| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0344/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/348 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1838007820404 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Цэцэрлэг сумын 7 дугаар багт иргэн Ж.Пзодож улмаар зүүн талын 2 ширхэг хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Цэцэрлэг сумын 7 дугаар багт иргэн Ж.Пзодож улмаар зүүн талын 2 ширхэг хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Ж.Паа гуай манай баруун талын орон дээр суухаар нь би дахин чирч гаргахаар очоод орны урагшаа татаж унагаад дээрээс нь өвдгөөрөө дарсан. Тэгтэл ёолоод хавирга хугалчихлаа гэж орилж байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны орой ...би анх Б.Бгийнд ороод барилцаж аваад байж байтал намайг орон дээр дарж унагаагаад буцааж орны урагшаа татаж унагааж дээр суусан. Б.Б миний цээжин дээр өвдөглөж суухад миний зүүн талын хавирга хугарах шиг болсон. Тухайн үедээ хэсэг өвдөлт өгөөд би ёолж хэвтсэн. Үүнийг Б.Бгийнд унтаж байсан 2 залуу мэдэж байгаа. Дараа нь намайг малгайтай цамцны малгайнаас чирж гаргаад гэрийн үүдний довжоо руу унагаахад миний хавирга маш их өвдөж байсан болохоор би хавирга хугарчих шиг болсныг мэдсэн....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би хэрүүл хийх чимээнээр сэрээд хартал Б.Б, Ж.П нар барилцаж аваад заамдалцсан бие биенийгээ түрээд миний унтаж байсан орны доод хэсэг дээр Б.Бг түлхэж хэвтүүлснээ буцааж татаж унагаагаад дээрээс нь өвдөглөсөн үү гэмээр болтол Ж.П сонин дуугараад чи миний хавиргыг хугалчихлаа гээд босч ирсэн. Тэгтэл Б.Б би чиний хавиргыг хугалаагүй, битгий худлаа яриад бай, би чамд гар хүрээгүй шүү гэж байсан. Ж.П нь ёолоод хавирга гээд хэсэг хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Б босоод айл унтуулахгүй орилоод, хаалгыг нь цохиод байх юм гарч явуулъя гээд хувцасаа өмсөөд гарсан. Удалгүй Б.Б нэг хүнтэй барилцаж авсан, бие биенээсээ барьчихсан гэрт орж ирсэн...Тэгээд маргалдаж байх хоорондоо барилцаж аваад байсан. Б.Б татаж гаргах гээд чадахгүй нөгөөх нь чарлаад байсан. Тэгтэл Б.Б нь нөгөө хүнийг манай ахын унтаж байсан орон дээр арагш нь унагаасан харагдсан. Ах тэр хооронд сэрчихсэн. Согтуу хүнийг битгий цохиорой, гай болно шүү гэж хэлж байсан. Тэгтэл орон дээрээс урагш нь татаж унагаагаад дээр нь гараад өвдөглөчих шиг болсон. Нөгөө нь ёолоод хавирга хугалчихлаа гэж орилж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө нь утсаар нөхөртэйгээ ярихад би захирлынд шөнө очоод чөлөө авах гээд очтол Б.Б гэдэг залуутай муудалцаад зодуулчихлаа гэж ярьсан. 10 сарын 03-ны өдөр Уурхай эмнэлэгт эмчид үзүүллээ 2 хавирга хугарсан байна гэж надтай утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 511 тоот
1.2 Ж.Паагийн биед зүүн талын 2 ширхэг хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг үедээ үүсгэгджээ.
4. Ж.Паагийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 40 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838007820404 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Ж.Паа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838007820404 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838007820404 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР