| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1517/э |
| Дугаар | 1618 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан
шүүгдэгчийн өмгөөлөгч: У.Сайнбилэг
шүүгдэгч: Р.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ш овогт Р О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806046911656 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Р О, 19 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1996 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 1997 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугцаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7сар 29 хоногийн хорих ялын зарим болох 4 жилийн хугцаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоосон,уг хорих ялыг Хорих 415 дугаар ангид эдлэж байгаад 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн шүүгчийн 63 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД: ЙЕ76101612,
Холбогдсон хэргийн талаар:
Р.О нь 2018 оны 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн дүгээр хороо тоотод оршин суух Д.О гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хар өнгийн 32 инчийн ЛСД зурагт, 2 ширхэг 0.75 гр архи зэргийг хулгайлан авч 266.540 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.М гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хар өнгийн 40 инчийн Hisense маркийн зурагтыг хулгайлан авч 359.940 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-уулын тоотод оршин суух Ц.Б гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлан авч 431.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Р,О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи уугаад согтуу явж байгаад энэ үйлдлүүдийг хийсэн. Өдөр байсан. Авсан зурагтаа замын машинд 100.000, 200.000 гаран төгрөгөөр зарсан. Нэгийг 150.000 төгрөгөөр, нэгийг 130.000 төгрөгөөр зарсан. Нэгийг нь буцаагаад өгсөн. Эд зүйл зарсан мөнгөөрөө архи авч уусан. Айлын гэрийн хаалгыг төмрөөр онгойлгосон. Цагаан хятад цоожтой байсан. Өөр юм аваагүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Р.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр өдөр шинэ эцэс дээр нэг үл таних залуутай хамт 1 шил архи гуялж хувааж уучихаад 15.00 цагийн орчимд харих гээд явж байсан чинь замын хажуу талын нэг гэрийн хаалга нь онгорхой байсан тэгэхээр нь харсан чинь зурагт асаалттай хүн байхгүй байхаар нь гэрт ороод зурагтыг аваад бүтээлгэнд боогоод гарч явж байсан чинь замын ажил хийж байсан 2 хүн намайг барьж аваад цагдаад өгсөн юм. Би ганц худгийн хойд талаас айлын хашаанаас 1 сар гаруйн өмнө усны тэрэг хулгайлаад замд явж байсан хүнд 5000 төгрөгөөр зараад архи уучихсан гэжээ. /хх-ийн 63/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10/
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арын 4-15 тоотод амьдардаг юм. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өглөө 6.20 цагийн орчимд гарч яваад 2018 оны 5 дугаар сарын 24-ний орой 22.00 цагийн үед ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг мулт цохиод гэрт хулгай орчихсон байсан юм. Гэрээс хар өнгийн 32 инчийн Монел брендийн ЛСД зурагт болон 0.75 литрийн архи 2 ширхэг алдагдсан байсан. Уг зурагтыг 3-4 жилийн өмнө 250.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Архиа 20.000 төгрөгөөр үнэлнэ. Урьд нь манайд хулгай орж байгаагүй гэжээ. /хх-н 11-13/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 15/
2018.7.25-ны өдрийн 02/290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 16-19/1.Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан нэг ширхэг гарын мөр нь хаьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 гэж дугаарласан нэг ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан нэг ширхэг гарын мөр нь Равдан овогтой О баруун гарын алганы хээтэй тохирч байна.
3.Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон системийн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.
4.Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй гэжээ.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: Д.О 32 инчийн Монел зурагт – 239940 төгрөг, архи Алтантүрүү 0.75 грамм 26600 төгрөг нийт 266.540 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 22-23/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 30-33/
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод амьдраад нэг жил болж байна. 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 07.00 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршал таунд ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад оройн 23.00 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы төмөр цоож онгойсон цоожны цүүнээсээ өлгөөстэй байхаар нь гайхаад гэртээ ортол гэрийн хойморын шаргал өнгийн мөлхөө тавилга дээр байсан хар өнгийн 32 инчийн Смарт маркийн зурагт алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би алдагдсан зурагтаа 2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /хх-н 33-35/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 38,46/
2018.8.17-ны өдрийн 4913 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 39-42/
Шинжилгээнд ирүүлсэн БЗДЦХ-н шинжээч ахмад Д.Д хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн нэг ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь санд MN000310019615 дугаартай бүртгэгдсэн Р О гэх хүний зүүн гарын алганы хээ байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.гэжээ.
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: Ц.Б 32 инчийн Смар маркийн зурагт – 431.100 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 44-45/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 52-57/
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Нөхөр бид хоёр бага хүүхдээ аваад өглөө 10.00 цаг өнгөрч байхад гадуур ажилтай болохоор гэрээ цоожлоод гарсан. 17.00 цагийн орчимд манай хажуу талын айлын Бл гэх эмэгтэй том ах Б руу залгаад манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэний дагуу ах ээжид хэлээд ээж надад хэлсэн. Би гэртээ 17.50 цагийн орчимд ирэхэд цагдаа ирчихсэн хулгай хийсэн хүнийг нь барьчихсан байж байсан. Манайх энэ газарт нүүж ирээд 7 хонож байсан. Энэ хугацаанд байнга хүнтэй байсан. Зөвхөн өнөөдөр л ажилтай болоод гадуур гарчихсан байсан юм гэжээ. / хх-н 58-61/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер ажилтай бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр сүлд 113 дугаар чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Д.С хамт үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганц худгийн задгайд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал замын хажуугаар явж байсан хоёр эрэгтэй хүн замын эсрэг талд нэг зурагт үүрсэн хүн явж байна гэж хэлэхээр нь бид хоёр тэр хавиар нь явж байгаад зурагт тэвэрсэн хүнийг барьж авсан. Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын задгайд оршин суудаг Равдангийн Отгон гэгч хүн байсан. Р.О нь замын хойд талд байдаг Мягмардоржийн Мөнгөнцэцэг гэж айлаас зурагтыг нь хулгайлсан байсныг олж тогтоосон гэжээ. /хх-н 64-65/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 67/
2018.5.28-ны өдрийн 3711 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 68-69/: М гэрээс илрүүлсэн гарын мөр нь шинжилгэнд тэнцэхгүй гэжээ.
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: М.М 40 инчийн Hisense маркийн зурагт – 359.940 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 71-72/
Шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл /хх-н 73-74,81/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 77/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 909 тоот дүгнэлт:
2018.10.10-ны өдөр Р.О цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын санал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж / хх-н 82-83/
Р.О иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 102/,оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 26/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-н 103/, 3 удаа ял шийтгэгдэж байсан.шийтгэх тогтоолуудын хуулбарууд / хх-н 104-108/
Р.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 86,92,97/, прокурорын тогтоол /хх-н 87-88,93-94, 97-98,100-101/, зөрчлийн талаарх баримтууд /хх-н 121-134/ зэрэг болно.
Р.О нь 2018 оны 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо тоотод оршин суух Д.О гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хар өнгийн 32 инчийн ЛСД зурагт, 2 ширхэг 0.75гр архи зэргийг хулгайлан авч 266.540 төгрөгийн хохирол учруулсан
Мөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.М гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хар өнгийн 40 Hisense маркийн зурагтыг хулгайлан авч 359.940 төгрөгийн хохирол учруулсан
Мөн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо оршин суух Ц.Б н гэрийн хаалаганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлан авч 431.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... орой 22.00 цагийн үед ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг мулт цохиод гэрт хулгай орчихсон байсан юм. Гэрээс хар өнгийн 32 инчийн Монел брендийн ЛСД зурагт болон 0.75 литрийн архи 2 ширхэг алдагдсан байсан. Уг зурагтыг 3-4 жилийн өмнө 250.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Архиа 20.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... оройн 23.00 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы төмөр цоож онгойсон цоожны цүүнээсээ өлгөөстэй байхаар нь гайхаад гэртээ ортол гэрийн хойморын шаргал өнгийн мөлхөө тавилга дээр байсан хар өнгийн 32 инчийн Смарт маркийн зурагт алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би алдагдсан зурагтаа 2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би гэртээ 17.50 цагийн орчимд ирэхэд цагдаа ирчихсэн хулгай хийсэн хүнийг нь барьчихсан байж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 58-61/
2018.8.17-ны өдрийн 4913 дугаартай шинжээчийн ....Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь санд MN000310019615 дугаартай бүртгэгдсэн Р О гэх хүний зүүн гарын алганы хээ байна гэсэн дүгнэлт /хх-н 39-42/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ганц худгийн задгайд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал замын хажуугаар явж байсан хоёр эрэгтэй хүн замын эсрэг талд нэг зурагт үүрсэн хүн явж байна гэж хэлэхээр нь бид хоёр тэр хавиар нь явж байгаад зурагт тэвэрсэн хүнийг барьж авсан. Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах задгайд оршин суудаг Р О гэгч хүн байсан. Р.О нь замын хойд талд байдаг Мягмардоржийн М гэж айлаас зурагтыг нь хулгайлсан байсныг олж тогтоосон гэсэн мэдүүлэг /хх-н 64-65/
Шүүгдэгч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Би архи уугаад согтуу явж байгаад энэ үйлдлүүдийг хийсэн. Өдөр байсан. Авсан зурагтаа замын машинд 100.000, 200.000 гаран төгрөгөөр зарсан. Нэгийг 150.000 төгрөгөөр, нэгийг 130.000 төгрөгөөр зарсан. Нэгийг нь буцаагаад өгсөн. Эд зүйл зарсан мөнгөөрөө архи авч уусан. Айлын гэрийн хаалгыг төмрөөр онгойлгосон. Цагаан хятад цоожтой байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Иймд Р.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан 3 удаагийн үйлдлээр гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас бусдад учирсан 697.600 төгрөгнөөс 266.540 төгрөгийг гаргуулж Д.О, 431.100 төгрөгийг гаргуулж Ц.Б тус олгохоор шийдвэрлэв. М.М гэрээс хулгайлан авсан зурагтыг буцааж өгсөн байна.
Р.О нь энэ хэргийн улмаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Н Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Н.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН