Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 178

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Т.А-д холбогдох эрүүгийн 1826003370217 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  551.1-д заасныг журамлан 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар 07 cap 03 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан. ******* овогт Т.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын 308 дугаартай өрөөнд байх телевизор, ус буцалгагч, аяга зэрэг эд зүйлүүдийг устгаж, ширээ, сандал, шкафны толь, орны толгой, хүлээн авагч, хаалга, ор хөнжлийн даавуу, нүүр гарын алчуур, ванны алчуур, тор зэрэг эд зүйлүүдийг гэмтээн хохирогч Т.У-т нийт 881.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Урьд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Т.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах манай “*******” зочид буудлын 308 тоотод эхлээд 2 залуу 1 хүүхэн байрласан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өглөө өдөр нь О нь ороод тооцоогоо хийгээд өрөөгөө хүлээлгэж өгөөрэй гэж хэлэхэд тэр 3 архи уугаад сууж байсан гэсэн. 308 тоотод байгаа хүмүүс архи уугаад байна гэж ресепшин О-г надад хэлэхээр нь би дотоод журмаа хэл, архи уусан бол өрөөгөө буцаа гэж хэл гэсэн чинь ороод хэлсэн байсан. Тэгсэн тэр хүүхэн мөнгөө төлсөн учраас буудалд бид нар яах нь хамаагүй архиа ууна уу юугаа хийнэ үү та нарт хамаагүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд байж байснаа манай ресепшин дотроо түжигнээд байна очсон чинь хаалгаа онгойлгохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би дээшээ буудал руу гарсан, ... зурагтны нүүрийг цөм цохьсон, ширээ цөм цохьсон, 2 сандалны хөл хугалсан, орны толгой хэд хэдэн газар цуурсан, комьпютерийн ширээний хуулгыг хуулсан, аяга таваг хагалсан, ор хөнжлийн даавуу, ванны алчуур цусаар бохирлогдсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Найзтайгаа уулзаад нилээн удсан 19 цагийн үед байх буудлынхаа өрөөнд ортол А, Э хоёр ширээн дээр 1 шил архи тавьчихсан, хоол идээд сууж байгаад, А ширээн дээр байсан хоол асгарч аяга хагалсан. Тэгсэн Э уурлаад тэр хоёр маргалдаж байгаад Э-г өрөөнөөс гарах гэсэн чинь А гаргаагүй. Тэр хоёр хэрэлдэж маргалдаад байсан. Тэгснээ А миний гадаад паспортыг урчихлаа гэж уурласан чинь Э, А-г өрөөнд байсан жижиг ус буцалгагчаар толгой руу нь цохиод орилж хашгираад байсан. Тэгсэн А уурлаад ширээ цохиод авсан. Ширээ нь цөмөрчихсөн. Тэгэж байтал ресепшин эмэгтэй орж ирсэн, ...Э ус буцалгагчаар А-г цохиод байхаар нь би бодохдоо ус буцалгагчийг эвдсэн юм байх гэж бодсон чинь А уурандаа ус буцалгагчийг аваад шидчихсэн юм шиг байна лээ. Тэгээд тэр орны толгойг цохиод цаашаа шкафны толийг цохиод цуурсан юм шиг байна лээ. Тухайн үед би Э-г тайвшруулаад нойлын өрөө орсон байсан юм. Тэгэхээр өрөөний эд зүйлүүдийг А уурандаа эвдсэн байна лээ. Би эд зүйл эвдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Х.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ресторанаас нь хоол оруулж идээд нэгийг нь А идэх гэж байгаад асгачихсан, тэрнээс болоод маргалдсан, Би гарах гэсэн чинь А гаргахгүй гэсэн юм шиг байна лээ. Би нилээн согтчихсон байсан болохоор зарим нэг юмыг сайн санахгүй байна. Ус буцалгагч энэ тэрээр А-г цохьсон юм шиг байна лээ. Тэгээд маргалдаад байж байсан чинь буудлын эгч орж ирсэн. Гарах гэсэн чинь гаргахгүй байхаар нь би түлхчихээд гараад явчихсан. Тэгээд би буцаж ороод тэр эгчийг ресепшний өрөөнд байхад нь түлхчихээд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-5б дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би ширээн дээр байсан хоолыг асгаж, аягыг унагаж хагалсан чинь Э уурлаад хоолоо ч аятайхан идэж уухгүй гээд уурласан. Тэгэхээр нь би өөдөөс нь бас пизда наахуу гээд хэлчихсэн чинь л бөөн хэрүүл болоод би чамаас сална гэж хувцас авч цонхоор шидээд гадаад паспорт урчихаар нь би уурласан. Х.Эл ус буцалгагчаар миний толгой руу цохьсон. Тэгсэн Д Э-г боль боль гээд байгаа бололтой байсан. Тэгээд би нөгөө ус буцалгагчийг нь аваад шидсэн чинь орны толгойг цохиод шкаф руу үсрээд толийг цуулчихсан. Мөн уурандаа утастай гараараа ширээ цохьтол ширээний тавцан цөмөрсөн. Бид нарыг ингэж маргалдаж байх хооронд буудлын ресепшн 2,3 удаа орж ирээд та нар өрөөнд архи ууж болохгүй, аятайхан бай гэсэн шаардлага тавьсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ би Х.Э-г юм эвдсэн юм болов уу гэж бодсон чинь би уурандаа л хамаг юмыг нь эвдчихсэн байсан. Манай хүн Х.Э чинь бас зүрх өвчтэй, цочир ууртай хүн байгаа юм. ...Х.Э-г ус буцалгагчаар намайг цохихоор нь уурандаа ус буцалгагчийг нь аваад шидчихсэн. Тэгсэн орны толгой шкафны толь цуурчихсан, ширээн дээр утастай гараараа цохиод ширээ цөмөлсөн, хаалганы бариул, кропыг хаалга хүчтэй татсан чинь эвдэрчихсэн. Толийг шкафны хаалгыг онгойлгоход хананд цохигдож цуурсан. Сандал дээр   эвгүй суугаад хөлийг нь эвдчихсэн. Эвгүй суухдаа зурагтыг гараараа цохьсон. Харин Долгорсүрэн, Энхзул хоёр эд зүйл эвдээгүй юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 17-

ны өдрийн 07/35 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон дүн 881.800 төгрөг"-өөр
тогтоов" гэх үнэлгээ /хх-н 30-33-р хуудас/

“*******” зочид буудлын 308 тоот өрөөний эвдэрсэн эд зүйлийн жагсаалт /хх-ий 03 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.А хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрий 216 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, /хх-ийн 69, 88, 101-104 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.А нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудлын 308 дугаартай өрөөнд байх телевизор, ус буцалгагч, аяга зэрэг эд зүйлүүдийг устгаж, ширээ, сандал, шкафны толь, орны толгой, хүлээн авагч, хаалга, ор хөнжлийн даавуу, нүүр гарын алчуур, ванны алчуур, тор зэрэг эд зүйлүүдийг гэмтээн хохирогч Т.У-т нийт 881.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудааар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.У-н “...******* зочид буудлын 308 тоот өрөөнд шүүгдэгч Т.А-г эд зүйл эвдсэн талаар...” мэдүүлсэн мэдүүлэг. /хх-ийн 48-49/, гэрч Д.Д, Х.Э нарын “...******* зочид буудлын 308 тоот өрөөнд шүүгдэгч Т.А-г эд зүйл эвдсэн талаар...” мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53-54, 55-56/, Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96/, шүүгдэгч Т.А үйлдлийн улмаас ******* зочид буудалд учирсан хохирлын үнэлгээг гаргасан Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07/35 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 30-33/, “*******” зочид буудлын 308 тоот өрөөний эвдэрсэн эд зүйлийн жагсаалт /хх-ий 03/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Т.А-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Т.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.А хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт Т.А-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Т.А-г 600 /зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 600 /зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихболохыг дурьдсугай.
  5. Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.   Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.