Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2023/00004

 

2023          01             05                                207/МА2023/00004

Ц.М нэхэмжлэлтэй,

ЭҮ ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2022/01430 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,

“ЭҮ ТӨҮГ”-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаартай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаал, Э М Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, А.Д нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, А.Д, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Миний бие 1996 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг худалдааны эдийн засагч, зах зээл судлаач мэргэжлээр төгсөөд 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн “ЭҮ” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн Эдийн засгийн товчоонд эдийн засагчаар, 1997 оноос 2014 онд тус үйлдвэрийн газрын Санхүүгийн хэлтэст санхүүч, тэргүүлэх санхүүч, 2014 оноос 2016 онд “Ш Т” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, 2016 оноос 2019 онд “ЭҮ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн санхүү хариуцсан орлогч, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний хооронд “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогч, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ерөнхий захирал Х.Б нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг зөрчин шүүхээр эцэслэн гэм буруутайг тогтоогоогүй хэргийг тохон, дуудлага худалдаа зохион байгуулахдаа гаргасан алдаагаа хүлээн зөвшөөр гэж дарамтлан албан тушаал бууруулж байгааг гэнэт мэдэгдэж, удирдлагын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр миний нэр төрд халдаж, хамт олны өмнө нээлттэй зарлаж, “ЭҮ” төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сошиалаар мэдээлсэн. Үүний шалтгаан нь “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнхтэй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн бөгөөд асуудалтай нь эвлэрэн хамтарч ажиллаагүйтэй холбоотой. Үүнээс улбаалан дээрх хууль бус ажлаас өөрчлөх, халах тушаалуудыг удаа дараа хууран мэхэлж гаргасан болно. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин гаргасан тушаалуудыг нотлох баримт гэрчийн мэдүүлэгт үндэслэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ЭҮ” ТӨҮГ нь шүүхээр хэлэлцэгдэх маргаан биш гэдэг үүнд манай үйлчлүүлэгч саналаа дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.-т лтан энэ хуулийн 154.2.-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэсэн үүний дагуу Ц.М шүүхэд хандсан. Түрүүн хөдөлмөрийн маргаан таслах комисс өргөдөл гаргаж байх үед байгаагүй, дараа нь буюу 2022 оны 6 дугаар сарын 16-нд байгуулагдсан. Байгуулагдахдаа хууль зөрчиж байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссыг ажил олгогч үйлдвэрчний эвлэлийн байгууллага талаас тэнцүү тооны төлөөлөлтэй байх ёстой. Гэтэл “ЭҮ” ТӨҮГ-н ерөнхий захирлын тушаалаар ажил олгогч талаас 4 хүн, үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас 3 хүн оролцуулаад тэгш бус комисс байгуулсан. Энэ комисст захиргааны байгууллагын ажилтан, захиргааны төлөөлөгч орж болохгүй гэдэг заалтыг зөрчөөд захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч даргыг үүнд томилохдоо даргаар нь тавьсан байсан. Тэгэхээр ийм хоёр хуулийн заалт зөрчсөн комисс байгуулсан байна. Үүнд хүн яаж хандах юм. Дөрвөн хүнтэй ажил олгогч, захиргааны төлөөлөгч орчихсон илт давуу байдалтай учраас боломжгүй гэсэн үндэслэл тавьсан. Гурван талт хороонд хандсан боловч энэ нь байгуулагдаагүй байгуулагдах процесс явж байгаа гэсэн хариу өгсөн. ЭҮийн ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мыг ажлаас халсан тухай асуудал нь юун дээр суурилж энэ асуудал үссэн бэ гэдэг байна. “ЭҮ” ТӨҮГ-н нэгдүгээр орлогч дарга, санхүү бүртгэлийн хэлтсийн зарим ажилтнуудын хуйвалдаанаар ерөнхий нягтлан бодогчийн мэдлээс гадуур далдуур зохион байгуулагдсаг маш ноцтой хууль бус үйлдэлд хамааруулж Ц.Мыг ажлаас халсан асуудал нь хамгийн гол асуудал байна. Ийм шударга бус, хууль бус зүйл байж болохгүй. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Мыг дуудаад орлогч, хуулийн хэлтсийн дарга, боловсон хүчин нь байж байгаад Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл ирсэн, чи хоёр машиныг худалдан борлуулахад хууль бус үйл ажиллагаа явуулсан, чамайг чөлөөлнө, буруугаа хүлээ гээд загинаад, Ц.Мыг ажлаас чөлөөлж, О-г ерөнхий нягтлан бодогчоор тавь гэдэг шийдвэр өгөөд, гараад шуурхай зөвлөгөөн дээр очоод Ц.Мыг авлигатай тэмцэх газрын мэдэгдэл, ажлын хэсэг байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж ажлаас нь чөлөөлж, О-г оронд нь томиллоо гээд мэдэгдсэн. Асуудал ярих боломж олгоогүй, Авлигатай тэмцэх газрын мэдэгдлийг өөрт нь үзүүлэхгүй нэр хүнд нь унана гэсэн байдлаар хандаад ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулаагүй, авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг танилцуулалгүй шууд чөлөөлсөн. Тэгээд 4 дүгээр сарын 04-нд тушаал гараад тэр дор нь Ц.Мод өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хүлээлцэхээс өмнө ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг гардуулж, тайлбарлана, таниулна гэсэн тодорхой заалтууд байсаар байхад огт хайхарч үзэлгүй ажлаас чөлөөлөөд тушаал гаргаад орхисон. Тушаал дээр хоёр үндэслэл байгаа, мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэл болгосон, хоёрт ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Үүнийг үндэслэж ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэх харилцаа дуусгавар болсон. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот мэдэгдлийг үндэслэл болгосон. Гэтэл энэ мэдэгдэл нь “ЭҮ” ТӨҮГ-т ирээгүй мэдэгдэл юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очсон мэдэгдэл юм. Тэгэхээр энэ мэдэгдэл нь огт хамааралгүй, мэдэгдлийг гол утга агуулга нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын ажилтан Б-гийн хууль зөрчсөн хууль бус үйлдлийг, “ЭҮ” ТӨҮГ-н нэгдүгээр орлох дарга Б-тэй хуйвалдаж хууль бусаар хоёр тээврийн хэрэгслийг акталж дуудлага худалаанд оруулсан гэсэн зөрчил гаргасан учраас Б-д арга хэмжээ авна уу гэсэн мэдэгдэл байгаа. Тэгэхээр мэдэгдэл дотор Ц.М-н тухай асуудал, үг үсэг огт байхгүй, тэгэхээр авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдллийг үндэслэл болгодог нь хууль бус юм. Шүүгчийн захирамж гараад Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийг шаардаад байхад өгөөгүй, Авлигатай тэмцэх газар руу захирамж явуулж авсан. “ЭҮ” ТӨҮГ-т 4 дүгээр сарын 04-ний өдрийн 45 тоот мөрдөгчийн мэдэгдэл бичигдсэн. Энэ үед Ц.М халагдаж байхад тэр мэдэгдэл бичигдэж байсан. Тэгэхээр тухайн өдөр гаргаж байгаа мэдэгдэл нь хэд хоногийн дараа албажаад баталгаажуулаад ирэх вэ гэдэг асуудал гарна. Тэр мэдэгдэл дотор Ц.М хариуцлага алдсан буруутай үйлдэл гэсэн нэг үг ч байхгүй. Энэ мэдэгдэлд “ЭҮ” ТӨҮГ-н ерөнхий нэгдүгээр орлох бөгөөд ерөнхий инженер Б, авто цехийн дарга Д, нягтлан С, жолооч Э нарын хуйвалдаанаар хоёр тээврийн хэрэгслийн хууль бусаар худалдаж улсад их хэмжээний хохирол учруулсан, эдгээр хүмүүст арга хэмжээ ав гэсэн мэдэгдэл байсан. Мөрдөгчийн хоёр мэдэгдэл дурдагдаж байгаа боловч үүнд Ц.Мыг буруутгах нэг ч үг үсэг үйл ажиллагаа байхгүй. ... Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ямар үндэслэл байна вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан 6 үндэслэл байгаа. Үүгээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ёстой. ЭҮ ТӨҮГ нь Монголын номер нэг, урдаа барьдаг үйлдвэрийн газар ийм муухай зүйл хийж болохгүй байх гэж үзэж байна. Ц.Мыг чөлөөлөхдөө ерөнхий нягтлан бодогч бөгөөдп санхүү бүртгэлийн хэлтсийн дарга гэсэн хоёр албан тушаалтай, тэгэхээр зөвхөн санхүү бүртгэлийн хэлтсийн даргаас нь чөлөөлсөн. Цаана нь ерөнхий нягтлан бодогч нь үлднэ. Хөдөлмөрийн гэрээн дээрээ ч хоёр албан тушаал нь байдаг, санал авсан тушаал дээр нь ч байгаа. Тэгэхээр ерөнхий нягтлан бодогчийн тушаалаас чөлөөлсөн эсэх асуудал яригдаж байгаа. Гэтэл Б-д мөрдөгчийн мөрөөр арга хэмжээ авсан. Арга хэмжээ авсан тушаал дээрээ Б-ийг нэгдүгээр орлогч гэдэг албан тушаалаас нь чөлөөл гэдэг тушаал гаргаад тэрийгээ холбогдогчийн мэдэгдлийн дагуу том арга хэмжээ аваад Авлигатай тэмцэх газар руу явуулсан. Гэтэл нөгөө хүн хуучин ажлаа хийгээд захирдаг, удирддаг албан тушаал хэвээрээ байгаа. Энэ хоёрын албан тушаал яг адилхан, хоёр хоёр албан тушаал дээр байдаг. Тэгсэн мөртлөө Батмөнхийн нэгийг нь чөлөөлөөд байхад яг байрандаа байдаг. Тэгсэн мөртлөө Ц.М нэгнээс нь чөлөөлөгчдөхөөр юу ч үгүй болоод байдаг. Тэгш бус дарга удирдлага нь давуу эрхтэй байж болохгүй гэж үзэхээр байна. Экспор, борлуулалтын мэргэжилтнээр чамайг ажиллуулна, албан тушаал, цалин буурахгүй гэсэн учраас ярьсан. Ц.М үндсэн цалин нь 5.270.000 төгрөг байсан. Харин тэр мэргэжилтний цалин нь 3.066.000 төгрөг байсан. Тэгээд тэр ажиллаж байгаа орон тоо нь хуурамч, мэргэжилтний сул орон тоо байхгүй. Борлуулалтын хэлтэс нийт 5 хүний орон тоон дээр 8 мэргэжилтэнтэй бүтэн орон тоогоор ажиллаж байсан. Тиймээс амралтаа ав гээд амралтыг нь өгсөн. Амралттай байхад нь дуудаад дахиад худлаа амлалт өгөөд шинэ эмнэлэг байгуулагдаж байгаа. Эмнэлгийн санхүү, эдийн засгийн, албаны даргаар цалин хөлс буурахгүй, ЭҮт ажилласан жил буурахгүй, чи шинэ газрын санхүүгийн ажлыг цэгцлээдэх гээд цаасан малгай өмсүүлж явуулаад араас нь мэргэжилтнээс нь чөлөөлсөн тушаал гаргасан. Тэгээд эмнэлэг дээр нь очихоор 3 сарын хугацаагаар туршилтын журмаар ажиллуулна гэсэн. Нэхэмжлэгч бүхэл бүтэн ЭҮ ТӨҮГ-н ерөнхий нягтлан, санхүү бүртгэлийн хэлтсийн ажилтан байсан. Мөн эмнэлгийн санхүү бүртгэлийн хэлтсийн эдийн засгийн даргын тушаалд тавихдаа 3 сарын туошилтаар тавьсан байсан. Тэгээд 3 сарын дараа шийдэгдэх байх гэтэл хөдөлмөрийн гэрээ орж ирээд хөдөлмөрийн гэрээндээ цалин хөлс нь 1.930.000 төгрөг байсан. Ингээд цалин нь хэд дахин буураад, ер нь бол шахаж явсаар байгаад байхгүй болгож байна. 3 сарын дараа жинхлэгдэх эсэхийг мэдэхгүй, бүтэн 3 сарын хугацаанд махаа идэж санхүү бүртгэлийн програм бүх зүйлийг боловсруулаад зүтгэж байхад халагдсан тушаал шийдвэр нь тодорхой болохоор нь шүүхэд хандсан. Шударга үнэн байдаг бол нэхэмжлэгчийн зөв, шударга хууль хэрэггүй гэдэг бол “ЭҮ” ТӨҮГ-т зөв байна. Хариуцагч тал буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Эвлэрэх боломж олгож өгнө үү, хугацаа олгож өгнө үү гэсэн. Гэтэл шийдэх гэхээр дарга нар нь хойш суудаг. Хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болгосон тушаал шийдвэр гаргаад ажил хүлээлцэхээс өмнө ажилтанд олгох ёстой үүнийг огт мөрдөөгүй. Экспорт борлуулалтын мэргэжилтнээр ажилуулсан тушаал нь хүртэл хууль зөрчиж байгаа. Энэ мэтээр ЭҮ Ц.Мыг муухайгаар хууль зөрчиж шударга бусаар ажлаас нь халж байгаа. “ЭҮ” ТӨҮГ, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлээр арга хэмжээ авсан гэж хариу мэдэгддэг. Хариу мэдэгдэлд нэгдүгээр орлогчийг ерөнхий инженерээр үлдээж, нэгдүгээр орлогчийн албан тушаал бууруулсан, гол хэрэг тарьсан Сэлэнгэ гэдэг хүнийг тэтгэвэрт гаргаад, авто цехийн дарга Нандиндоржийг цалингаас нь 20 хувь 3 сарын хугацаатай хассан арга хэмжээ авсан. Гэтэл Ц.Мыг ямар ч үг үсэг дурдагдаагүй байхад ажлаас халаад энэ баримтаа Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн. Ц.М Авлигатай тэмцэх газар очиж уулзахад гол буруутан Б-ийг халаагүй байж чамайг халж байгаа нь ямар учиртай юм. Манайх чамайг хал, арга хэмжээ ав гэсэн асуудалд тавиагүй гэдэг асуудал ярьсан. Гэтэл энийг хөндлөнгөөс харах юм бол хуйвалдааны журмаар хууль бус үйл ажиллагаа явуулдаг, Л-570 машин нь хугацаа болоогүй 52.000.000 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй ийм машиныг ашиглалтын хугацаа дууссан, үлдэгдэл өртөггүй гэж тодорхойлоод сэм хуйвалдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б-д хэлж байгаад тушаал дотор хавчуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 170 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 7 дугаар сарын 02-нд томилсон. 7 дугаар сарын 06-нд дуудлага худалдаа явах гэж байхад тушаал гарч ирж байгаа. Тэгээд цаг нь тулсан үед энэ хүн хяналт тавих боломжгүй, арга хэмжээ авах боломжгүй болсон. Тушаал гаргаад ажлын хэсэг томилсон болоод муухай асуудлыг хийж байгаа. ...Иймээс Ц.Мыг ажлаас нь чөлөөлсөн 2 тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, А.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...ЭҮ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн Б/474 дүгээр тушаал, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн Б/684 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлийг тусгайлан зохицуулсан. Шүүх хөдөлмөрийн эрхийн маргааныг шууд хянан шийдвэрлэх үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрт гаргасан ажилтны гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэхээр зохицуулаагүй. Харин ажилтан ажил олгогчийн дээрх шийдвэрүүдийн талаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зохицуулсан байна. Үүнээс үзвэл, ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд дээрх хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй байх хуулийн урьдчилсан нөхцөл биелсэн байх шаардлагатай байна. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дээрх тушаалуудын талаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэх үндэслэлийг тайлбарлаагүй байх бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн хуулийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандахаар заасан. ЭҮ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 06 сарын 16-ны өдрийн А/384 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.М нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тушаалуудын талаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаснаар уг асуудлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн болох нь тогтоогдож байх тул энэ асуудлаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр гараагүй байхад шүүхэд хандах үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн ... 65.1.3-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлыг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хэлэлцэхээр хуулиар тусгайлан заасан бөгөөд нэхэмжлэгч энэ хуульд заасны дагуу ЭҮ ТӨҮГ-ын маргаан таслах комисст гомдол гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Э м эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан. ЭҮ ТӨҮГ болон Э М Э ХХК нь тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд Э М" эмнэлгийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг ЭҮ ТӨҮГ хариуцах, үйлдвэрийн газрын үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг эмнэлэг хариуцах үндэслэлгүй тул Э М Э ХХК-ийн тушаал, шийдвэрүүдийн хариуцагч нь ЭҮ" ТӨҮГ байх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчээс Э М Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар тус үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, А.Д нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг харахаар ерөнхий захирлын тушаалтай танилцсан, тухайн үед мэдэж байсан, зөвшөөрч байсан. Гомдлоо бичиж өгч байсан гэж байна. Хамгийн гол гомдоод байгаа нь тухайн үед ярьж байсан зүйлээс миний хөдөлмөрийн хөлсийг дордуулсан учраас шүүхэд хандахаас өөр аргагүй байна гэдэг нь нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар болоод шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар нотлогдож байна. Э М ХХК-д ажиллаад Э М Э амласан амлалтаа зөрчсөнд ЭҮийг буруутгах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбарын хувьд Ц.М даргыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд дурдаагүй учраас та нарын тушаал шийдвэр гаргасан нь буруу гэж байна. Тухайн үед Ц.М дарга өөрөө ажлын хариуцлага сулруулсан учраас би энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үйлдвэрийн газрын удирдлагад ч өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч үйлдвэрийн газрын удирдлага харилцан тохиролцоод тушаал шийдвэр нь гарсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судлаад үзэхэд мөрдөгчийн санал болоод мөрдөгчийн мэдэгдэл дээр миний нэр байхгүй учраас би буруугүй юм биш үү, би гэм буруугүй үлдэж байгаа юм биш үү, тиймээс буцаад ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилогдох боломжтой юм биш үү гэдэг үндэслэлийг гаргаж ирж маргаж байна гэж ойлгож байна. Гэтэл ажлаас халсан тушаалын үндэслэл болоод байгаа мөрдөгчийн мэдэгдэл нь ЭҮт гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хандаж тэр газраас ЭҮт ирсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэмт хэрэг гарсан гэхээс илүү улсын баатар үйлдвэр гээд байгаа тэр үйлдвэрийн өмчийг хэн нэгэн завших боломж олгоод, хэн нэгэн жолооч нь аваад тэрийгээ бусдад худалдан борлуулсан асуудал яригдсан. Гэтэл энд хэн хяналт тавих байсан бэ, үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч, санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга энэ асуудал холбоотой. Тийм үндэслэлээр тухайн үед хянан шийдвэрлээд гараад явсан. Гэтэл тэр тогтоол дээр нэр байхгүй гэдэг зүйлээр энэ тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Тэр авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл ЭҮийн гадаад харилцаанаас хараад л бичсэн. Хяналт шалгалтын явцад Б, Д, С энэ гурван хүн үгсэн хуйвалдсан байна. Энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа шүү гээд ЭҮт мэдэгдсэн. ЭҮ үүний дагуу шалгаж үзээд энэ гурван хүнээс гадна ерөнхий нягтлан бодогч хариуцлага хүлээх байсан байна. Үүнийг нэхэмжлэгч би хуулийн дагуу ажилладаг, тушаал журмыг сайтар биелүүлдэг шударга байсан болохоор ийм байдалд орсон гэж яриад байгаа, тухайн үед үнэхээр шударга байсан бол үүсээд байгаа асуудлыг энэ ингээд авлига албан тушаалын гэмт хэрэг үүсээд манай нягтлан бодогч энэ асуудалд холбогдоод байна гэсэн бол өнөөдөр тэр гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэх байсан уу гэдгийг бодох ёстой. Тэр асуудлыг тухайн үедээ дуугай өнгөрч, өөрөөсөө зайлуулсны үндсэн дээр өнөөдөр гэмт хэрэг гарсан, дотоод хяналт шалгалт явуулахад таны буруу байна. Удирдагч хүний хувьд ажилчин чинь нэг гэмт хэрэгт холбогдоод, үйлдвэрийн газрын тушаал шийдвэрийг ингээд үйлдсэн. Мөн та өөрөө ажлын хэсэгт ороод ажилласан мөртлөө ерөнхий захирлын тушаалаар баталгаажсан хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах асуудлыг биелүүлээгүйгээс болоод ийм гэмт хэрэг үйлдсэн. Эд нар хууль бус юм хийж би шударга учраас өнөөдөр намайг хөөчихлөө гэдэг асуудал байна. Гэтэл нэхэмжлэгчийн маргаад байгаа Б/474, Б/684 гэсэн даргын тушаалыг авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн учраас гэм буруутай учраас, Б биш тухайн этгээд гэм буруутай учраас энэ тушаалыг гаргалаа гээд үйлдвэрийн газраас шууд хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн саналыг харгалзан үзэж, та үйлдвэрийн газар 20 жил сайн ажилласан байна үүнийг харгалзах үзэж экспорт, борлуулалтын хэлтэст шилжүүлээд ажиллаж байгаа нь харилцан тохиролцсон байхаас өөр аргагүй. Харилцан тохиролцсон асуудлыг заавал гэрээ хэлэлцээр байх ёстой, тодорхой байх ёстой гэж байна. Тэгвэл нэхэмжлэгч өөрөө өргөдлөө бичиж өгөөд байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гарсан, 4 дүгээр сарын 05-нд бичиж өгөөд байна гэж байна. Нэхэмжлэгч нь 18 насанд хүрсэн, өөрөө ямар өргөдөл гарах, тэр өргөдлийн улмаас үүсээд байгаа үр дагаврыг сайн мэдэх хүн мөртлөө тушаалын үг, үсэг, огноо дугаар дээр яриад, агуулга хэлбэр гэдэг зүйл ярихгүй байна. Э М Эт ЭҮийн зөвлөснөөр ажилласан гэж байна. Ингэхээр тухайн үед нэхэмжлэгчийн хүсэл зоригийг ЭҮ харгалзаж үзээгүй юм уу, энэ тайлбарыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн харилцааг өөрчилж, дуусгавар болсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна. Э М Эт ажиллаж байхад 1,930,000 төгрөг гэдэг цалин гараад ирсэн. Туршилтын хугацаатай байсан учраас бидний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөд байна гэж байна. Үүнд ЭҮийн буруутай үйл ажиллагаа байгаа юм уу. Э М Эт энэ асуудлаар хандсан нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлт байгаа юу, хэрэгт энэ талаар баримт огт байхгүй. Би санхүү хэлтсийн дарга байхдаа үндсэн цалин 5,200,000 төгрөг авдаг байсан. Иймд миний цалин хөлсийг дордуулчихлаа, энэ асуудлаар миний цалин хөлсийг нэмэгдүүлж өгнө үү, миний хөдөлмөрлөх нөхцөл дордчихлоо гэдэг асуудлаар Э М болон, ЭҮт хандсан нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлт байдаггүй. Тэгэхээр таны тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Авлига албан тушаалын гэмт хэргийг нэлээд ярьлаа энэ асуудлаас болоод нэхэмжлэгч хохирсон гэж байна. Өнөөдөр Б С, Д нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа. Яг энэ үйл ажиллагаа хэний буруугаас болоод үүсэн гэдэг нь шийдэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч би энэ асуудалд холбоогүй гэдэг тайлбарыг гаргаж байна гэтэл хэрэгт авагдсан мөрдөгчийн 8 дугаар сарын 29-ний өдрийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал байгаа. Үүнд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн өөрийнх нь гэрчийн мэдүүлэг, гэрч Болортуяа, Сэлэнгэ нарын гэрчийн мэдүүлэг дээр дурдагдсан. Тушаалаар бол Ц.М даргатай байгуулсан ажлын хэсэг, Ц.М даргын өгсөн чиглэлийн дагуу ажилласан. С нь зарим байгууллага, зарим тээврийн хэрэгслийг хувьдаа авъя гэдэг санал тавьж байна гэж би даргадаа хэлж байсан гэдэг гэрчийн мэдүүлэг авагдсан байдаг. Энэ гэрчийн мэдүүлэг нь эмхэтгэгдсэн учраас мөрдөгчийн саналд байгаа байх гэж үзэж байна. Энэ асуудлыг нэхэмжлэгч юу гэж үзэж байгаа юм. ЭҮийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ асуудлыг мэдэхгүй учраас Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл намайг гэм буруутай гэж дурдаагүй учраас энэ тушаалыг хүчингүй болгуулъя гэж бодож байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар өөрөө энэ асуудлыг маш сайн мэдэж байсан. Ажлын хэсгийн тушаалыг 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр А/308 дугаартай тушаалыг гаргасан гэтэл 30 хоногийн өмнө гаргах байсан. Тэгэхээр хууль бус юм аа нуун дарагдуулах зорилгоор ямар нэгэн зүйл оролцуулаад сүүлд тушаалыг гаргасан байна гэж байна. Гэтэл дуудлага худалдаанд Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар дуудлага худалдааг 30 хоногийн өмнө зарлан мэдээллэх журамтай болохоос биш 30 хоногийн өмнө тушаал шийдвэр гаргана гэсэн журам байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд 7 дугаар сарын 02-нд орж ажилласан байна. 30 хоногийн дотор дуудлага худалааны тушаал шийдвэр гарах ёстой гэж үзэж байсан бол 7 дугаар сарын 06-ны өдөр дуудлага худалдаа болоход нэхэмжлэгч энэ нь буруу хууль зөрчиж байна, хууль бус зохион байгуулагдсан, өдрийн сонинд нийтлүүлээгүй байна гээд тухайн дуудлага худалдааг хүчингүй болгох боломж нь нэхэмжлэгчид байсан. Учир нь ажлын хэсгийн даргаар нэхэмжлэгч өөрөө байсан. Тэгэхээр ЭҮт үүсээд байгаа асуудалд би буруугүй мэдэхгүй гэж тайлбарлах үндэслэл байхгүй. Тухайн үед нэхэмжлэгч 4 дүгээр сарын 05-нд би алдаа дутагдал гаргасан байна гэж хүлээн зөвшөөрч байсан учраас талууд харилцан тохиролцож хөдөлм өрийн эрхийн харилцаанд өөрчлөлт оруулж байсан асуудал байгаа. Бусад асуудлын тухайд хуулийн хэлтсийн дарга Б, Ү захирал, О дарга нартай уулзсан, хэлэлцсэн. Тэгэхэд хууль бус шаардлага тавьж ажлаа өг гэдэг шаардлага тавьсан асуудлаар нэхэмжлэгч энэ талаар юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ талаарх баримт байхгүй, энэ талаар тайлбарлаж байгаа гэрчийн мэдүүүлэг ч худлаа байгаа. Эвлэрлийн асуудлыг ЭҮ буруу тушаал шийдвэр гаргасан учраас нэхэмжлэгчтэй эвлэрэх гээд байна гэж ойлгож болохгүй. Учир нь тушаал шийдвэрийг дагахаар хөдөлмөрийн харилцаанд шууд Ц.М даргыг буруутай гэдэг үндэслэлээр авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна. Үүнд Б захирал биш та буруутай гэж хэлэх тушаал шийдвэр гараагүй, үүнийг нэхэмжлэгч буруу ойлгоод байх шиг байна. ЭҮийн зүгээс эвлэрэхдээ нэхэмжлэгчийг олон жил ЭҮт ажилласан, мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийг нь үнэлээд өөртэй нь харилцан тохиролцоод хөдөлмөр эрхлэх харилцаанд өөрчлөлт оруулж, дуусгавар болсон болохоос биш шууд ажлаас нь халаад, сахилгын шийтгэл оногдуулаагүй тэр ч утгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа олон жил хамтарч ажилласан учраас өөр албан тушаалд шилжин ажиллах хүсэлтийг чинь хүлээж авъя гэхэд нэхэмжлэгч тухайн үедээ хариу өгөөгүй, Нэхэмжлэгчийн санал нь өөрийгөө албан тушаалд томилуулах гээд байгаа юм уу, өөрийнхөө оронд томилогдсон О-г энэ албан тушаалаас буулгах гээд байгаа юм уу, энэ нь тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2022/01430 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Их бага овогт Ц-н М /РД:............../-ыг ЭҮ ТӨҮГ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 57,923,858 /тавин долоо сая есөн зуун хорин гурав мянга найман зуун тавин найм/ төгрөгийг хариуцагч ЭҮ ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Э М Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, ЭҮ ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-д, 447.569 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, А.Д нар гаргасан давж заалдсан гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж зааснаар шүүх хэргийн гол нөхцөл, байддыг нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, тухайн хэрэг, маргаанд хамааралтай эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.“ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйл, ажилтны өргөдөл зэргийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Мтой харилцан тохиролцсоны дагуу түүнийг Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ц.М нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэл, ажлын хэсгийн тайланд дурдсан үйл явдлын улмаас Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллах талаар ажил олгогчтой харилцан тохиролцсон болох нь түүний “... Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд тавих хяналтаа сулруулж ажлын хариуцлага алдсан тул Экспорт, борлуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллах боломж олгоно уу” гэх тайлбараар нотлогдоно. Мөн нэхэмжлэгч нь Экспорт, борлуулалтын хэлтсийн мэргэжилтний ажил, албан тушаалд ажиллахыг хүлээн зөвшөөрч байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдоно. Үүнд: Ц.М “Тус хэлтсийн мэргэжилтэн Ц.М миний ээлжийн амралтыг 2022 оны 04 сарын 14-ний өдрөөс олгоно уу” гэх хүсэлт, Ц.Мод ээлжийн амралт олгосон хуудас, “ЭҮ” ТӨҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/657 дугаар тушаал зэрэг болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т “талууд харилцан тохиролцсон” гэх үндэслэлийн харилцан тохиролцсон гэдэгт ажил олгогч, ажилтан нар аливаа хөндлөнгийн оролцоогүйгээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр шийдвэр гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч нь “... ажил олгогч тушаалуудыг хууран мэхэлж гаргасан, дарамт шахалт үзүүлж, хүчээр хүсэлт бичүүлэн авч, ажил албан тушаалыг үндэслэлгүйгээр буруулж, дараа нь томилсон албан тушаалаас мөн хуурч мэхлэн чөлөөлсөн” гэж тайлбарласан боловч ажил олгогчоос түүнд хүч хэрэглэсэн, хууран мэхлэх зэрэг зүй бус үйлдлээр дарамт, шахалт үзүүлж хүсэл зоригийн илэрхийлэлд нь нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд эдгээр нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч нь “... 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллах санал тавьсан. Би тэр саналыг нь хүлээж аваад ажлын местэн дээрээ очсон” гэх тайлбарыг гаргасан /шүүх хурлын тэмдэглэлшн 3-р хуудас/ бөгөөд түүний энэ тайлбараас нэхэмжлэгч ажил олгогчийн саналыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон болох нь тодорхой харагдана. Хэрэв ажил олгогч өөрийн санаачилгаар нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол нэхэмжлэгчийн саналыг харгалзан үзэх шаардлагагүй бөгөөд өөрийн санаачилгаар өөр ажил, албан тушаалд тухайлбал, бусад бүтцийн нэгжийн нягтлан бодогчийн ажил, албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх “Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, ажлын хэсгийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн дүгнэлт зэргийг үндэслэсэн нь ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж өөр ажилд томилсон гэж үзэхээр байна” гэж нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Тушаалын үндэслэлд дурдсан дээрх баримтууд нь нэхэмжлэгчийг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэлийг тайлбарласан баримтууд бөгөөд нэхэмжлэгч тухайн үүссэн нөхцөл, байдлын улмаас уг албан тушаалаас чөлөөлөгдөж, Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллах хүсэлт гаргаж, ажил олгогчтой харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтыг зөрчөөгүй, нийцнэ. Дээрх баримтуудыг тушаалын үндэслэлд дурдснаар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан өргөдөл 04 дүгээр сарын 05-ны өдрөөр огноолсон байсан нь нэхэмжлэгч Ц.М Экспорт, борлуулалтын хэлтэст ажиллах хүсэл зориг, ажилтан, ажил олгогч нарын харилцан тохиролцоог үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч Ц.М нэхэмжтэлийн шаардлагын үндэслэл болсон “... дарамт шахалт үзүүлж, хүчээр хүсэлт бичүүлэн авч, хуурч мэхэлсэн” гэх үндэслэл баримтуудаар нотлогддоггүй. “ЭҮ” ТӨҮГ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх талаар өөрт нь мэдэгдсэн талаар нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд Ц.Мыг ажиллуулах боломжтой ажил, албан тушаалыг судлах үүргийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүлээлгэж, нэхэмжлэгч Экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллах саналыг гаргасан болох нь өргөтгөсөн шуурхай хурапдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан өргөдөл зэргээр тогтоогддог. Эдгээр үндэслэлүүдээс дүгнэвэл, нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажил, албан тушаал бууруулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ажил олгогчтой харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тапаар. Нэхэмжлэгчийн маргаж буй Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дүгээр, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дүгээр тушаалууд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчилсөн, дуусгавар болгосон тушаалууд бөгөөд тус тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчилсөн, дуусгавар болгосон хариуцагчийн эдгээр тушаалууд нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг харгалзан үзэж, түүний хүсэлтээр шийдвэрлэгдэж байсан болох нь тушаалын үндэслэлд дурдсан Ц.М өргөдөл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх “... ажилтны ажил, албан тушаалыг бууруулан өөрчилж, өөр ажил албан тушаалд томилсон ажил олгогчийн тушаал эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хэрвээ ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар тушаалд тодорхой заах ёстой” гэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчилж, дуусгавар болгохдоо зөвхөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дүгээр тушаал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчилж байгаа тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах 80 дугаар зүйлийг үндэслэх боломжгүй, Ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дүгээр тушаал нь нэхэмжлэгч Ц.М өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тул мөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хуулийн зохицуулалтыг үндэслэл боломжгүй билээ. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар гомдол гаргах хугацааг зохицуулсан байна. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 158 дугаар зүйлийн 158.2.2-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” бол шүүхэд хандана гэж заасан. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагчтай харилцан тохиролцож, Экспорт, борлуулалтын хэлтэст ажиллахаар шийдвэрлэсэн тул Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дүгээр тушаалыг нэхэмжлэгч мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ тушаалтай танилцсан болох нь түүний 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралт эдлэхээр гаргасан хүсэлт, ээлжийн амралтын хуудас зэргээр нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “... Б/474 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэж өгсөн талаар баримт хэрэгт байхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч дээрх тушаалтай танилцсан, мэдсэн, мэдэж байгаа үйл баримтыг нотолсон баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлж, дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүх хурлын явцад нэхэмжлэгч нь “Э М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэрнээ Э М эмнэлгийн Санхүү, эдийн засгийн албаны даргын ажил, албан тушаалд ажиллах үндэслэлээр Экспорт, борлуулалтын хэлтсийн мэргэжилтний ажил, албан тушаалаас чөлөөлсөн Ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11 -ний Б/684 дүгээр тушаалтай маргасан. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд “... Э М Эт ерөнхий нягтлан бодогчоор ажилла гэсэн. Тэр хүсэлтийн дагуу татгалзах зүйлгүй гэж бичсэн. ... Хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл цалин хөлс буурчихсан байсан. Тэгээд 1,930,000 төгрөг байхаар нь ийм цалин арай болохгүй байх, мний цалин 4 дахин багассан байна гэхэд 100 хувь урамшуулал өгнө гэсэн.... Ингээд би хохирч байгаа юм” гэж тайлбарласан. Маргаан бүхий тушаалуудыг гаргах үед нэхэмжлэгчийн гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл, түүний тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбаруудыг үзвэл, нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажил олгогчтой харилцан тохиролцож, дээрх ажил, албан тушаалуудад шилжин ажиллаж байсан болох нь тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч Э М эмнэлгийн Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд томилогдон, цалин хөлс авч ажиллаж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн дагуу хийж байгаа үйлдэл болохоос тус үйлдвэрийн газраас шалтгаалсан буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь цалин хөлс, хөдөлмөрийн бусад нөхцөлүүд дордсон гэх үндэслэлээр “ЭҮ” ТӨҮГ-ын дээрх тушаалуудыг хүчингүй болгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг асуудлаар өргөдөл, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хөдөлмөрлөх нөхцөл өмнөх ажил, албан тушаалтай харьцуулахад дордсон гэх үндэслэлээр маргаад байна уу эсвэл хөдөлмөрлөх:-эхииг хариуцагч шууд ноцтои зөрчсөн гэх үндэслэлээр маргаад оаина уу гэх ач «.олбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу тооцсон талаар. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч Ц.М нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хариуцагчтай харилцан тохиролцож, өөр ажил албан тушаалд шилжин ажилласан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Э М Эт ажиллахыг хүлээн зөвшөөрч ажилласан, улмаар өөрийн хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөө авч, ажил үүрэг гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулах үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны цгүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2022/01430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаар тушаал, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаар тушаал, “Э М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогч, санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад “Э М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч “ЭҮ” ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, Ц.М ажил албан тушаалыг өөрчилж өөр ажилд томилсон гэсэн тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаар тушаал, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаар тушаалд тус тус үндэслэн тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Ц.М нь 1996 онд сургууль төгсөж ирснээс хойш “ЭҮ”-т ажиллаж эхэлсэн ба 2016-2019 онуудад “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн санхүү хариуцсан орлогч, 2019-2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогч, санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Б/471 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Экспорт, борлуулалтын хэлтсийн мэргэжилтнээр томилсон байна.

Үйлдвэрийн ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1.1, 49 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.1.1. дэх заалт, Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/673 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт, Ц.М өргөдөл зэргийг үндэслэн Ц.Мтой байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс дуусгавар болгон “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогч, санхүү бүртгэлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үйлдвэрийн экспорт, борлуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулахаар томилжээ.

Мөн тус үйлдвэрийн ерөнхий захирлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1.9., 79 дугаар зүйлийн 79.1., 79.3., 83 дугаар зүйлийн 83.3., 83.4., 83.5. дахь заалтууд, Ц.М өргөдөл зэргийг үндэслэн Экспорт борлуулалтын хэлтсийн мэргэжилтний ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ц.Мыг үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч, санхүү бүртгэлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаар тушаалд заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалт болон бодит байдалд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1.-д зааснаар өөр ажилд шилжүүлэхийг талууд тохиролцсон гэсэн үндэслэлийг тушаалд заасан байгаа боловч тохиролцооны талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тушаал 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр огноологдсон атлаа Ц.М нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ерөнхий захиралд өргөдөл гаргасан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй. /1 дүгээр хавтаст хэргийн105 дугаар хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гарсан тушаалыг тухайн өдрөө болон 04 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулаагүй. Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэлд /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ болон 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн тайлан /2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримт бичигт Ц.М гаргасан гэх зөрчлийн талаар дурдаагүй.

Хэрэв Ц.М буруутай болох талаар гаргаж буй хариуцагч байгууллагын “...нэхэмжлэгч Ц.М нь үйлдвэрийн газрын өмч хөрөнгө санхүү нягтлан бодох бүртгэлд хяналт тавих, удирдлагыг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, өөртэй нь тохиролцож албан тушаалыг бууруулж, өөрчилсөн гэсэн тайлбар татгалзлаа нотлоогүй. Ажил олгогчийн гаргаж буй тушаалд заасан үндэслэл нь ажилтны гаргасан зөрчил /бодит байдал/, хууль тогтоомжинд нийцсэн байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6.-д ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэрийг ...тухайн өдөрт нь хүлээлгэн өгөх үүрэгтэй болохыг заасан ба хариуцагч талын төлөөлөгч энэ зүйлд өөр ажилд шилжүүлсэн тухай шийдвэрийг өдөрт нь гардуулах тухай заагаагүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа ч нэхэмжлэгч Ц.М тус үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч, санхүү бүртгэлийн хэлтсийн даргын үүрэгт ажлын харилцаа дуусгавар болж байгаа учир ажил олгогч ажил албан тушаал өөрчилсөн шийдвэрийг мөн өдөр гардуулах үүрэгтэй. Ажилтан өөрөө хүсэлтээ гаргасан учир тушаал шийдвэрийг мэдэж байсан гэдгээр эрх зүйн актыг гардуулж өгөхгүй байх эрх ажил олгогчид хуулиар олгогдоогүй юм. Хуульд зааснаар тушаалыг заасан хугацаанд гардуулж, нотлох баримтжуулах үүрэгтэй болно.

Мөн “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Б/684 дугаар тушаалаар экспорт борлуулалтын хэлтсийн мэргэжилтний ажлаас өөрийн хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн байх ба ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалаа хуульд заасан хугацаанд гардуулаагүй, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ц.М өөрөө хүлээн авсан болох нь /2 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

Энэ тушаалыг өөрөө хүлээн аваад шүүхэд хандсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д заасан хугацааг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/474 дугаар тушаалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, өгсөн талаар баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхгүйгээр шууд шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзсэн болон ажил олгогчийг ажилтантай тохиролцсон, Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэл, “ЭҮ” ТӨҮГ-ын ажлын хэсгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт зэргийг үндэслэсэн нь ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулж өөр ажилд томилсон гэж үзэхээр байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийг “ЭҮ” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогч, санүү бүртгэлийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2., 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.1. гэсэн зүйл заалтуудтай нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2.-т “Аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т “Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж болохгүй” гэсэн ажил олгогчид хориглосон заалтыг зөрчиж нэхэмжлэгч Ц.Мыг ажил, албан тушаалаас бууруулж, өөр ажилд томилсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2022/01430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, А.Д нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, А.Д нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517.770 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.О

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.Б

                                                    ШҮҮГЧ                                           С.У