Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 180

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч Ц.Ц,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, ******* овогт *******, ******* овогт Б.А, ******* овогт Т.А нарт холбогдох эрүүгийн 1826002230147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Х.Т

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас асван гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Д.П

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.А

Шүүгдэгч биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Т.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нар нь бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж 0.964 грамм алт олборлон байгаль орчинд 117.645  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдрийн өглөө Д.П, Б.А, Т.А нартай тухайн газар техник хэрэгслээ буулгачихаад, мотор болохгүй байхаар нь янзалчихаад өдөр нэг удаа алт олборлоод угаагаад байж байтал цагдаа нар ирсэн. Бид нар 1 грамм орчим алт олборлосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Д.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр Б.А, Т.А, Х.Т нартай тухайн газар техник хэрэгслээ буулгачихаад, мотор эвдэрсэн байхаар нь янзалчихаад өдөр нэг удаа алт олборлоод угаагаад байж байтал цагдаа нар ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр Т.А, Д.П, Х.Т нар нь алт олборлохоор түрүүлээд очсон. Би өдөр очиход цагдаа нар ирсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Т.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр Б.А, Д.П, Х.Т нартай  алт олборлож байгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ц.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан.Тэр өдөр хүмүүс алт олборлож байгаа тухай мэдээллийг хүлээж аваад цагдаад мэдэгдэн, цагдаа нартай очиж энэ хүмүүсийн алт олборлож байсан үйл ажиллагааг зогсоож, алт олборлохдоо ашигласан техник хэрэгслийг битүүмжилж ажилласан. Шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн ******* суманд Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Энэ хэргийн талаар нутгийн ард иргэдээс уг газарт шөнийн цагаар трактор ажиллаад байна гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу тухайн газарт нь очиж шалгахад өдрийн цагаар явчихсан ухсан газар л байгаад байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байх тухайн газарт очиход А, Т гэх 5 хүн байсан ба тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож ашиглаж байсан тоног төхөөрөмжийг нь лацдаж сумын цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд авч ирсэн байгаа. ...Уг этгээдүүдийн үйлдлийн улмаас 3 хэсэг тусдаа газар эвдэгдсэн байсан ба ойролцоогоор 22-25 метр урттай, 4-6 метр өргөнтэй, 1м60 орчим см гүнтэй 3 хэсэг газрын хөрс эвдэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 онд сумын засаг дарга бичил уурхайн чиглэлээр 2 тусгай зөвшөөрөл гаргаж байсан. Эдгээр хоёр зөвшөөрлийг нэгийг нь  Н.Г ахлагчтай “Буянт малз” нөхөрлөлд нөгөөг нь Б.Г ахлагчтай нөхөрлөлд засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу 1 жилийн хугацаатай олгож байсан. Харин 2017-2018 онд уг газарт ашигт малтмал олборлох чиглэлээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон зүйл байхгүй. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдсан газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зорилгоор сумын тусгай хэрэгцээний газарт бүртгэлд авсан газар байгаа. Энэ бүртгэл нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр байдаг. Тусгай хэрэгцээнд авсан газар дээр бичил уурхайн чиглэлээр нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах тохиолдолд сумын засаг даргаас Ашигт малтмалын газар луу хүсэлт илгээж хүсэлтийн дагуу үйл ажиллагаа зөвшөөрөл олгогдсон тохиолдолд бичил уурхай хэлбэрээ нөхөн сэргээлт явуулах боломжтой байдаг. Т.А-н нөхөрлөл 2017 онд “Малз” гэж газар нөхөн сэргээлт хийхээр ажилласан байгаа. 2018 онд Т.А-н нөхөрлөлөөс хүсэлт ирүүлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай энэ хавийн нутгаар энд тэнд экскаватор харагдаж байдаг. Би яг хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр энэ дор “Таацийн гол” дагуу 3 экскаватор харагдсан. Хэзээнээс эхэлж үйл ажиллагаа явуулж байгааг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Ж.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын сүүлчээр А нь нөхөрлөл байгуулчихсан ажиллаж байгаа гээд надаас “Dooson 55v”  маркийн 2004 оны хар толгойтой бага оврын экскаваторыг 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр худалдаж авсан. Би зарах үедээ гаалийн бичигтэй нь л өгсөн. Улсын дугаар  аваагүй байгаа. Төлбөр тооцооны хувьд өөрсдөө учраа олоод төлбөр тооцоогоо дуусгаж болох байх. Надад нэхэмжлээд байх зүйл байхгүй. Албан ёсоор худалдаж авахаар  тохиролцоод тал мөнгийг нь өгчихсөн байгаа тул одоогийн эзэмшигч нь А байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Н.Ү- мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэнд очиход гурван хэсэг газар хүмүүс ажиллаж байсан. Эхний нүхэн дээр Төмөрбат гэдэг билүү гацаадуу залуу найз охиныхоо хамт ажиллаж байсан. Тэд нарын цаахна талд А, голын баруун талд нь Т гэж хүн 4-үүлээ ажиллаж байсан. Тэнд байсан хүмүүс ажиллаж байсан газрынх хэмжилтийг хийж байх үед ямар нэг маргаан гаргаагүй. Өөрсдөөр нь ажилласан газрын хэмжээг нь заалгаж аваад л үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн байгаа. Тэгээд бүх л хүмүүсээс гаргаж авсан металлыг нь хурааж авсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

“МОНСЛОВ” ХХК-ий экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон:

  1. Иргэн Х.Т нар нь нийт 27.99 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.06.05-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. /АМГТГ-ын 2018.06.14-ний өдрийн 7/4352 тоот албан бичгийг хавсаргав./
  2. Иргэн Х.Т нар нь 27.99 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь "МОНСЛОВ" ХХК-ийн 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05-р сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох" аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 18.625.3 төгрөг/
  3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 40.526.34 төгрөгөөр тогтоосон.
  4. Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг "*******" нэртэй газарт иргэн Х.Т нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна. /БОАЖЯ-ны 2018 оны 06-р сарын 15-ны өдрийн 066/4204 дугаар бүхий албан тоотыг хавсаргав...” гэх дүгнэлт, /хх-ийн 87-98 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07/22 дугаартай үнэлгээний тайлан, “0.694 грамм байгалийн алтыг 77.119 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 105-106 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6, 10-14 дүгээр хуудас/,

Лац тавьсан тухай тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 161-162, 164-165, 167-168, 170-171 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Т-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.П-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Т-г мөрдөн байцаалтанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А-г мөрдөн байцаалтанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.А-г мөрдөн байцаалтанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 141-142 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.П-г мөрдөн байцаалтанд яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 159-160 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нар нь бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж 0.964 грамм алт олборлон байгаль орчинд 117.645 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Ц-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэр өдөр хүмүүс алт олборлож байгаа тухай мэдээллийг хүлээж аваад цагдаад мэдэгдэн, цагдаа нартай очиж энэ хүмүүсийн алт олборлож байсан үйл ажиллагааг зогсоож, алт олборлохдоо ашигласан техник хэрэгслийг битүүмжилж ажилласан” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц-н “...Энэ хэргийн талаар  нутгийн ард иргэдээс уг газарт шөнийн цагаар трактор ажиллаад байна гэсэн мэдээлэл  ирсэн байгаа. ...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тухайн газарт очиход А, Т гэх 5 хүн байсан ба тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож ашиглаж байсан тоног төхөөрөмжийг нь лацдаж сумын цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд авч ирсэн байгаа. ...Уг этгээдүүдийн үйлдлийн улмаас 3 хэсэг тусдаа газар эвдэгдсэн байсан ба ойролцоогоор 22-25 метр урттай, 4-6 метр өргөнтэй, 1м60 орчим см гүнтэй 3 хэсэг газрын хөрс эвдэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37/, Гэрч Ц.Г-н “...  2017-2018 онд уг газарт ашигт малтмал олборлох чиглэлээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Гэрч Б.С-н “...Энэ газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон зүйл байхгүй. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдсан газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зорилгоор сумын тусгай хэрэгцээний газарт бүртгэлд авсан газар байгаа. ...Т.А-н нөхөрлөл 2017 онд “Малз” гэж газар нөхөн сэргээлт хийхээр ажилласан байгаа. 2018 онд Т.А-н нөхөрлөлөөс хүсэлт ирүүлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-41/, гэрч Ц.Д-н “... Би яг хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр энэ дор “Таацийн гол” дагуу 3 экскаватор харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42/, гэрч Ж.А-н “... 2017 оны 03 сарын сүүлчээр А нь нөхөрлөл байгуулчихсан ажиллаж байгаа гээд надаас “Dooson 55v” маркийн 2004 оны хар толгойтой бага оврын экскаваторыг 40000000 /дөчин сая/ төгрөгөөр худалдаж авсан. ... Албан ёсоор худалдаж авах тохиролцоод тал мөнгийг нь өгчихсөн байгаа тул одоогийн эзэмшигч нь Адъяахүү байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-53/, гэрч Н.Ү-н “... Тэнд очиход гурван хэсэг газар хүмүүс ажиллаж байсан. ... Голын баруун талд нь Т гэж хүн 4-үүлээ ажиллаж байсан. ... Тэгээд бүх л хүмүүсээс гаргаж авсан металлыг нь хурааж авсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-55/, “МОНСЛОВ” ХХК-ий экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, /хх-ийн 87-98/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07/22 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 105-106/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6, 10-14/, Лац тавьсан тухай тэмдэглэл /хх-ийн 09/, Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 16/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-29/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Т, Д.П, БА, Т.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Т.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Daewoo” маркийн бага оврын эксковатор 1 ширхэг, хуурай паажуур гэх төмөр хэрэгсэл 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт буцаан олгож, 0.964 грамм алтыг улсын орлого болгохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2 2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Х.Т, ******* овогт Д.П, ******* овогт Б.А, ******* овогт Т.А нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар
зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Т, Д.П,
Б.А, Т.А нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин
явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус
тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар
зүйлийн   187.1-д   зааснаар   шүүгдэгч   Х.Т,   Д.П, Б.А нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Т.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Daewoo” маркийн бага оврын эксковатор 1 ширхэг, хуурай паажуур гэх төмөр хэрэгсэл 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт буцаан олгож, 0.964 грамм алтыг улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т, Д.П, Б.А, Т.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, Д.П, Б.А, Т.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.