөс 18 оны сарын 10-нд шилжих шөнө иргэн А.ийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагаанд /Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн - тоотод оршин суух ПЛ7001 дугаарын регистртэй, дугаарын утастай овогт А./-ийн хохирогчоор өгсөн...”Би Итгэл бааранд үйлчлэгч хийж байгаад 18 оны сарын 09-10-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гараад гэрлүүгээ алхсан Төв гудамжаар алхаад Онцгой байдлын доод талын засмал замын уулзвар өнгөрөөд харанхуй гудамж руу орох үед нэг эрэгтэй хүн араас дагахаар хурдан хурдан алхаж явсаар байгаад гэрийн үүдэнд ирээд хашаанд ороход нөгөө хүн араас гүйж хашаанд орж ирээд миний цүнхнээс барьж булаах гээд булууцалдахад би хашгирч орилсон чинь манай хүргэн А. гэрээс гарч ирэхэд тэр үл таних хүн зугтаасан. Араас нь манай хүргэн А. хөөж яваад барьж аваад царайг нь харах гэж гэрт оруулахад бага залуу байсан. “Итгэл” бааранд сууж төрсөн өдөр тэмдэглэж байгаад мөнгө дуусаад гарч ирээд таныг дээрэмдэж мөнгөтэй болох гэсэн юм гэж хэлсэн. Миний биед хүрээгүй. Цүхний оосроос барьж аваад булаацалдаж байхад гэрээс хүн гарч ирэхэд зугтаасан юм. Ямар нэг зүйл аваагүй. Биед учирсан гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Боргилийн гэрчээр өгсөн...Би найзтайгаа 18 оны сарын 09-ний өдөр 21 цагийн үед “Итгэл” төвийн бааранд орсон. Д.******* тэнд ганцаараа явж байгаад мэнд ус болоод хамт суусан. Д.*******гийн төрсөн өдөр гэж иргэний үнэмлэхээ харуулахаар нь 0,5 литрийн “Ерөөл” архи авч ууцгаасан. Баарнаас ******* цаг 15 минутын үед гараад “Залуус” гэх дэлгүүрт орж архи авах гэсэн боловч мөнгөгүй болсон. Д.******* манай дүү доор нийтийн байранд байдаг тийшээ очиж унтана гэж хэлээд явсан. П. бид хоёр ч гэртээ харьсан юм. Д.******* нь сургуульд сурч байхад даруухан юм дуугардаггүй, сурлагадаа дунд зэрэг, баяр ёслолын үеэр архи хэрэглэдэг, ажилд мах руу сайн, хүнд тусархуу залуу байсан. Яагаад сургуулиас чөлөө авч явсаныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн *******-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд П.ийн гэрчээр өгсөн...Би Б.Боргил найзтайгаа 18 оны арын 09-ний өдөр 21 цагийн үед “Итгэл” төвийн бааранд ороход Д.******* тэнд ганцаараа явж байгаад таарч мэнд ус болоод хамт суугаад Д.*******гийн төрсөн өдөр гэж иргэний үнэмлэхээ харуулахаар нь 0,5 литрийн” Ерөөл” архи авч ууцгаасан. Баарнаас ******* цаг 15 минутын үед гараад “Залуус” гэх дэлгүүрт орж архи авах гэсэн боловч мөнгөгүй болсон. Тэгээд Д.******* манай дүү доор нийтийн байранд байдаг тийшээ очиж унтана гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг/ххийн 25-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд А.ийн гэрчээр өгсөн...18 оны сарын 09- нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би оронд ороод хэвтэж байтал гэрийн үүдэнд эмэгтэй хүн орилохоор нь “хадам ээжийн дуу байна” гэж таниад гүйгээд гартал хадам ээж А.ийн хажуугаар нэг эрэгтэй хүн цааш хараад зугтаасан юм. Тэгэхээр нь хадам ээжээс юу болсон талаар асуухад “нэг үл таних эрэгтэй хүн миний цүнх булаацалдаж намайг дээрэмдэх” гэлээ гэхээр нь араас хөөгөөд барьж авахад дунд зэргийн нуруутай зууван царайтай эрэгтэй, -25 насны залуу байсан. Юу болсон талаар асуухад ******* сумын харъяат Д.******* гэх залуу байна. Төрсөн өдөр тэмдэглээд мөнгөгүй болоод эмэгтэй хүн ажиглаад дээрэмдэх гээд араас нь дагасан юм гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад өгөөд явуулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******гийн яллагдагчаар өгсөн...18 оны сарны 09-ний өдөр танил П.Ганаа, Б.Боргил нартай хамт өөрийхөө төрсөн өдрийг тэмдэглээд “Итгэл” бааранд сууж 0,5 литрийн 1 шил “Ерөөл” архи “Сэнгүүүр” нэртэй 1.5 литрийн 3 пиво уугаад баар хаагаад гарч тэр 2 гэрлүүгээ явсан юм. Би тэр “Итгэл” баарны гадна тамхи татаад нилээн ганцаараа зогсож байхад “Итгэл” төвийн баарнаас нэг эмэгтэй хүн гарч ирээд доош эргээд засмал замаар явахаар нь араас нь дагаж яваад “ Сангийн хэрэм”-ний дотор ороод цаашаа явахаар харанхуй гудам болчихоор нь араас нь гүйсэн чинь тэр эмэгтэй зугтаад нэг хашаанд орчихоор нь гүйж ороод гэрийн хаалганы үүдэнд очоод цүнхнээс нь шүүрэхэд тавиагүй, тэр хүн орилоход гэрээс 2 хүн гарч ирээд би зугтаагаад явсан чинь араас хөөж ирээд барьж аваад цагдаад өгсөн. “Итгэл” төвөөс гарахад хүмүүс 2-3 аараа явсан ба тэр эгч ганцаараа цүнхээ бариад алхахаар нь мөнгөтэй юм байна гэж бодсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-рт/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг . Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт/ 6-7-рт/ Үзлэг хийсэн тэмдэглэлээр, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-10-рт/ зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь 18 оны сарын 09- нээс 10- нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт үйл ажиллагаа явуулдаг Итгэл төвд найз П., Б.Боргил нарын хамт төрсөн өдрөө тэмдэглэж, архи, пиво ууцгаасан ба баарнаас гарах үед бэлэн мөнгөгүй болсон тул бэлэн мөнгөтэй болох зорилгоор Итгэл баарнаас ажлаа тараад гарч явсан хохирогч А.ийн араас дагаж, улмаар хашаандаа орох үед цүнхийг нь авахаар булаацалдах үед хохирогч А. нь хашгирч, гэрээс гэрч А. гарч ирэх үед Д.******* нь зугтааж, улмаар А. нь түүний араас хөөж барьж авч Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нөхцөл байдал хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан, гэрч хохирогчийг асууж авсан мэдүүлэгээр тогтоогдсон, тухайн мэдүүлэгүүд нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй тул хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Иймд шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт 18 оны сарын 09-ний өдрөөс 18 оны сарын 10-нд шилжих шөнө иргэн А.ийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах шууд чиглэсэн санаатай үйлдлийг хийсэн нь ...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах ...гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн талаараа маргахгүй байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь хохирогч А.ийн цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах үйлдлийг хийх явцад хохирогч нь хашгирч улмаар гэрээс түүний хүргэн болох гэрч А. нь гарч ирснээр шүүгдэгч Д.******* нь зугтааж, араас нь хөөж барьж авч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зэрэг хэргийн нөхцөл байдал, үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ... гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч Д.*******г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцов. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх шийтгэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгө болох Төрийн банкны 040002478 дугаартай дансанд байгаа 105000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох саналтай гэв. Шүүгдэгч Д.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтэндээ: Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулж буй хорих ялыг биеэр эдэлмээргүй байна. Тэнсэж өгнө үү ... гэв. Шүүгдэгч Д.******* нь дээрэмдэх гэмт хэрэг үлдэхийг завсан талаараа маргахгүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсанаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт үйлдэхээр завдсан нь нотлох баримтаар тогтоогдсон, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх“ нөхцөл байдал тогтоогдсон ба шүүгдэгч хохирогч нар нь эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч А.ийн ... 18 оны сарын 09-ний шөнө 12 цагаас 00 цагийн орчимд ажлаас бууж явахад Д.******* нь миний цүнхийг булаахыг завдсан ба бид учир зүйгээ ололцсон, надад ямар нэг гомдол санал байхгүй ... гэх хүсэлт гаргасан нь шүүгдэгч Д.*******г бусдад учруулсан хохирол төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь хэргийн 35 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 - д заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдохгүй байна. Шүүхээс шүүгдэгч Д.*******г бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахыг завдсан гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан” оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан журмыг шүүгдэгч Д.*******д тайлбарлан өгөв. Эрүүгийн 1836000000190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.*******гийн төрийн банкны 040002478 дугаартай дансанд байгаа 105000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 18 оны сарын 22-ны өдрийн 5/128 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол ”-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн 18360000000190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй. 5.Шүүгдэгч Д.*******гийн Төрийн банкны Ховд аймаг дахь салбарын 0400024728 дугаартай дансыг битүүмжилсэн Прокурорын 18 оны сарын 22-ны өдрийн 5/128 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч Д.*******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан журмыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА