Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/340

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821002880200 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны ******* тоот хашаанд байрлах иргэн *******-ын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, хоёр ширхэг дугуй, хоёр ширхэг обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны ******* тоот хашаанд байрлах иргэн *******-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, “Фунай” маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. *******-ын гэрт 2 удаа нууцаар орсон нь үнэн. Хулгай хийсэндээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн барагдуулсан тул хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “*******2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 08 цагийн үед байшингаасаа юм авахаар очиход манай хашаан дотор байрлах байшингийн нэг цонхыг хагалчихсан байхаар нь хаалгаа онгойлгоод ороход байшингийн таамбар үүдэнд тавьсан хоёр ширхэг дугуй алга болчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. 2016 оны 08 дугаар сард нэг ширхэгийг нь 50.000  төгрөгөөр худалдан авч байсан. Обуд бол хуучин хэрэглэж байсан. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Дугуйнуудаа буцааж авсан. *******Гэртээ 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 05 цагийн орчим ирэхэд 40 инчийн Фунай маркийн зурагт маань алдагдсан байсан. Манай баруун хойд талд амьдардаг ******* гэх хүнийг сэжиглэж байна. ******* нь манай эхнэр Одгэрэлийн дансанд 1500.000 төгрөгийг шилжүүлсэн тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.  /хх-ийн 24-25, 88 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн орчим дүү *******-ын гэрийг шалгахаар очиход даамангийн өлгөдөг хар цоож нь алга болсон байсан ба мөн даамангийн жижиг хаалга онгорхой байсан. Улмаар би гэр рүү орох гэтэл гэрийн хаалганы зүүн талын хатавчийг ярж онгойлгосон шинжтэй байсан ба гэрийн хаалга цоожтой хэвээрээ байсан. Тэгээд би гэр дотор ороход гэрийн хойд хэсэгт шилэн тавиур дээр байсан 40 инчийн Фунай маркийн зурагт нь алга болсон байсан******* ” гэжээ. /хх-ийн 90 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын эхээр байх жижиг, 160 см орчим өндөртэй, хир болсон хар хувцастай, архи уудаг, зах дээр байнга л архи ууж байгаа харагддаг хүн манай засвараар 3, 4 удаа ирээд надад Фунай брэндийн удирдлагаараа асдаг зурагт байна. Удирдлага нь байна уу гэж асууж ирсэн. Тэгэхээр нь би удирдлагаа өгч явуулахгүй гэж хэлээд явуулдаг байсан” гэжээ. /хх-ийн 96 тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-10, 77-80 тал/

            Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26, 89 тал/

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 72 тал/

Иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 44 тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/

Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

Хохирлын мөнгө шилжүүлсэн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 102 тал/

*******-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30, 95, 41, 101 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны ******* тоот хашаанд байрлах хохирогч *******-ын байшинд 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж, хоёр ширхэг дугуй, хоёр ширхэг обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол,

мөн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч *******-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, “Фунай” маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын газрын хяналтын прокурор *******оос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-т 740.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* нь 140.000 төгрөгөөр үнэлэгдсэн хоёр ширхэг дугуй, хоёр ширхэг обудыг хохирогчид буцаан өгч, 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Фунай” маркийн 40 инчийн зурагтын хохиролд 1500.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч ******* нь гэм хорын хохиролд хохирогч *******-т илүү төлсөн 900.000 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч *******-т илүү төлсөн 900.000 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ