| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0060/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/079 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 1714003330020 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг ******* тоот хашааны урд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр засмал зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан зорчигч ******* ийн амь насыг хохироон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн … ******* нь манай нөхөр байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өглөө манай нөхөр ******* хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд эргэж ирээд гэртээ байж байхад 10:00 цаг өнгөрч байхад ******* нь манай гэрт жаахан архи үнэртүүлчихсэн ирээд манай нөхөр ******* ийг хоёулаа хүнтэй уулзчихаад ирье гээд дагуулаад гарсан. Гарахад нь би хурдан ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд өдөржингөө гэртээ ирээгүй алга болчихсон. Орой 18:00 цаг өнгөрч байхад ******* гэх эмэгтэй над руу утсаар яриад манай хашаанд байдаг айлын цонхоор нь танай нөхөр чинь харагдаж байна гэхээр нь би тэднийд очсон чинь ******* гэдэг айлд байгаагүй ба тэр хашаанд байдаг айлд нь ороход тэднийд тэр айлын ах, манай нөхөр, Б нар байсан. Тэгээд би нөхөр Тийг дагуулаад гараад ирэхэд Б нь цуг гарч ирээд ийшээ ороодохъё гээд бид нар цуг *******ийн гэрт нь очсон. Тэгээд *******ийн гэрт нь ороод манай нөхөр Т дээл хувцасаа янзлаад байж байхад нь Б нь хоёулаа гарчихаад ирье гээд хажуу талаас нь зулгаагаад байхаар нь би яах гээд байгаа юм бэ гэсэн чинь бид хоёр удахгүй гарчихаад ирье гээд дагуулаад гарсан. Тэгээд би араас нь гараад харахад Б мотоциклио жолоодчихсон, манай нөхөр араар нь сундлаад суучихсан нэлээд ширүүн хурдтай хөдлөөд яваад өгсөн. Тэгээд явсаных нь дараа 10 орчим минутын дараа манай дүү ******* утсаар яриад энэ ******* танай нөхрийг алаад хаячихлаа ш дээ гэж хэлэхээр нь би гүйгээд очиход засмал замын урд талд мотоцикль нь онхолдчихсон, үүнээс жаахан зайтай манай нөхөр газарт толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Б нь мотоциклийнхоо хажууд зогсож байсан ... Талийгаач Т бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Бид хоёр дундаасаа 5 сартайгаас 5 нас хүртэл 3 хүүхэдтэй. Би оршуулгийн зардал, өмгөөлөгчийн хөлс зэргийг эхний ээлжинд нэхэмжилж байна. Бусад нэхэмжлэх зүйлүүдээ баримтаар гаргаж өгнө. ...Талийгаачийн оршуулгын зардалд нь 3,279,725 төгрөгийн зардал гарсан байгаа, үүнээс Б нь 540,000 төгрөг л өгсөн байгаа. Би одоо үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр талийгаачийн нас барсны 49 хоногийг хураах гэж байгаа энэ дээр бас зардал гарна үүнийг нь хоног номыг хураасны дараа баримтыг гаргаж өгнө гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-117/,
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Өглөөний 10 цаг өнгөрч байхад ******* орж ирээд манай нөхрийг дагуулаад гарсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад би ******* гэдэг хүүхэн рүү залгаад манай нөхөр алга болчихлоо ******* ахын цонхоор харахад *******, танай нөхөр пиво уугаад сууж байна гэсэн. Тэгээд намайг очиход 4 үүлээ пиво хувааж уугаад сууж байсан. Би нөхрөө аваад гартал айлд байсан хүмүүс нь бүгд араас гараад ирсэн. *******ийнд орж ирээд байж байтал ******* манай нөхрийг юманд явчихаад ирье гээд дагуулаад гарсан. Хашааны үүднээс хурдтай хөдөлсөн. Буцаад *******ийнд орж ирээд байж байтал манай дүү залгасан. Гүйгээд очтол осолд орсон байсан. Би 5 сартай хүүхэдтэй юу гэж пиво уугаад сууж байхав дээ. Энэ худлаа мэдүүлэг өгсөн байсан ... 7.501.025 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Оршуулгын зардал, 49 хоногийг нь хураатал буяны юм авсан, буяны ном уншуулсан зардлууд орсон байгаа. ******* 1.040.000 төгрөг өгсөн ...талийгаачийг 2017 оны 12 сарын 17-ны өдөр хөдөөлүүлсэн ... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Х.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би орой 19:00 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирээд галаа түлэх гээд байж байсан чинь надтай утсаар яриад чи гэрээсээ гараад ирээч манай нөхөр тэд нар гийнд архи ууж байж магадгүй хоёулаа очоод аваад ирье гэхээр нь би гэрээсээ гараад хашаан дотроо байдаг ******* ахын байшингийн цонхоор хүмүүсийн толгой харагдаад байхаар нь би цонхоор нь харсан чинь ******* ахын байшинд нь талийгаач Т, Б, ******* ах тэд нар сууж байхаар нь би т танай нөхөр чинь ******* ахынд байна ирээд ав гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй ирээд , Б, талийгаач Т нар манай гэрт цуг орж ирээд Б, талийгаач Т нар нь цуг гараад явсан. нь манай гэрт байж байсан чинъ удалгүй 10 орчим минутын дараа ийн дүү ******* нь рүү утсаар яриад Бороо ахыг энд Б алаад хаячихсан байна цус нь нэлийгээд байж байна гэж хэлэхээр нь бид хоёр цуг очиход талийгаач Тийн гэрийн хажууд засмал замын урд талд мотоцикль нь онхолдчихсон, талийгаач Т хажууд нь хэвтэж байсан, харин Б хажууд нь зогсож байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-120/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэнээн шавь 6 дугаар багийн 6-8-35 тоот хашаанд байдаг юм. Тэгээд өчигдөр орой би гэртээ 19:00 цагаас Боловсрол суваг телевиз дээр гардаг олон ангит киног үзээд гэртээ байж байсан чинь хашааны гадаа түр тархийсэн чимээ гарахаар нь би машин хашаа дайрчихаж байгаа юм биш байх даа гэж бодоод хашаанаасаа гараад харсан чинь манай хашааны харалдаа урд талд байдаг засмалын замын урд талд нэг мотоцикль онхолдчихсон, 2 хүн мотоциклийнх нь ойрхон хэвтэж байсан. Тэгээд би өөрийнхөө гар утсаар цагдаагийн газарт дуудлага өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 123-124/,
Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 сарын 13-ны орой ажлаа тараад Тумбааш дэлгүүрийн ойролцоо машинаас буугаад Тумбааш дэлгүүрийн арын гудамжаар гэрлүүгээ алхаж байхад араас засмал замаар нэг мотоцикль аймар хурдтай гарч ирээд хашлага даваад уначихсан. Би тэгэхээр нь гүйгээд очтол Б босоод ирсэн цаана нь манай хүргэн ах Т хэвтэж байсан. Тэгтэл Б нь би Бороо ахыг чинь алчихлаа ш дээ түргэн дуудаарай, цагдаа дуудаарай гээд орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа түргэн ирсэн. Би эгч т мөн утсаар залгаж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-128/,
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 сарын 13-ны өдөр би гэдэг айлд очсон чинь тэнд , Б, талийгаач Т нар 2.5 литрийн хэмжээтэй хүрэн өнгийн савтай пиво хувааж уугаад сууж байсан ба би тэднийд ороод тэр пивоноос нь хувааж уучихаад гэртээ ирээд байж байсан чинь араас Б талийгаач Т хоёр манай гэрт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би 2.5 литрийн хэмжээтэй хүрэн савтай пиво авч өгсөн. Тэгээд тэрийг бид нар хувааж уугаад дуусч байхад гаднаас талийгаач Тийн эхнэр нь орж ирээд талийгаач Т, Б гурав цуг гараад явсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-131/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... түүнээс хойш жаахан байж байгаад Б талийгаач Т хоёр явсан. Явахдаа талийгаач Т нь цэцэрлэгээс хүүхэд авна гэж ярьж байсан. Б талийгаач Т хоёрыг явхад нь би гэрээсээ гараад хашааныхаа гадаа гаргаж өгсөн. Тэр үед тэр хоёр Бы улаан өнгийн мотоциклиор манайд ирсэн байсан бөгөөд хашааны үүдэнд тавьсан байсан. Тэгээд тэр хоёр явахдаа Б мотоциклио жолоодоод ар талаар нь талийгаач Т сундалж суугаад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-134/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмчээр ажилладаг ба 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой яаралтай тусламжийн тасгийн дуудлагын эмчээр ажиллаж байх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 7 дугаар гудамжинд мотоциклиос хүн унасан байна гэх дуудлагын дагуу тухайн газарт очиход засмал замын урд талд нь мотоцикпь онхолдсон байдалтай, нэг хүн нь зүгээр зогсож байсан, харин нэг хүн нь газарт дээшээ харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан ба толгойноос нь цус гарсан байдалтай байсан тул уг хүнийг тээвэрлэж эмнэлэгт хүргэсэн. Намайг тухайн ослын газарт очиход уг хүн нас барсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би талийгаач Төөс 2017 оны 10 дугаар сард 500,000 төгрөг зээлж аваад дараа нь үүнээс 400,000 төгрөгийг нь өгөөд тэр үед 100,000 төгрөг өгөх дутуу байсан юм. Тэгсэн чинь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр талийгаач Т, Б хоёр 14:00 цагийн үед манайд мөнгөө нэхэж ирэхээр нь би би 5 дахь өдөр аваачиж өгье гэж хэлэхэд тэр хоёр манай гэрт нэг 2,5 литрийн хэмжээтэй нэг пиво гаргаж Б, Т хоёр хувааж уусан, би тэр пивоноос нь уугаагүй. Тэгээд тэр хоёр яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 141-143/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 5-10-12 тоот хашаанд байдаг Амарбаяр гэдэг айлд байж байсан чинь гаднаас Б, талийгаач Т хоёр хамт ирсэн ба ирэхдээ 2,5 литрийн хжмээтэй нэг пиво авч орж ирсэн ба тэрийг нь *******, би, Б, талийгаач Т бид нар тэр пивийг нь хувааж уусан. Тэгээд тэндээс би Баар ******* гэдэг айлд хүргүүлсэн. Тэгээд тэр *******ынд байж байхад араас талийгаач Төмөрчдөр хүрээд ирсэн, тэгээд тэднийд байж байгаад Б, талийгаач Т хоёр тэднийхээс хамт гараад явсан. Би *******ынд үлдсэн юм. Тэрнээс хойш юу болсныг нь би мэдэхгүй ээ ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 144-146/,
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би хөдөөнөөс аймгийн төвд орж ирээд хоноод маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өглөө талийгаач Ттэй гэрт нь очиж уулзаад би түүнд зээлүүлсэн байсан 2,370,000 төгрөгийг авахаар уулзсан. Тэгээд уулзаад мөнгөө авъя гэж орж ирсэн. Тэгээд Ттэй уулзахад би тэр мөнгөөр ямаа авчихсан байгаа, хоёулаа зах ороод ямааны мах, түүхий эдийн ханш судлаадахъя гээд бид хоёр цуг зах дээр очсон. Тэгээд Зах дээр оччихоод буцаад гэрт нь очсон чинь эхнэр нь хүнд 100,000 төгрөг зээлүүлчихсэн байгаа, тэр айлд оччихоод ир гэхээр нь талийгаач Т бид хоёр тэр айлд нь очсон чинь тэр айл нь эзэнгүй байсан. Тэгээд замаараа явж байгаад талийгаач 2,5 литрийн хэмжээтэй нэг пиво, би бас нэг адилхан пиво аваад талийгаач Тийн гэрт нь очсон. Тэгээд гэрт нь тэр хоёр пивийг нь талийгаач Т, түүний эхнэр бид гурав хувааж уусан. Тэгээд тэр хоёр пивоо ууж дуусгасан чинь Талийгаач Тийн эхнэр нь та хоёр дахиад тэр айлд оччихоод ир, хаалга үүдийг нь цохилгүй шууд ороорой гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр яваад шатахуун түгээх станцаас бензин хийгээд, АПУ компаний нэрийн барааны дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй 2 пиво аваад тэр мөнгө авах ёстой гээд байгаа гэдэг айлд нь очоод тэднийд 1 пивийг нь хувааж уугаад тэр нь 5 дахь өдөр тэр мөнгийг нь аваачиж өгөхөөр болсон. Тэгээд тэднийхээс гараад гэдэг айлд очоод тэнд байж байгаад талийгаач Т миний мотоцикпийг унаж яваад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ хүргэж өгчихөөд эргээд гийнд хүрээд ирсэн. Тэгээд тэр гийнд 2,5 литрийн хэмжээтэй нэг пиво хувааж уусан. Тэгээд би тэр гэдэг айлд талийгаач Тийг үлдээчихээд мотоциклорооо яваад гэх хүнийг ******* гэх айлд хүргэж өгөөд тэнд байж байхад талийгаач Т нь араас пизда чинь яагаад хаячихаад явчихав гээд араас хүрээд ирсэн. Тэгээд ******* гэх хүн нь дүү нар нэг пиво аваад өгчихөөч гэхээр нь пиво авч өгөөгүй. Тэгээд тэднийд байж байхад талийгаач Тийн эхнэр нь хүрээд ирсэн. Тэгээд бид нар тэр хашаанд байдаг *******ийн гэрт нь орж байж байгаад талийгаач Т нь эхнэрээсээ пиво авах мөнгө нэхсэн чинь эхнэр нь мөнгө өгөөгүй, тэр гэртээ байгаа пивыг авчраад уу гэж хэлсэн. Тэгээд та хоёр яваад аваад ир, чи бид хоёрын унтдаг орны тэнд хийсэн байгаа гэхээр нь талийгаач Т бид хоёр тэр *******ын хашааны гаднаас би өөрийнхөө мотоциклийг жолоодоод ар талын суудалд нь талийгаач Т сундалж суугаад талийгаач Тийн гэрлүү нь явж байгаад замдаа засмал зам дээр явж байгаад нэг машин зөрөхөөр нь ар талаар нь тойроод энд замаас гарах гарц байгаа гээд хажуу тийш нь дарж жолоодсон чинь замын хашлага тулаад ирсэн, тэгээд хашлаганд тулж урд дугуйгаараа мөргөөд цаашаа дагаж жаахан яваад гарцаараа засмал замаас гараад цаад талд нь онхолдоод унасан. Тэгээд нэг мэдсэн чинь би дөрвөн хөлөлчихсөн хэвтэж байсан, тэгээд сэргээд хамт явж байсан Т дээр очсон чинь цус нь гарчихсан газар хэвтэж байсан ... Би одоогоор хохирогчид 550,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн байгаа, хохирогч нь талийгаачийнхаа 49 хоногийг хураасны дараа хохирол төлбөрийн талаар ярилцана гэсэн, би хохирлыг нь төлж барагдуулна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 203-208/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 тоот шинжээчийн ... Талийгаач *******ийн биед гавалын суурь яс, гавалын урд хонхор, хамар, баруун, зүүн эрүүний ясанд хугарал 2 нүдэнд цус хуралт, дух, хамар, эрүү, шанаанд зулгаралт, урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Талийгаач ******* нь гавалын суурь яс, гавалын урд хонхор, хамар, баруун, зүүн эрүүний ясанд хугарал гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач *******ийн биед үүссэн гавлын суурь яс, гавалын урд хонхор, хамар, баруун, зүүн эрүүний ясанд хугарал 2 нүдэнд цус хуралт, дух, хамар, эрүү, шанаанд зулгаралт, урууланд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 171-173/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 339 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн “******* биеэс авсан цус” гэж хаягласан цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2,1 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 181-182/,
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 37 тоот шинжээчийн ... Жолооч ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл уусан үедээ өөрөө болон зорчигчдоо хамгаалах малгай өмсөлгүйгээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа хорооллын доторх хөдөлгөөнд хурдын дээд хязгаар 20 км-ээс илүү хурдтай явснаас зорчих баримжаа алдан замын хашлага мөргөх үед зогсоох арга хэмжээг буруу авснаас замын хажуу руу унаж уг ослыг гаргасан байна. жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-тэй байна, 2.3.б “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2 дахь “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.2 дахь “Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг 20 км-ээс хэтрүүлэхгүй явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 164-165/,
Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17/21 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 150-153/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 158-159/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-13/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/,
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-26/,
Дээж авсан тэмдэглэл /хх-ийн 27-28/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 29-31/,
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 35-38/,
Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 94-99/,
Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 45-46, 212-215, 217-221/,
Талийгаач *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, нас басрны бүртгэлийн гэрчилгээ, засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-53/,
Хохирлын баримтууд /хх-ийн 63-92/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан өгсөн хохирлын баримтууд,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотой баримтууд,
Шүүхийн хэлэлцүүлгийг түр завсарлуулсны дараа шүүгдэгч *******аас нийт 5.040.000 төгрөг хүлээн авсан тухай хохирогч *******ийн бичгээр гарган өгсөн тухай баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 8 дугаар гудамжний 38 тоот хашааны урд засмал зам дээр өөрийн эзэмшлийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-тэй байна, 2.3.б “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2 дахь “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.2 дахь “Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг 20 км-ээс хэтрүүлэхгүй явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклийн араар сууж явсан *******ийн амь насыг нь хохироож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Иймд шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэргийн улмаас иргэн *******ийн амь нас хохирсон нь хүнд хор уршиг учирсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7.501.025 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгчийн талаас шүүхийн өмнөх шатанд 1.040.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 4.000.000 төгрөг нийт 5.040.000 төгрөгийг нөхөн төлснийг хасч тооцон үлдэх 2.461.025 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдэрлэв.
Учир нь хэргийн 63-92 дугаар талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлын баримтууд гэх хохирогчийн гаргасан бичгийн баримтыг нэг бүрчлэн судлахад шашны зан үйл болон хоног хураахтай холбоотой, мөн Гандан хийдэд хурал даасан болон ном хуруулахтай холбоотой шашны зан үйлийн зардал зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй, мөн амь хохирогчийг талийгаачийн ар гэрийнхэн 2017 оны 12 сарын 17-ны өдөр хөдөөлүүлсэн талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хоног хураахтай /21, 49 хоног/ холбоотой гарсан буюу энэ өдрөөс хойшхи хугацааны бүх баримттай 3.183.550 төгрөгийн зардал /2017 оны 12 сарын 17-ны өдрөөс хойшхи хугацаанд хамаарч байна/, болон иргэний хэргийн шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70.200 төгрөгийн зардал, хохирогчийн эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр 300.000 төгрөг зэрэг нийт 3.553.750 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 300.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 300.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Харин амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан бусад зардлын /2017 оны 12 сарын 17-ныг хүртлэх/ баримттай зардал нь /хх-ийн 64-67, 70-76, 78, 83-84 дүгээр хуудсанд авагдсан 2.752.830 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 18,19,20 гэж дугаарласан хонь ямааны мах болон хүнсний бусад бүтээгдэхүүн худалдан авсан 1.160.000 төгрөг/ нийт 3.912.830 төгрөгийн зардлын баримтууд нь хуулийн шаардлага хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 5.040.000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж шийдвэрлүүлэх санал гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хэдийгээр шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн хэдий ч хэргийн улмаас иргэн *******ийн амь нас хохирч түүний ар гэр, хань үр хүүхэд нарт нь хүнд хор уршиг учирсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй, харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр түүний эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, 5 тооны ямааг шүүгдэгчид буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №449807 тоот жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 03 сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ы №449807 тоот жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, 5 тооны ямаа зэргийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хохирогч *******ийн 2.461.025 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА