Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00146

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Хохирогч С.Ан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.НЭэ, Н.Э, М.Ц нарт холбогдох 1832001550113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймаг Айраг суманд 1996 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эгч, 5 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Хараагийн 2-1 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цоохор овогт Ганбатын НЭэ.  /РД: */

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

- 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр * дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их монгол овогт Мөнгөнтулгын Ц .  /РД:*/   

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгонд 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ээж, аав, 3 ах, 1 дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин

суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Наранхүүгийн Э.  /РД: */

 

Шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны төмөр замын өртөөний арын саадны хашаан доторх саравчинд иргэн С.Ангийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, мөн хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.НЭийн өгсөн ...... 2018 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө энэ явдал болсон. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед намайг гэрт байхад Э, Ган-Эрдэнэ нар ирж бид нар нэг нэг пиво уусан. Тэр үед Ц утсаар ярьж бидэн дээр хүрч ирээд 20 мянган төгрөг байна ганц юм ууя гэсэн. Тэгээд дэлгүүр орж 075 граммын Хараа архи ундаа авсан. Дэлгүүрүүдийн голд байдаг усан оргилуур дээр очиж суугаад Ц, Э бид гурав архиа хувааж ууж байтал Ц хохирогч Ан эгч дээр очсон. Э бид хоёр найз болох Бцтэй уулзахаар Цыг явъя гэж дуудахад Ан эгч бид хоёрыг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд бид хоёр очиход Ан эгч суу суу гээд өөрөө нэг 0.5 граммын Хараа архи задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд бид хэд танилцаад бид нарын ууж байсан 0.75 граммын Хараа архийг хувааж уусан. Э Бцийг авчрахаар явсан. Ц бид хоёр Ан эгчтэй суугаад үлдсэн. Э Бц хоёр удалгүй ирсэн. Архиа ууж дуусаад бид хэд явах гэхэд Ан эгч ууж байсан архинаасаа хийж өгсөн. Э Бц хоёр урд гарч алхаад араас нь Ц бид хоёр Ан эгчийг вокзал хүргэж өгсөн. Вокзалын арын сааданд Э Бц хоёр түрүүлж очоод сууж байхаар нь Ц бид хоёр Ан эгчийг вокзал дээр хүргэж өгчихөөд Э Бц хоёр дээр очсон. Тэгсэн араас Ан эгч өөрөө хүрээд ирсэн. Тэгээд Ан эгч өөрийнхөө ууж байсан 0.5 граммын Хараа архиа гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд архи дуусахад Ан эгч дүү нар ганц юм зохицуулаач гэсэн. Бц 3000 төгрөг өгөхөөр нь Э Бц хоёрыг пивонд явуулсан. Тэр хоёр яваад пиво авчрахад Ан эгч цүнхнээсээ нэг аяга гаргаж ирээд тойруулсан. Пиво ууж байхад Бц рүү пиво өгөхөд уухгүй гээд уугаагүй. Тэгэхээр нь би Эд Бцийг хүргэж өг гэж хэлсэн. Э Бцийг хүргэж өгөхөөр явсан. Би саадны хашлага  налаад сууж байхад Ан эгчийн хоёр хүүхэд нь нойр хүрээд байна гэхээр нь хоёр хүүхдийг нь нэг сандал дээр унтуулаад бид нар нэг сандал дээрээ суусан. Ан эгч пиво тойруулж байхдаа залуу хүүхдүүд янзын байгаа даа нас зөрөхөөс нүх зөрөхгүй гэж хэлсэн. Тэгээд намайг хажууд суу гэхээр нь би суусан. Миний гуян дээр гараа тавихаар нь би Ан эгчийг үнэсэхэд зүгээр байхаар нь бид хоёр бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цын өгсөн…..... 2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед НЭэ, Э нарын хамт төвийн дэлгүүрүүдийн урд талд байдаг усан оргилуур дээр нэг шил архи хувааж уугаад сууж байсан юм. Тэгээд би хүүхдийн саадан дээр очиж савлуур дээр суухад Ан эгч хүрч ирээд намайг хөдөлгөж савлуурдсан. Тэгээд би НЭэ, Э хоёр дээр очсон. Би буцаж Ан эгч дээр очиж ойр зуур юм ярьсан. Ан эгч НЭэ, Э хоёрыг бас дуудсан. Тэгээд бид хэд хамт сууж байгаад архиа хувааж уусан. Архи дууссаны дараа Ан эгч цүнхнээсээ өөрөө ууж байсан 0.5 граммын Хараа архи гаргаж ирээд эгчийн дүү нар нэг нэг татчих гээд хийж өгсөн. Ан эгч шөнийн суудлаар Шатан явна гэж байсан. Бид хэд Ан эгчийг вокзал хүргэж өгөхөөр болсон. Тэгээд бид хэд Ан эгчийг вокзал хүргэж өгчихөөд вокалын арын сааданд ороод сууж байхад Ан эгч өөрөө бид нарын араас хүрээд ирсэн. Тэгээд Ан эгч өөрийнхөө ууж байсан тал шил архийг гаргаж ирээд бид нар хувааж уусан. Э Бцийг дагуулж ирсэн байсан. Ан эгч дүү нар ганц юм зохицуулаач гэсэн. Бц Э хоёр пивонд явж 2 литрийн пиво авчирсан. Тэгээд пивоо хувааж уусан. Бц гэр лүүгээ харина гэхэд Э хүргэж өгөхөөр явсан. НЭэ бид хоёр Ан эгчтэй үлдсэн. Миний утас дуугараад урд нь үерхэж байсан охин над руу залгахаар нь би босоод цааш явж утсаар ярьсан. Би боль гэж НЭэд зөндөө хэлсэн боловч миний үгийг авахгүй байсан. Тэр үед Э ирсэн. Э ирээд Ан эгчийн амыг гараараа дарсан. Тэгэхээр нь би цаашаагаа утсаар яриад яваад өгсөн. Би утсаар ярьж дуусчаад ирэхэд Ан эгч саадны гадна байсан. Би Ан эгчийг хүчиндээгүй. Яагаад гэвэл Ан эгч жирэмсэн байсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эгийн өгсөн …..  2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед Ган-Эрдэнэ гэж найзыг суудалд суулгаж өгчөөд Ц, НЭэ бид гурав төв орж тамхи авсан. Гэтэл Бц таарсан чинь НЭэ уулзсан. Усан оргилуурын саадан дээр бид гурав авсан архиа уугаад байж байтал Ц тэнд байсан Ан эгч дээр очсон. НЭэ бид хоёр Ц дээр очоод явъя гэж хэлэхэд Ан эгч наашаа суу гэж бид хоёрыг хэлсэн. Тэгээд бид нар тэнд суугаад 075 граммын Хараа архиа тойруулж уусан. Ан эгч цүнхнээсээ 0.5 граммын архи гаргаж ирээд бид нар нэг нэг татсан. Би Бцийг авчрахаар гэр лүү нь явсан. Тэгээд би Бцийг дагуулж ирэхэд энэ хэд төвд байдаг саадны хажууд сууж байсан. Бц вокзалын хажуу талын сааданд очиж сууя гэж хэлсэн. Бц бид хоёр урд нь ороод юм ярьж алхахад Ц, НЭэ хоёр Ан эгчтэй араас явсан. Тэгээд Бц бид хоёр түрүүлж яваад вокзалын арын сааданд ороод сууж байхад Ц, НЭэ хоёр Ан эгчийг вокзал хүргээд өгчихлөө гэсээр орж ирсэн. Тэгээд бид хэдийг сууж байхад Ан эгч өөрөө араас вокзал оруулахгүй байна гээд хүрээд ирсэн. Ан эгч цүнхнээсээ нөгөө тал шил архиа гаргаж ирснийг нь бид нар хувааж уусан. Тэгээд бид нар дахин архи нэмж уухаар болоод НЭэ надад Дэнжийн дэлгүүр яваад ганц юм аваад ир гэж хэлэхээр нь би яваад пиво авчирсан. Авчирсан пивоо тойруулж хувааж уусан. Намайг Бцийг хүргээд өгчих гэж НЭэ хэлэхээр нь би Бцийг хүргэж өгчихөөд ирэхэд сааданд Ан эгч НЭэ хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Ц нилээн цаана сууж байсан. НЭийг босохоор нь би зөрж бэлгийн харьцаанд орсон. Ан эгч намайг яасан хөөрхөн банди вэ гээд байсан. Эгч нь зүгээр гэж хэлсэн. Би дээр нь гарчихаад удаа ч үгүй боссон. Намайг босоход НЭэ дахиж зөрж орсон. Тэгээд би Ц дээр очиж тамхи асуусан. Тэгээд би явлаа шүү гэж хэлээд шууд гэр лүүгээ явсан. Учир нь би энэ хоёроос айдаг юм гэх мэдүүлэг

Хохирогч С.Ангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ……. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Шатан өртөөнөөс Түнхэлд хоол хүнс авах гэж хоёр хүүхдийнхээ хамт ирсэн юм. Тэгээд дэлгүүрээс юмаа авчихаад дэлгүүрийн урд талд суугаад савлуур дээр хоёр хүүхдээ тоглуулж байсан чинь над дээр Ц хүрч ирсэн. Би архи авчаад ганц балгачаад цүнэндээ хийсэн байсан юм. Ц хүрч ирээд савлуур дээр суухаар нь би би савлуурыг нь ганц хоёр удаа хөдөлгөж өгсөн. Ц босч явчихаад нөгөө хоёр найзаа дагуулж ирээд 0.75 граммын Хараа архи гаргаж ирээд надад их хийж өгөөд байсан. Архи дуусахаар нь би 0.5 граммын цүнхэнд байсан Хараа архиа гаргаж ирээд хийж өгсөн. Э нь тэр үед найз охин Бцийг дагуулж ирсэн. Шөнийн 23 цагийн үед бид хэд вокзал руу явсан. Энэ хэд надыг суудалд суулгаж өгнө гэсэн. Тэгтэл вокзал хаачаад намайг оруулахгүй байсан. Тэгээд бид хэд вокзалын арын сааданд сууж байгаад үлдсэн  тал шил архиа хувааж уусан. Тэгээд дахин нэг пиво авчраад хувааж уусан. Хоёр охин маань нойр нь хүрээд унтсан. Тэгтэл эд нар сандал дээр унтуулаад хучсан. Э Бц гэх охиныг хүргэж өгөхөөр явсан. Би НЭэтэй суугаад юм ярьсан. Намайг НЭэ налаад суугаад байхаар нь би нэг их юм бодоогүй. Тэгтэл гэнэтхэн намайг НЭэ дарж аваад унагааж амыг дарсан. Би охин луугаа орилоод байсан боловч ам дараатай учир сонсохгүй байсан. НЭэ намайг хүчиндэж байхад Э хүрч ирээд миний амыг дарсан. НЭийг босонгуут Э зөрж намайг хүчиндсэн. Намайг сааднаас чирч гаргаад Ук Ук гэж Цыг дуудсан. Ц нь гүйж ирээд намайг үргэлжлүүлэн хүчиндсэн. НЭэ, Э хоёр цааш явж би арай чөлөөтэй болонгуут Баясаа гэж орилж охиноо дуудаж амжсан. Охин маань босч ирээд Цыг цохиж хөөж босгосон. Тэгээд охин маань өртөө рүү гүйж хэл өгсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би эмнэлэг дээр шинжилгээ өгсөн. Эд нар ах, дүү, ээжтэйгээ ирчихээд нөхөр бид хоёроос уучлалт гуйгаад 10 сая төгрөг өгнө гэхээр нь би уучлаад цагдаа дээр очиж гомдолгүй гэсэн бичиг хийж өгчихөөд гарч ирэхэд надад амласан мөнгөө өгөхгүй намайг хуурсан. Би эд нарыг мөнгөө өгчихнө байх гэж бодоод хохирлын ямар ч баримт бүрдүүлээгүй байсан юм. Би эд нараас 900000 төгрөг бэлнээр авсан. Би сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилнэ. 10 сая төгрөгнөөс 900000 төгрөгийг хасч 9100000 төгрөг нэхэмжилж байна.  Энэ мөнгөө өгчихвөл гомдолгүй. Өгөхгүй бол гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Насанд хүрээгүй гэрч О.Бсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …… Түнхэл тосгонд ирсэн ажил нь болохоор дэлгүүрээс аавд архи, бас банш, бууз, махан төрлийн юм авахаар ирсэн юм. Түнхэл тосгоны төмөр замын өртөөн дээр 21 цагийн үед галт тэрэгнээс буугаад нэгэн хүнсний дэлгүүр орж аавд 750 граммын Хараа архни 1 шил, мөн 0.5 литрийн Хараа архи 1 шилийг аваад бас дээрээс нь өндөг, хушга, зайрмаг, бохь зэрэг зүйлүүдийг ээж худалдаж авсан. Ээж жижиг шилтэй архийг задлаад нэг удаагийн 50 төгрөгийн үнэтэй аяганы талд нь хүртэл архи хийгээд уучихсан. Тэр үед манай дүү Баярцэцэг савлуур дээр тоглох гээд байж байтал 20-30 орчим насны 3 ах хүрч ирээд дүүг савлуур дээр хэсэгхэн түлхэж тоглуулж байгаад гурвуулаа ээжтэй уулзаж танилцаж ярьж сууж байгаад ээжийн гаргасан жижиг шилтэй Хараа архийг уусан. Тэгээд тэр 3 ах ээжид та вокзхлын сааданд сууж байгаад шөнийн галт тэргэнд суугаад гэр лүүгээ харьчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд төмөр замын өртөөний хашаан дотор байдаг модоор хийсэн саравчтай саад руу очсон. Тэнд очоод үлдсэн архиа ууж дуусгасны дараа тэр ахын нэг нь нэг эгчтэй уулзаад тэр эгчтэй хамт яваад буцаж ирэхдээ том савтай пиво авчирсан. Тухайн үед миний нойр хүрээд унтаад өгсөн. Нойрон дунд Бс Бс гээд дуудаад байхаар нь сэрээд харахад манай ээж С.Ан саадны баруун талд ямар ч хувцасгүй шалдан дээр нь нэг саарал өнгийн юүдэнтэй цамцтай ах дараад хэвтчихсэн байхаар нь би очоод яваач цаашаагаа гэж хэлээд уйлаад хөөсөн. Ээжийн үс гэзэг нь сэгсийчихсэн байсан ба ээжийн охин саяны хүнийг ёстой нам цохилоо доо гээд согтуу байдалтай яриад байсан. Би өртөө рүү гүйж очоод өртөөний жижүүр эгчид болсон явдлын талаар хэлэхэд цагдаа дуудаад ирсэн юм.... Ээжийн дуудсанаар сэрэх үед 2 ах гүйгээд явчихсан. Ээж дараа нь надад хэлэхдээ энэ гурван ах чинь ээжийнх нь дээр ээлжлээд гарсан гэж хэлсэн. Ээжийн бүх хувцас нь байхгүй гэхдээ дээгүүрх куртка хувцас нь өмсгөөтэй байсан билүү ямар ч байсан өмд бандаашгүй шалдан байсан. Би өмдийг нь өмсүүлсэн, бандаашийг нь аваагүй тэнд үлдсэн байхаа гэх мэдүүлэг /Хх-н 43-44 дүгээр хуудас/

Гэрч А.Бтгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой төмөр замын Түнхэл өртөөнд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цагийн үед 9-10 орчим насны эмэгтэй охин гаднаас орж ирээд эгчээ хонох газар байхгүй өртөөний зааланд хонож болох уу би ээж, дүү нарынхаа хамт явж байгаа юм гэж хэлэхээр нь ээж дүү нар нь хаана байгаа вэ гэхэд манай ээж өртөөний хашаан дотор нэг ах эгч хоёртой хамт архи уугаад сууж байгаа гэсэн. Тэгэхээр нь чи даараад байгаа бол дүүгээ дагуулаад хүрээд ирээрэй гэж хэлэхэд за гэж хэлээд гараад явсан юм. Түүнээс хойш нилээн удаж байгаад буюу 00 цагийн үед намайг өртөөний гадаа зогсож байхад нөгөө охин сандарсан байдалтайгаар гүйж ирээд манай ээжийн утас мөнгө нь байхгүй ээжийг дээрэмдчихсэн байна гэсэн утгатай юм хэлэхээр нь би хэсгийн байцаагчид сонссон зүйлийнхээ талаар мэдэгдсэн юм.... Надтай уулзсан тэр охин манай өртөөний хашаан дотор байдаг модон саравчны зүг рүү гүйж очоод ээжээ ээжээ гээд орилоод байхаар нь харахад саравчны орчмоос нэг намхан эрэгтэй хүн гараад гүйж явахыг харсан. Харанхуй байсан болохоор тэр охины ээж нь хаана байсныг хараагүй. Тэр охин надад манай ээжийг зодоод байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Гэрч Д.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Вокзалын сааданд очоод сууж байтал удалгүй араас 5 минутын дараа Нямка нөгөө залуу болон жирэмсэн эгч хоёр хүүхдээ дагуулаад араас ирсэн. Тэгээд Нк намайг 1 пиво аваад өгөөч найзаа гээд байхаар нь би өөртөө байгаа 2800 төгрөг сааданд дахь ширээн дээр гаргаж тавихад Э аваад тэр жирэмсэн эгчид та эгчээ зардалтай юм уу та аваад зардал хийх юм уу гэхэд нөгөө эгч надад зардал байгаа гэсэн чинь Э тэгвэл би энэ мөнгөн дээр чинь нэмээд пиво авлаа гээд Э бид хоёр Дэнжийн дэлгүүр орж 1 сав 2 литрийн пиво аваад буцаж нөгөө хэд дээр очсон. Тэнд тэд нар пиво задлаад уусан. Надад хийгээд өгөхөөр нь би уугаагүй ээ. Тэгээд намайг харьлаа гэсэн чинь Э намайг хүргэж өгье гээд гэрт хүргэж өгсөн. Үүнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 46 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 153 ..... Дүгнэлт:

1.Н.Эгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Н.Э нь бэлгийн харилцаанд орох чадвартай.

3. Н.Эгээс бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэх /Хх-н 53 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 154 ..... Дүгнэлт:

1.М.Цын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. М.Ц нь бэлгийн харилцаанд орох чадвартай.

3. М.Цаас бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэх /Хх-н 56 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 152 ..... Дүгнэлт:

1.Г.НЭийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Г.НЭэ нь бэлгийн харилцаанд орох чадвартай.

3. Г.НЭээс бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэх /Хх-н 59 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № 9331 ...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн С.Ангийн гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна гэх /Хх-н 62 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 9330 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн С.Ан 36 н/эм гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2,0 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусан дахь 2,0 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх /Хх-н 63 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № 9329 ...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Эгийн гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх /Хх-н 66 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 9328 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Э 20 н/эр гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0,5 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусан дахь 0,5 промилли нь бие организмд нөлөлөхгүй гэх /Хх-н 67 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № 9325 ...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Г.НЭийн гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна гэх /Хх-н 70 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 9324 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Г.НЭэ 23 н/эр гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусан дахь 1,1 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх /Хх-н 71 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн № 9317 ...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн М.Цын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэх /Хх-н 74 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 9316 ....... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн М.Ц 23 н/эр гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2,2 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусан дахь 2,2 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх /Хх-н 75 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № 9318 ...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн тагтай цайвар өнгийн хуванцар савтай шингэн, цагаан өнгийн тагтай хуванцар савтай шингэнд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн шилэн наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн, уг илэрсэн эс нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шар өнгийн тагтай цайвар өнгийн хуванцар савтай шингэн, цагаан өнгийн тагтай хуванцар савтай шингэнд илэрсэн эр бэлгийн эсийн гаплотип нь 2 хүний холимог эр бэлгийн эс байна. Уг холимогт Г.НЭэ, Н.Э нарын гаплотип илэрч байна. Уг холимогт М.Цын үаплотип илрэхгүй байна гэх /Хх-н 78-79 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 179 ..... Дүгнэлт:

            1.С.Ангийн биед бэлэг эрхтэн язарч урагдсан, зөөлөн эдийн гэмтэл, 2 гуянд улайсан маажсан сорви гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 84 дүгээр хуудас/

            Н.Э, Г.НЭэ нар нь ял шийтгэгдэж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 153, 154 дүгээр хуудас/

М.Цын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 168-169 дүгээр хуудас/

Н.Эгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 170-171 дүгээр хуудас/

Г.НЭийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 172-173 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны төмөр замын өртөөний арын саадны хашаан доторх саравчинд иргэн С.Ангийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, мөн хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, бусдыг хүчиндэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Хүчиндэх гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал байдаг ба шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нар нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг зөрчин өөртэй нь хурьцал үйлдэхийг зөвшөөрөхгүй байхад хохирогч С.Ангийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бүлэглэж хурьцал үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, бүлэглэж хүчиндэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиудаар прокурор яллах дүгнэлт үйлдэн зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Хүчиндэх гэмт хэргийн бүрдэл нь хүчиндэгч этгээдийн дур тавьсан эсэхээс үл хамааран зөвхөн хохирогчтой хурьцал үйлдэж эхэлснээр төгссөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч М.Ц нь хохирогч С.Анг хүчиндээгүй гэж мэдүүлж байгаа нь хохирогч С.Ангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... Тэр хоёр Ук Ук гэж Цыг дуудсан. Ц нь гүйж ирээд үргэлжлүүлэн намайг хүчиндсэн. НЭэ, Э хоёр цааш яваад би арай чөлөөтэй болонгуутаа Баясаа гэж охиноо дуудаж амжихад охин маань босч ирээд Цыг цохиж хөөж босгосон.... гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч М.Цыг бусадтай бүлэглэж хохирогч С.Ангийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж заажээ.

Шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг гэж үзэж тэнсэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт .... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах .... гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг тусгай ангид заасан доод хэмжээний хорих ял болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжгүй байх тул хуульд заасан доод хэмжээний хорих ял болох хоёр жилийн хорих ялыг оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулахдаа уг тусгай ангийд заасан доод хэмжээний торгох ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх, шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нарт оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцоход 30 хоногийн буюу нэг сарын хугацаагаар хорих ял болж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...... Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Шүүх анх удаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно  .... гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Эгийн хорин нэгэн насанд хүрээгүй байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцож байсан байдал буюу шүүгдэгч Г.НЭэ, М.Ц нарын хэлсний дагуу хийж гүйцэтгэж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүн гэж  үзэж болохоор байна гэж дүгнэн түүнд хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хойшлуулсан хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хохирогч С.Ан нь шүүгдэгч нар нь арван сая төгрөгийг өгнө гэж тохирсон болохоор хохирол нэхэмжлэх талаар холбогдох баримтыг бүрдүүлээгүй байхад шүүгдэгч нар нь уг мөнгөө өгөөгүй тул шүүгдэгч нарын өгсөн 900000 төгрөгийг хасч тооцон үлдэх 9100000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тул сэтгэл санааны болон бусад учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нараас нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Боргио нэртэй хуванцар сав 1 ширхэг, Боргио гэсэн бичиг бүхий цэнхэр өнгийн бөглөө 1 ширхэг, 0.5 литрийн Хараа архины шил 1 ширхэг, Хараа гэсэн бичиг бүхий цэнхэр өнгийн бөглөө 1 ширхэг, 1.5 литрийн цагаан өнгийн Сэлэнгэ ундааны хуванцар сав 1 ширхэг, АПУ гэсэн бичиг бүхий бөглөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Г.НЭэ, М.Ц, Н.Э нарын цагдан хоригдсон 06 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Цоохор овогт Ганбатын НЭэ, Их монгол овогт Мөнгөнтулгын Ц, Боржгон овогт Наранхүүгийн Э нарыг бусдыг

2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.НЭэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Г.НЭийн эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, М.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн М.Цын эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Н.Эгийн эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.НЭэд оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг, М.Цад оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг, Н.Эд оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Эд 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж уг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Эд 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүхээс тогтоосон 01 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Эд тогтоосон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах

дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 06 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Боргио нэртэй хуванцар сав 1 ширхэг, Боргио гэсэн бичиг бүхий цэнхэр өнгийн бөглөө 1 ширхэг, 0.5 литрийн Хараа архины шил 1 ширхэг, Хараа гэсэн бичиг бүхий цэнхэр өнгийн бөглөө 1 ширхэг, 1.5 литрийн цагаан өнгийн Сэлэнгэ ундааны хуванцар сав 1 ширхэг, АПУ гэсэн бичиг бүхий бөглөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Г.НЭэ, М.Ц, Н.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

10. Хохирогч С.Ан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.НЭэ, М.Ц нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Н.Эд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

12. Г.НЭэ, М.Ц нарын эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.