| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0185/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам
Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч: Ө.НаранТ,
Шүүгдэгч: Ч.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.УуганзаяаЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Чын Б, Ш ургийн овогтой Бын Б нарт холбогдох 1835003710222 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн 40-01 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:........................., Б ургийн овогтой Чын Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 309 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОМ90011017, Ш ургийн овогтой Бын Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Б, Б.Б нар 2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутаг Булганхангай хүнсний дэлгүүрийн хашаандхоорондоо маргалдаж зодолдсоны улмаас Ч.Бийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохиролсанаатай учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
-хохирогч Б.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Бид хүргэн ах Бийн охин Уийн хурим найранд очоод буцаад хүргэн ах Ч.Бийн гэрт ирцгээсэн юм. Бид төрөл садангийн хүмүүстэйгээ хамт тэдний гэрт найрласан бөгөөд миний мэдэхээр тэнд 4 шил архи хувааж уугаад би согтсон байналээ, архи хундагалж байснаа би санаж байна, өөр зүйлийг санахгүй байна. Тэгээд ухаан ороход би цагдаагийн байгууллага дээр ирсэн байсан, мөн хүргэн ах Ч.Б бас хамт Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд ирсэн байсан. Хүргэн ах Ч.Б бид хоёр хоорондоо зодолдоод салахгүй болохоор нь манай эгч Б.А цагдаа дуудаж бид хоёрыг авчирсан юм байна лээ. Хүргэн ах Ч.Б надад “ би бас ухаангүй болтлоо согтсон байна, чи бид хоёр зодолдсон байна, би болсон үйл явдлыг санахгүй байна” гэж хэлж байсан. Би ухаангүй болтлоо архи уусан байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна, хажууд байсан эрүүл байсан хүмүүс мэдэж байгаа байх. Одоо миний биед доод эрүү,шүд,хацар,нүд өвдөж байна, өөр өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, надад Ч.Б ахаас нэхэмжлэх зүйл байхгүй,гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5х/,
-хохирогч Ч.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10 сарын 12-ны өдөр өөрийн төрсөн охин Б.Уийн хуримын ёслолыг Тариалан суманд төвд хийгээд буцаад Улаангом сумын төвд өөрийн гэртээ 16 цаг өнгөрч байхад ирсэн юм. Би найран дээр архи уугаагүй ба гэртээ ирээд дүү нартайгаа суугаад найрласан, бид 10 орчим шил "Болор" нэртэй 0,75 граммын архийг хувааж уусан юм. Манайд ирсэн ихэнх хүмүүс яваад дууссан,хамгийн сүүлд манайд эхнэрийн төрсөн дүү Б.Б, миний эхнэр Б.А, төрсөн дүү Ч.С эхнэрийн нагац ах С.Б, түүний эхнэр Ч.Н нар үлдээд би тэдгээр хүмүүстэй архи ууж найрлаж байсан юм. Би архи их уусан болохоорсогтоод ухаангүй болсон байсан.Нэг мэдэхэд цагдаагийн газрын саатуулах байранд ирсэн байсан юм. Би эхнэрийнхээ төрсөн дүү Б.Бтай зодолдсон байсан. Бидний дунд урьд өмнө нь өш хонзон, ямар нэгэн зөрчил, маргаан байхгүй байсан. Биих согтсон болохоор хийсэн үйлдэлээ сайн санахгүй байсан, тэгээд архи гарч эрүүл болсны дараа хамт байсан хүмүүсээс асуухад “Б.Бтай архинаас үл ойлцолцож маргалдаад би эхлээд Б.Бын нүдний хэсэгт гараараа цохьсон гэсэн, тэгээд дараа нь Б.Б бид хоёр хоорондоо зодолдож, хэн хэнийх нь хамраас цус гарсан гэсэн. Б.Б бид хоёр хоорондоо зодолдоод салахгүй, гэрт байсан хүмүүст дийлдэхгүй байсан болохоор нь манай эхнэр Б.А цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэж хэлсэн.Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, Б.Бас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдолгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,
-гэрч Б.Агийнхэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10 сарын 12-ны өдөр өөрийн төрсөн охин Уийн хуримын ёслолыг Тариалан сумын төвд хийгээд Улаангомд гэртээ буцаж ирсэн. Манай гэрт ах дүү нар сууж найрласан бөгөөд манай нөхөр Ч.Б архи уугаад согтсон юм. Миний төрсөн дүү Б.Б бас архи уугаад согтсон байсан.Найранд ирсэн хүмүүс явж дуусаад миний нагац ах С.Б,эхнэр нь Ц.Н, миний нөхөр Ч.Б,миний төрсөн дүү Б.Б бид нар нэг шил архи уугаад сууж байсан, шөнийн 01 цаг өнгөрч байхад манай нөхөр Ч.Б миний төрсөн дүү Б Б хоёр хоорондоо маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед бигаднах байшин руугаа ороод цай авах гээд гарсан байтал Н эгч миний араас гарч ирээд “Ч.Б, Б.Б хоёр хоорондоо зодолдоод нэг нэгнийгээ цохьчихлоо,гэрт нил цус болсон байна” гэж хэлсэн тул би гэртээ ороход нөхөр Бийн шанаанаас цус гарсан байдалтай, дөрсөн дүү Б.Бын зүүн нүд хавдсан,хамар,амнаас цус гарсан байдалтай хоорондоо нэгнийгээ “пизда” гэх мэтээр хэлж хэрэлдэж байсан. Тэгээд цус их гарсан болохоор нь би айгаад цагдаа дуудсан, хэн нэг нь үхэж байгаа юм шиг надад санагдсан, манай гэрт цус их гарсан байсан. Цагдаа нар ирээд Ч.Б, Б.Б нарыг аваад цагдаа руу явсан юм. Манай нөхөр Ч.Б согтуу байхдаа надад хандаж “чи энэ хүмүүст архи авч ирж тавьж өг” гэж хэлсэнд миний дүү Б.Б уурлаж “ миний эгчид битгий үг хэлээд бай, бид нар энд архи ууж байгаа биздээ” гэж хэлснээс болж тэр 2 маргалдаж эхэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
-гэрч Ц.Нийнхэрэг бүртгэлтэд өгсөн: “Ч.Бийн гэрт ирээд бид ах дүүсээрээ хамтдаа сууж найрласан ба би 22 цагийн үед хүргэн Ч.Бийн монгол гэрт ньунтчихсан. Шөнө 01 цагийн үед хүмүүс маргалдаж байгаа чимээ гараад би сэрсэн юм, тэгтэл Б.Бын зүүн нүд хавдсан байдалтай, Ч.Б,Б.Б хоёр хоорондоо барьцалдаад авсан, нэг нэгнээ цохиод салахгүй зодолдоод байсан. Тухайн үед манай нөхөр С.Бтэр хоёрыг салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Би айгаад гэрээс гараад Ч.Бийн эхнэр Б.Аг байшиндаа байхад ороод “ Б,Б хоёр хоорондоо зодолдоод байна” гэж хэлчихээд айгаад гэрийн гадна зогсож байталгэрт тасхийх чимээ гарсан, тэгээд ортол Ч.Б Быг хуванцар сандлаар цохьсон бололтой, сандал нь хагарсан байсан. Б.Бын хамраас цус их гарч байсан. Би унтаж байсан болохоор зодоон юунаас болсныг мэдэхгүй байна. Тухайн үед тэр 2 архи уусан согтуу байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
-гэрч С.Быхэрэг бүртгэлтэд өгсөн: “...Ч.Бийн найранд ирсэн хүмүүс явж, тэдний гэрт Ч.Б,түүний эхнэр Б.А, эхнэрийнх нь дүү Б.Б, манай эхнэр Ц.Н бид нар үлдсэн байсан. Бид хэсэг найрлаад сууж байгаад би тэднийхээс гараад хүргэн ахындаа оччихоод буцаад ирсэн юм. Тэр үед Б.Бын нүд хавдсан байдалтай байсан, би тэнд байсан хүмүүсээс Б.Бын нүдийг хэн цохьсон юм бэ гэж асуухад Б.А “ Ч.Б, Б 2 хоорондоо зодолдсон” гэж хэлсэн. Тэгэж байтал Б“та намайг цохиод миний нүдийг хөхрүүлсэн” гэж хэлээд Ч.Бтэй маргалдаад хоорондоо зодолдсон юм. Ч.Б Б.Бын хацар,хамар, эрүү,цээж тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохиод Б.Бын хамраас цус гарсан юм. Тэгтэл Б.Б бас Ч.Бийн нүүр лүү цохиж хамраас нь цус гаргасан юм. Тэр 2 хоорондоо зодолдоод бүр салахгүй байсан.Би тэр хоёрыг салгах гэсэн боловч надад дийлдэхгүй болохоор нь би аргагүйн эрхэнд Б.Быг дарж байгаад Ч.Бийн эхнэр Б.Агаар цагдаад дуудлага өгүүлсэн. Тэр хоёр хүнээс цус их гарсан болохоор гэрийн шал нэлэнхийдээ цус болсон байсан юм.Тухайн үед би архи бага зэрэг уусан байсан, болсон зүйлийг бүгдийг би мэдэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 14х/,
-гэрч Г.Тгийнхэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний нөхөр Б.Б нь 2018 оны 10 сарын 13-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн Цагдаагийн газарт эрүүлжүүлэх саатуулах байранд ирсэн байхад би очиж авсан, тэр үед миний нөхөр Б.Б нь нүд нүүр нь хөхөрч хавдсан байдалтай байсан, тэгээд дараа нь шинжээч эмч үзээд эрүү нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд эрүү хадуулах хагалгаанд орсон юм. Б.Б надад “хүргэн ах Ч.Б намайг зодчихлоо, бид хоёр хоорондоо зодолдсон” хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
-шүүгдэгч / хохирогч/Ч.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би архи ууж согтуурсан үедээ хадам дүү Б.Быг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Б.Быг хуванцар сандлаар цохьсон гэсэн, би үйлдлээ санахгүй байна, манай гэрт байсан хуванцар цэнхэр өнгийн сандалБ бид хоёр зодолдох явцад хагарсныг манай эхнэр гэрээсээ гаргаад хог дээр хаячихсан байсан. Би дүү Б.Бд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эрүү хадуулж хагалгаа хийлгэхэд эмчилгээний зардал 1,500,000 төгрөг бэлэн мөнгөөр төлж өгч хагалгаа хийлгэж хохирлыг бүрэн барагдуулж өгсөн юм. Би Б.Бын биед гэмтэл учруулсандаа уучлалт гуйсан, одоо бид хоёр эвлэрсэн, хэн нэгэндээ ямар нэггомдол байхгүй.Би согтуурсан үедээ эхнэрийн төрсөн дүү Б.Быг зодож биед нь гэмтэл учруулсандаа харамсаж байна, эмчилгээнд гарах зардал,мөнгийг би бүрэн хариуцажбайгаа” гэх мэдүүлэг мэдүүлэг,
-шүүгдэгч /хохирогч/Б.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би согтуугаар хүргэн ах Бтэй зодолдож түүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, би тухайн үед Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэсзаслын тасагт эрүү хадуулах хагалгаанд орсон, хагалгааны зардал, бусад зардлыг Б ах өөрөөсөө гаргасан. Одоо надад хүргэн ах Ч.Бөөс нэхэмжлэх зүйл байхгүй,ямар нэгэн гомдол санал байхгүй, бид 2 эвлэрсэн ” гэх мэдүүлэг,
-Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 705 дугаартай: “Б.Бын биед гэмтэл учирсан байна.Эрүүний яс, баруун хацар ясны нумын далд хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний эргэн тойронд, зуүн нүдний алимын салстад, эрүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийн баруун ард зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.Дээрх гэмтлүүдээс өмнө нь учирсан гэх ямар нэгэн гэмтэл байхгүй байна.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19/
-Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 698дугаартай: “Ч.Бийн биед гэмтэл учирсан байна.Баруун зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зүүн шанаа, хацар, чихний дэлбэн, эрүүний зүүн хэсэг, зүүн мөрний үений урд хэсэг, зүүн бугалганд цус хуралт, дух, зүүн чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, зүүн тохой, цээж, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.Дээрх гэмтлүүдээс өмнө нь учирсан гэх ямар нэгэн гэмтэл байхгүй байна.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23/зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Б, Б.Б нар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шөнө Ч.Бийн гэрт архи ууж байх явцдаа Ч.Б эхнэр Ад хандаж “чи энэ хүмүүст архи авч ирж өг” гэж хэлсэнд Б.Б уурлаж “ миний эгчид битгий үг хэлээд бай, бид нар энд архи ууж байгаа биздээ” гэж хэлснээс болж маргалдан, улмаар харилцан зодолдож, Б.Бын биед хүндэвтэр, Ч.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Быгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайдтооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ч.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаартус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б, Б.Б нар өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 54, 83х/-аар нотлогдсон.
Шүүгдэгч Ч.Б, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, түүнчлэн гаргуулах хохиролгүй, гомдол саналгүй талаар хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн/гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь ердийн журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2018-11-29-ний өдрийн 5/10 дугаар тогтоол гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай саналтай шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасан гэмт хэрэг нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ч.Б, Б.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Ч.Б, Б.Б нарт энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Чийн БийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Ш ургийн овогтой Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бөддолоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бдтаван зуун нэгжтэй тэнцэх буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Б нар оногдуулсан торгох ялыгхуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Б, Б.Б нарэнэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН