Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

Шүүгдэгч:Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.УуганзаягаасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Мургийн овогтой Чы Ддхолбогдох 1835002570197дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаарсарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, багаболовсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багт оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,ял шийтгүүлж байгаагүй, РД:..................., М ургийн овогтой Чы Д.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Зостын хөтөл” гэх газарт Хьюндай портер загварын, 33-74 УВА улсын дугаартай авто машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар зүйлд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Мд 3.454.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

1. Шүүгдэгч Ч.Дийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Зостын хөтөл” гэх газарт Huindai Porter маркийн 3374 УВА улсын дугаартай авто машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Оын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, автомашины эвдрэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, 

 

хохирогчМ.Оынхэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өглөө үүрээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 44-58 УВХ улсын дугаартай автомашинаар эхнэр хүүхдээ авахаар Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хөшөөний эх гэх газар лууявж байсан. Гэтэл Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Зостын хөтөл” гэх газарт явж байхад миний урд талаас урсгал сөрөөд цагаан өнгийн ачааны автомашин орж ирээд миний унаж явсан автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан юм. Тухайн үед би 80 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн осол хоромхон зуур болоод өнгөрсөн юм. Осол болсны дараа Дийн хөл нь машины эд ангид хавчигдсан, кабины хаалга нь онгойхгүй байсан тул түүнийг гаргах гэж нилээд оролдсон. Тэр хооронд өөрийгөө гэмтсэн гэж бодоогүй. Дийг машинаас гаргаад замын хажууд суулгачихаад, дэргэд нь сууж байгаад босох гэтэл хүзүү өвдөөд хөдлөхгүй болчихсон байсан. Мөн баруун хөл гишгэхэд хүндрэлтэй болчихсон байсан.Зам тээврийн ослын улмаас миний биед хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэнгийн тасарсан хугарал, тархи доргилт, баруун шагайн үений гадна хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан юм. Миний унаж явсан машин ашиглах аргагүй болтлоо эвдэрч гэмтсэн. Би Дээс нийт 9 сая төгрөг нэхэмжилсэн юм. Учир нь би өөрийнхөө эвдэрсэн автомашиныг Ч.Дд өгч байгаа тул машины үнэ 6500000 төгрөг нэхэмжилж байгаа, биендээ гэмтэл авснаас болж би УБ хот уруу оношилгоо, шинжилгээнд яваад ирсэн, үүнд 2,5 сая төгрөг зарцуулсан, би дахиад Улаанбаатар хот руу очиж нарийн шинжилгээ, үзлэгэнд хамрагдах шаардлагатай байгаа тул энэ зардлаа бас нэхэмжилж байгаа. Д надад одоогоор 5 сая төгрөг өгсөн байгаа. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.Тэр машинд явсан хүмүүсээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан эсэхийг би анзаараагүй. Осолд орж сандарсан шокын байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27х/,

гэрч Г.Мын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Хьюндай Портер маркийн 33-74 УВА улсын дугаарын автомашинтай юм. Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед Н.Агийн морийг ачаад төрсөн дүү Бийн хамт аймгийн төвөөс яваад Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг болох “Хайстын шил” гэх газарт очиж Н.Агийн гэрт хоносон юм. Маргааш өглөө нь Д миний унаж явсан автомашинд хонь ачуулж аймаг орно гэхээр нь Дийн 17 тооны хонийг ачаад өглөөний 05 цагийн үед “Хайстын шил”-ээс аймгийн төв рүү гарч явж байгаад Зостын хөтөл гэх газарт буюу зам тээврийн осол болсон газраас ойролцоогоор 3 км орчим зайд явж байгаад Дд хандаж "Г ах та миний автомашиныг түр жолоодоод яваач, миний нойр хүрээд байна" гэж хэлээд Дд автомашины жолоодлогыг шилжүүлээд унтаж байтал удалгүй түс тас чимээ гарч зам тээврийн осол болсон байсан юм.Тэгээд байж байтал хөдөө орон нутаг руу явж байсан хүмүүс ирж Дийг жолооны ар талаас татаж гаргаж анхны тусламж үзүүлээд буцах замдаа Наранбулаг суманд дуудлага өгсөн юм.Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын үнэмлэхийг 2013 онд авсан юм.Бид нар архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй юм.Уг зам тээврийн ослын улмаас миний биед үүссэн бэртэл гэмтэл байхгүй.Д бид хоёр нэг нутаг, сумын хүмүүс болохоор хар багаасаа мэддэг байсан юм. Миний автомашинд миний дүү Бэ, Д бид гурав явж байсан .Миний автомашинд эвдрэл их гарсан ба 3.454.000 төгрөгийн хохирол учирсан гэж Гэрэгэ эстимейт ХХК-ийн үнэлгээний дүгнэлт гарсан байгаа. Ч.Д миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба надад одооДээс нэхэмжлэх зүйл үгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,      

гэрч Г.Бийнхэрэг бүртгэлтэд өгсөн: “...тэгээд хайстын шилд очоод Агийн гэрт хоносон. Өглөө нь  Д ах бидний автомашинд хонь ачуулж аймаг орно гэж хэлэхээр нь Дийн 17 тооны хонийг ачаад өглөөний 05 цагийн үед Хайстын шилээс аймгийн төв рүү явсан. Замд Зостын хөтөл гэх газар явж байтал М ах Дд хандаж "Г ах та миний автомашиныг түр жолоодоод яваач, миний нойр хүрээд байна" гэж хэлээд Дд жолоогоо шилжүүлээд унтаж байхад удалгүй түс тас гэх чимээ гарч зам тээврийн осол болсон юм. Тэгтэл хөдөө орон нутаг руу явж байсан хүмүүс ирж бидэнтэй хамт Дийг жолооны ар талаас татаж гаргаж анхны тусламж үзүүлсэн. Бид нар архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй.Уг зам тээврийн ослын улмаас надад гэмтэл бэртэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,

гэрч Н.Оийнхэрэг бүртгэлтэд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 01-02 цагийн үед манай гэрт М, дүү Б /Бэ/ нар ирээд хоол идээд унтаж байгаад өглөө үүрээр 5 цаг өнгөрч байхад мал ачиж Улаангом сумруу явсан. Тэгтэл өглөөний 08.00 цаг өнгөрч байхад манай хадам дүү Б надруу утсаар яриад Д ах машинтай явж байгаад осол гаргасан байна. Та наашаа яаралтай орж ир гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гараад 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Улаангом суманд ирж нэгдсэн эмнэлэг дээр очиж нөхөртэйгээ уулзахад зүүн хөл нь бүдүүн гуяны хэсгээр хугарсан, зүүн хөлний шилбэний дээд хэсэгт оёдол тавьсан, зүүн хөлийн хуруунууд бяцарсан гэж хэлсэн. Манай нөхөр надад “Би тамхи татаж яваад санамсаргүй тамхиа цонхоор хаяад эргээд харахад урдаас автомашин дөхөөд ирчихсэн байсан. Тэгээд буцаад замруу орох үед зам тээврийн осол гарсан гэж хэлсэн. Манай нөхөрт В ангилалын жолооны үнэмлэх байдаг. Тэр өглөөманайхаас явахдаа тэд нарын хэн нь ч  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40х/,

 

Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 510 дугаартай: “М.Оын биед гэмтэл учирсан байна.Хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэнгийн тасарсан хугарал, тархи доргилт, баруун шагайн үений гадна хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.Гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр гэмтэл тогтоогдоогүй байна.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/,

 

шүүгдэгч Ч.Дийнмөрдөн байцаалтадөгсөн: “Тэр шөнө 01цагийн орчимд М манайд ирж хоол унд идээд унтаж амарсан. Би өглөө эрт босоод машинд нь өөрийн 17 тооны хонь, ямааг ачиж дуусаад Мыг дуудаж сэрээгээд цай уугаад 06 цаг орчимд Улаангом сумын чиглэлд хөдөлсөн юм. Тухайн үед бид хоёртой хамт Бэ гэх залуу хамт явсан. М өөрөө жолоо барьж явсан. Манайхаас Наранбулаг сумын төв хүртэл 45км зайтай бөгөөд бид сумын төвийн харалдаа очиж хатуу хучилттай зам дээр гараад 15км орчим яваад М надад хандаж "та жолоо барьчих, миний нойр хүрээд байна" гэж хэлээд унтаад өгсөн, би түүний машиныгжолоодоод миний баруун талд Бэ, түүний цаана М сууж явсан. Биднийг Улаангом сумруу явж байтал сумын төвөөс хөдлөөд 30 орчим км зайд Зостын хөтөл гэх газарурдаас жижиг суудлын машин гар ирсэн. Би тухайн үед 60км/ц хурдтай явсан бөгөөд тоормоз дарж хурдаа огцом хастал машины бөгс хажуу тийш савалж машин эсрэг урсгалруу орсон. Би машин ирж байсныг мэдэж байсан тул буцааж дарах хооронд миний жолоодож явсан машин эсрэг урсгалаас ирж байсан машиныг мөргөөд зам дээр зогссон. Би сэхээ ороод харахад миний жолоодож явсан машин замын баруун талд Хайстын шилрүү хараад зогсчихсон байсан. Нөгөө машин бүтэн эргээд эсрэг урсгалд ороод буцаж, ирсэн чиглэлрүүгээ буюу Улаангом сумруу чиглэж зогссон байсан. Би хөдлөх гэхэд миний хөл машины эд ангид хавчигдаж хөдлөхгүй, сугалж авах боломжгүй болсон байсан. Тэгтал М, Бэ, О нар нийлж байж намайг машинаас гаргаж авсан юм.Осол 07.00 цаг орчимд Наранбулаг сумын нутаг Зостын хөтөл гэх газарт болсон. Осол болох үед цаг агаар хэвийн ямар нэгэн саад тотгоргүй, салхи шуурга, бороо ороогүй замын гадаргуу хуурай, замын шулуун хэсэг болсон юм.Осол болох үед автомашиныг би өөрөө жолоодож явсан юм. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бусад хүмүүс ч эрүүл байсан.Би уг автомашиныг жолоодож явахад жолооны хүрд хэвийн ажиллаж байсан. Тоормоз сайн барьдаг юм билээ. Би урьд нь Портер машин жолоодож байгаагүй.Осол болох үед автомашин 60км/ц-аас хэтрэхгүй хурдтай явж байгаад хурдаа огцом хасахад эсрэг урсгалд орж уг осол болсон юм.Би 2005 онд Улаангом суманд Батлан хамгаалахын автодамжаа төгсгөж В ангилалын жолоочийн үнэмлэхтэй болсон. Осол болох үед хүчинтэй байсан. Уг автомашин нь Мын эзэмшлийн Хьюндай Портер маркийн 33-74УВА улсын дугаартай цагаан өнгөтэй, бага оврын ачааны машин байсан. Автомашинууд урд хэсгээрээ мөргөлдсөн тул урд хэсгүүд нь нилээд гэмтсэн байсан. Би хохирогч От хохирол барагдуулах зорилгоор 5 сая төгрөг бэлнээр өгсөн. О одоо надаас 4 сая төгрөг нэхэмжилж байгаа. Уг мөнгийг шүүхээр тогтоолгосны дараа төлнө гэсэн бодолтой байгаа. Иргэний нэхэмжлэгч Мд учирсан хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115х/ гэх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Зам тээврийн осол болсон газар нь Увс аймгийн Улаангом сумаас Увс аймгийн Наранбулаг сумын нутгаар дайран өнгөрдөг улсын чанартай, эсрэг хөдөлгөөн / урсгал/ -тэй, хоёр эгнээгээр зорчдог асфальтан хар зам байх бөгөөд осол болох цаг хугацаанд жолооч Ч.Д Наранбулаг сумаас Улаангом сум уруу, жолооч М.О Улаангом сумаас Наранбулаг сум уруу чиглэлд буюу эсрэг хөдөлгөөнөөр өөд өөдөөсөө зорчиж явсан, ингэж явахдаа жолооч Ч.Д хурдаа хасах үйлдэл хийхдээөөрийн зорчиж явсан урсгалаас гарч эсрэг урсгалд буюу М.Оын зорчиж явсан урсгалд орсноос зам тээврийн осол гарсан нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх зам тээврийн осол гарсан шалтгаан, нөхцөл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчигдсөн эсэхийг тогтоолгох зорилгоор тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, шинжилгээ хийлгэсэн байх ба уг ослын талаар гарсан Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай :“ Хьюндай портер маркийн, 3374УВА улсын дугаартай автомашины жолооч Ч.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шууд шалтгаан болсон байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Жолооч М.О нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна”гэх шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн, хуульзүйн үндэслэлтэй нотлох баримт гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Д “А, В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 496455 дугаартай эрхийн үнэмлэх /хүчинтэй/-тэй, түүний жолоодож явсан  “Huindai Porter” маркийн  33-74 УВА улсын дугаартай автомашин нь Г.Мын өмчлөлийнх, тэрээр тухайн автомашиныг өмчлөгчийнх нь зөвшөөрлөөржолоодож явсан, Г.М бусдад жолоогоо  шилжүүлсэн нь холбогдох хууль, дүрмийг зөрчөөгүй зэрэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Цагдаагийн газрын2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаар : “Ч.Д №496455 дугаартай, "А, В" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй. Г.М нь Ч.Дд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн нь замын хөдөлгөөний холбогдох хууль, тогтоомж, дүрмийг зөрчөөгүй байна.Хьюндай Портер маркын 33-74УВА улсын дугаартай авто машин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-д заасан “жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин 750 кг-аас ихгүй чиргүүлтэй/-д хамаарна”гэсэн заалтад хамаарах тул тээврийн хэрэгслийн "В" ангилалд хамаарна. Уг автомашиныг "В" ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд жолоодох эрхтэй” гэх шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл гэх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрхи үйл баримтуудаас дүгнэхэд: шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Huindai Porter маркийн  33-74 УВА улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2дугаар зүйлд заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хохирогч М.Оын биед хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэнгийн тасарсан хугарал, тархи доргилт, баруун шагайн үений гадна хэсэгт зөөлөн эдийн гэмтэл зэрэг “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д заасан хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь тогтоогдсон.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт : “Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “ Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн Газар батална” гэж  тус тус заасны дагуу Монгол улсын Засгийн Газраас батлан гаргаж Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөж буй Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад хамаарч байна.

Дээрх зам тээврийн осол үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Монгол улсын Засгийн Газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан жолооч Ч.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн  шинжийг хангасан гэж дүгнэв.

Зам тээврийн ослын улмаас хохирогч М.Оын өмчлөлийн Тоёота Приус маркийн 4458 УВХ улсын дугаартай автомашинд “урд буфер бүрэн эвдэрсэн, урд холод чихэгдэж хугарч эвхэрч үрчийж эвдэрсэн, урд талын 2 гэрэл хагарч бэхэлгээ тасарч салсан, зүүн урд хрило чихэгдэж үрчийж эвдэрсэн, зүүн урд толь хагарсан, зүүн урд дугуйн обод хэлбэрээ алдсан, урд салхины шил хагарч, цуурсан, зүүн урд хаалга чихэгдэж хонхойж үрчийж, шил хагарсан, дотор салон хагарч эвдэрсэн, аваарын дэр 2 ширхэг гарснаас жолооны хүрпний таг, салон эвдэрсэн, хөргөлтийн радиатор, эйр кодешны радиатор, тосны радиторууд чихэгдэж тасарсан, хөдөлгүүрийн холлектор хагарч хоолой тасарсан, хөдөлгүүрийн лап тасарч хропны арьс хагарч тос гоожсон, 5 бул мултарч түгжээ тасарч тос гоожсон, хөдөлгүүр хойш явалт хийж 5 бул хөшсөнөөс хропны арьс хагарсан, цахилгаан моторын арьс чихэгдэж хонхойсон” зэрэг эвдрэл,

иргэний нэхэмжлэгч Г.Мын өмчлөлийн Hyandai Porter маркийн 3374 УВА улсын дугаартай автомашинд “кабин зүүн урд талаасаа чихэгдэн хонхойж үрчийж эвдэрсэн, арын зүүн талын гуя арын дугуй урд талаараа дотогшоо, арын дугүйны арын хэсгээр тахийж нугарсан, урд салхины шил хагарч бутарсан, зүүн талын хаалга чихэгдэж, нугас тасарч хэлбэрээ алдаж салж унасан, кабины лап тасарч бэхэлгээгүй болсон, хөргөлтийн радиатор, тосны радиторуудын гуурс тасарч, хагарч, задарсан, жолооны механизмын татуургууд тасарч хүрдний гол тасарсан, ,дотор салон бүрэн эвдэрсэн, жолооны механизм, тормозны механизм, консны аппаратууд эвдэрч бүх трепүүд тасарч, хагарсан, урдбуфэр бүрэн эвдэрсэн, зүүн урд том гэрэл, нэмэлт гэрэл хагарч бүрэн эвдэрсэн, зүүн урд амортизатор гулзайж эвдэрсэн, зүүн урд гар, босоо тэнцүүлэгч, гузов өргөгч бүгд тасарч салсан” зэрэг эвдрэл тус тус үүссэн нь хэрэгт авагдсан  Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “ Автотээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаар гаргасан Гэмтлийн акт”-аар, уг автомашинуудын эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахад гарах зардлын дүнг үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаар тогтоолгосонбайх бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Мын өмчлөлийн 3374УВА улсын дугаартай,Hyandai Porterмаркийн автомашинд 3454000 төгрөгийн, хохирогч М.Оын өмчлөлийн Toyota Prius маркийн 4458 УВХ улсын дугаартай автомашинд 3785000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан/ хх-ийн 59, 67-р тал/ -аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Дийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Оынбиед хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэнгийн тасарсан хугарал, тархи доргилт, баруун шагайн үений гадна хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчэмчилгээний болон бусад зардалд нийт 9.000.000/ есөн сая / төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрчтөлж барагдуулсан нь М.Оын мэдүүлэг болон 2018 оны 10 дугаар сарын 2, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд мөнгө хүлээн авсан тухай тодорхойлолт, хохирлоо бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд ирүүлсэн тодорхойлолт/нотариатаар гэрчлүүлсэн/-оор,мөн иргэний нэхэмжлэгч Г.Мын автомашинд учирсан хохирлыг төлж барагдуулсаннь иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч болон иргэний нэхэмжлэгчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбогдож гарсан эмчилгээ, оношилгооны болон бусад зардлын талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүх тооцоолох боломжгүй, түүнчлэн хохирогч, шүүгдэгч энэ талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Ч.Д шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөгч оролцсон болно. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “ миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэж, мөн улсын яллагчийн “шүүгдэгч Ч.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн буюу гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

            2. Шүүгдэгч Ч.Ддэрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ч.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.

 

Шүүгдэгч Ч.Дийнхувийн зан байдал, амьдралын нөхцөл байдлын гэрч Н.Оийн өгсөн: “Ч.Д бид хоёр 2006 онд гэр бүл болсон, 5-11 насны 4 хүүхэдтэй,  хөдөө мал маллаж амьдардаг. Нөхөр маань ар гэртээ халамжтай, даруу төлөв зантай, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хааяа найз нөхдийн хүрээнд тэмдэглэлт өдрүүдээр архи хэрэглэдэг, Архг хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан бөгөөд уг ослын улмаас зүүн хөл нь гуяны хэсгээр хугарсан, шилбэний давхар ясны нэг нь хугарсан, зүүн хөлийн хуруунууд гэдрэг шамарч мултарсан байсныг эмчилсэн, харин дунд хурууг нь эмчлэх боломжгүй байсан тул тайрсан гэсэн. Баруун шилбэнд гэмтэл учирсан нь эдгэрсэн. Манайх  амьдралын хувьд 11 үхэртэй, 10 гаруй тооны адуутай, 400 орчим бог малтай, хувьдаа УАЗ маркийн бага оврын ачааны машинтай, өөр хөрөнгө гэхээр зүйл байхгүй, хөдөө гэрт амьдардаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,

гэрч Ч.Оийн өгсөн: “Ч.Д нь миний төрсөн ах байгаа юм.  Наранбулаг сумын Хужирт багийн нутагт мал маллаж амьдардаг, хувьдаа 400 гаруй малтай, дутагдах гачигдах зүйлгүй, дундаж амьдралтай өрх байгаа юм. 5-11 насны 4 хүүхэдтэй. Д ах үг дуу цөөтэй, төлөв томоотой, эцэг эх, ах эгч нарын үгнээс гардаггүй, багаасаа мал дээр өссөн, бага боловсролтой, найз нөхөд олонтой, тэдний дунд нэр хүндтэй, ноён нуруутай, ажлыг хурдан шуурхай хийж бүтээдэг тул ажил нь их бүтэмжтэй байдаг, эхнэр хүүхдүүддээ халамжтай хүн байгаа юм. Манайх Д ахынхтай айл саахалт нутагладаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41х/зэрэг хэрэгт авагджээ.

             Зам тээврийн ослын улмаас Ч.Дийн биедзүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн, зөрөөтэй, битүү хугарал, зүүн тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн, зөрөөгүй, битүү хугарал, зүүн тавхайн улны 5-р шивнүүрийн хөндлөн, зөрөөгүй, ил хугарал, 3-р хурууны няцрал, 2-р үеэр тасрал /3-р хурууг угийн үеэр тайрах мэс засал хийгдсэн/, зүүн шилбэ, зүүн тавхайд язарсан шарх, зүүн гуя, шилбэ, шагайн үений дотно хэсэгт цус хуралт, баруун өвдөгний үений дотно хэсэгт зулгаралт зэрэг хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь  хэрэгт авагдсан Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ч.Днь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг сайн дураараа төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал,түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохистой  гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ч.Дд ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Ч.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мургийн овогтой Чы Дийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгохял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дхуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ч.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан хөрөнгө, эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Л.АЛТАН