| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00113/Э |
| Дугаар | 00065 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00065
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Оэд холбогдох 201618020206 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хоёр удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн О. /РД:*/
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Яллагдагч Б.О нь 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чхгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 3.125.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн 3.030.000 төгрөгийг хулгайлж, нийт 6.155.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оийн өгсөн....... Би нэг мөнгөн аяга, 30 000 төгрөг авсан.Өмнө мэдүүлгээ өгсөн тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ц.Чхгээс мөрдөн байцаалтад өгсөн ........ Би 2016 оны 07 дугаар сарын 12-ны үед би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхээр явахдаа Баянгол сумын Баян 2 дугаар багийн Төмөртэйн брагидийн урд тал руу байсан өөрийнхээ гэрийг цоожлоод манай гэрээс холгүй байх /2-3 километрийн зайд/ хүргэн Бн өөрийн охин Нч нартаа захиж үлдээгээд явсан юм. Тухайн үед манай гэрийн ойролцоо ямар нэгэн айл байхгүй ганц гэрээрээ байсан юм. Тэгээд Дархан хотын эмнэлэгт хэвтээд биеэ эмчлүүлээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай хүргэн Бн над руу залгаад танай гэрийн цоожийг эвдээд гэр дотроос чинь юмыг чинь аваад явчихсан юм шиг байна гэж мэдэгдсэн юм. Тэгээд би маргааш өдөр нь эмнэлэгээс гараад гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг мулт татаж эвдээд гэрт орж гэрийн хамаг юмыг сандаачаад авдар дотор байсан 6-н ширхэг цамц, хазаар, эмээл, ширээний шургуулга дотор байсан хятад цагаан пийсүү хөөрөг, орон доогуур байсан 37 размерийн орос хром гутал, хоёр хос орос бакал, 1942 гэсэн бичигтэй орос винтов бууны жад, эмээлийн мод, орос эмээл, хөнжлийн дэвсгэр даавуу, мөн баруун талын орны дэвсгэр дотор нуусан байсан бэлэн 3.000.000 төгрөг зэрэг зүйлсийг хулгайч аваад явсан байсан юм. Би гэртээ ганцаараа амьдардаг болохоор айлуудаас зайдуухан малаа маллаж ганц гэрээрээ амьдардаг юм. Тэгээд бие маань чилээрхээд байхаар нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэрээ цоожилж манайхаас холгүй байх /4-5 километрийн зайд/ хүргэн хүү Бн, охин Нч нартаа захиж үлдээгээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхээр явсан юм. Намайг явснаас хойш хүргэн охин хоёр маань гэрийг маань эргэж тойроод байж байсан юм. Тэгээд гэрт хулгай орсныг мэдэж над руу хэл дуулгасан юм. Хятад пийсүү цагаан хөөрөг 1.500.000 төгрөг, 37 размерийн орос хромон гутал бараг өмсдөггүй байсан 300.000 төгрөг, хоёр хос орос бакал нэгийг нь 80.000 төгрөгөөр авч байсан нийлээд 160.000 төгрөг, орос эмээл 150.000 төгрөг, бэлэн болгож будсан эмээлийн модоо 200.000 төгрөг, 1942 гэсэн бичигтэй орос винтов бууны жадаа 50.000 төгрөг, 3 ширхэг суран хазаар 45.000 төгрөг, хоёр ширхэг ууттай шинээрээ хөнжлийн дэвсгэр даавуу нэгийг нь 45.000 төгрөг нийлээд 90.000 төгрөг, дээр нь бэлэн байсан 3.030.000 төгрөг ингээд надад нийт 5.525.000 төгрөгний хохирол учраад байна. Манай гэрт хулгай орохын өмнө Хз гэдэг өмнө нь хулгайн хэргээр шорон оронд орж байсан муу нэртэй залуу манай хургэн Бн болон манайхыг тойрсон айлуудаар ороод архи дарс уугаад хонь мал гуйгаад явж байсан байгаа юм. Тэр Хз гэдэг залуу өмнө нь надаас гутал хувцас гуйгаад л яваад байдаг байсан юм. Тийм болохоор би Хз гэдэг залууг сэжиглэж байна. Би Хзг хаана амьдардаг хэний хамаатан садан болохыг нь сайн мэдэхгүй байна. Хз нь бүр бага байхдаа л манай гэрийн ойролцоо байдаг байсан юм.
2016 оны 07 сарын 19-ний өдөр эмнэлгээс гараад гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг мулт татаж эвдээд гэрт орж авдар дотор байсан хазаар, ширээний шүүгээнд байсан цагаан өнгийн хятад пийсүү хөөрөг, орон доогуур байсан 37 размерын орос хром гутал, бакаль, орос винтов бууны жад, эмээлийн мод, орос эмээл, хөнжлийн дэвсгэр даавуу, гэрийн баруун талд байсан орны гудсан доор нуусан байсан 3.030.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...2016 оны 07 сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хз /Б.О/ гэх залуу манай бригадийн тэр хавиар ирээд явсан сурагтай байсан...Б.Оийг танина, аав Баяраа гэх хүнтэй нь айл саахалт явсан... Би алдагдсан эд зүйлээ тэмдэглүүлэхдээ нэг аяга тэмдэглүүлэхээ мартсан байсан. Уг аяга нь дунд гарын мөнгөн аяга байсан ба 180.000 төгрөгөөр үнэлнэ Би Зүүнхараагийн махны ченж Даваа гэх залууд 2016 оны 06 сард нэлээн хэдэн хонь, 5-6 тооны үхэр зараад 9 орчим сая төгрөг аваад 3.030.000 төгрөг үлдсэн байсан. Асуудлыг хурдан шийдэж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-10, 15, 45, 2-р хх-43-44 дүгээр хуудас/
Гэрч Б.Бн мөрдөн байцаалтад өгсөн ...... 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би хадам аав Ц.Чхгийн гэрийн урд талаас 4 тооны морио авах гээд очтол манай хадам аавын цоожтой байсан гэрийн хаалга онгойчихсон байхаар нь очоод хартал цоожийг нь эвдээд хоёр хэсэг болгоод тавьчихсан гэрийн доторх эд зүйлийг нь сандаачаад тараагаад хаячихсан байсан юм. Тэгээд би хадам аавруу утсаар залгаж танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Хадам аавын гэрээс 3.000.000 төгрөг, хром гутал алга байна гэж байсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хадам аав Чхгийн гэрийн ойролцоо явж байхад гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь очиж харахад, хаалганых нь цоожийг эвдээд хоёр хэсэг болгосон, гэрт нь ороход эмх замбараагүй болсон байхаар нь хадам аавд утсаар хулгай орсон талаар мэдэгдсэн...Хз /Б.О/ нэг өвөөтэй 2016 оны 07 дугаар сарын 17- ны өдөр цагаан өнгийн Соната-5 загварын автомашинтай манайд ирээд явсан... Хадам аавын гэрт Хятад цагаан пийсүү хөөрөг, өлгөөтэй байсан хос хором гутал, шинэ, хуучин бакаль, өөрийнх нь унаж хэрэглэдэг орос эмээл, хазаар, нэг бууных нь жад, хөнжпийн даавуу зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Дээрх зүйлүүд хадам аавынд байсан нь үнэн. Харин сүүлд өөрийнх нь цай уудаг байсан мөнгөн аяга байсан, дунд гарынх. Уг нь, аавд яг ижил 2 мөнгөн аяга байсан ба хоёулаа адилхан, нэгийг нь надад өгсөн юм. Тухайн үед хадам аав гэнэт өвдөөд явахаар болсон учраас мөнгөө аваагүй явсан гэсэн. 2016 оны 06-р сард Зүүнхараагийн Даваа гэх ченжид хонь, үхрийн мах зарсан нь үнэн. Анх очиход цоожний цүүг суга татсан, гэрт ороход гэрийн эд зүйлс эмх цэгцгүй, ухаагүй, онгичоогүй газар байхгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17, 2-р хх-45-46-р хуудас/
Гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн ....... 2016 оны 07 дугаар сард Ц.Чхг эмнэлэгт хэвтсэн хойгуур нь гэрт нь хулгай орж 3.000.000 төгрөг алдагдсан талаар Ц.Чхгийн хүргэн Бнаас сонсож байсан юм. Ц.Чхгийнх ганц гэрээрээ айл амьтнаас зайдуу байдаг юм. Хз гэх хүнийг нэг их сайн танихгүй. Гэхдээ манай энэ хавиар ирэхдээ манайхаар орж гараад явдаг юм. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 10-д нэлээд гарсан хойно манайд нэг цагаан машинтай ирж нэг ямаа зээлээд аваад явсан юм. Тэрнээс хойш би дахиж уулзаагүй ээ. Тухайн үед машиныхан марк дугаарыг хараагүй юм байна гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Гэрч Ц.Бдын мөрдөн байцаалтад өгсөн ......... Чулнайг эзэнгүй байх үед гэрт нь хулгай орсон байна гэнээ гээд ойр хавийн хүмүүс ярьцгааж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Манайх Чулнайгийн гэрээс зүүн урд талруу голынхоо урд талд уулын энгэрт байсан юм. 2-3 километр зайд байсан байх. Хз багадаа манай энэ хавьд байдаг байсан. Одоо бол гэр нь энд байхгүй байгаа. Хааяа энэ хавиар ирчихсэн явж байдаг юм. Би хавраас хойш уулзаагүй гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/
Гэрч Р.Гчийн мөрдөн байцаалтад өгсөн ........ Би Б.Оийг зүс танина. Нөхөр Э.Сүхбаатартай хамт ирсэнээс хойш таних болсон. Манайхаар хааяа ирдэг. Хамгийн сүүд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим цагаан өнгийн машинтай 50 орчим насны хүнтэй манайхаас хонь авахаар ирсэн. Түүнээс хойш дахиж ирээгүй. Хамт ирсэн хүнийг би харвал танина 50 орчим насны нүдний шилтэй 160-165 см-ийн өндөртэй эрэгтэй хүн байсан. Нөхөр Э.Сб унтсан байхад тэр ах ахдаа нэг хонь зээлчих ах нь мөнгийг нь маргааш шилжүүлье гээд утасны дугаараа өгөөд байсан. Дугаарыг нь би тэмдэглэж авч байсан ч одоо олохгүй байна. Тэр ах ярихдаа Б.О намайг гуйгаад байхаар нь цуг ирлээ Улаанбаатар хотоос цуг явж байна гэж ярьж байсан. Цагаан өнгийн машинтай явж байсан ба машины дугаарыг нь мэдэхгүй, маркийг нь анзаараагүй. Гэхдээ тэр ахыг одоо харвал танина гэх мэдүүлэг /Хх-н 46-47 дугаар хуудас/
Гэрч Э.Сбын мөрдөн байцаалтад өгсөн ....... Би Б.Оийг танина. Түүний аав Баяраа гэх хүн манай Баянгол гэх газарт амьдарч байсан. Б.Оийг багаас нь мэднэ. Манайхаар орж гардаг байсан. Б.О нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагаан өнгийн машинтай 50 орчим насны хүнтэй өөрөө хажууд нь суучихсан манайд ирсэн. Би тэр үед жоохон уучихсан байсан юм. Тэгтэл Б.О нэг өвгөнтэй нэг шил архи барьчихсан орж ирж байсан. Хонь гуйж явсан. Би архинаас нь хоёр татаад согтоод унтаад өгчихсөн байсан. Дараа нь сонсоход Бондгороос нэг хонь аваад явсан байсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй. Цагаан өнгийн суудлын авто машинтай явж байсан. Уг машиныг 50 орчим насны эрэгтэй хүн жолоодож явсан. Би согтуу байсан болохоор харсан ч танихгүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 48-49 дүгээр хуудас/
Гэрч Б.Эцийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Б.О нь 1988 оны 08 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол суманд төрсөн багадаа цэцэрлэг, сургуульд яваагүй багад нь ээж нас бараад аавтай цуг Баянгол гэх хөдөө газар өссөж торнисон. Эхнэр хүүхэд байхгүй 2014 онд Улаанбаатар хотод хүн хутгалаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2 жил шахуу хэвтэж эмчлүүлсэн бичиг үсэг мэдэхгүй, жоохон ой тогтоолт муутай бусдаар гайгүй ээ. Одоогоор яг оршин суух тодорхой хаяггүй Баянгол гэх газрын Захар гэх газарт манай Батхүү ахынд амьдарч байгаад 2013 онд Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаад хэрэг тарьсан тэгээд Шархаднаас гараад Улаанбаатар хотод нүүрс шуудайлах ажил хийж байсан юм. Зан байдлын хувьд янз бүрийн зүйл байхгүй хүний үгээр явж байдаг юм. Б.О 2016 оны 07 сард байхаа хоног өдрийг нь сайн санахгүй байна цагаан өнгийн жижиг машинтай 50 орчим насны эрэгтэй ахтай цуг ирсэн тэгээд удалгүй яваад өгсөн дараа нь тэр өвгөн миний утасруу залгаад дүү чинь таксиныхаа мөнгийг өгөхгүй байна гээд надаас нэхээд байсан тухайн үед би мэдэхгүй та нар өөрсдөө учраа ол гэж хэлж байсан юм. Цагаан өнгийн жижиг машин байсан утасны дугаар нь ч гэсэн одоо алга тухайн үед анзаараагүй юм тэр хоёр удаадаагүй яваад өгсөн. Нэрийг мэдэхгүй 50 орчим насын эрэгтэй ах л байсан жоохон намхан би одоо харвап танина туранхай ах байсан гэх мэдүүлэг /Хх-н 50-51 дүгээр хуудас/
Гэрч Б.Ндгийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Ц.Баяраа гэх хүнийг танина. Манай ээж Оюунбилэгийн дүү Цэрэнгийн хүүхэд байгаа юм. Ц.Баяраа ах маань 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан. Ц.Баяраа ах чихрийн шижин гэх өвчтэй байж байгаад эмнэлэгт нас барсан. Ц.Баяраа ах бид хоёр байнгын харилцаатай байгаагүй, хааяа утсаар ярьдаг байсан. Миний мэдхээр Ц.Баяраа улсад байгуулсан гавъяа шагнал байхгүй, насаараа таксинд явсан. Гэр бүлийн хувьд Сувдаа гэх эмэгтэйтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Монголнаран нэртэй хүү нь Сүхбаатар аймгийн хилийн цэргийн тагнуулд ажилладаг байсан. Ах нь талийгаач Ц.Баяраатай дотно байгаагүй болохоор бас сайн мэдэхгүй байна. Бусадтай бүлэглэн хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Ц.Баяраа ахын бие муудаад эмнэлэгт байхад нь нэг айлынд машинаа түр тавьсан байгаа гэхээр нь очтол Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг машины эзэмшигч нь Цогтсайхан гэх хүн байсан. Өөрт нь хэлсэн. Ц.Баяраа ах машиныг нь түрээслээд явсан болж таарсан. Тэгээд Цогтсайхан гэх хүнийг хайсаар байгаад машиныг нь өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 147-148 дугаар хуудас/
Гэрч Н.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Б.О нь манай хүү Мягмархүүгийн эхнэр байсан Б.Эцийн төрсөн дүү нь байгаа юм. Ц.Баяраа манайд түр амьдруулаач гэж ирсэн хүн байнаа юм. Б.О дагуулж ирсэн юм. 2016 оны 06 дугаар сард байхаа Б.О Ц.Баяраа гэгчийг дагуулан ирээд Ц.Баяраа нь өөрөө танайд түр амьдаръя гэхээр нь чи яагаад ингэж явж байгаа юм бэ би ганцаара байдаг юм гэхээр нь би өрөвдөөд гэртээ хэд хонуулсан. Тэгж байгаад л яваад өгсөн. Манайд ирхээсээ өмнө голын эрэг дээр цагаан машинтайгаа байдаг байсан тэгээд л Б.О дагуулаад ирсэн. Өмнө нь танилцсан юм шиг байна лээ. Ц.Баяраа цагаан өнгийн Сонота 6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай машинтай байсан. Их бие муутай чихрийн өвчтэй гээд байсан. Цай уух болгондоо сахар хэрэглэдэг юм гэх мэдүүлэг /Хх-н 149-150 дүгээр хуудас/
Гэрч Г.Агтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Баяраа ах манай хамаатан Сувдаатай 3-4 жил хамт амьдарч байсан юм. Сувдаа Япон улсруу явсан. 2016 оны 10 дугаар сард байхаа Ц.Баяраа ах ирээд ах нь танайд амьдарч болохуу хоол ундыг нь авч өгч байя гэж гуйсан. Тэгээд манайд байж байгаад2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бие нь өвдөөд эмнэлэгт байж байгаад нас барсан. Баяраа ах манайд ирэхдээ Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн машинтай байсан. Ц.Баяраа ахыг нас барсаны дараа ах дүү нар нь машиныхан эзнийг олж өгсөн гэсэн. Цагаан машинаараа таксинд явж мөнгө олдог байсан гэх мэдүүлэг /Хх-н 151-152 дугаар хуудас/
Гэрч П.Цогтсайханы мөрдөн байцаалтад өгсөн ....... Ц.Баяраа бид хоёр 10 орчим жил таксины жолоочоор хамт ажилласан. 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ц.Баяраа нь Хайлаастад надтай таараад миний Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг таксинд түрээслэж явъя гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. 2017 оны 01 дүгээр сарын дундуур байхаа Нд гэх хүн надруу яриад Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Баяраа ах таньд өгчих гэсэн юм гээд ярьсан. Тэгээд миний машин байхаар нь аваад Ц.Баярааг асуутал 2017 оны 01 дүгээр сард өвчнөөр нас барсан. Таныг хайсаар байгаад сургийг чинь гаргалаа та машинаа ав гэсэн. Би уг машиныг 2011 онд 15 сая төгрөгөөр авч байсан. 2015 оны 04 дүгээр сард авто ломбарданд 6 сая төгрөгөөр тавьсан. Зээлийг нь төлж байгаа. Миний эзэмшлийн машин юм. Би О гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг /Хх-н 153-154 дүгээр хуудас/
Гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн ....... Б.О 2016 оны хавар эгч Б.Эцтэйгээ ирээд явсан юм тэр үед Шарынголд алт гарч байсан болохоор алтанд явж байсан юм байна лээ машиных нь бензин дууссан гээд манайхаас 2 литр бензин аваад явсан юм үүний дараа хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 14-15 цагийн үед байхаа Б.О цагаан өнгийн жижиг суудлын машинтай бас нэг ахтай цуг ирсэн тэгээд нэг хонь гуйгаад дараа боломжтой болохоороо мөнгийг нь өгнө гэсэн. Гэгээд нэг шил архитай ирсэн тэрийг нь Э.Сб бид 2 хувааж уусан би дүү их ядарч яваа юм байна дараа мөнгийг нь өгөөрэй гээд нэг хонь өгөөд явуулсан тэрнээс хойш дахиж яриагүй. Б.О 50 орчим насны намхан бор царай ахтай цуг ирсэн тэр ахын машиныг хөлсөлж ирсэн гэж байсан тэр ах нь машинаасаа буугаагүй болохоор танилцаж чадаагүй нэр усыг нь мэдээгүй би одоо харвал сайн танихгүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 155 дүгээр хуудас/
Гэрч Э.Аггийн мөрдөн байцаалтад өгсөн ....... 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тогтоолын дагуу Баяраагийн Оийг өөрийн биеэр үзэж 3 эмчийн бүрэлдхүүнтэй санал нэгтэй дүгнэлт гаргасан. Үүнд сэтгэцийн хувьд эргэлзээтэй байсан тул оюун санааны түвшин тогтоох шинжилгээ хийлгэхэд IQ нь 46 хувьтай гарсан. Уг үзүүлэгч нь оюун санааны хүндэвтэр хомсдолтой байсан. IQ 50-69 байвал хөнгөн, IQ нь 49-38 байвал хүндэвтэр түүнээс доош байвал хүнд гэж үздэг. Тухайн үед оюун санааны хүндэвтэр хомсдолтой байсан. Манайд эмчлүүлээд гарсан. Одоогийн дүгнэлтэнд IQ-г нь 68 хувьтай гэсэн байна эмчилгээ хийгдэж сайжирсан, орчинтой харьцаж IQ өсөх магадлалтай байж болно. 2014 оноос өмнө хэвтэж болон эмчлүүлж байсан баримт олдоогүй. Оюун санааны хомсдол нь оюун ухааны дутуу хөгжил юм гэх мэдүүлэг /Хх-н 158-159 дүгээр хуудас/
Шинжээч Я.Гхгийн мөрдөн байцаалтад өгсөн...... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Оийг өөрийн биеэр үеэж 3 эмчийн бүрэлдхүүнтэй дүгнэлтийг гаргасан юм. Б.О нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үзүүлж дүгнэлт гаргуулж байсан гэхдээ хэрэг хариуцах чадваргүй гэсэн байсан. Энэ дүгнэлтийг би өөрөө гаргаагүй тул мэдэхгүй юм. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Оийг өөрийн биеэр үзхэд амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярьж байсан. Өвчний түүхийн талаар асуухад 2014 онд хэрэг хийнэ уг эмнэлэгт хочр жил гаруй хэвтэн эмчлүүлсэн гэсэн. Өөр баримт байгаагүй. Сэтгэцийн байдлыг үнэлэхэд тоо бодно, уншиж чадахгүй мөртлөө үсэглэж байсан. IQ – 68 хувьтай гэсэн байсан. Б.О нь оюуны хөнгөн хомсдолтой байсан гэхдээ хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай юм. Уг өвчин нь танин мэдэхүй, оюун сэтгэхүйн хөгжлийн бүхий эмнэлзүйтэй, даамжирдаггүй өвчний шалтгаан нь янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл төрөлхийн оюун санааны хомсдолтой сэтгэн бодох чадвар нь дутуу гэсэн үг юм. 2014 оноос өмнө эмчлүүлж байсан баримт байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 160-161 дугаарр хуудас/
Гэрч С.Днын мөрдөн байцаалтад өгсөн ....... “...2016 оны 06 сарын дундуур байхаа хоног хугацааг нь санахгүй байна, мал таргалсан үе байсан. Баянгол сумаар явж байгаад Чх ахыг “мал зарна” гэхээр нь очоод эхлээд 26 хонь бараг 3.000.000 орчим төгрөг, 1 үхэр худалдан авсан, 850.000 төгрөгөөр. Хэд хоногийг дараа дахин хонь, үхэр худалдан авсан ба 6-7 хонийг нэгийг нь 150.000 төгрөгөөр бодож авч байсан санагдаж байна гэх мэдүүлэг /2 дугаар хх-47-р хуудас/
Гэрч Ч.Нчийн мөрдөн байцаалтад өгсөн ..........2016 оны 07 сарын 17-ны орой нөхөр Бн “аавын гэрийн хаалга онгорхой байна” гэсээр ирсэн ба бид хоёр очиж үзэхэд авдрынх нь таг нь онгорхой, дотор нь байгаа эд зүйлсийг газар гаргаад хаячихсан байхаар нь аав Чхд утсаар мэдэгдсэн. Аав надтай утсаар ярихдаа “тэр хивснүүд дунд 3.000.000 төгрөг бэлэн байсан” гэж хэлж байсан...Манай аавынд цагаан өнгийн хөөрөг байдаг байсан. Мөн 37 размерийн хором гутлыг аваад удаагүй байсан. Гэрийн буу хаяанд байдаг, 1 хос бакаль гутал нь хуучин хэрэглэж байсан гутал байсан. Хар гөлөмтэй, цагаан дөрөөтэй өөрөө тохож хэрэглэдэг байсан орос эмээл, будаж янзалсан нэг эмээлийн мод орон доогуур, урт хутга /жад/ ширээнийх нь шургуулганд байдаг байсан. Аав сүүлд Дархан явж ирэхдээ нэг том углаа даавуу, нэг хөнжилтэй нь худалдаж авсан гээд гялгар уутанд хийчихсэн байдаг байсан. Намайг хүүхэд байхад мянгат малчин болоход нь 2 том мөнгөн аяга, 2 жижиг мөнгөн аяга дургал болгож өгч байсан гэх мэдүүлэг. /2-р хх-50-52-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт № 211
1.Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдолыг зөв ойлгон чадаж байсан байна. Б.Оийн дээрхи эмгэг нь төрөлхийн эмгэг болно.
2.Б.О нь одоо “Оюуны хөнгөн хомсдол" сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Оэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
3.Б.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин СЭМҮТ-н 7-р тасагт хэвтэн эмчлэгдсэн өвчний түүх байна.
4.Б.О нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.
5.Б.О нь хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх сэтгэц гэм судлалын 854 тоот давтан шинжилгээний 2017.10.05-ны өдрийн дүгнэлтэнд:
...Сэтгэцийн онош:DS:F 70 Оюуны хөнгөн хомсдол
Дүгнэлт:Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргав.
Б.О нь Оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт./Хх-н 218-225 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-19 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон хүснэгт /Хх-н 21 дүгээр хуудас/
Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 41-44 дүгээр хуудас/
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 127-130 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 132-133 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Хх-н 134-135 дугаар хуудас/
Б.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 68 дугаар хуудас/
Б.Оийн ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 72 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /2 дугаар хх-ийн 54-р хуудас/
Хохирогч Ц.Чхгийн охин Нчийн ирүүлсэн Ц.Чх нь шүүх хуралдаанд өвчний учир шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох бололмжгүй байна гэх хүсэлт, шүүгдэгч Б.О нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Чхгийн Хаан банкны 5050146411 тоот дансанд 210.000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч Б.О нь бусадтай бүлэглэн 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чхгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 3.125.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн 3.030.000 төгрөгийг хулгайлж, нийт 6.155.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оийг бусдын хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.О нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2016 оны 07 сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.
Шүүгдэгч Б.О нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Оэд ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна.
Хохирогч Ц.Чхд шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах албан ёсоор мэдэгдсэн боловч миний бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн байна, шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх хүсэлтийг гаргасан нь утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байр тул мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.
Мөн хулгайн гэмт хэрэгт оролцсон нь нотлогдохгүй, хулгай хийж байсныг харсан гэрч байхгүй гэсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тайлбар, мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг гэрч Ө.Бгийн мэдүүлэг, Р.Гчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүх Б.Оэд холбогдох эрүүгийн хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтанд анх мэдүүлэхдээ болон шүүх хуралдааны явцад хулгайлсан эд зүйл болох 1 ширхэг мөнгөн аяга, 30 000 төгрөг авснаа тогтвортой мэдүүлж хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад эд зүйл болон бэлэн мөнгийг аваагүй, Баяраа гэх хүн бүгдийг нь авсан гэх мэдүүлгээс дүгнээд шүүгдэгч Б.Оийг хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдэж 210000 төгрөгний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч Ц.Чхгийн хулгайд алдагдсан гэх хазаар, ширээний шүүгээнд байсан цагаан өнгийн хятад пийсүү хөөрөг, орон доогуур байсан 37 размерын орос хром гутал, бакаль, орос винтов бууны жад, эмээлийн мод, орос эмээл, хөнжлийн дэвсгэр даавуу, гэрийн баруун талд байсан орны гудсан доор нуусан байсан 3.000.000 төгрөг, нийт 5.945.000 төгрөгний хохиролыг 2017 орны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих Ц.Баярааг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул үлдэх хохиролыг уг тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-193-194хуудас/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 210000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Баянгол ам гэх газар оршин суух, Хөндлөнгийнхэн овогт Цээзэнхүүгийн Чхд /РД:МБ69020336/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 5945000 төгрөгийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн 55-09 УНЭ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Оийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оэд эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 210000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Баянгол ам гэх газар оршин суух, хохирогч Хөндлөнгийнхэн овогт Цээзэнхүүгийн Чхд /РД:МБ69020336/ олгож, үлдэх 5945000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Соната-6 маркийн цагаан өнгийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Б.О нь 120 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
8.Шүүгдэгч Б.Оэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.