Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 80

 

Ховд аймгийн*******, *******, ******* ******* *******

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй Ховд аймгийн*******, *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* ******* ХХК-д холбогдох “42.800.000” төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Лувсан, түүний өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, түүний Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн******* ******* ******* Ахуйн газар нь ******* ******* ХХКомпани ******* ******* нийлүүлэх гэрээгээр шилжүүлсэн 38,850,000 төгрөг, алданги 3,950,000 төгрөг нийт 42,800,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

 

            Нэхэмжлэлийн агуулга: “Алтай номадис” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* худалдан авч нийлүүлэх гэрээг байгуулан, гэрээний дагуу 38.850.00 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний тусгай нөхцөлийн 13 дугаар заалтын 13.1-д заасны дагуу нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувь байна гэсэн заалтын дагуу 3.950.000 төгрөг нийт 42.800.000 төгрөг болж байна. ******* ******* нийлүүлэхээр байгуулсан гэрээгээ жил гаруй хугацаанд зөрчиж гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр заалтын 4.1-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: “Ховд аймгийн******* ******* ******* Ахуйн газартай ******* ******* ХХК нь ******* ******* үржлийн худалдан авч нийлүүлэх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 10-нд байгуулсан. 2014 оны 3-р улирлаас Монгол улсын мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмд өөрчлөлт орж, олон улсын мал эмнэлгийн хорио цээрийн шаардлагын дагуу мал импортлохоор болсон. Дээрх шаардлагын дагуу Меди-весна болон халдварт өвчний шинжилгээг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, мал импортлох шаардлагатай болсон. Гэтэл нийлүүлэхээр*******, хөдөө аж ******* ******* өөрөө сонгосон Гукова.А.В аж ******* Монгол руу экспортлох зорилгоор бэлтгэсэн 33 наас 5 анд Меди-весна өвчний халдвар илэрсэн. Энэхүү шалтгаанаар ОХУ-ын талаас дахин шинжилгээнд оруулах тул санхүүжилтээ хийнэ үү гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу манай компани 2014 оны 10 дугаар сарын 08-нд 39500 рубль шилжүүлсэн. Мөн Владимирийн итгэмжлэгдсэн лабораториор дахин шинжилгээнд оруулж, дахиад маланд халдварт өвчин илэрсэн тул ******* 2015 оны шинэ цөм сүргээс дахин хорио цээрийн дэглэм тогтоож, олон улсын стандарт шаардлагын дагуу бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Энэ тухай, тухай бүр*******, хөдөө аж ******* газарт мэдэгдэж байсан. Дээрх 39500 рублийг ОХУ-руу шилжүүлэхдээ дарга З.Лувсанд мэдэгдэж, танилцуулж зөвшөөрөл авсан болно.

Ховд аймгийн*******, хөдөө аж ******* газар нь бэлтгэн нийлүүлэх газрыг өөрсдөө сонгосон учраас гүйцэтгэгч ******* ******* ХХК-ны хувьд нийлүүлэх газрыг өөрчлөн, өөр газраас мал бэлтгэх боломжгүй. Гэрээ байгуулахаас өмнө ОХУ руу*******, хөдөө аж ******* газраас гэрээний нийт үнийн дүнгээс 72900 рублийг шилжүүлсэн тул энэхүү мөнгийг манай компани хариуцах үндэслэлгүй. Хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын эхээр*******, хөдөө аж ******* ******* даргын өрөөнд З.Лувсан, Бат-Өлзий болон бусад ажилтнууд намайг оролцуулан хуралдсан бөгөөд энэ хурал дээр мал оруулж ирэх нөхцөл хорио цээрийн дэглэмээс болж саатаад байгаа тухай болон шинэ сүргийн бүтцийг тухай аж ахуй дээр бүрдүүлж, хорио цээрийн дэглэм тогтоож, Владимирийн итгэмжлэгдсэн лабораторийн хариуг хүлээж байгаа тухайгаа миний бие тайлбарласан бөгөөд тус ******* хуралдаанаар манай компанийг мал нийлүүлэх нөхцөл бүрдсэн даруй гэрээний дагуу хонийг нийлүүл гэсэн шийдвэрийг гаргасан.

Иймд нэхэмжлэгч Ховд аймгийн*******, хөдөө аж ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 166 дугаар шийдвэрт: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ******* ******* ХХК-аас 38,335,000 төгрөг гаргуулан Ховд аймгийн******* ******* ******* Ахуйн газарт олгож, илүү нэхэмжилсэн 4,465,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Энэ нэхэмжлэл нь 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас 349,625 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.”  гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдолд:“1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

 Нэхэмжлэгч анх шүүхэд 42.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээ цуцалж 42.800.000 төгрөг гаргуулах гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэлгүй, заримыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна. Шүүхээс Ховд аймгийн******* хөдөө аж ******* газар “******* ******* ХХК-ны хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байна. Гэтэл Ховд аймгийн******* ******* аж ******* газар нь ******* хязгаарын Ключев дүүргийн А.В.Гуковын аж ахуйтай “Үржлийн мал худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд ажил гүйцэтгэх газрыг нэхэмжлэгч******* хөдөө аж ******* газар урьдчилан сонгосон ажил гүйцэтгэгч ******* ******* ХХК нь сонгосон газраас ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэхээр урьдчилан сонгосон газарт нь малын гоц халдварт илэрсэн, өөр газраас мал сонгон авах эрх нь гүйцэтгэгч компанид байгаагүй, мөн шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн байхад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн*******, ******* аж ******* ******* 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар ыг заавал нийлүүл гэсэн шаардлагыг тавьж нийлүүлэлтийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 07 хүртэл гэсэн хугацааг талууд тохиролцсон.

Гэрээний 7-д зааснаар давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл бий болсон тохиолдолд гэрээг тухайн нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар хойшлуулахаар тусгаж, талууд тохиролцсоноор гэрээний хугацааг сунгах үндэслэл бий болсон байна. Гэрээний хугацаа хойшилсон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн нь нотлогдож байхад үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж, хүү алданги ногдуулсан нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах зарчмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүү, алдангийг хасаж тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Ховд аймгийн******* хөдөө аж ******* газар нь тухай ******* ны үнэ 42.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н.Ганзоригт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо алдангийг хасаж тооцож өгөхийг хүсчээ.

            Нэхэмжлэгч******* хөдөө аж ******* ******* “Алтай *******” ХХК-тай  2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* худалдан авч нийлүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу 38.850.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх тайлбар нь түүний шүүхэд гаргаж өгсөн “Алтай *******” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “******* ******* үржлийн худалдан авч нийлүүлэх” тухай А/2014/20/01 дугаар  гэрээ, / хх-ийн 2-8 дугаар тал / гэрээ байгуулж эрх олгох тухай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/34 дүгээр тушаал, /хх-ийн 9 дүгээр тал/ ******* ******* ХХК-д  гэрээний төлбөрийн урьдчилгаанд шилжүүлсэн 34.850.000 төгрөгийн баримт /хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг баримтуудаар нотлогджээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч 2014 оны 8 дугаар сарын 30-наас одоо хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн ******* үржлийн ны үнэ болох 38.850.000 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 13 дугаар заалтын 13.1-д зааснаар нийт ажилд ногдуулах алдангийн дээд хэмжээ гэрээний үнийн 10 хувь байна гэсэн заалтаар 3.950.000 төгрөг нийт 42.800.000 төгрөгийг  “Алтай *******” ХХК-иас нэхэмжилжээ.

Хариуцагч “Алтай *******” ХХК-нь Ховд аймгийн******* хөдөө аж ******* газартай байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын ******* хязгаарын Ключев дүүргийн А.В.Гуковын аж  ахуйгаас худалдан авах малыг лабораторийн шинжилгээнд оруулахад 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 36 анд хийсэн лабораторийн шинжилгээгээр 4 наас “Маеди-весна” өвчин илэрсэн, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  30 анд хийсэн лабораторийн шинжилгээгээр 1 наас “Маеди-весна” өвчин илэрсэн тул гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хойшилсон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй,  давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн  гэж тайлбарлан 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр анд лабораторийн шинжилгээ хийсэн  баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Шинжилгээний баримтаас үзвэл 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шинжилгээнд оруулсан 36 наас 32 анд, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинжилгээнд оруулсан 30 наас 29 анд лабораторийн шинжилгээгээр “Маеди-весна” өвчин илрээгүй байх тул гэрээний 7 дугаар зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл үүссэн гэх  үндэслэл тогтоогдоогүй байна.

            Харицагч “Алтай *******” ХХК-нь  гэрээний 4-т зааснаар ******* ******* үржлийн   худалдан авч нийлүүлэх ажлыг 2014 оны 7 дугаар сарын 15-ний өдөр эхэлж 2014 оны 8 дугаар сарын 30-ны дотор  Ховд аймгийн******* хөдөө аж ******* газарт хүлээлгэн өгөхөөр   тохиролцсон гэрээний үүргээ  биелүүлээгүй,  хугацаа хэтрүүлсэн  байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд заанаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70710 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2016/00166 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70710 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА