Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/185

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 18000000188 дугаартай, 178/2018/018/Э/ индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 07- ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* мянгатын *******-******* тоотод оршин суух, ******* оны 11 сарын 12- ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, ард торгууд, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр, эх, хүүхдийн хамт амьдрах, аминдаа 6 өрөө хувийн орон сууц, хашаа, гэр-1, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 9 сая төгрөг, ял шийтгэлгүй, ЧЕ 821112******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 11 сарын *******-ны өглөө 08 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод хашааны гадна талд иргэн З.ы эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай “HOWO” маркын авто машины урд салхиын шил болон баруун зүүн хаалганы шилийг санаатайгаар хууль бусаар устгаж, 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Хэргийн газар үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болосн гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоот хашаа байв. Уг хашааны үүдэнд - ХОҮ улсын дугаартай, улаан өнгийн өөрөө буулгагч “HOWO” маркын машин хойд зүг рүү харсан байрлалтай зогсож байв. Уг - ХОҮ улсын дугаартай “HOWO” маркийн машины кабины урд салхины шил, хоёр хаалганы 4 ширхэг шил бүрэн хагарч унасан байдалтай байсан бөгөөд баруун хаалганы шалны дээд ирмэг хэсгээр хонхойж орсон байдалтай байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 2-4 дүгээр хуудас/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Уг тээврийн хэрэгсэл нь - ХОҮ улсын дугаартай, улаан өнгийн HOWO маркын өөрөө булгагч / Сонсмол/ машин байв. Уг машин нь 2007 онд үйлдвэрлэгдсэн машин байсан бөгөөд урд салхины том шил хэд хэдэн газраараа цохигдож хагарсан, зүүн талын хаалганы том болон жижиг шил хагарч унасан байлаа ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн -7 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух ПЮ6907071 дугаарын регистртэй/ овогт ын ы өгсөн...2018 оны 11 сарын *******-ны өглөө 08 цаг 30 минутын үед надтай хамт туслах жолоочоор явж байсан Ц.Нармандах гэх залуугийн эхнэр Д.******* ирж нөхөртэйгээ маргалдаж байгаад миний - ХОү улсын дугаартай “HOWO” маркын машины бүх шилийг хагалсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед байхгүй байсан. Ц.Нармандах бид хоёр шөнө 01 цагийн ирээд манайд хоол идэж аваад гарсан. Би гэрлүүгээ явсан байх гэж бодож байтал машин дотроо хоносон байсан. Надад 00000 төгрөгний хохирол учирсан. Д.*******ийг бүгдийг нь төлж өгсөн. Нэхэмжлэх зүйл үгүй...гэх мэдүүлэг / хэргийн 49-0 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад Ц.Нармандахын гэрчээр өгсөн...Би шөнө З. ахтай замаас ирээд хоол цай идэж уугаад “HOWO” маркын машинд унтаад өгсөн. Гэтэл өглөө 08 цагийн үед унтаж байтал манай эхнэр Д.******* гэнэт машинд ороод ирсэн. Нямаагаас нүүрс авч өг гэхээр шөнө ирсэн унтаж байгаа гэтэл надаас 3000000 төгрөг нэхсэн. Надад мөнгө байхгүй гэхэд мөнгө өгөхгүй бол энэ машины шил хагална гээд шалан дээр байсан машины төмөр аваад урд шил рүү цохисон. Би төмрийг булааж авах гэтэл машинаас буугаад бүх цонхны шил хагалсан. Бид хоёрын дэргэд ямар нэгэн хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн... Манай нөхөр гэрээсээ гараад хонож байсан. Хүүхэд өвдсөн, гэрт хүйтрээд нүүрс хэрэгтэй байсан. Нямаа гэгч нөхөр манайхаас мөнгө авсан түүнийхээ оронд нүүрс ав гэсэн боловч утсаар ярихад утсаа авахгүй байсан. Тэгээд гэрт нь очсон байхгүй болохоор нь гараад явж байтал манай нөхөр З. ахын хашааны гадна машин дотор унтаж байсан. Нөхрөө яагаад гэртээ ирээгүй, Нямаагаас нүүрс авч өг гээд маргалдаж уурандаа машины цонх хагалсан. Миний буруу. Хохирлыг төлсөн. Энэ хэрэг тухайн хүмүүсийн хүн чанаргүй байдлаас болж үйлдэгдсэн. Тэр хүмүүс манай нөхрийг гэртээ харь гээд явуулаад, хүн чанар гаргасан бол би өнөөдөр ийм байдалд орохгүй байсан. Гэм буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг Эд зүйл үнэлсэн тухай тайлан... “HOWO” маркын авто машины урд салхины шил 20000 төгрөг, хаалганы шил 2 ширхэг -7000- 10000 төгрөг нийт 400000 төгрөг / хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2018 оны 11 сарын *******- ны өглөө 08 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын багийн *******- тоот хашааны үүдэнд нөхөр Ц.Нармандахтай маргалдах явцдаа хохирогч З.ы өмчлөлийн - ХОҮ улсын дугаартай “HOWO” маркын тээврийн хэрэгслийн урд болон хажуугийн хоёр хаалганы салхины шилийг хагалж, устган 400000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийг талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 4.3-т “ бага хэмжээний хохирол” гэдгийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан тул шүүгдэгч Д.******* нь хохирогчид 400000 төгрөгний хохирол учруулсан нь эд зүйл үнэлсэн тайлан, болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 400000 төгрөгний хохирол учруулсан гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т “ нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна...гэжээ. Иймд шүүгдэгч Д.*******ийн хохирогч З.ы машины салхины шилийг хагалж, 400000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан... бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг: Хохирогч З. нь мөрдөн бацаалтад...Д.******* нь учруулсан хохирлыг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй... талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь анх удаа гэмт эхрэг үйлдсэн нь хэргийн 3 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан ,хохирогчид учирсан хохиролыг төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Д.*******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч , прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч нэг сард 22000 төгрөгөөр тооцож 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх саналтай байна гэв. Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянгаар торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******ээр 40000 төгрөгний торгох ялыг нэг сард 22000 төгрөгөөр тооцож, 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. Эрүүгийн 18000000188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.*******ийн инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 сарын 83-ны өдрийн /*******2 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, .1 дүгээр зүйл, .2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, .6, .7, .8,.*******,.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг сард 22000 төгрөгөөр тооцож 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******т тайлбарласугай. . Эрүүгийн 18000000188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлсөн болохыг дурдсугай. 6. Шүүгдэгч Д.*******ийн инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 сарын 83-ны өдрийн /*******2 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7.Шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМА