Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02143

 

 

2022 12 19 210/МА2022/02143

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03468 дугаар шийдвэртэй, ******* нэхэмжлэлтэй, *******,******* холбогдох, *******, ******* маркийн автомашинууд, ******* улсын дугаартай чиргүүлүүдийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч, хариуцагч *******-ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 болон нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Автомашинтай холбоотой хэлэлцээр хийгдэж, ******* улсын дугаартай 4 автомашиныг Монгол Улсын нүүрсний тээвэрт ашиглуулахаар тохирсон. Үүний дагуу Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор 4 автомашиныг оруулж ирсэн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын******* нь руу шилжүүлэхгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэх хүнд шилжүүлсэн. Анх байсан улсын дугаарууд ******* болж өөрчлөгдсөн байсан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд хэлэлцээрийн дагуу ажлаа хийхгүй байгаа тул автомашинуудыг буцаан татаж авахаар нэхэмжлэл гаргасан. Иймд ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* арлын дугаартай Хово (Howo) маркийн автомашинууд, * улсын дугаартай чиргүүлүүдийг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Автомашинуудыг барьцаанд тавьсан зүйл байхгүй.  гэж манай өвөр монгол найзын таньдаг хүн надад хандсан, Монголд өөр таних мэдэх хүн байхгүй, чи нэр дээрээ байлгаад өөр ямар нэгэн хүний нэр дээр шилжүүлж өгөхгүй, барьцаанд тавихгүй байлгах хэрэгтэй гэсэн тул миний нэр дээр гэрчилгээ байгаа нь үнэн. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар хувьдаа завших, худалдах, барьцаанд тавих санаа агуулаагүй. Миний хувьд автомашинуудыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Би шилжүүлэх бол -ийн захирлын зөвшөөрлөөр шилжүүлнэ гэжээ.

 

3.Хариуцагч -ийн татгалзал, тайлбарын агуулга:

Анх хилээр орж ирэхдээ хилийн бичиг баримтаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. Анхнаасаа С.Л.Г ийн нэр дээр юу ч байгаагүй. Энэ автомашиныг оруулж ирсэн гаалийн татварыг би төлсөн, шударга ёсоор өмчлөгчөөсөө шаардаж байвал өмчлөгч гэдгийг тогтоох ёстой. Б.Т ХХК өмчлөлийг хууль бусаар авсан нь буцаад сэргээгдэхдээ -ийн тамга тэмдэг, гэрчилгээ, эзэн нь хятад хүн байсан тул *******ын нэр дээр шилжүүлсэн. Ямар баримтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Мөн хариуцагчаас гарсан зээлийн төлбөрийг төлөөгүй учраас автомашиныг өгөх боломжгүй. Иймээс нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, улсын ******** арлын *******дугаартай Howo маркийн автомашинууд, улсын * дугаартай чиргүүлүүдийг нэхэмжлэгч С.Л.Г * хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5.Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. -ийн хүсэлтээр нэхэмжилж буй автомашин, чиргүүлүүдийг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Эдгээр нь нэхэмжлэгчийн өмчлөгчийн хөрөнгө гэх баримт хэрэгт авагдаагүй. Шүүхээс нэхэмжлэгчийг -тай байгуулсан хэлэлцээрийг үндэслэн өмчлөгч гэж үзсэн. Гэтэл уг хэлэлцээрт -ийн тамга тэмдэг байхгүй,  гарын үсэг зурж, хурууны хээгээ дарсан байдаг. Шүүх тухайн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг үнэлэх ёстой.

5.б. -ийн өмнө үүрэг хүлээн маргаан бүхий хөрөнгүүдийг өөрийн мэдэлд байлгаж байгаа тул нэхэмжлэгч нь тус компанитай байгуулсан гэрээний дагуу надад хандан шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

6.Хариуцагч -ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийн оруулж ирсэн автомашин, чиргүүлүүдийн гаалийн төлбөр тооцоог төлж, нэхэмжлэгч нь тээвэрлэлт хийснээр гаалийн төлбөрийг төлж дууссанаар өөрийн өмчлөлд автомашин, чиргүүлүүдийг авахаар тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Автомашинтай холбогдолтой хэлэлцээр-ээр автомашин, чиргүүлүүдийг нэхэмжлэгчийн хөрөнгө гэж үзжээ. Гэвч дээрх гэрээ нь нэхэмжлэгчийн өмчлөлд очих хүртэлх харилцааг зохицуулсан гэдгийг шүүх дүгнээгүй. ******* төлбөрөө төлж дуустал машиныг шилжүүлэхгүй, барьцаалахгүй байх үүрэг хүлээсэн. ******** нь гаалийн төлбөрийг төлсөн учраас өөрийн нэр дээр дээрх автомашин, чиргүүлүүдийг бүртгэсэн. Улсын бүртгэл нь үнэн зөвийг заадаг тул *******) төлбөр төлж дуустал энэ хөрөнгө нь -ийн хөрөнгө.

6.б. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч үндэслэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс шаардсан байна. Харин -аас нэхэмжлэгч ямар хууль зүйн үндэслэлээр автомашин, чиргүүлүүдийг шаардаж байгааг шүүх тодорхойлохгүйгээр уг зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6.в. Дээрх хэлэлцээрийг байгуулах үед талууд бизнесийн хэд хэдэн гэрээ байгуулсан. Тээвэрлэлтийн гэрээ, ********-ийн гаалийн мэдүүлгийн барьцаа төлбөр тооцоолох гэрээ зэрэг олон эрх зүйн харилцаагаар холбогдож өр төлбөрийн асуудал үүссэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь цар тахлын улмаас Монгол Улсад ирж асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байсан. Тиймээс Хятад Улсад шүүхээр өр төлбөр бизнесийн асуудлаа шийдвэрлүүлсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийн асуудлаа шийдсэнээр тухайн гэрээг дүгнэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Өмнө давж заалдах шатны шүүхээс уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахад нэг хариуцагчтай байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ********-ийг хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч нь -аас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргийг шаардсан, уг гэрээг үгүйсгэдэггүй. Гэрээнд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Л.Г байх талаар тодорхой зааж, түүний зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхгүй байх талаар тусгасан. Үүнийг ********К зөрчиж, ******** нэр дээр автомашиныг шилжүүлсэн тул гэрээний үүргийг шаардаж байгаа. Харин ********н нэр дээр байх ёсгүй, шүүхэд тайлбар гаргахдаа ч түр нэр дээрээ байлгаж байгаа талаараа дурдсан тул хууль бус эзэмшлээс шаардаж байгаа. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. гаалийн бүх төлбөрийг төлсөн, буцаан олгоогүй тул эзэмшилд нь шилжүүлэхгүй гэдэг. ********-ын шүүхийн шийдвэрээр талуудын хооронд үүссэн өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Харин автомашинтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй буюу хариуцагчийн тайлбарлаж байгаатай ижил агуулга биш. Энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн ********  нь ********-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийг төлөөлөн гэрээ байгуулсан, үүнийг хариуцагч үгүйсгэдэггүй. Иймд шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч   нь анх нэхэмжлэлээ хариуцагч *******д холбогдуулан М, улсын бүртгэлийн дугаартай, Хово (Howo) маркийн автомашинууд,  улсын дугаартай чиргүүлүүдийг тус тус хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад -ийг хамтран хариуцагчаар татан оролцуулахдаа Автомашинтай холбоотой хэлэлцээр-т заасныг зөрчиж тээврийн хэрэгслүүдийг бусдад шилжүүлсэн, мөн үйл ажиллагаа явуулаагүй тул буцаан авна гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үүргийн талаар маргаж, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар шаардсан, эсхүл хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардсан зэргийн аль нь болох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хоёр хариуцагч оролцсон байх бөгөөд дээрх шаардлагуудын алийг хэнд нь холбогдуулан гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

 

4.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой болгосноор талуудын хоорондын маргааны үйл баримтад хамаарах хууль хэрэглээнд зөв дүгнэлт өгөх, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нотлох үүргээ зөв хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.

 

5.Мөн нэхэмжлэлд ******* улсын дугаар бүхий чиргүүлүүдтэй холбоотой шаардлага гаргасан боловч Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаагаар ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, шүүхээс үзлэг хийсэн чиргүүлүүд улсын дугааргүй байсан, мөн хариуцагч талаас ******* улсын дугаартай чиргүүлүүдийн баримтыг ирүүлсэн байгаагаас үзвэл маргааны зүйлийн талаар зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан байна. (хэргийн 1 дэх хавтас 117, 185-200, 245, 246 дахь тал)

 

6.Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч -ийн төлсөн 70,200 төгрөг, *******ын төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА