| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0186/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/187 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид холбогдох, 78/208/086/ индекстэй, 83600*******60*******3 дугаартай эрүүгийн хэргийг 208 оны 2 сарын -ны өдөр хүлээн авч, 208 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотодоршин суух, *******78 оны 0 сарын 0-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, дусгай дунд боловсролтой, лакаторын операторчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа хашаа, байшинтай, сарын өрхийн орлого 500000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн ********************* оны 07 сарын 6-ны өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******86 оны Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 200 оны 2 сарын 20- ны өдрийн 284 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******86 оны Эрүүгийн хуулийн 3 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 80000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны сарын 24-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 08 сарын 28-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар: Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах дүгээр 6 айлын үүднээс 208 оны 0 сарын -ны өдөр 350000 төгрөгний үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав. Хэргийн газар үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр -6 айлын дүгээр орцны үүдэнд байв. Унадаг дугуй алга болсон гэх газрыг А үсгээр тэмдэглэв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 4 -5 дугаар хуудас/ Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн...хулгайд алдагдсан унадаг дугуй нь “Wolf” нэртэй улбар шар өнгийн оруулагатай, хар өнгийн унадаг дугуй байх бөгөөд уг дугуйнд ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй байлаа...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн *******-0 дугаар хуудас/ Эд зүйл хүлээлгэн өгсөн... шар өнгийн оруулагатай , хар өнгийн унадаг дугуйг хохирогч Р.*******т хүлээлгэн өгөв...гэх тэмдэглэл / хэргийн дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн -6 айлын орон сууц тоотод оршин суух, ПЮ 7508502/ ийн *******ын өгсөн...208 оны 0 сарын -ны өдөр Жаргалант сумын ******* багийн -6 айлын орон сууцны үүднээс манай нөхөр шар өнгийн оруулагатай хар өнгийн унадаг дугуй алдсан. Тухайн үед хүүхдүүдийг амбаарт тавьсан байх гээд Цагдаагийн байгуулагад хандаагүй байсан. Сүүлд алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Дугуйгаа авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 6-7 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд С.гийн гэрчээр өгсөн... 208 оны 0 сарын -ны өдөр гэртээ байхад гаднаас өндөрдүү нуруутай хар цариатай залуу орж ирээд” Унадаг дугуй авах уу , манай дүүгийн дугуй байгаа юм” гэхээр нь манай охин үзчихээд авчихъя гээд байхаар нь хулгайн дугуй биш биз гэхэд 50000 төгрөгөөр өгчихнө манай дүүгийн дугуй байгаа юм гэсэн. Тэгээд 50000 төгрөгөөр авсан. Сүүлд хулгайн дугуй гэдгийг мэдсэн. 50000 төгрөгөө нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 20-2 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.гийн гэрчээр өгсөн...208 оны 0 сарын -ны өдөр Жаргалант сумын ******* багийн байрны үүднээс шар өнгийн оруулагатай хар өнгийн унадаг дугуйг алдсан. Гэртээ ороод цайгаа уугаад гараад ирэхэд байхгүй байсан. Манай хүүхэд хашаанд аваачиж тавина гэж байсан тул аваад явсан байх гээд гэртээ ороод амарсан. Тэгээд 208 оны сарын эхээр ээжийн амбаарт үзэхэд дугуй байхгүй болохоор нь гэртээ ирээд хүүхдээс асуухад манай хүүхэд амбаарт хийгээгүй гэсэн тул Цагдаагийн байгууллагад хандсан. 350000 төгрөгөөр худалдаж аваад Улаанбаатар хотоос авахуулсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 22-23 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.ын өгсөн... Намайг гэртээ ээжтэйгэй хамт байхад өндөр нуруутай, хар царайтай ах орж ирээд нэрийг сонсоход ******* гэж байсан. Манай ээж С.гаас “ дугуй авах уу “ гэж асууж байсан. Тэгэхээр ээж хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд 50000 төгрөгөөр зарна гэсэн. Би ээжтэйгээ хамт гараад дугуйг үзэхэд шар өнгийн оруулагатай, хар өнгийн дугуй байсан. Манай ээж энэ дугуй чинь хулгайн дугуй биш биз дээ гэсэн чинь манай дүү унаж байсан юм гэхээр нь 50000 төгрөгөөр худалдаж авсан. Би болон манай ээж хулгайн дугуй гэдгийг мэдээгүй. ******* нь ганцаараа явж байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 24 дүгээр хуудас/ Эд зүйл үнэлсэн тухай тайлан ... “Wolf” маркын унадаг дугуй – 350000 төгрөг / хэргийн 28 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн... 208 оны 0 сарын - ны өдөр 52 айлын АТМ-тэй дэлгүүрээс тамхи аваад гэртээ харих гээд явж байтал 52 айлын орон сууцны урд тал шар өнгийн оруулгатай, хар өнгийн дугуй байсан. Тухайн дугуйг 52 айлын орцонд оруулж тавиад маргааш өглөө нь ирэхэд байхаар нь унаж яваад урагшаа эргээд нэг айлын хашаанд ороход нэг эмэгтэй хүүхэдтэйгээ гэртээ байсан. Дугуй авах уу гэхэд ямар үнэтэй юм бэ, хулгайн дугуй биш биз гэхэд манай дүүгийн дугуй байгаа юм гээд 50000 төгрөгөнд зарчихна гэхэд тухайн эмэгтэй охиндоо миний хулгайлж авсан дугуйг авч өгсөн. Тэгээд 50000 төгрөг бэлэн аваад , зах гараад оймс, гутал аваад, үлдсэн мөнгөөр нь архи уусан. Би дугуйг хулгайлж авахдаа ганцаараа явсан. Надад мөнгөний хэрэг болоод дугуйг хулгайлж зарсан. Дугуйг эзэнд нь буцаан өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 4*******-50 дугаар хуудас / Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн...Би архи уусны улмаас хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлахад татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч Б.******* нь 208 оны 0 сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг -6 айлын орон сууцны үүдэнд байсан хохирогч Р.*******ын 350000 төгрөгний үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гэрч С.д 50000 төгрөгөөр зарсан хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь хохирогч Р.*******, гэрч Ц., С., насанд хүрээгүй гэрч М. нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон тайлан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийн дээрхи гэмт үйлдэл нь...бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч Р.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд...хулгайд алдагдсан дугуйгаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн ********************* оны 07 сарын 6-ны өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******86 оны Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 200 оны 2 сарын 20-ны өдрийн 284 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор *******86 оны Эрүүгийн хуулийн 3 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 80000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны сарын 24-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 08 сарын 28- ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 62 хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 65-74 дүгээр хуудас дахь баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь 2007 оны 08 сарын 28-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан 350000 төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах саналтай байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохиролыг төлсөн, урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан хэдий ч сүүлийн жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар ...согтууруулах ундаа , мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах нь... зүйтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.******* хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө согтууруулах ундаа авсан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, хэргийн 33- 42 хуудас дахь Цагдаагийн байгууллагын хайлтын систем дахь баримтаас үзэхэд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийгөө авч явах чадваргүй байсны улмаар эрүүлжүүлэгдэж байсан, согтуурсан мансуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар ...согтууруулах ундаа , мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах нь...зүйтэй гэж шүүх үзсэн болно. Эрүүгийн 83600*******60*******3 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 36. дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн ,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.0,36.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: .Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.*******ийг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласугай. 4. Эрүүгийн 83600*******60*******3 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5.Шүүгдэгч Б.*******ид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4.5-д заасан журмыг шүүгдэгч Б.*******ид тайлбарлан өгсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 4 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА