| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00128/Э |
| Дугаар | 00136 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00136
Монгол Улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Хохирогч Д.Аб
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох 1832000220118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, * 157 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гэрэлчулууны Г. /РД:*/
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *тоотод байрлах иргэн Ч.Бсы гэрт нөхөр Д.Абтой маргалдан түүний хэвлийн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн…... 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр найз Эрдэнэцэцэгийн төрсөн өдөрт нөхөр Аб болон найз Оюунгэрэлийн хамт очсон. Тэгтэл гаднаас манай зөндөө олон найз нар орж ирсэн. Тэнд бид нар архи уухад манай нөхөр согтоод намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би Од-Эрдэнэ, Бс, Нэргүй, Болормаа, Оюунгэрэл бид нар гарч Бсыд очсон. Бсы гэрт 0.75 граммын нэг шил, 0.5 граммын нэг шил Хараа архи, нийт 2 шил архи уусан. Тэгээд би согтоод байна хэсэг унтаад явъя гээд тэднийд унтсан. Хэсэг унтаж байгаад сэрэхэд нөхөр орж ирсэн байсан. Унтаж байхад нөхөр орж ирээд намайг цохиж сэрээсэн гэсэн. Би түүнийг нь мэдээгүй. Манай нөхөр Аб Бстай муудалцаж байсан. Тэгтэл гаднаас Анхбаяр, Оч, Гантөгс гурав орж ирээд б нөхөр бид хоёр машинаар нь гэр лүүгээ хүргүүлсэн. Нөхөр бид хоёрыг гэрт ороход шөнийн 01 цаг өнгөрч байсан. Нөхөр гэртээ орчихоод олон юм яриад байхаар нь би гарч яваад хашаанд байдаг жижиг байшинд ороод унтсан. Тэгээд өглөө гэрт ороход нөхөр маань элэг өвдөөд байх шиг байна гэсэн. Тэгээд би гарч яваад хүнд мөнгө шилжүүлчихээд өдөр ирэхэд нөхөр цээж өвдөөд байна гээд царай нь цонхийчихсон сууж байхаар нь арын айл руу орж түргэн дуудсан гэх мэдүүлэг
Хохирогч Д.Абын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би найз Шинэхүүгийн эхнэрийн төрсөн өдөрт эхнэрийн хамт очсон. Тэнд бид нар нийлж архи уусан. Би согтоод унтаад Шинэхүүгийнд үлдсэн байсан. Унтаж байгаад сэрэхэд оройн 20 цаг болж байсан байх. Тэднийхээс босч ирээд гэрт нь байсан тал шил архийг дахиж уусан. Тэгээд тэднийхээс гарч гэр лүүгээ очсон. Гэрт очиход эхнэр байхгүй байхаар нь эхнэрээ хайж яваад найз саруулчимэгийнд очсон чинь байхгүй байхаар нь Бсыд очсон. Саруулчимэгийн гэрт ороод гарахдаа бас жаахан архи уусан. Тэгээд Бсыд ороход манай эхнэр шалан дээр нь унтаж байхаар нь эхнэрийг хөөе бос явъя гэхэд Бс унтаж байгаа хүнийг зүгээр байлга гээд Бс бид хоёр маргалдсан. Тэгээд би нэг хэсэг тасарсан байсан. Анхбаяр, Оч, Гантөгс гурав орж ирээд эхнэр бид хоёрыг хойш нь гэр лүү хүргэж өгсөн. Харьж унтаад үүрээр бие өвдөөд байхаар нь хойд айл болох Бцийн гэрт орсон. Утсаар нь түргэн дуудаад өвчин намдаах эм асуугаад гарч ирсэн. Тэгээд гэрт хэвтэж байхад гэрт эхнэр орж ирээд хойд айл руу орж дахин түргэн дуудсан. Тэгээд эмнэлэгт ирж хагалгаанд орсон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Ч.Бсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.......... Тэгээд шөнийн 01 цагийн орчим гаднаас Аб, Г хоёр хоорондоо зодолдоод ноцолдоод орж ирээд Аб шалан дээр хэвтээд өгсөн, харин Г сандал дээр сууж байхад Төгсөө, Оч нар орж ирсэн. Тэгээд би Аб, Г хоёрыг гэрээс яв гээд хөөж байгаад унтаад өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/
Гэрч О.Очийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:......... 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтөд байдаг Сайханаагийнд нөхөр Гантөгсийн хамт ороход Сайханаа архи уусан согтуу байдалтай орон дээрээ суусан, эхнэр Одноо нь орон дээрээ унтаж байгаа байдалтай байсан. Харин Аб Г хоёр хоорондоо зодолдоод газар хэвтэж байсан. Абын амнаас цус гараад зүүн хацарны доод хэсгээс цус гарсан байдалтай, мөн цус нь шалан дээр гоожсон байдалтай байсан. Тэгээд манай нөхөр төгсөө бид хоёр Аб, Г хоёрыг салгаад байж байхад гаднаас Анхбаяр эхнэр Болороогийн хамт машинтай ирэхээр нь Аб Г хоёрыг Анхбаяр, Болороо, Төгсөө бид дөрөв Анхбаярын машинаар гэрт нь хүргэж өгсөн юм. Гэрийнх нь гадаа очоод Төгсөө Г хоёр Абыг хоёр талаас нь сугадаад гэрт нь оруулахад Гийн аав нь босч ирээд авсан. Тэгээд бид нар гэр лүүгээ харьцгаасан юм гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/
Гэрч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:......... 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баруун өлөнтийн 22 тоот Бсы гэрт ороход Аб гэрийн шалан дээр толгой нь гэрийнх нь хоймор луу харсан байдалтай, нүүр амнаас нь цус гарсан байдалтай, газарт согтуу хэвтэж байсан. Харин Г буйдан дээр сууж байсан. Бс орон дээр хэвтэж байсан. Эхнэр Од-Эрдэнэ нь орон дээрээ унтаж байсан юм. Би тэгээд Абыг хараад Гт энэ цус нөжийг арчаач гэж хэлэхэд Г шалны алчуур аваад шалан дээр байсан цусыг арчсан юм. Тэгээд удахгүй Төгсөө, Оч манай эхнэр нар орж ирээд Г Аб хоёрыг гэрт нь хүргэж өгөхөд Гийн аав нь гарч ирээд авсан гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд би унтаад шөнийн 01 цагийн орчим сэрэхэд ээж од-Эрдэнэ аав Бс нар орон дээр Г эгч газар хувцастай унтаж байсан. Бусад хүмүүс нь манай гэрээс явсан байсан. Тэгээд би аавтай юм яриад сууж байхад гаднаас Аб ах согтуу орж ирээд газар унтаж байсан Г эгчийг гөлөг минь янхан минь чи айлд унтдаг хэн бэ гэж хэлээд дээрээс нь дэвсээд өшиглөөд байхаар нь аав босоод Аб ахыг болиоч ээ эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэж хэлээд салгахад Аб ах аавын хамар луу цохиод цус гаргасан. Тэгээд аав Аб ахыг хоёр гараараа түлхэхэд Анриунболд ах газар унахад Г эгч босч ирээд Аб ахыг дээшээ хараад хэвтэж байхад нь яагаад намайг зодоод байгаа юм бэ чи гэж хэлээд баруун хөлөөрөө толгой хэсэг рүү нь 2-3 удаа дэвсэж өшиглөж гэдэс цээж хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөж дэвссэн юм. Тэгээд Аб ах цусаар бөөлжөөд манай гэрийн шалан дээр гоожсон юм. Яг тэр үедэ Төгсөө ах одгий эгч хоёр гаднаас орж ирсэн бөгөөд удалгүй Анхбаяр ах Болороо эгч орж ирсэн. Тэгээд аав Аб ахыг цусаар бөөлжөөд байхаар нь манай гэрт битгий бөөлжөөд бай манайхаас яв гэж хэлэхэд Г эгч угаасаа танайхаас явах гэж байна гээд Аб ах Г эгч хоёрыг Анхбаяр ах, Төгсөө ах, Одгий эгч дөрөв аваад гэрт чинь хүргэж өгье гээд манай гэрээс гарсан юм гэх мэдүүлэг /Хх-н 17-18 дугаар хуудас/
Гэрч Л.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Д.Аб 2018 оны 02 дугаар сарын 21-ний 04 цаг 20 минутын үед манай гэрт орж ирсэн. Тухайн үед би ах Бямбаагийн охин Бцийн хамт унтаж байсан. Хаалга онгорхой байсан болохоор гаднаас Аб орж ирсэн. Тэр үед би сэрсэн. Аб надад миний бие өвдөөд байна түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Би түргэн дуудах үедээ утасныхаа цагийг харахад шөнийн 04 цаг 20 минут болж байсан. Тэгээд хаана хэнтэйгээ зодоон хийдэг байна гэж асуухад манай эхнэр Ганаа намайг Сайханаагийнд дээшээ харуулаад цээжин дээгүүр үхтэл дэвсээд хаячихлаа гэж хэлсэн. Ингээд би эмнэлэгт дуудлага өгөхөд Аб өөрөө ярина гээд миний утсыг авч ярьсан. Би үхэх гээд байна цээжээр өвдөөд ходоод гэдэс эвгүй байна хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Эмнэлгээс маргааш өглөө өөрсдөө ир бид нар очиж чадахгүй дуудлага ихтэй байна гэхэд Аб би үхэх гээд байна ш дээ элэг юм шиг байна хэрвээ янз бүрийн юм болчихвол та нар яах юм бэ гэж хэлсэн. Эмнэлгээс ямар ч байсан маргааш ир эсвэл цагдаад хэл гээд утсаа салгасан. Би Абод чи цагдаад хэлэхгүй яасан юм гэхэд Аб цагдаад хэлсэн чинь түргэн дуудаж үзүүл гэж хэлсэн гээд гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/
Гэрч Д.Очийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Д.Аб 2018 оны 02 дугаар сарын 21-ний 04 цагийн үед манай гэрт орж ирсэн. Аб манай гэрт орж ирээд уйлаад чанга чанга түргэн дуудаад өгөөч гэж хэлээд байсан. Тэгээд би сэрсэн. Тухайн үед манай нөхөр БЭ хараад орон дээр хэвтэж байсан. Аб надад хэлэхдээ Ганаа намайг дэвсээд яваад өгчихлөө гэж хэлсэн. Би чи гар нялх хүүхэд айлгачихна гээд гэрээсээ гаргасан. ..... Аб Ганаа дэвсээд гэж хэлсэн. Тэрнээс тэнд энд дэвссэн гэж юу ч хэлээгүй. Би ч Аб Г хоёрыг хоорондоо байнга хэрүүл маргаан зодоон цохио хийж байдаг болохоор нь нэг их анзаараагүй гар гар гээд гаргачихсан гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 41 ...... Дүгнэлт
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-05 дугаар хуудас/
Хохирогч Д.Абын өвчний түүх /Хх-н 53-64 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 86 дугаар хуудас/
Г.Г нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 87 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн № 22 тоотод байрлах иргэн Ч.Бсы гэрт нөхөр Д.Абтой маргалдан түүний хэвлийн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Д.Абын цээж болон хэвлийн тус газарт хөлөөрөө дэвсэж өшиглөсөн үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч Д.Абын биед цөсний хүүдий хэвтэшнээс бүрэн ховхорсон, элэгний урагдал, дотуур цус алдалт, баруун хөмсөг, доод зовхи, хамрын үзүүр хэсэгт зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.
Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, ар гэрийн амьдрал ахуй буюу 01 нас 05 сартайгаас 10 нас хүртэлх 4 хүүхдийн ирээдүйн хүмүүжил, амьдрах бололцоог харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр доод хэмжээний торгох ялаар шийтгэх, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 03 жилийн хугацаанд буюу 36 хувааж сард 277777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх, хохирогч Д.Аб нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санлагүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гэрэлчулууны Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.