Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1614

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт Х  овогт  Д М  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806075431847  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х  овогт  Д М, 19  ны 01 дүгээр сарын 24-ний өдөр  аймгийн  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч  мэргэжилтэй,  ХХК-д менежер  ажилтай,  ам  бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хороолол  дүгээр байрны   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,     

Холбогдсон хэргийн талаар:

           Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо  дугаар хорололын  дүгээр байрны  тоотод өөрийн эхнэр болох Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

        Шүүгдэгч Д.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хэрэг гардаг өдрөөс өмнө Э гадуур хэд хэдэн удаа хоногоор явж ирээд байсан. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө би гар утсыг нь шалгаж үзсэн. Гэтэл харилцаж байсан залуутайгаа харьцсан бичлэг, мессеж  байсан. Тэгээд өөрийн мэдэлгүй 2, 3 удаа нүүрэнд, гуюанд нь цохьсон. Тэгээд тэр залуугийн талаар асуухад өөрөө 2, 3 сар уулзаж байгаа гэж хэлсэн. Би тэр  залуугийн утасны дугаарыг нь аваад яриад, уулзсан. Тэгээд уулзаад гэртээ харих замдаа 2 пиво дэлгүүрээс авч уусан. Тэгээд бид хоёр ярилцаад дахиж уулзахгүй гэж надад амлаад бид хоёр эвлэрсэн байсан. Гэтэл нөгөө залуутайгаа дахиад утсаар ярьсан байсан. Тэгээд би бухимдаад хэлсэн амандаа хүрсэнгүй гээд гараараа бие рүү нь цохьсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

          Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2018.09 03 -наас өмнө өдрүүдэд ээж,аавын гэр болох БЗД-ийн -р хороо  байрны  тоотод хүү Т хамт амьдарч байсан, энэ хугацаанд миний 2 охин аав М хэсэгхэн хугацаанд байсан. Тэгсэн М надад 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс  хичээл сургууль эхлэхээр 13-р хороололд манай гэрт амьдарч байгаад хүүхдээ ойрхоноос сургуульд нь зөөж байгаач би хөдөө яваад ирье гэж хэлэхээр нь би 2018 оны 09.03-нд БЗД-ийн 18-р хороо 14-р байрны 62 тоотод 2018.09.02-ны өдрөөс эхлэн хүүхдүүдээ ойрхон сургуульд нь зөөх санаатай М гэрт өчигдөрийг хүртэл амьдарч байсан,энэ хугацаанд М надад хөдөө явна гэж хэлсэн боловч хөдөө яваагүй. 2018 оны 9 дүгээр сарын 05-06 ны өдрүүдэд М бид хоёр хоорондоо чи бид хоёр хэдий нэг гэрт амьдарч байгаа боловч нэг,нэгнийхаа хувийн амьдралд оролцохгүй гэж ярилцаж тохиролцсон юм. Гэтэл 2018 оны 9 дүгээр  сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад би аав,ээжийндээ очиж хоноод шалны хулдаасыг нь солиод өгье гээд хэлээд явсан  хойгуур М гэртээ байхгүй байсан учир М өөрийнхөө ээжийг дуудаж хүүхдээ харуулж хонуулсан байсан. Би өглөө 07:40 цагт ирээд хүүхдүүдээ цэцэрлэг,сургуульд нь хүргэж өгөх гээд эрт очтол М миний өмнөхөн орж ирсэн “чи хаана хоноод ирж байгаа юм бэ гэж миний гар утсыг шүүрч аваад миний гар утасны фэйсбүүк,мессэнжер,гадагшаа залгасан болон гаднаас ирсэн дуудлагууд, мессэжүүдийг үзээд эрэгтэй,эмэгтэй хүмүүстэй харилцсан чатыг уншаад “энэ чинь хэн юм бэ” гээд асуугаад байхаар нь энэ бол миний асуудал чи бид 2-ын хооронд ярилцаж тохиролцсон зүйл байгаа гэж хэлтэл намайг багалзуурдаж байгаад цонхны тавцан руу түлхэхэд би толгойн ар хэсгээр паар мөргөж унасан тэгээд би босоод ирсэн чинь М намайг хоёулаа жижиг өрөөнд орж ярилцая гэхээр нь бид ярилцсан. Тухайн үед хадам ээж Нацагжав /946466**/ гал тогооны өрөөнд байсан. Миний бага охин А /6 настай эмэгтэй/ нар намайг паар мөргөж унахад харсан. Тэгээд намайг жижиг өрөөнд орж ярилцая гэж дагуулж ороод хаалгыг нь хааж байгаад миний гар утсаар эгэмний яс руу цохиж зүүн шуу бугалгыг цохиж 2 гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод байхаар нь би М намайг битгий зодолдоо би хүүхдүүддээ амьд мэнд харагдмаар байна гэж хэлсэн. Тэгвэл би ийшээ чинь цохино гэж хэлээд миний 2 гуя руу гараа атгаж байгаад 4 удаа цохисон. Тэгээд би цохиулж байгаад М айгаад болъё хоёулаа эвтэй , хүн шиг амьдаръя  гэж тайвшируулсан чинь намайг цохихоо больсон. Тэр үед миний охин Э сургууль дээрээ арга хэмжээтэй гэхээр нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүргэж өгөөд өдөр 13 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. М гэрээс гарч яваад орой 20 цаг өнгөрч байхад согтуу орж ирсэн.Тэр үед миний толгой өвдөөд орон дээрээ хэвтэж байхад М намайг нааш ир гэж жижиг өрөөнд дуудахаар нь миний толгой өвдөөд  босч чадахгүй байна гэж хэлтэл М миний гарнаас татаад жижиг өрөө рүү чирч ороод чи ямар худалч юм бээ гэж хэлээд миний толгой болон нүүрэн тус газар цохиж зодсон. Ингэж зодож байхдаа би чамайг одоо алчихъя гээд тэгээд шорондоо оръё эсвэл хоёр охиноо цонхоор авч шиднэ гээд намайг зодож байхад би ухаан алдсан энэ үйл явдал нь 20 орчим минут үргэлжилж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд М салгасан. Тухайн үед зодуулж байхад манай ээж Ө миний 909114** дугаарт залгахад миний охин Э утас аваад аав,ээжийг зодож байна цагдаа дуудаач гэж хэлсэн” тэгээд цагдаа нар ирсэн. Миний нүүрэнд учирсан гэмтлийг М тухайн үед зодож учруулсан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг. / хх-н 5-15/

         Шүүгдэгч  Д.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Манай эхнэр Г.Э бид хоёр 2003 онд танилцаад 2007 онд хуримаа хийгээд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон. Миний том охин Э 12 настай, дунд охин А 6 настай, бага хүү Т нь 4 настай. Бид сүүлийн 1 жил гарангын хугацаанд гэр бүл тогтворгүй байсан учраас тус тусын аав, ээжийнхрүүгээ ирж очиж явж байсан.  Өчигдөр буюу 2018.09.13-нд болсон явдал бол миний эхнэр Г.Э 2018.9.12-13 нд шилжих шөнө гэртээ ирж хонолгүй гэр бүлтэй цагдаатай явалдаад хамт хоноод өглөө 07.00 цагийн үед гэртээ ирсэн тухайн үед  би энэ явдалыг мэдээд өөрт нь хэлээд бид 2 ярилцаад эхнэр дахин ийм явдал болохгүй гэж амлаад би гарч яваад нөгөө залуутай нь уулзаад орой тэр хугацаанд нь 1-2 пиво уусан байсан. Тухайн үед би гэртээ ороод эхнэртээ чи надад ахиж ийм явдал болохгүй гэж амалчихаад яагаад амлалт өгсөн өдрөө ахиад утсаар ярьж байгаа юм гэж хэлээд нүүрэн тус газар нь болон хоёр гарын бугалга тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон миний буруу би гэм буруугаа хүлээж байна. тухайн үед би уураа  барьж чадахгүй тэнэг үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм явдал гаргахгүй. Ийм л явдал болсон” гэх мэдүүлэг /хх-17-19/,

         Гэрч О.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны 16-17 цагийн орчим БЗД-ийн 18 дугаар хороо 14-р байрны 62 тоотод бага хүү Д.М гэрт очиж хоносон юм. Тэгсэн өдөр М жаахан ажилтай  байна гэж хэлсэн тухайн үед намайг гэрт очиход 3 хүүхэд нь л гэртээ байж байсан ээж нь хаачихсан юм гэсэн чинь мэдэхгүй гэж байсан. Тэгээд би хүүхдүүдэд нь хоол хийж өгөөд  унтуулсан М орой 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхээр нь эхнэр чинь хайчсан юм гэж асуусан надад юм хэлэлгүй ирэх байлгүйдээ гэж байсан. Тэгээд би өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд хүүхдүүдийн өглөөний цай унд бэлддэг юм уу гэж бодоод хэвтэж байтал бэр Э гаднаас орж ирсэн, тэгээд үүдний өрөөний толин дээр гар цүнх, гадуур хувцасаа тавьчихаад, хүүхдүүдээ хувцаслахаар нь манай том зээ бага дүүг нь гэрт нь хүргэж өгөөд, 08 цаг өнгөрч байхад том зээ эргэж ирэхээр нь дунд зээг сургуульд хүргэж өгөх гээд гарах гэж байхад М эхнэрээсээ хаачаад ирэв гэхээр нь Э аавынд хоноод ирлээ гэсэн тэгсэн өглөө эрт манай дунд зээ аавынх руу нь залгаж ээжийг асуусан гэж байсан нэг харсан тэр хоёр тэврэлдсэн зогсож  байхад нь залуу хүмүүс учраа олсон юм байлгүй  гэж бодоод гараад хүүхэд сургуульд нь хүргэж өгөөд явсан. Намайг байхад хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Д.М Г.Э нар нь гэр бүл болоод 10 гаран жил болж байна. Том хүүхэд гарахаас өмнө Г.Э манайхаар ирэн очин  явдаг байсан., хүүхэдтэй болло уг тоотод энэ хоёр тусдаа гарсан тул миний дэргэд хэрэлдэж маргалдаж байгаагүй. Ийм асуудал болж байхыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг.  / хх-н 20-22/

           Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Г.Эх ,Д.М нар нь 2007 онд гэр бүл болоод хурим найр хийж байсан санаж байна. Тухайн үед би охиноо хүнтэй суусан гэж бодоод санаа амар Швейд улсад нөхөртэйгээ амьдарч  байхад Г.Э 2009  онд нөхөр хүүхэдтэй бидний араас ирсэн тухайн үед тэднийг сайхан ажиллаж амьдраад байх юм болов уу гэж бодсон ажиллаж амьдрах байхгүй М нь Г.Э цохиж зодоод байдаг байсан байна лээ, энэ талаар  сүүлд мэдсэн. Мөн 2017 .05-р онд  М нь БЗД-ийн -р хороо , -р хороолол  дүгээр байрны  тоотод Г.Э цохиж зодоод нүүр ,амыг нь хөх няц болгосон байхаар нь М аав Д хэлсэн чинь хүүхдүүд өөрсдөө учраа олно биз гэж хэлэхээр нь би за за залуу хүмүүс өөрсдөө учраа олно биз, гэхэр нь би залуу хүмүүс алдаал биз гэж бодоод охиноо загнаад өнгөрсөн тэгсэн буруу болсон байна лээ.Тэгсэн өчигдөр орой буюу 2018.09.13-нд гэртээ засвар хийж байгаад гэнэт охинтойгоо утсаар яримаар санагдаад Э утасруу залгасан чинь манай том зээ охин утас аваад “эмээ цагдаа дуудаарай аав, ээжийг дуудаад аллаа гэхээр нь би шууд 108 хүчирхийлэлийн төвд хандаад охиныгоо авах гээд очихоос өмнө цагдаа нар ирээд аваад явсан байсан”. Тухайн үед М нь 2 охиноо цонхоор шидээд, эхнэрээ алаад хаячихна гээд Эг цохиж зодсон байсан. Энэ үйл явдал болохоос өмнө 2018.08.20-ны  үед манай охин хүүхдүүдээ аваад аавынд усанд оруулах гэж очсон чинь цохиж зодоод ухаан алдуулсан байсан тухайн үед цагдаад хандаагүй. Энэ талаар миний эмэгтэй дүү Оюунчимэг / утас: 990465**/ мэднэ. 2018.09.13-нд би гэртээ байсан учир  Г.Э М цохиж зодсон талаар хараагүй, утсаар л ярисан” гэх мэдүүлэг. / хх-23-25/,

          Насанд хүрээгүй гэрч М.T  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны оройхон манай ээжийн толгой нь өвдөөд том өрөөнд хэвтэж байтал аав М согтуу орж ирээд ээжийн гарнаас нь татаж босгож ирээд толгойн тус газар нь цохиж унагаад нөгөө өрөөнд оруулаад зодоод байсан. Тухайн үед би дүү М.А / Эм, 6 настай / -тай нөгөө өрөөнд байхдаа 108 дугаарт залгаж мэдэгдээд, Ө эмээд утсаар мэдэгдсэн чинь эмээ цагдаа дуудсан байсан, удалгүй цагдаа нар ирээд аав, ээжийг аваад явсан. Ийм л зүйл болсон. Урьд өмнө нь миний дэргэд аав ээжийг зөндөө олон удаа зодож яг сар ,өдрийг нь хэлж мэдэхгүй, тухайн үед цагдаад ханддаг байсан эсэхийг нь ч мэдэхгүй байна. Манай аав,ээж хоёр 3 жилийн өмнөөс тус тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд бид нар сургууль, цэцэрлэгтээ ойртох гээд ээж,дүү бид гурав ихэнх тохиолдолд аавын гэрт очиж амьдарч байсан. Намайг зодож байгаагүй. Хамгийн сүүлд буюу 2018.10.06-ны өглөө ээж дүү бид гурав өвөө,эмээ хоёрыг хөдөө  явсан хооронд гэрт нь байж байхад аавтай надтай фэйсбүүкээр видео колл хийж ярьж байгаад өвөө, эмээ хоёрыг хөдөө явсан гэртээ байхгүй байна гэж хэлтэл бид нар дээр ирээд ээжийн гар утасыг нь үзэх гээд утасыхаа кодыг хэл гэж хэлээд утасыг нь үзнэ гээд байхаар нь ахиад ээжийг зодчих байх гэж бодоод би ээжийн утсаар цагдаа дуудсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн бүгд үнэн зөв гэжээ.   / хх-н  26/

          Гэрч Г.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 13-ийн өдөр Э хамт тоглолт үзье гэж хэлэх гээд залагтал Энх-Ундрах “.. найз нь гэрээс гарах ямар ч ёонирхолгүй байна,  орж ирээд миний гар утасыг ухаж үзээд намайг хардаад зодчих лоо, хүний нүүр харах эцэсгүй болчихлоо..” гэхээр нь чи зургаа явуулдаа фээсбүүкийн чатаар зурагыг нь харсан чинь зодуулсан байдалтай байхаар нь би М аавд нь утсаар залгаж хэлсэн чинь би одоо яахав дээ, хууль хяналтын байгууллага нь шийдвэрлэх юм байгаа биз гэж хэлсэн Д.М нь Г.Э олон удаа цохиж зодож байсан тэр болгонд цагдаагийн байгууллагад  хандаж байсан гэж Г.Э хэлж байсан М аав Д утасных нь дугаарыг мэдэхгүй аав ээж 2 нь бага байхад нь салаад М ээж дээрээ ах нь аав дээрээ өссөн миний ярьж хэлсэн зүйл бүгд үнэн өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ.  / хх-н 33-35/

          Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр   миний ах Г эхнэрийн хамт хөдөө явсан байсан тухай үед би Г.Э утсаар холбогдсон бие нь их муу дуу сул байхаар нь яасан юу болсон бэ бие нь зүгээрүү? Дуу нь их сул байна гэж асуутал Г.Э өнөөдөр М намайг зодоод гэж хэлхээр нь би Э эмнэлэгт үзүүлье гэж бодоод шүүх эмнэлэг дээр уулзахаар тохиролцсон гэрээс гараад шууд шүүх эмнэлэгт дээр очоод тэнд байсан хүмүүсээс хүн үздэг юм уу гэж асуусан цагдаагын тогтоолгүй үздэгүй юм цагдаад очоод өргөдөл гаргаад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авчираад үзүүл гэж хэлсэн Э би цагдаад хэлж өргөдөл , гомдол гарагмааргүй байна гэхээр нь би тэр өдөр гарч байсан эмэгтэй эмчээс иргэний үүргийн хувьд би энэ эмэгтэйг үзүүлмээр байна. чи эмчийн хувьд үзээдэх гэж хэлсэн чинь тэр эмч би ямар нэгэн бичиг бичиж өгөхгүй шүү гэж хэлээд үзлэгийн өрөөндөө оруулж үзээд толгойны зургаа авхуулж цааш нь нарийн шинжилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Тэгээд бид 2-р толгойны КТГ зургаа авхуулах гэсэн мөнгөгүй байсан учраас зургаа авхуулж чадалгүй тэндээс яваад Э гэрт очиж нөхөртэй чинь орж уулзая гэж хэлсэн чинь Э би хамт орохгүй та өөрөө ороод уулз гэж хэлхээр нь би гэрт нь орох гээд орцонд байж байсан чинь М том нохой хөтөлсөн гэрээсээ гарч явхаар нь М гадаа гараад хүлээж бай, би чамтай уулзмаар байна гэж хэлхэд нөхөр нь надад би таньтай уулзаад байх шаардлага байхгүй гэж хэлээд явсан. Тэгээд би гадаа гараад сааданд М би чамайг уг нь 3 хүүхэдтэй учраас их хүндэлж явдаг юм юу болоод байна хүүхээн гэж хэлсэн чинь М надтай тогтож сууж ярихгүй зугтаад бид насанд хүрсэн хүмүүс та нар бидний амьдралд битгий оролцоод бай бид нар бүтэн жилийн өмнө салсан шүү дээ би танай дүүг хөөгөөд явуулхаар танай дүү буцаж ирээд байдаг шүү дээ гэж хэлсэн. Тэгхээр нь би тэр хүүд та нар томчуудтайгаа нийлээд хоорондоо нэг ярилцвал яадагийн  юм гэж хэлсэн  чинь эгчээ бид нар насанд хүрсэн хүмүүс өөрсдөө мэдий бидний хэрэгт битгий оролц гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би Эг офицеруудын ордонд гэрт нь дөхүүлж өгөөд явсан. Ийм л зүйл болсон / хх-н 79-81/

          Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай хорооны буюу БЗД-ийн -р хороо -р хороолол -р байрны  тоотын оршин суугч Г.Э гэгч 2018 оны 8 дугаар сарын дундуур байх яг өдрийг нь санахгүй банйа. БЗД-ийн -р хорооны хэсгийн байцагчийн албан өрөөнд орж ирээд би нөхөртөө зодуулчих лаа зөвөлгөө авах гэсэн юм гэж орж ирсэн тухай үед Г.Э гэгчийн нүүр нь хавдсан байдалтай нарны шил зүүсэн зодуулсан бололтой байхаар нь өргөдөл гаргаж өг гэж хэлтэл би нөхөрийгөө цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна. учир нь манай нөхөр Д.М их танил талтай шүүхийн  байгууллагад хандаж албан ёсоор салж энэ хүнээс холдмоор байна зөвлөгөө өгнө үү гэж хэлхээр нь БЗД-ын ИХАШШ өргөдөл гомдол гаргаж өгдөг юм цагдаагийн байгууллага гаргасан зөрчилд нь хуулийн дагуу арга хэмжээ авдаг учир гэр бүл салгах асуудлыг шийдвэрлэдэггүй гэж хэлээд ИХ-ийн шүүхэд бүрдүүлэх матералыг хэлж өгөөд дахин зодуулсан асуудал гарах юм бол хороо хариуцсан хэсгийн байцаагч надад цаг алдалгүй хэлж байгаарай гэж хэлхэд миний утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа над руу залгаад зөвлөгөө авах гэсэн юм гэж залгахаар нь би хэлтэс дээр ажилтай байна өрөөний үүдэнд хүлээж бай гэж хэлснээ санаж байна. Тэгэхдээ тэр өдөр уулзаагүй маргааш нь миний албан өрөөнд ирээд ИХШ-д хандах гэсэн очиж амжихгүй байна харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээр дамжуулж гэр бүлээ салгах гэсэн өргөдөл гомдлоо салгаж өгч болох уу гэж асуухаар нь цагдаагийн байгууллага гэр бүл салгах ажил хариуцан шалгадаггүй юмаа. Харин гэр бүлийн хүчирхийлэл болон таны эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан эсэх асуудлыг шалгаж шийдвэрлэдэг учир та одоо өргөдлөө гаргаж өг хэлхэд би энэ талаар бодож байгаад шийднэ гэж хэлээд явсаныг нь  санаж байна.  / хх-н 83-84/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37/

         Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11237 тоот акт / хх-н 36/      

1.Г.Э биед баруун нүдний зовхи, баруун хацар, шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн буглага, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн зулай хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал, тарих дориголт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугцаагаар саринуулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журамыг 2.4.1-т зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлийн үүсгэгдэнэ.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5.Дээрэх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой.   /хх-н 39/

          Д.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, гэрлэлтийн   гэрчилгээний хуулбар /хх-н 45/, ажлын байрны тодорхойлолт /хх-н 46-47/

        Д.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 66/, прокурорын тогтоол /хх-н 67-69/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 71-74/

         Д.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75-76/ зэрэг болно.

         Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хорололын  дүгээр байрны  тоотод өөрийн эхнэр болох Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн  болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн дүгнэлтээр Г. биед баруун нүдний зовхи, баруун хацар, шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн буглага, шуу, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн зулай хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал, тарих дориголт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журамыг 2.4.1-т зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлийн үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт, хохирогч Г.Э өгсөн ... намайг багалзуурдаж байгаад цонхны тавцан руу түлхэхэд би толгойн ар хэсгээр паар мөргөж унасан тэгээд би босоод ирсэн чинь М намайг хоёулаа жижиг өрөөнд орж ярилцая гэхээр нь бид ярилцсан. Тухайн үед хадам ээж Н /946466**/ гал тогооны өрөөнд байсан. Миний бага охин А /6 настай эмэгтэй/ нар намайг паар мөргөж унахад харсан. Тэгээд намайг жижиг өрөөнд орж ярилцая гэж дагуулж ороод хаалгыг нь хааж байгаад миний гар утсаар эгэмний яс руу цохиж зүүн шуу бугалгыг цохиж 2 гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод байхаар нь би  намайг битгий зодолдоо би хүүхдүүддээ амьд мэнд харагдмаар байна гэж хэлсэн. Тэгвэл би ийшээ чинь цохино гэж хэлээд миний 2 гуя руу гараа атгаж байгаад 4 удаа цохисон гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... миний эхнэр Г.Э 2018.9.12-13-нд шилжих шөнө гэртээ ирж хонолгүй гэр бүлтэй цагдаатай явалдаад хамт хоноод өглөө 07 цагийн үед гэртээ ирсэн тухайн үед  би энэ явдалыг мэдээд өөрт нь хэлээд бид 2 ярилцаад эхнэр дахин ийм явдал болохгүй гэж амлаад би гарч яваад нөгөө залуутай нь уулзаад орой тэр хугацаанд нь 1-2 пиво уусан байсан. Тухайн үед би гэртээ ороод эхнэртээ чи надад ахиж ийм явдал болохгүй гэж амалчихаад яагаад амлалт өгсөн өдрөө ахиад утсаар ярьж байгаа юм гэж хэлээд нүүрэн тус газар нь болон хоёр гарын бугалга тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон миний буруу би гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Д.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Хохирогч шүүгдэгч Д.М нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х  овогт  Д М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар    Д.М нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.М авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                         ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН