Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00144

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд  холбогдох 1832001140103 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сгэ аймаг Сүхбаатар суманд 1971 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхлэдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Атаган цонгоол овогт Досмаагийн М. /РД:*/

Шүүгдэгч Д.М нь Сгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Тариатын ам гэдэг газар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж байгаль орчинд 2830708 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн…... 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Тариатын ам гэх газарт гэрээ хийгдээгүй байхад хууль бусаар ашигт малтмалын олборолт явуулсан. Тухайн үед ашигт малтмал олборлох ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад өөрөө дур мэдэн олборолт явуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч А.Асгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…… 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тариатын ам гэх газар техник хэрэгсэл өгсөж байна гэх мэдээллийн дагуу улсын байцаагч М.Бц байгаль хамгаалагч Энхтайван бид 3 Тариатын аманд очиход Сагсаахай гэх нөхөрлөл нь нөхөн сэргээлтийн гэрээ гарч байгаа бид нар техник хэрэгслээ буулгаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид үйл ажиллагаа явуулж болохгүй талаар мэдэгдэх хуудас өгч буухыг шаардсан. Үүнээс 2 хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр уг газарт Баянгол сумын засаг дарга Ариунбат, улсын байцаагч М.Бц, байгаль хамгаалагч Энхтайван нарын хамт очиход өөрсдийн байрлаж байсан газраас жоохон доошлоод эрүүл газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулсан байхаар нь шаардлага тавиад үйл ажиллагаа явуулж байсан эксковаторыг нь зогсоолд байрлуулаад техник хэрэгслүүдийг нь зогсоож лацдаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Д.Мын хууль бусаар ашигт малтмал ашигласан олборлосон үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирол болон нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Гэрч Т.Гхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ……. Би зарын дагуу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эксковаторын операторчин хийхээр ирсэн юм. Тэгээд бараг үйл ажиллагаа явуулаагүй. Уурхайн дарга Д.М 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр уурхай хэсгийн шороог ух гэсний дагуу ухсан. Тэгсэн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баруунхараагийн хүмүүс ирээд эксковаторыг зогсоогоод лацадсан. Би хьюндай маркийн шао өнгөтэй эксковаторын операторчин хийдэг юм. Одоо лацтай байгаа гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

Гэрч Н.Чбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 04 дүгээр сард байхаа Сгэ аймгийн Баянгол суманд Сагсаахай нэртэй нөхөрлөл байгуулсан. Манай нөхөрлөл нь уул уурхайн нөхөн сэргээлт, төмс хүнсний ногоо тариалах чиглэлтэй юм. Нөхөрлөлийн ахлагч нь Сгэ гэх эмэгтэй байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын эхээр байхаа бид нар Сгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тариатын ам гэх газарт хуучин олборлолт явуулж байгаад орхисон талбайд нөхөн сэргээлт хийхээр тус нөхөрлөлийн ахлагч Б.Сгэ 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сгэ аймгийн Баянгол сумын засаг даргад хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг аймгийн засаг даргад гаргасан. Гэхдээ засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн № 151 дугаартай тогтоолын дагуу гурвалсан гэрээ хийх ёстой. Ер нь бүх бичиг баримт нь болсон. Одоо Баянгол сумын засаг даргатай гурвалсан гэрээ хийх л дутуу байна. Сумын засаг дарга амарсан байгаа тул хийгдээгүй хүлээгдээд байна...... Сгээ бид хоёр Д.Мтай нөхөн сэргээлтийн гэрээг нь хийж өгнө та нар наанаа ажилла гэж тохиролцож хамтран ажиллахаар болсон. Ингээд одоогоор гэрээ хийгдээгүй байна. Д.М харин тэнд үйл ажиллагаа явуулсан гээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Миний зүгээс тэнд үйл ажиллагаа явуул гэж хэлээгүй ээ. Д.Маас өөрөөс нь асуусан чинь усыг нь соруулж байгаад усны насосоо усанд алдчихсан гэсэн тэгээд авах гээд ухсан гэсэн. Тэгсэн Баянголсумын засаг дарга ирээд цагдаад хандсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 24-25 дугаар хуудас/

Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …….. Би Д.Мтай тохиролцоогүй. Манай хамаатан Чб гэх залуу хамгийн анх надад Тариатын аманд хамтарч ажиллах санал тавьсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Баянгол суманд нөхөрлөл байгуулж бичиг баримтыг хөөцөлдөж байсан. Гэхдээ Тариатын аманд буусан техник хэрэгсэл Д.М гэх хүний талаар би мэдэхгүй Чб, Д.М хоёр л нэг нь техник хэрэгслээ гаргаад нөгөө нь бичиг баримтаа хөөцөлдөнө гэж тохирсон юм шиг байна лээ гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Гэрч М.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …… Тариатын аманд байгаль хамгаалагч Д.Энхтайван, Баян багийн засаг дарга Б.Түшигжаргал нарын хамт очиход 5-6 монгол гэр барьчихсан 8-9 техник хэрэгсэл байж байсан. Тэгэхээр нь ямар учиртай хүмүүс вэ гэтэл Д.М гэх залуу Сагсаахай нэртэй нөхөрлөлийн дагуу уг газарт ашигт малтмал олборлох гэж ирлээ. Манай бичиг баримт гарч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Мт бичиг баримт нь бүрэн гарсны дагуу үйл ажиллагаа явуулна шүү гэсэн чинь Д.М гэх залуу угаасаа бичиг баримт нь гарахаар үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн. Сагсаахай гэх нөхөрлөл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтээ сумын засаг даргад гаргаад уг хүсэлт нь над дээр цохогдоод ирсэн байсан. Тийм учраас би та нарын бичиг баримт гарах болоогүй ш дээ энд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэлсэн. Ингээд 2 хоногийн дараа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Тариатын аманд буусан Сагсаахай нөхөрлөлийг буулгахаар албан шаардлага өгөхөөр очсон. Гэтэл Тариатын ам руу өгсдөг замын хажууд ой, голын ай сав бүхий газарт 2 ширхэг эксковатор олборолт явуулж 2 ачааны машин зөөж байсан. Тэгэхээр нь би цагдаад хандсан.... гэх мэдүүлэг /Хх-н 39-40 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн № 1/38 …….. Дүгнэлт:

1.Тус газарт явагдсан үйл ажиллагаа нь ашигт малтмал олборлох болон ашиглах үйл ажиллагаа болно.

2. Энэ үйл ажиллагаагаар эвдэгдсэн нийт талбайн хэмжээ 1227 метр квадрат буюу 0,12 га талбай байна.

3. Иргэн Д.Мын хууль бус үйл ажиллагаагаар эвдэгдсэн талбайд учирсан нийт хохирлын хэмжээ 980836 төгрөг болсон байна.

4. Тус талбайд техникийн анхан шатны нөхөн сэргээлт хийсэн бөгөөд энэ нь бүрэн нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй болно.

5. Эвдэгдсэн газарт шаардлагын дагуу бүрэн нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын хэмжээ 311507 төгрөг болж байна.

6. Тухайн эвдэгдсэн газар нь урьд жил буюу 2017 оны зун 7 дугаар сарын байдлаар сансрын зургаас харахад ашигт малтмал олборлох ашиглоах үйл ажиллагаа явагдаж байсан байна гэх /Хх-н 54-81 дүгээр хуудас/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн № 18-04-322/08 дугаартай акт .........

1.Эдэлбэр газарт учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1191 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь заалт газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 1191 х 3 = 3573 /гурван мянга таван зуун далан гурван төгрөг/

2. Газрын хөрсөнд учирсан хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 0 төгрөг.

3. Ургамлын бүрхэвчинд учирсан хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 0 төгрөг.

4. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 111797 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалт газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 111797 х 2 = 223594 төгрөг /хоёр зуун хорин гурван мянга таван зуун ерэн дөрвөн төгрөг/

5. Усны нөөцөд учирсан экологи-эдийн засгийн шнэлгээ болох 867847 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4 дэх заалт усны нөөцөд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 867847 х 3 = 2603541 / хоёр сая зургаан зуун гурван мянга таван зуун дөчин нэгэн төгрөг/

Иргэн Д.М нь Байгаль экологи түүний нөөцөд нийт 2830708 төгрөгийн хохирол учруулсан тул Сгэ аймгийн Баянгол сумын Төрийн сан банкны 100130800955 дансанд тушаалгаж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэх /Хх-н 87-88 дугаар хуудас/

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 07-10 дугаар хуудас/

            Д.М нь байгаль эколгоид учирсан хохиролд 2830708 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 96 дугаар хуудас/

            Д.Мын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 97 дугаар хуудас/

            Д.Мын оршин суугаа хаягийн тодорхойлолт /Хх-н 98 дугаар хуудас/

            Д.М нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 101 дүгээр хуудас зэрэг болно.  

 

Шүүгдэгч Д.М нь Сгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Тариатын ам гэдэг газар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж байгаль орчинд 2830708 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Мын тусгай зөвшөөрөлгүйгээр эксковатороор газар ухаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт хийсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч А.Ас нь хохирол төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч Д.М нөхөн төлсөн тул Хьюндай 520 загварын шар өнгөтэй 86-32 УН улсын дугаартай эксковатор, КАТ СЕМ 6550 загварын шар өнгөтэй 56-62 УН улсын дугаартай ковш машин механизмыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Атаган цонгоол овгийн Досмаагийн Мыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн эрх хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэргийн улмаас Хьюндай 520 загварын шар өнгөтэй 86-32 УН улсын дугаартай эксковатор, КАТ СЕМ 6550 загварын шар өнгөтэй 56-62 УН улсын дугаартай ковш машин механизмыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН