Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 211

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч О.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Гт холбогдох 1830002220210 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг Дэнжийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, О.Г.


   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газар машин дотор хамтран амьдрагч Г.Уийг зодож эрүүл мэндэд нь “хоёр нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:


-Яллагдагч О.Гын: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр   Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газарт өөрийн эхнэр болох Г.Утэй хэрүүл маргааны улмаас болж муудаж эхнэр Уийг 2 удаа цохисон юм. Би эхнэрээ урьд нь зодож байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-23-24/

- Хохирогч Г.Уийн: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 9 цагийн үед сургууль соёл орлоо гэр орноо Мөнххаан сум руу оруулахгүй юм уу гээд нөхөртөө уурлаад, бид хоёр маргалдсан. Бид хоёрыг маргалдаад байж байхад манай хадам ээж гэрээс гарч ирээд манай нөхрийг өмөөрөөд надтай хэрүүл хийсэн. Би сум руу хүргүүлэх гээд хадмын машинтай явж байхад манай нөхөр Г гэнэт миний нүд рүү гараараа цохисон юм. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-06 /,

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 410 дугаартай дүгнэлтэнд: 1.Г.Уийн биед 2 нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 13-14/,

-  О.Гын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/,

- Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.10.09-ний өдрийн 487 дугаартай тодорхойлолт /хх-29/,

-Шүүгдэгч О.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/

-Хөх бишрэлт ХХК-нийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-30/

- О.Гын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 42/

-Хохирогч Г.Уийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-43/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал № 104/ хх-45 / зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газар машин дотор хамтран амьдрагч Г.Уийг зодож эрүүл мэндэд нь “хоёр нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь О.Гын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Уийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 410 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, О.Г нь

гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
    
    Шүүгдэгч О.Гын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    О.Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ

    Шүүгдэгч О.Гд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ.
Дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч О.Гын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн, хүсэлтээ прокурорын газарт гаргасан зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

О.Г нь эрхэлсэн ажилгүй буюу түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.
    
    Шүүгдэгч О.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    1. Шүүгдэгч О.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан О.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4. Шүүхийн шатанд ялтан О.Гд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
    
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Г дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    6. Ялтан О.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Г.У эмчилгээний зардал, хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН