| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2017/0080/э |
| Дугаар | 2018/ШЦТ/346 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/346
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Иргэний нэхэмжлэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, *******
Гэрч*******, *******, *******
Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт -т холбогдох 201511000478 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт .
Шүүгдэгч нь зохих зөвшөөрөлгүй буюу хуурамч зөвшөөрлийг ашиглан Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс 2015 оны 09 сарын 04-ний өдрөөс 2015 оны 09 сарын 14-ний өдрийн хооронд 9398,35 килограмм байгалийн ховор ургамал болох "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үндэс түүж бэлтгэн, хадгалж, тээвэрлэн байгаль экологид 469917.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би анх 2013 онд ургамал бэлтгэж болохыг судалж мэдсэн. 2015 онд нөхцөл боломж бүрдэж гэдэг хүнд зөвшөөрөл байсан учраас хамтран ажиллахаар тохиролцон аман гэрээ байгуулаад ажлаа эхлүүлсэн. “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг бэлтгэх зөвшөөрөл авахын тулд ХХК-ийн захирал ын тусгай зөвшөөрөл хэрэг болсон. Байгаль орчны тархац нөөцийн үнэлгээ, байгаль орчны тархац байдалд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгэж холбогдох материалыг яаманд гаргаж өгч ХХК-ийн нэр дээр 6000 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэх “Дорнод, Сэлэнгэ, Төв” аймаг гэсэн тусгай зөвшөөрөл миний гар дээр ирсэн. Үүний дагуу би Дорнод аймгийн Байгаль орчны газарт саналаа хэлж, бүртгүүлэн Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагч Баярханд нартай гэрээ байгуулж, татвараа төлөөд албан ёсоор ажлаа эхлүүлсэн” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би ээлжийн амралттай байсан. -тэй Баярханд байцаагч гэрээ байгуулсан. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Энхтуяа яриад ХХК тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдсон, түүсэн ургамлыг хураагаад танайх ирж манах хэрэгтэй гэсэн. Би 3 хоног уг үндсийг манасны дараа Мэргэжлийн хяналтын байцаагч сум руу шилжүүлсэн. Мөн 6 тонн ургамал Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд хураагдсан байсан. Хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 8 дугаар сард байгалийн ховор ургамал түүх гэрээг тэй байгуулж байсан. Би хяналт тавьж ажилласан” гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 11 компанид тусгай зөвшөөрөл олгосон. Эдгээр зөвшөөрөл авсан компаниудын зургаа нь манай аймагт ирсний нэг нь ХХК байсан. Анхан шатны бичиг баримт байцаагчид хянагдаад над руу ирсэн. Яамнаас авсан бичиг болон бусад холбогдох баримтуудыг харуулж байсан гэв.
Гэрч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрлийг Модерн номадс ресторанд -ийн хамт гурвуулаа хоол идээд сууж байхад харсан. Гаднаас гэх залуу гэрчилгээг барьж орж ирсэн. Тухайн үед би найздаа баяр хүргэж байсан” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Булган сумын нутаг дэвсгэрээс ХХК нь нийт 9398.35 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс бэлтгэж 3 орчим тонн нь Дорнод аймгийн Хэрлэн суманд хураагдаж үлдсэн 6 тонн орчмыг гэгч Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаад Цэнхэр мандал суманд хураалгасан. Булган суманд хураалгасан байсан 3 орчим тонн Цэнхэр мандал суманд хураалгасан 6 тонн орчим ургамлыг улсын орлого болгосон болохоор улсад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /1 дүгээр хавтасны 87-88 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед Дорнод аймгийн “Шүр” захын баруун талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай “Ниссан дизел” маркийн цагаан өнгийн ачааны машинтай ачаа ачих гээд зогсож байхад өөрийгөө гэж танилцуулсан жижиг биетэй залуу ирээд ургамлын үндэс Улаанбаатар хот руу ачих гэсэн юм бичиг баримт нь бүрэн байгаа ямар нэгэн зөрчилгүй гэхээр нь зөвшөөрөөд ачихаар болоод миний утасны дугаарыг аваад явсан. Ингээд орой 22 цагийн үед над руу залгаад хоёрын хороонд хүрээд ир гэхээр нь яваад очиход урд талдаа цахилгааны под станцтай урагшаа харсан төмөр хашаатай айл байсан. Тэгээд 01 цаг өнгөрөөгөөд Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд яваад маргааш нь буюу 2015 оны 09 сарын 16-ны 15 цагийн үед Хэнтий аймгийн суманд явж байхад Дорнод аймгийн цагдаагаас ярьж байна, зөвшөөрөлгүй ургамал ачаад явж байна, сумын хэсгийн төлөөлөгчтэй очоод уулз гэхээр нь төлөөлөгчтэй очиж уулзсан” гэжээ. / 1 дүгээр хавтасны 91 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2015 онд ХХК-ийн захирал гэж хүний гарын үсэгтэй 5 тонн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс бэлтгэх, 10 тонныг бэлтгэх, гадагш хилээр гаргах зөвшөөрөл авах гэсэн гурван төрлийн хүсэлт ирүүлсэн байсныг хянаж үзээд Сэлэнгэ аймгаас 6 тонн бэлтгүүлэх тусгай зөвшөөрөл гарсан ажилдаа ороод удаагүй байхад ХХК-ийн захирал БОНХАЖ яаманд манай компаний нэр дээр гарсан зөвшөөрөл дээр хууль бусаар ургамал бэлтгэж байна гэсэн гомдол гаргасан. БОНХАЖ яамнаас ХХК-ийн нэр дээр Сэлэнгэ аймгаас 6 тонн түүж бэлтгэх зөвшөөрөл гарсан. Харин сүүлд нэмж Дорнод, Төв аймгаас бэлтгэх хүсэлтийг албан ёсоор яаманд ирүүлээгүй 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр , нар манай ажил дээр ирээд уулзахад нь би нэг ч килограмм “Дэрэвгэр жиргэрүү” түүгээгүй гэж хэлэхээр нь би Булган сумын Засаг даргатай хийсэн гэрээ болон зөвшөөрлийн хуулбарыг харуулахад дуугүй гараад явсан. тусгай зөвшөөрөл дээр Дорнод, Төв аймгаас бэлтгэх албан ёсны хүсэлт ирж, албан ёсны зөвшөөрөл гаргаагүй байхад Дорнод аймгийн Булган сумаас бэлтгэж байгаа нь тогтоогдсон учраас зөвшөөрлийг нь хүчингүй болгосон” гэжээ. /1 дүгээр хавтасны 100-102, 2 дугаар хавтасны 44 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ гэж хүн албан өрөөнд орж ирээд миний төрөл садангийн хүн гуйгаад байна. ХХК-ийн Сэлэнгэ аймгаас түүх зөвшөөрлийг Дорнод аймгаас бэлтгэхээр өөрчлөөд өгөөч гэхээр нь би боломжгүй талаар нь тайлбарлаж хэлээд гаргасан. Түүнээс хойш 2 удаа утсаар ярьж гуйхаар нь яамнаас хэмжээг нь тогтоогоод өгсөн байдаг болохоор нөөцийн хэмжээг хэтрүүлж болдоггүй юм гэж хэлсэн. Харин ХХК-ийн зөвшөөрлийн гэрчилгээн дээр ямар нэгэн нэмэлт хийж өгөөгүй байсан болохоор уг компаний хүмүүс өөрсдөө дураараа Төв, Дорнод гэж нэмж бичсэн байсан. Түүнийг нь би мэдээд шууд хүчингүй болгосон. Төв аймгаас бэлтгэх зөвшөөрөл яамнаас гараагүй гэдгийг мэдэж байсан болохоор гэрчилгээн дээр нэмсэн бол Төв аймгийг оруулахгүй байсан. Иймээс ХХК-ийн хүмүүс өөрсдөө нэмсэн гэдэг нь тодорхой харагдаж байсан болохоор би шууд хүчингүй болгох шийдвэр гаргасан” гэжээ. /1 дүгээр хавтасны 103-105 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “миний танил гэж залуу ирээд надтай уулзахдаа миний таньдаг хүн ХХК-ийн нэрээр “Дэрэвгэр жиргэрүү” ургамал бэлтгэх гэж байгаа, өөрөө хөдөө явчихсан байхгүй, тусгай зөвшөөрлийн мөнгийг төлчихсөн гээд надад квитанзыг нь өгсөн. Би квитанзыг нь хараад нэг цэг рүү ороод тусгай зөвшөөрлийг нь авч өөрийнхөө иргэний үнэмлэхийг хуулбарлаж үлдээсэн. намайг зөвшөөрлийн гэрчилгээг авч өгөхөд Сэлэнгэ гэсэн бичиглэл байсан хэдий ч сүүлд аас зөвшөөрлийг авахад Дорнод, Төв аймаг гээд нэмээд бичсэн байсан. Энгийн нүдээр харахад үсгийн фонд нь өөр байсан. Би таньдаг д итгээд өгсөн харин тэр хүмүүсийг ийм хууль бус зүйл хийнэ гэж бодоогүй. Одоо сүүлд бодоход энэ бүхнийг эртнээс зохион байгуулж яаманд ажилладаг хүнээр авуулсан байна. Хэрвээ ямар нэгэн асуудалгүй байсан бол өөрсдөө дүрэм журмынх нь дагуу авах байсан гэж бодож байна” гэжээ. /1 дүгээр хавтасны 106-108 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ дарга орж ирээд Дорнод аймгаас бэлтгэх хүсэлт гаргасан ХХК, “Фамин Энд Гоби индастри” ХХК-нуудын балансуудыг сайн тооцоод зөвшөөрөл дээр нь нэмээд өгөөрэй гэж хэлсэн. би “Фамин Энд Гоби индастри” ХХК-ийн зөвшөөрөл дээр “Сэлэнгэ” гэж нэмсэн харин ХХК-ийн зөвшөөрөл дээр нэмэлт хийгээгүй байгаад мэргэжилтэн ээс асуухаар шийдээд түр хугацаанд хойшлуулсан байсан. 2015 оны байдлаар зөвхөн Дорнод, Сэлэнгэ гэсэн хоёр аймгаас түүж бэлтгэх зөвшөөрөл гарсан. Хэрэв яаман дээр засвар орсон бол Төв аймаг гэж бичигдэхгүй тэгээд ч засвар орсон бол хуулбарлаж авч үлддэг. Зөвшөөрлийг авсан хүн дээр нь нэмэлт засвар оруулсан байна. Энгийн нүдээр харахад үсгийн фонд нь том харагдаж байсан” гэжээ. /1 дүгээр хавтасны 109-110 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “би хуурай ах тай орж уулзаад манай найз ХХК-ийн нэр дээр ургамал бэлтгэх зөвшөөрөл гарсан юм байна, тэмдэгтийн хураамжийг нь төлсөн, зөвшөөрлөө авах хэрэгтэй байна, захирал нь хөдөө байгаа гэж хэлээд авчих гэж хэлсэн болохоор тэгж хэлээд ахаар авахуулчихсан юм. ах надад зөвшөөрлийг авч өгөөд би т яамны гадаа шууд тэр даруй өгсөн. Зөвшөөрлийг анх яамнаас авахад зөвхөн Сэлэнгэ гэсэн бичиглэл байсан харин сүүлд над руу залгаад чиний надаар авахуулсан тусгай зөвшөөрлийг өөр хүн аваад өөр аймгаас ургамал бэлтгэж байна гэж хэл ам гараад байна, зөвшөөрлийг буцааж авмаар байна гэж хэлэхэд нь би тэй яриад тусгай зөвшөөрлөө авч ирэхээр нь шууд ахад буцааж өгсөн. Харин тэр үед харахад Сэлэнгэ гэсэн бичиглэлийн ард Дорнод, Төв аймаг гэж нэмж бичсэн байсан. Намайг эхлээд авахад зөвхөн Сэлэнгэ гэж бичсэн байсан зөвшөөрлийг сүүлд өөс авахад Дорнод, Төв гэж нэмж өөр үсгийн фондоор нэмсэн байсан. Сүүлд засвар оруулсан нь мэдэгдэж байсан” гэжээ. /1 дүгээр хавтасны 111 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үдээс хойш манай Булган сумын иргэн үл таних жижиг биетэй эрэгтэй хүнтэй хамт миний өрөөнд орж ирээд Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас зөвшөөрөлтэй танай сумаас “Дэрэвгэр жиргэрүү” эмийн ургамал 6000 кг түүх гэсэн юм гээд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2015 оны 08 сарын 05-ны өдрийн Б.15005 дугаарын зөвшөөрөл үзүүлсэн. Би уг зөвшөөрлийг харахад Сэлэнгэ аймаг гэсний ард Дорнод, Төв үсгийн фонд нь том тод байхаар нь би сэжиглээд танай зөвшөөрөлд чинь Дорнод, Төв аймаг гэсэн бичиглэл нь арай өөр байна гэсэн чинь яам зөвшөөрсөн, зөвшөөрөл нь эх хувиараа байна шүү дээ гэхээр нь сумын байгаль орчны байцаагч *******ыг дуудаж уг зөвшөөрлийг шалгаад яамнаас нь тодруул гэсэн үүрэг өгөөд уг хүмүүсийг явуулсан. Харин 2015 оны 09 сарын 02-ны өдөр ажил тарахын өмнө ХХК-ийн менежер гэж залуу Амартуяагийн хамт орж ирээд цаг хугацаа алдаад байна, бид нар яамнаас уг зөвшөөрлийг авахын тулд их хэмжээний мөнгө төлсөн цаг алдалгүй гэрээгээ хийж ажлаа эхэлмээр байна гэсэн хүсэлт тавихаар нь танай компанийг зөвхөн Сэлэнгэ аймгаас ургамал түүж бэлтгэх зөвшөөрөлтэй байна. Гэтэл таны үзүүлсэн зөвшөөрөл дээр Дорнод, Төв гэж нэмж бичсэн байна. Дээр нь нэмээд бичсэн юм шиг харагдаж байна гэхэд нь бид нар нэмж бичээгүй харин Байгаль орчин ногоон хөгжлийн яамны даргатай яриад нэмж Дорнод, Төв гэсэн аймгууд дээр зөвшөөрөл авсан юм аа гэж хэлсэн. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны мэргэжилтэн гэх хүн надтай дахин утсаар холбогдож нь Улаанбаатар хотод ирсэн байна. Одоо надтай уулзаад сууж байна та Булган сумын хурлын тэмдэглэл ХХК-тай холбоотой бүх материалыг над руу мэйлээр явуулаач гэхээр нь явуулсан” гэжээ. /1 дүгээр хавтасны 112-113 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2015 оны 08 сарын 27-ны өдөр зөвшөөрлийн бичгийг авсанаас хойш 08 сарын 29, 30-ны өдрийн аль нэгэнд нь /амралтын өдөр байсан/ өглөө 10 цагийн орчим рүү залгаж ярихад “Туушин” зочид буудлын зүүн талд “Модерн номадс” ресторанд 2 найзтайгаа байна, хүрээд ир гэхээр нь ойрхон явж байсан тул очсон. Тэгэхэд 2 найзтайгаа хамт сууж байсан тухайн үед нэрээ хэлж байсан одоо санахгүй байна. Тэр 3 шөнөжингөө уусан гэж яриад шартсан байдалтай хоол захиалаад сууж байсан. Тухайн үед 2 найздаа намайг хамт ажил хийж байгаа гэж танилцуулаад яриад байсан ба “хоёр найз нь та хоёрын ажилд амжилт хүсье” гэж хэлж байсан. Би ч удаагүй хоол унд идээгүй гарсан тэр зөвшөөрлийн бичгийг би өөр дээрээ огт авч байгаагүй. аас аваад тэр чигтээ өөрт нь байсан. Намайг “Модерн номадс” ресторанд очиход зөвшөөрлийн бичиг байгаагүй. Намайг очихоос өмнө үзүүлсэн байж магадгүй. Бичигний талаар найзууд нь мэдчихсэн ажилд амжилт хүсээд байсан. 2015 оны 08 сарын 27-ны өдөр бичгийг аас авсанаас хойш Дорнод аймаг руу явах хүртэлээ т өөрт нь тэр бичиг нь байсан. би яг авдаг өдөр нь харах нь харсан боловч харанхуй байсан учир аймгийн нэрийг тогтож хараагүй болсон асуудлыг мэдүүлэг өгөх бүртээ илүү тодруулж ярьж байгаа харин анхны мэдүүлгийг гуйсан учраас бага зэрэг худал ярьсан юм” гэжээ. /1 дүгээр хавтасны 116-117, 4 дүгээр хавтасны 4-5, 44-45, 213-215 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ манайх Сэлэнгэ аймагт зөвшөөрөлтэй боловч бага нөөцтэй тэгэхээр Дорнод аймгаас нэмж бэлтгэх зөвшөөрөл аваад өгөөч гэж байсан болохоор би тэр хүсэлтийг амаар багшид хэлж байсан юм цаанаас нь бэлтгэх хэмжээг тавьж өгсөн байдаг, баланс тааруулаад нөөцтэй газраас нэмж бэлтгэх зөвшөөрөл олгож болно гэж байсан. Тэгэхдээ тухайн үедээ Дорнод гэж хэлж байсныг санахгүй байна тэгээд би од баланс тааруул бага хэмжээгээр нэмж болгож өгөхийг бодъё гэж байна гэж хэлсэн” гэжээ. /1 дүгээр хавтасны 120-122 тал/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 4-7 тал/
- ХХК-ийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хавтасны 25-26 тал/
- Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоол, хавсралтын хамт /1 дүгээр хавтасны 27-29 тал/
- Дэрэвгэр жиргэрүү түүж бэлтгэхээр Булган сум, ХХК-ийн байгуулсан гэрээ /1 дүгээр хавтасны 30 тал/
- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 22/04/016/24 тоот акт /1 дүгээр хавтасны 68-70 тал/
- Булган сумын Засаг даргын 2015 оны А/132 дугаар захирамж /1 дүгээр хавтасны 32 тал/
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны байгалийн ховор ургамал түүх тусгай зөвшөөрөл /1 дүгээр хавтасны 40-41 тал/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 131 тал/
- Байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг түүж, бэлтгэх 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б.15.005 тоот зөвшөөрөл /1 дүгээр хавтасны 177 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Х.Баярмаагийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5255 тоот дүгнэлт /1 дүгээр хавтасны 179-181 тал/
- Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтасны 26-28 тал/
- Гэрч гийн мэдүүлэг /3 дугаар хавтасны 29-31 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Солонгын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 677 тоот дүгнэлт /3 дугаар хавтасны 38-41 тал/
- ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 66-68, 4 дүгээр хавтасны 41-43 тал/
- Дорнод аймгийн Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтасны 78 тал/
- 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /3 дугаар хавтасны 215-237 тал/
- Гэрч яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4 дүгээр хавтасны 09-11 тал/
- Улаанбаатар хотын банкны баримт /4 дүгээр хавтасны 63 тал/
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ирсэн баримт бичгийн жагсаалт /4 дүгээр хавтасны 77 тал/
- -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тайлбарууд /1 дүгээр хавтасны 8-9, 176, 2 дугаар хавтасны 57-59/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнээс өөрчлөлт оруулсан зөвшөөрлийн үндсэн дээр буюу зохих зөвшөөрлийн дагуу ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж холбогдох журмын дагуу дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж хадгалж тээвэрлэсэн” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч талуудын мэтгэлцээний үндсэн дээр авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Үүнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Х.Баярмаагийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5255 тоот “”Дорнод аймаг” гэсэн бичвэр нь нэг мөрөнд байх “Сэлэнгэ аймаг” гэсэн хэвлэмэл бичвэрээс харилцан байрлалын хувьд зөрүүтэй, ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, “Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл” гэх баримттай 1 цаг хугацаанд хэвлэгдээгүй буюу үндсэн баримт үйлдэгдсэний дараа уг шинжилж буй бичвэрийг нэмж хэвлэсэн” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Солонгын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 677 тоот ”Дорнод аймаг, Төв аймаг гэж бичсэн бичвэрүүдийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан сүүлд нөхөж хэвлэсэн байна” гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч гийн “ манайх Сэлэнгэ аймагт зөвшөөрөлтэй боловч бага нөөцтэй тэгэхээр Дорнод аймгаас нэмж бэлтгэх зөвшөөрөл аваад өгөөч гэж байсан болохоор би тэр хүсэлтийг амаар багшид хэлж байсан юм” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч гийн “ гэж хүн албан өрөөнд орж ирээд миний төрөл садангийн хүн гуйгаад байна. ХХК-ийн Сэлэнгэ аймгаас түүх зөвшөөрлийг Дорнод аймгаас бэлтгэхээр өөрчлөөд өгөөч гэхээр нь би боломжгүй талаар нь тайлбарлаж хэлээд гаргасан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч ын “би ХХК-ийн зөвшөөрөл дээр нэмэлт хийгээгүй байгаад мэргэжилтэн ээс асуухаар шийдээд түр хугацаанд хойшлуулсан байсан. Хэрэв яаман дээр засвар орсон бол Төв аймаг гэж бичигдэхгүй тэгээд ч засвар орсон бол хуулбарлаж авч үлддэг. Зөвшөөрлийг авсан хүн дээр нь нэмэлт засвар оруулсан байна. Энгийн нүдээр харахад үсгийн фонд нь том харагдаж байсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч ын “ ах надад зөвшөөрлийг авч өгөөд би т яамны гадаа шууд тэр даруй өгсөн. Зөвшөөрлийг анх яамнаас авахад зөвхөн Сэлэнгэ гэсэн бичиглэл байсан харин сүүлд над руу залгаад чиний надаар авуулсан тусгай зөвшөөрлийг өөр хүн аваад өөр аймгаас ургамал бэлтгэж байна . гэж хэлэхэд нь би тэй яриад тусгай зөвшөөрлөө авч ирэхээр нь шууд ахад буцааж өгсөн. Харин тэр үед харахад Сэлэнгэ гэсэн бичиглэлийн ард Дорнод, Төв аймаг гэж нэмж бичсэн байсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрчын “2015 оны 08 сарын 27-ны өдөр бичгийг аас авсанаас хойш Дорнод аймаг руу явах хүртэлээ т өөрт нь тэр бичиг нь байсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч гийн “намайг зөвшөөрлийн гэрчилгээг авч өгөхөд Сэлэнгэ гэсэн бичиглэл байсан хэдий ч сүүлд аас зөвшөөрлийг авахад Дорнод, Төв аймаг гээд нэмээд бичсэн байсан. Энгийн нүдээр харахад үсгийн фонд нь өөр байсан. Би таньдаг д итгээд өгсөн харин тэр хүмүүсийг ийм хууль бус зүйл хийнэ гэж бодоогүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч *******ын “БОНХАЖ-ын яамны зөвшөөрөл нь Дорнод, Төв гэж нэмж бичсэн нь мэдэгдэж байсан болохоор энэ болохгүй ээ гээд Засаг дарга *******д уг зөвшөөрлийг үзүүлсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч *******гийн ”Би уг зөвшөөрлийг харахад Сэлэнгэ аймаг гэсний ард Дорнод, Төв үсгийн фонд нь том тод байхаар нь би сэжиглээд танай зөвшөөрөлд чинь Дорнод, Төв аймаг гэсэн бичиглэл нь арай өөр байна гэсэн чинь яам зөвшөөрсөн, зөвшөөрөл нь эх хувиараа байна шүү дээ гэсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч ын “Тусгай зөвшөөрөл 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан гэхээр нь , тэй уулзаад тэмдэгтийн хураамж 24 сая төгрөг төлөх ёстой гэхэд ирэхгүй алга болчихоод байж байтал 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яаман дээр намайг дуудсан. ХХК-ийн зөвшөөрлийг чинь хүн авч яваад Сэлэнгэ аймаг гэж байхад нь Дорнод аймагт ургамал түүж байгаад хураагдсан байна гээд үзүүлсэн. Ер нь бол би өөрөө очиж тусгай зөвшөөрлөө авах ёстой байтал надад хэлэлгүйгээр авсан байсан“ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч ийн “ХХК-ны захирал БОНХАЖ яаманд манай компаний нэр дээр гарсан зөвшөөрөл дээр хууль бусаар ургамал бэлтгэж байна гэсэн гомдол гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр , нар манай ажил дээр ирээд уулзахад нь би нэг ч килограмм “Дэрэвгэр жиргэрүү” түүгээгүй гэж хэлэхээр нь би Булган сумын Засаг даргатай хийсэн гэрээ болон зөвшөөрлийн хуулбарыг харуулахад дуугүй гараад явсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан иргэний нэхэмжлэгч *******ын “”” ХХК нь нийт 9398.35 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс бэлтгэж 3 орчим тонн нь Дорнод аймгийн Хэрлэн суманд хураагдаж үлдсэн 6 тонн орчмыг гэгч Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаад Цэнхэр мандал суманд хураалгасан” гэх мэдүүлэг болон гэрч*******,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж авсан мэдүүлгийн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг түүж, бэлтгэх 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б.15.005 тоот зөвшөөрөл, Дорнод аймгийн Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоол, түүний хавсралт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 22/04/016/24 тоот акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ийг зохих зөвшөөрөлгүй буюу хуурамч зөвшөөрөл ашиглан Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 9398,35 килограмм байгалийн ховор ургамал болох "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үндэс түүж бэлтгэн, хадгалж, тээвэрлэн байгаль экологид 469917.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч -ийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч нь байгаль экологид 469917.500 төгрөгийн хохирол учруулсан боловч түүний зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэж хадгалж тээвэрлэсэн 9398,35 килограмм байгалийн ховор ургамал болох "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үндсийг улсын орлого болгосон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзээд шүүгдэгчийн эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт -ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -ийг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч -ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч -ийн эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч -ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч -т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ