Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Н.*******, О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 1836000000186 дугаартай 178/018/0181/Э/ индекстэй хэргийг 018 оны 11 сарын 9-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* сумын , дугаар багт оршин суух, оны 04 сарын 05-ны өдөр төрсөн, 4 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-5, хүүхдүүдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, аминдаа гэр нэг, машин нэг, 500 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 50000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* сумын , дугаар багт оршин суух, оны 06 сарын 3-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, хөлсний мал малладаг, аминдаа гэр нэг, 5 толгой малтай, сарын өрхийн орлого 60000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Н.*******, О.******* нар нь 018 оны 10 сарын 7- ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг Дэнгийн шил гэх нэртэй газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбадоржийн өгсөн...Тухайн үед Н.*******, О.******* нар малын бэлчээрийн асуудлаас болж маргалдаж байгаад гэнэт хоорондоо чулуу мод болоод эхэлсэн. Тухайн газарт байсан хүмүүс больцгоо гээд орилж байсан. Тухайн гадарт Н.*******ийн ах дүү нар, О.*******ийн нөхөр Хосбаяр нар байсан. Нэг харахад барьцалдаж аваад дээр доороо орсон байсан. О.******* нь чулуу шидэж байсан.Гэхдээ толгой хэсэгт нь шидээгүй. О.Члуунцэцэгийн шанаа хэсгээс цус гарсан байдалтай харагдаж байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 19 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Гантөмөрийн өгсөн...Бэлчээрийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Хоорондоо харилцан зодолдож байсан. Тухайн газар О.*******, Н.******* нарын ах дүү нар байсан тул би ямар нэгэн зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 0-1 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнхбаярын өгсөн...018 оны 10 сарын 7- ны өдөр О.*******, Н.Дэогэр нар хоорондоо бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Нэг харахад дээр доороо орчихсон байсан ... гэх мэдүүлэг/ хэргийн -3 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Хосбаярын өгсөн...Гантөмөр ирээд “ танай эхнэрийн аллаа ш дээ та очиж салгаач” гээд очих үед манай эхнэр О.*******ийг газарт унагаад Наранцэцэг хоёр гарыг нь барьчихсан Цэцэгмаа толгой дээр нь гараад суучихсан байсан. Би очоод Н.*******, О.******* хоёрыг салгасан. Манай эхнэр О.*******ийн нүд нь хөхөрсөн, баруун шанаанаас нь цус гарч байсан. Манай эхнэр О.******* надад хэлэхдээ Н.*******ийн гар хэсэгт чулуу шидсэн өөрөөр цохисон зүйл байхгүй гэсэн ... гэх мэдүүлэг/ хэргийн 4-5 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 018 оны 11 сарын 06-ны өдрийн 661 дугаартай...О.*******ийн биед гэмтэл учирсан байна. О.*******ийн биед гэмтлийн гаралтай хамар ясны хугарал, нүдний дээд, доод зовхи болон хамрын хэсгээр бүдэг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5-10 хувь нөлөөлнө. О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь шинэ үүссэн байна...гэх дүгнэлт/ хэргийн 36 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 018 оны 11 сарын 06- ны өдрийн 659 дугаартай...Н.*******ийн биед гэмтэл учирсан байна. Н.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн шанаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Н.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.*******ийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь Н.*******ийн мэдүүлсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Н.*******ийн биед учирсан гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна...гэх дүгнэлт/ хэргийн 40 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ийн хохирогчоор өгсөн... Би 018 оны 10 сарын 7- ны өдөр ******* сумын багийн Дэнгийн шил гэх нэртэй газар О.*******тэй бэлчээрийн асуудлаас болж маргалдан улмаар О.******* намайг цохиж, миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Ач Заяа эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Бид нар бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Бид хоёр эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/ хэргийн 46-47 дугаар хуудас/ Мөрлөн шалгах ажиллагаанд О.*******ийн хохирогчоор өгсөн.. Би 018 оны 10 сарын 7- ны өдөр ******* сумын багийн “Дэнгийн шил” гэх нэртэй газарт Н.*******тэй маргалдаж улмаар намайг цохиж, миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул Ач Заяа эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Н.******* бид хоёр ах дүү хоёрын хүүхэдтэй суусан, нэг айлын бэрүүд болдог. Бид хоёр бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Бид хоёр эвлэрсэн ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 51-5 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ийн яллагдагчаар өгсөн...Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгааг ойлгож мэдэж байна. 018 оны 10 сарын 7- ны өдөр ******* сумын багийн нутаг Дэнгийн шил гэх нэртэй газарт О.******* бид хоёр бэлчээрийн асуудлаас болж маргалдаж, зодолдсон. Бид хоёр хоорондоо эвлэрсэн хэн хэн нь гэм буруугаа хүлээсэн...гэх мэдүүлэг / хэргийн 57-58 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд О.*******ийн яллагдагчаар өгсөн...Ямар хэрэгт яллагдагчаар татаглаж байгааг олгож байна. 017 оны 10 сарын 7-ны өдөр ******* сумын Танхил багийн нутаг Дэнгийн шил нэртэй газарт Н.******* бид хоёр бэлчээрийн асуудлаас болж маргалдаж, зодолдсон. Бид хоорондоо эвлэрсэн ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 59 дүгээр хуудас/ *******ийн *******ийн Ач- Заяа эмнэлэгт 018 оны 10 сарын 1-ний өдрөөс 11 сарын 07- ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх / 6-69 дүгээр хуудас/ *******ын *******ийн Ач-Заяа эмнэлэгт 018 оны 10 сарын 31- ний өдрөөс 11 сарын 07- ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх / хэргийн 71- 78 дугаар хуудас / Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн...гэм буруугийн талаар маргахгүй бид хоёр эвлэрсэн ...гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ийн ... гэм буруугийн талаар маргахгүй, бид хоёр эвлэрсэн ... гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээдрхи нотлох баримтыг үнэлж дүгнэвэл... Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь 018 оны 10 сарын 7-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг “Дэнгийн шил” гэх нэртэй газарт малын бэлчээрээс болж маргалдаж улмаар харилцан зодолдож, Н.******* нь О.*******ийн биед “хамар ясны хугарал “ гэх хөнгөн гэмтэл, О.******* нь Н.*******ийн биед “ тархи доргилт” гэх хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйл баримт,хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Н.*******, О.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь харилцан эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь харилцан зодолдож, О.******* нь Н.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Н.******* нь О.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг , өвчний түүхийн хуулбар, яллагдагч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хөнгөн хохирлыг бий болгожээ гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч О.*******, Н.******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүги йн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг: Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мөрдөн шалгах ажиланаад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх тул хохирол төлбөргүй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 103, 104 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.*******, О.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 1.-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Н.*******, О.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн талаараа маргахгүй байгаа ба шүүгдэгч Н.*******, О.******* нарын дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******, О.******* нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр хэсэгчилэн төлөх саналтай байна...гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* өөрөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг 019 оны 1 сард 30000 төгрөг, дугаар сард 30000 төгрөг, 3 дугаар сард 30000 төгрөг, 4 дүгээр сард 30000 төгрөг, 5 дугаар сард 330000 төгрөгийг тус тус хэсэгчилэн төлөх саналтай байна ... гэв Шүүхээс шүүгдэгч Н.*******, О.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.*******, О.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг шүүгдэгч Н.******* нь 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр хэсэгчилэн төлөх, шүүгдэгч О.******* нь 019 оны 1 сард 30000 төгрөг, дугаар сард 30000 төгрөг, 3 дугаар сард 30000 төгрөг, 4 дүгээр сард 30000 төгрөг, 5 дугаар сард 330000 төгрөгийг тус тус хэсэгчилэн төлөхөөр хүлээн зөвшөөрч буй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******, О.******* нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.******* нь 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр шүүгдэгч О.******* нь 019 оны 1 сард 30000 төгрөг, дугаар сард 30000 төгрөг, 3 дугаар сард 30000 төгрөг, 4 дүгээр сард 30000 төгрөг, 5 дугаар сард 330000 төгрөгийг тус тус хэсэгчилэн төлүүлэхээр, тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, тус тус хорих ялаар солих учиртайг тайлбайрлав. Эрүүгийн 1836000000186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36. дугаар зүйлийн 1,,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг шүүгдэгч Н.*******ээр сард 90000 төгрөгөөр тогтоож, 5 сарын хугацаанд , шүүгдэгч О.*******ээр 019 оны 1 сард 30000 төгрөг, дугаар сард 30000 төгрөг, 3 дугаар сард 30000 төгрөг, 4 дүгээр сард 30000 төгрөг, 5 дугаар сард 330000 төгрөгөөр тогтоож, тус тус хэсэгчилэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******, О.******* нарт тус тус тайлбарласугай. 5.Эрүүгийн 1836000000186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.Чулунцэцэг, Н.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан ша шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА